Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01184

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/06714 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 2,813 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.  

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 2,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч ******* нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн ******* лавлах утас руу удаа дараа залгасан, үйлчилгээний ажилтантай холбогдож чадаагүй боловч 2,813 төгрөгийн нэгж зарцуулагдсан байсан... гэсэн агуулгаар, хариуцагч ******* ХК нь татгалзлын үндэслэлээ ...уг асуудал өмнө нь шийдвэрлэгдсэн... гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргажээ.

4. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 сарын 18-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дахь зүйлийн 5-д заасны дагуу ******* ХК-ийг 9,000,000 төгрөгөөр торгосон;

4.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 сарын 18-ны өдрийн даалгавраар ...банкны мэдээлэл лавлагааны ******* тусгай дугаарын үйлчилгээ нь хэрэглэгчийн хүсэл, зоригийн хангаагүй, хэрэглэгч бодитоор үйлчилгээ аваагүй боловч дуудлага эхлүүлэх, үргэлжлэх хугацаанд автомат хариу өгөгч ажиллаж, энэ хугацаанд хэрэглэгчийн дугаараас төлбөр тооцож хэрэглэгчийг хохироож байгаа... болохыг тогтоож, ******* тусгай дугаарын үйлчилгээг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд зогсоож, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх, иргэний хохирлыг барагдуулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг ******* ХК-д даалгасан;

4.3. ******* ХК нь дээрх шийтгэлийн хуудас, даалгаврыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0038 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 221/МА2024/0111 дугаар магадлалаар тус тус гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.4. Тус шийдвэр, магадлалд ...иргэн ******* банкны оператортой холбогдож шаардлагатай мэдээллээ авч чадаагүй байхад түүний ******* дугаарын утаснаас нийт 2,947.25 төгрөгийн төлбөр тооцогдсон болох нь тогтоогдсон... талаар тодорхой дүгнэжээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

6. Дээрхээс үзвэл, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас, даалгавраар хариуцагч ******* ХК-ийн хууль зөрчсөн үйл ажиллагааг тогтоож, хуульд заасан торгох шийтгэл ногдуулж, иргэний хохирлыг барагдуулахыг тус банкинд даалгаж шийдвэрлэсэн, улмаар захиргааны хэргийн шүүх уг шийтгэлийн хуудас, даалгаврыг хэвээр үлдээж, иргэн *******ад нийт 2,947.25 төгрөгийн хохирол учирсан болохыг дүгнэсэн байна.

6.1. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн анхан шатны шүүх дээр дурдсан эрх бүхий албан тушаалтны хүчин төгөлдөр шийтгэлийн хуудас, даалгаврыг үндэслэн нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаархи хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хүлээн авч, маргааныг дахин шийдвэрлэсэн алдаа гаргажээ.  

7. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

8. Өмнө дурдсан эрх бүхий албан тушаалтны даалгаварт Даалгаврыг ... тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх болохыг мэдэгдэв. гэж бичсэнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/06714 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч ******* ХК-д холбогдох, гэм хорын хохиролд 2,813 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР