| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0484/Э |
| Дугаар | 499 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/,
шүүгдэгч Д.Б , Б.Х тэдгээрийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт Д-ын Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар Б овогт Б -ын Х-т нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810007120363 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......... оны ........ дугаар сарын .....-нд Улаанбаатар хотод төрсөн, .... настай, ...... боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат 20 дугаар байрны 20 тоотод оршин суух, урьд 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Д-ын Б /РД:УЗ88082132/
Монгол Улсын иргэн,........оны .... дүгээр сарын ......-нд Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, ...... боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл ...... хамт, Хан-Уул дүүргийн ..дугаар хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б -ын Х /РД:................
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь Б.Х-т ай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 29-11 тоотод оршин суух иргэн М.З-ын гэрээс “Монел” загварын 42 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлж бусдад 589.752 төгрөгийн хохирол учруулсан,
Ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 11-нээс 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 12-199А тоотод оршин суух иргэн Н.Эрдэмбилэгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нууцаар хууль бусаар нэвтэрч үүргэвч цүнх 35 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гутал 20 ширхэг, бэлэг дурсгалын зүйл 3 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн оёдлын машин 1 ширхэг, ханын хивс 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 2.622.800 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 12 дугаар сарын 14-ний орой Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 29-11 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Доржийг аав шигээ хүний хөл рүү өшиглөлөө гэж уурлан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж унагаан, нүүр рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Х нь Д.Б тэй бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 29-11 тоотод оршин суух иргэн М.З-ын гэрээс “Монел” загварын 42 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлж бусдад 589.752 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Б нь Б.Х-т ай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 29-11 тоотод оршин суух иргэн М.З-ын гэрээс “Монел” загварын 42 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлж бусдад 589.752 төгрөгийн хохирол учруулсан,
Ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 11-нээс 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 12-199А тоотод оршин суух иргэн Н.Эрдэмбилэгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нууцаар хууль бусаар нэвтэрч үүргэвч цүнх 35 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гутал 20 ширхэг, бэлэг дурсгалын зүйл 3 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн оёдлын машин 1 ширхэг, ханын хивс 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 2.622.800 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 12 дугаар сарын 14-ний орой Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 29-11 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Доржийг аав шигээ хүний хөл рүү өшиглөлөө гэж уурлан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж унагаан, нүүр рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Х нь Д.Б тэй бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 29-11 тоотод оршин суух иргэн М.З-ын гэрээс “Монел” загварын 42 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлж бусдад 589.752 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Х ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 58х/
4. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 59х/
5. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл хураан авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-100-101/
6. Хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ирээд байшингаа үзэж шалгатал охины авчруулаад тавиулсан бараанууд алга болсон байсан. Алдагдсан эд зүйлс нь зөөврийн компьютер хийх зориулалттай үүргэвчтэй цүнх 35 ширхэг...эрэгтэй эмэгтэй хүүхдийн гутал 2 хайрцаг буюу 20 ширхэг, зааны сувинер буюу бэлэг дурсгалын зүйл 3 ширхэг, Juku загварын БНХАУ-д үйлдвэрлэсэн оёдлын машин 1.70х1 метрийн хивс 1 ширхэг...эмэгтэй хүний даавуун хар цүнх 10 ширхэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
7. Хохирогч М.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар 06-ны өдөр гэртээ бага зэрэг халамцуу байдалтай сууж байтал орой манай ахын хүүхэд Б дүүгийн хүүхэд Х нар орж ирсэн. Тэр хоёр манай хороонд гэрлийн шонгийн модны нүх ухах ажил хийж байгаа болохоор хааяа манайд ирж хоол цай иддэг байсан. Тэгээд тэр хоёр хоол цай идэж байх үед гэрт байсан “Хараа” нэртэй архинаас хийж өгсөн. Би өөрөө нэмж ганц хоёр хундага архи нэмж уучихаад согтоод унтаад өгсөн. Нэг сэртэл Б Х хоёр манай зурагтны залгуур юмнуудыг салгачихсан зогсож байхаар нь өндийгөөд та нар наанаа юу хийгээд байгаа юм бэ? гэсэн чинь харин залгуур нь хөндийрөөд тэрийг янзалж байна гэхээр нь нойрмог байсан болохоор нэг их юм бодолгүй буцаад унтаад өгсөн. Тэгтэл тэр хоёр төрсөн ах. дүүгий минь хүүхдүүд байж гэрт байсан 42 инчийн Монел загварын зурагтыг маань аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103/
8. Хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний орой Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байдаг “Бидний” дэлгүүрт байж байтал такси Зоригоо гэх хочтой ах дэлгүүр орж ирээд хам уух уу гэхээр нь би зөвшөөрч бид хоёр дэлгүүрээс гарахад гадаа Зоригоо ахтай хамт явж байсан 30 гаран насны залуу хүлээж байсан. Тэгээд бид тэр залуугийн гэрт очиж архи уухаар болж гэрт нь очоод Их Монгол нэртэй архи хувааж уусан. Зоригоо ах бие засчихаад орж ирэхэд нөгөө 30 гаран настай залуу хөл рүү нь өшиглөөд авахаар нь яагаад аав шигээ хүнийг өшиглөж байгаа юм бэ чи, миний хүүхэд шиг хүн байж гэж хэлтэл надтай маргалдаж намайг барьж аваад миний нүүр рүү гараараа цохиж газар унагаагаад дээрээс хөлөөрөө өшиглөөд эхлэхээр нь би нүүрээ гараараа хааж газар хэвтсэн чинь намайг цохиж байгаад гэрээс гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 14/
9. Гэрч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав надаас 5 ширхэг том хайрцаг нэг хайрцагандаа 6 ширхэг байдаг хар хөх өнгийн үүргэвчтэй цүнхнүүд байсан юм 2 хайрцаг гутал нэгэнд нь 10 ширхэг улаан бор өнгийн өвлийн үстэй гутал, нөгөө хайрцаганд нь хөх өнгийн өвлийн эрэгтэй гутал байсан. Эрэгтэй хүний даавуун хар цүнх байсан тоог нь сайн санахгүй байна. Тэгээд аавд байшинд бүгдийг нь тавьчихаарай гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/
10. Иргэний нэхэмжлэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б гэх залуу бага зэрэг архи уусан байдалтай орж ирээд цүнх барьцаанд тавиад юм авчих уу гэхээр нь авахгүй гээд гаргасан. Удахгүй дахин орж ирээд манай ээжийн авчирсан бараа юм, мөнгөний хэрэг болоод байна та авчих тэгэх үү гэхээр нь би ийм цүнхээр яах вэ за чи гуйгаад байгаа юм бол авах юмны чинь барьцаанд түр авья харин чи дараа нь мөнгөө удаалгүй өгөөрэй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/
11. Гэрч М.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүтэн нэрийг нь мэдэхгүй Бачка гэх залуу хажуудаа нэг танихгүй залуу дагуулчихсан, гартаа оёдолын машин барьчихсан орж ирсэн. Бага зэрэг халамцуу байсан. Тэгээд эгчээ энийг танайд зарчихмаар байна гэхээр нь тийм юм байхгүй шүү гээд аваагүй...тэгвэл танайд барьцаанд тавиад ганц шил архи, ундаа, гоймонтой авчихъя гэхээр нь за за гэж хэлээд 30.000 төгрөгөөр барьцаанд авсан. Янз бүрийн асуудалтай эд биш биз гэхэд би юу гэж танд тийм юм өгч байхав гэхээр нь итгээд авчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/
12. Гэрч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ууж байсан архи дууссан болохоор баачка би оёдлын машинаа зарлаа гэж хэлсэн. Тэднийд оёдлын машин байгаагүйг би урд нь гэрт нь орж байсан болохоор мэдэх бөгөөд ямар учиртай юм бэ гэсэн чинь хүнээс авлагатай гэсэн. Тэгснээ хоёулаа энийг зарчихаад ирье гэхээр нь хамт явсан. Бид хоёр Ундрам дэлгүүр дээр очоод оёдлын машиныг барьцаанд тавиад архи авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/
13. Гэрч Л.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би охиныхоо гэрт хоночихоод гэртээ иртэл манай зурагт алга болсон байсан. Нөхрөөсөө асуутал би мэдэхгүй байна. Манай гэрт Б Х нар байсан, тэр 2 авсан байх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108/
