Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 3019/ШЦТ/137

 

 

 

 

                                 

                                   

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч А.Анхбаяр

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 1936000000152 дугаартай, *******8/2019/0134/Э/ индекстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, ******* настай, эрэгтэй,яс үндэс-халх, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн *******-2 тоотод оршин суух,урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 611 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, *******регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн *******-******* тоотод байрлах гэртээ 2019 оны 06 дугаар сарын *******-26-нд шилжих шөнө эхнэр Г.ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.*******ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан гэх мэдүүлэг,

Хохирогч овогт ийн / регистрийн дугаартай, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, Бадамлах дөл ХХК-нд шугамын инженер ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 06 дугаар сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ирээд гэр цоожтой байхаар нь нөхрөө хүлээж байгаад ирэхгүй болохоор нь цонхоороо ороод унтаж байсан.Шөнө манай нөхөр найз Болдбаатарын хамт ирээд тэр хоёр архи ууж байгаад хоорондоо маргалдаад Болдбаатар нь гараад явсан. Тэгтэл манай нөхөр надтай хэрэлдээд миний нүүр луу гараараа цохиход би газар унасан чинь миний хамар луу өшиглөсөн.Миний хамарнаас цус гараад гэрээсээ гарах гэтэл хаалга цоожилчихоод намайг гаргаагүй.Өмнө нь 2018 оны 03 сард нэг удаа бас зодсон. ... гэх мэдүүлэг /хх 18-19-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн...Г.ийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүд болон зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал зүүн нүдний алиманд цус хуралт, хамрын зөөлөн эдийн янцрал, зүүн гарын шууны дотор дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын шууны дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын шууны дотор дунд хэсэгт зулгаралт, баруун гарын тохой хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт,баруун өвдөг хэсэгт зулгаралтууд, зүүн тавхайн гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Г.ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Г.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 19-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 06 дугаар сарын 26-ны шөнө гэртээ найз Болдбаатарын хамт ирээд архи ууж байгаад бид хоёр маргалдаад Болдбаатар харихаар гараад явсан. Би эхнэртэйгээ маргалдаж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон.Тэгтэл над руу орилоод байхаар нь би толгой руу нь 2-3 удаа цохисон.Бид хоёр гэр бүл болоод 4 жил болж байгаа бөгөөд бид хоёр нэг хүүхэдтэй... гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 1,4, *******.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 06 дугаар сарын *******-26-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн *******-2 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Г.тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж, өшиглөснөөс эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч Г.ийн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 391 дугаартай “...Г.ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” гэх дүгнэлт, шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь эхнэр Г.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжийг агуулаагүй бөгөөд хохирогч Г.ийн  эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 611 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгний торгох ялаар шийтгүүлсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-31/-аар, Шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх ба Эрүүгийн хуульд анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор заасан байгаа.Хохирогчид төлөх хохирол төлбөргүй.

            Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Л.Пүрэвдоржийн өгсөн...Б.******* бид хоёр багын найзууд.Б.******* нь эцэг эхээс тавуулаа, 3 эгч, 1 ахтай айлын бага хүүхэд.Даруухан дуу цөөтэй,хүнд тусархуу, тогтуун тайван нийтэч зантай.Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, зан ааш нь өөрчлөгдөж байсныг хараагүй.Эхнэр охины хамт амьдардаг...  гэх мэдүүлэг / хх- 16-*******-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох гэх санал, дүгнэлт, шүүгдэгчийн зүгээс “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй,улсын яллагчийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, торгох ялын 500.000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 500.000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Пунай маркийн 52 инчийн зурагт битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/86 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 4,*******.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгохыг ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.

5.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Пунай маркийн 52 инчийн зурагт битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/86 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ГАНТӨГС

Top of Form