14. Гэрч В.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х ах Бат-Эрдэнэтэй хамт орж ирсэн. Ах нь намайг зүс таньдаг болохоор Бат-Эрдэнээ надад банкны мөнгө хэрэг болоод байна чи энэ зурагтыг аваад 150.000 түр зээлээч, хэд хоногоос буцаагаад авчина гэхээр нь бага зэрэг халамцуу байсан болохоор архи дарс уучихсан байж үнэн яриад байгаа юм уу гэсэн чинь ах нь юу гэж худлаа ярьж байхав дээ гэснээ утсаар нэг хүнтэй одоо банкны мөнгө хийх гэж байна гээд яриад байсан. Тэгэхээр нь итгэсэн. Надад 150.000 төгрөг байхгүй гэсэн чинь тэгвэл байгаагаа өгчих тэгэх үү гэж хэлэхээр нь 80.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113/
15. Гэрч М.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед Доржоос юу болсныг асуухад бид нар архи ууж байтал та гарч бие засчихаад буцаад ороод ирсэн чинь Б таныг хөлөөрөө хөл рүү чинь өшиглөсөн чухам ямар шалтгаанаас болж өшиглөснийг би мэдэхгүй. Таныг яагаад өшиглөж байгаа юм гэж би асуусан чинь над руу уурлаж намайг зодож газар унагаад цохиод байсан. Тэгэхээр нь би гараараа толгойгоо дараад хэвтсэн чинь намайг цохиж байгаад гэрээс гарсан. Би босоод харсан чинь та гараад явчихсан би гэртээ ганцаараа байсан болохоор би гэр лүүгээ явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 20-21/
16. Дамно ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ХУ2-18-85 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-40-41/
17. Дамно ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гаргасан ХУ2-18-85 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-117-118/
18. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№250/-ний дүгнэлт:
-Д.Д-ын биед тархи доргилт, завьжинд няцарсан шарх, цус хуралт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
-Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /2хх-ийн 26/
19. Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Дээвэртэй үүдэндээ улаан өнгийн тоосгоор баррьсан тампартай байшингийн цонхыг нь түлхээд дотогш орсон. Тэнд нэг өрөөнд нэлээд их бараа хураалттай байсан. Тэндээс хайрцаг байсныг аваад дотор нь зөөврийн компьютер, тоог нь мэдэхгүй байна нэлээд хэдэн цүнхнүүд авч гарсан. Маргааш өдөр нь ахин анх орсон цонхоороо ороод одоо миний санаж байгаагаар оёдлын машин, ханы хивс, 3 ширхэг байсан байх зааны сувинер, эмэгтэй хүчий цүнхнүүд, мөн хэдэн ширхэг хүүхдийн гуталнууд авч гарсан. Х бид хоёр дахиж архи уумаар санагдаад мөнгөгүй байсан болохооо ярилцаж байгаад гэрт нь байсан 42 инчийн хар өнгөтэй “Монел” загварын зурагтыг нь аваад гарсан. Зурагт авч гарсаны дараа яах вэ гэж ярилцаж байгаад ломбарданд тавъя гэхээр бичиг баримтгүй байсан учраас Х манай нэг найз байгаа тэрийг гуйж үзье гээд Мөнхбаяр гэдэг найзынд очсон. Гэр нь тэндээс ойрхон 1 гудамжны цаана юм билээ. Очоод Х хөгшөөн жаахан юм уучихлаа чи энийг хэд хоног хэрэглэж байгаач одоо 7 хонгийн хугацаатай 80.000 төгрөг өгчих Гэсэн чинь хулгайн юм байгаад гай болох юм биш биз дээ гэж асуугаад байсан. Тэгэхээр нь би үгүй ээ энэ миний зурагт юмаа асуудалгүй гэсэн чинь “за за” гэж хэлээд авсан. Мөнгөөр нь бид хоёр архи дарс уугаад дуусгасан... Бид нар архи ууж байхад дорж нь хэрүүл өдөөд агсам тавиад байхаар нь миний уур хүрээд Доржийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж газар унагаад шууд нүүр рүү нь өшиглөчихөөд гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31, 49, 134/
20. Б.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б бид хоёр дахиж архи уумаар санагдаад мөнгөгүй болчихсон байсан учраас тэдний гэрээс одоо миний санаж байгаагаар 42 инчийн Монел загварын хар өнгөтэй зурагтыг хоёр талаас нь өргөөд авч гараад манай найз Мөнхбаярын гэр ойрхон байдаг болхоор тийш нь алхаж очоод энэ зурагтыг чамд барьцаанд тавъя 80,000 төгрөг өгчих дараа нь эргүүлээд авна шүү гэсэн чинь Мөнхбаяр наадах чинь юун зурагт юм вэ хулгайн юм биш биз гээд асууж шалгаагаад байхаар нь үгүй ээ манай Б ахын зурагт байгаа юм аа гэхэд Б ах наадах чинь миний зурагт мөн асуудалгүй ээ гэж хэлээд 80.000 төгрөг авсан. Мөнгөөрөө архи дарс уугаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 127/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Х нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144/-аар,
Шүүгдэгч Д.Б нь урьд 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 145, 148-156 /-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал хуульчлагдаагүй тул Д.Б-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№250/-ний дүгнэлт зэргийг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Д.Б нь Б.Х-т ай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 29-11 тоотод оршин суух иргэн М.З-ын гэрээс “Монел” загварын 42 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлж бусдад 589.752 төгрөгийн хохирол учруулсан,
Ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 11-нээс 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 12-199А тоотод оршин суух иргэн Н.Эрдэмбилэгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нууцаар хууль бусаар нэвтэрч үүргэвч цүнх 35 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гутал 20 ширхэг, бэлэг дурсгалын зүйл 3 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн оёдлын машин 1 ширхэг, ханын хивс 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 2.622.800 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 12 дугаар сарын 14-ний орой Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 29-11 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Доржийг аав шигээ хүний хөл рүү өшиглөлөө гэж уурлан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж унагаан, нүүр рүү нь өшиглөх зэргээр зодож түүний биед тархи доргилт, завьжинд няцарсан шарх, цус хуралт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Х нь Д.Б тэй бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 29-11 тоотод оршин суух иргэн М.З-ын гэрээс “Монел” загварын 42 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлж бусдад 589.752 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Х ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, М.Зоригтболдод учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч М.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зурагтаа буцаагаад бүрэн бүтэн хүлээж авсан учраас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй ээ...Б.Х , Д.Б хоёр бол миний төрсөн ах, дүү нарын хүүхдүүд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-105/, хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Б д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 17/, иргэний нэхэмжлэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шүүгдэгч Д.Б эс 76.500 /далан зургаан мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 10/, хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шүүгдэгч Д.Б эс 1.976.800 /нэг сая есөн зуун далан зургаан мянга найман зуу/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 16/, Б.Х ын хувийн байдал “...24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Ану” тавилгын үйлдвэрт туслах ажилтан ажилтай, ам бүл 5, ах, эгч, 2 дүүгийн хамт амьдардаг...”, Д.Б-ийн хувийн байдал “...ам бүл 5, ах, эгч, 2 дүүгийн хамт амьдардаг...” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Б-ийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Б д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хорих ялын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийн цагдан хоригдсон 110 /нэг зуун арав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон болохыг дурдъя.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-ийн эдлэх 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Б.Х , Д.Б нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б эс 646.000 /зургаан зуун дөчин зургаа/ төгрөг төлснийг дурдаж, 1.976.800 /нэг сая есөн зуун далан зургаан мянга найман зуу/ төгрөгийг Н.Эрдэнэбилэгт, иргэний нэхэмжлэгч 76.500 /далан зургаан мянга таван зуу/ төгрөгийг А.Болорт тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Б овогт Б -ын Х ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт Д-ын Б-ийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт Д-ын Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б -ын Х ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ийн цагдан хоригдсон 110 /нэг зуун арав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-ийн эдлэх 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Б.Х , Д.Б нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б эс 646.000 /зургаан зуун дөчин зургаа/ төгрөг төлснийг дурдаж, 1.976.800 /нэг сая есөн зуун далан зургаан мянга найман зуу/ төгрөгийг Н.Эрдэнэбилэгт, иргэний нэхэмжлэгч 76.500 /далан зургаан мянга таван зуу/ төгрөгийг А.Болорт тус тус гаргуулж олгосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.Х-т сануулсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах, Д.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Д.Б-ийн эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
13. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах, Д.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР