Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 122

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Шүүгдэгч Д.О ,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Олгонууд овогт Д.О д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1928000000114 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

             Яллах дүгнэлтэд

Шүүгдэгч Д.О  нь 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Монгол Улсад орох хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Өмнөговь аймаг Гурвантэс сум дахь Шивээхүрэн хилийн боомтын хилийн 572 дугаар тэмдгээс зүүн тийш 800 метр дэх газраар Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн. Тэгээд хойшоо алхаж яваад пошка гэдэг газар 2 хоног машины ачаан дээр байж байгаад Улаанбаатар  хот руу таксинд сууж явсан. Дараа нь би хуульчаас зөвлөгөө авсан. Тэгэхэд намайг Монгол Улсын хилээр гарч ирсэн дараагаа мэдэгдэх ёстой байсан, та хилийн цэргийн дуудсан цагт нь очих ёстой гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байхад 2019 оны 7 дугаар сарын 27-ны өглөө манай нэг жолооч над руу ахлах дэслэгч Буянтогтох намайг ярь гэж байна гэж залгасан. Би Буянтогтохтой холбогдоход та хаана байна гэж асуусан би Монголд байна гэж хэлсэн, та ямар хэрэг хийснээ мэдэж байна уу гэхэд би Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрч гарч ирсэн гэж хэлсэн. Тэгээд намайг яаралтай Шивээхүрэн хилийн боомт дээр ир гээд эхнэр бид хоёр 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар  хотоос таксигаар Шивээхүрэн хилийн боомт дээр ирсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хил нэвтэрсэн газарт үзлэг хийж зураг авч баримтжуулсан. Замын-Үүд аймгаас мөрдөн байцаагч ирж байцаалт авсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 02-нд Өмнөговь аймагт 1 хоноод 08 дугаар сарын 03-нд Улаанбаатар  хотод очсон...” гэв.

            Гэрч Д.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2011 онд Өмнөговь аймгийн Гурван тэс сум дахь Шивээхүрэн боомтод нүүрс тээврийн том тэрэг жолоодохоор ирсэн. 2014 онд Юүрэн гэдэг хятад компанийн нэр дээр бүртгэлтэй 51-13 УНО улсын дугаартай Норд Бенз маркийн ачааны машиныг жолоодон нүүрс тээвэрлэн БНХАУ-ын Сэхэ боомт руу гарах болсон. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэн гарч, БНХАУ-ын Сэхэ боомт руу орсон. Тэгээд нүүрсээ буулгачихаад буцаад Монгол руу гарч амжаагүй Сэхэд хоносон. Маргааш нь буюу 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр буюу ням гарагт боомт амардаг болохоор гарч чадаагүй учир машиндаа түлш авахаар компанийнхаа шатахуун түгээх газарт очиж түлшээ авчихаад буцах замдаа хятад архи уучихсан юм. Тэгээд цааш хөдөлж байр руугаа явж байхад хятад улсын иргэн ЯЮШ гэх иргэнийг анзааралгүй мөргөж зүүн гарынх нь шууг гэмтээсэн. Тэгээд цагдаа ирээд намайг шууд авч яван 1 хоног хориод маргааш нь буюу 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байрандаа ирээд 1 хоносон. 2018 оны 5 дугаар сарын 29-ний орой хятад цагдаа дахин ирж намайг авч яван эмнэлгийн үзлэгт оруулаад хориод 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр сулласан. Үүнээс хойш Юүрэн компанийнхаа байранд байсан. Миний хэрэг хятадын цагдаа дээр 1 жил шахам байж байгаад 2019 оны 5 дугаар сарын 6-нд Цагдаагаас хэргийг прокурорт шилжүүлсэн. Прокурор нь миний хэргийг хянаад 14 хоног болоод шүүх рүү шилжүүлсэн. Тэгээд шүүхээс 90 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж хэлсэн. Мөн надад шүүх хорооноос өмгөөлөгч гаргаж өгсөн. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр анхны шүүх хурал болоход хэргийн материал дутуу байна, материалаа дахин нягтлах хэрэгтэй гээд удахгүй хурлын тов зарлана гэсэн. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 12-ны орой Чинхуө-Мак компанийн байранд айлд очиж наадмын бөх үзээд орой 11 цагийн үед байрандаа буцаж очиход тогооч маань надад “Б  утсаар ярьсан чамайг Далайхөвөөд очиж бичиг ав гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би Б  руу 12-ны орой ярихад Далайхөвөөгөөс шүүгч чинь ярьсан, маргааш очиж бичгээ ав гэсэн гэж хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 13-ны өглөө Далайхөвөөгийн шүүх хороон дээр шүүгч эмэгтэй шүүх хурлын товын бичгээ барьчихсан намайг хүлээн зогсож байсан. Тэгээд миний гарын үсэг болон хурууны хээг даруулж аваад надад нэг бичиг өгсөн. /Одоо надад байгаа/, тэгээд шүүгч надад энэ удаагийн хурал сүүлчийн хурал болохоор шийдвэр гарна гэж хэлээд явсан. Тэгээд би өмгөөлөгч рүүгээ залгаад "Сая би Далайхөвөөд ирчихсэн байна, сая шүүгчээс шүүхийн товоо авчихлаа, таньтай уулзах уу” гэсэн чинь “одоо уулзах шаардлагагүй 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн танхимд уулзья” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би Юүрэн компанийн өвөрмонгол менежер Х  рүү яриад 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүх хурал болох тов гарсан байна, хар даргатай ярьсан уу, чи хэзээ ирэх вэ гэсэн чинь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр очих байхаа гэж хэлээд, хар даргад хэлье гэж хэлсэн. Тэгээд би таксинд суугаад Далайхөвөө Балгасын Зээл дээр ирээд буугаад тэндээс 15 цаг 30 минутын автобусанд суугаад 17 цаг өнгөрч байхад Сэхэ-д ирж компанийнхаа байр руу очсон. Байрандаа очоод хүмүүс хөзөр тоглож байхаар нь хамт тоглоод 22 цагийн үед тарцгаасан. Тэгээд би сэтгэл санаа хямарсан байсан учир гарч дэлгүүр ороод 1 шил жижиг архи авч гадаа уучихаад байр руугаа орсон. Тэгээд орон дээрээ сууж байгаад гэнэт энд ял авч, шоронд сууж байхаар Монголдоо очьё гэж бодоод гар утсаа авч гараад Хотун гэдэг компанийн нүүрс буулгадаг хашааны зүүн талаар гараад Монголын хил рүү гүйгээд 2019 оны 7 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Монголд орж ирсэн. Тэгээд эхнэр болон хүүхэдрүүгээ залгаж үзэхэд утас нь холбогдохгүй байсан. /Миний утсан дээр залгасан өдөр хоног нь байгаа/. Тэгээд Монголд орж ирээд би нарийн хар замаар явсаар байгаад 2019 оны 7 дугаар сарын 14-ний өглөөний 06 цагийн орчимд Пошка-д ирсэн. Тэгээд Содон зочид буудалд очиход цоожтой байсан. Тэр өдөр амралтын өдөр байсан учир хүн амьтан, машин тэрэг олдохгүй байсан болохоор нь зогсож байсан нэг том машины ачаан дээр гараад 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл байж байгаад Улаанбаатар  хот руу явах машинд сууж 2019 оны 7 дугаар сарын 17-ны орой очоод охин дээр очиж хоноод 18-ны өглөө Батсүмбэр рүү явсан. Тэгээд байж байхад 2019 оны 7 дугаар сарын 27-ны өглөө хилийн цэргээс миний дугаар руу залгаад Шивээхүрэн боомтын дарга Бо  байна, та ямар хэрэг хийсэн бэ? одоо хаана байна вэ гэхээр нь би хил зөрчиж орж ирсэн, хэзээ, яаж очих вэ гэсэн чинь Шивээхүрэн боомт дээр ир, Бүтэнсайны автобусанд суу гэсэн. Тэгээд хагассайны орой эхнэрийн хамт Улаанбаатар  хотод орж ирээд төмөр замд очоод байж байтал Бо  дарга дахин залгаад наанаас чинь бэлэн унаа гарах гэж байна гээд утасны дугаарыг өгөхөөр нь нөгөө хүнтэй нь яриад бүтэнсайны өглөө түүнтэй уулзан Шивээхүрэн боомтод ирсэн. Ийм л асуудал болсон юм...” гэжээ. /хх-21-24/,

            Гэрч Б.Б  мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 7 дугаар сарын 27-ны орой цагийг нь санахгүй байна. Шалган нэвтрүүлэх заставын дарга дэд хурандаа Бо  над руу залгаад 2019 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хилийн зөрчил гарсан байж болзошгүй байна гэсний дагуу ямар хүн болохыг асуухад БНХАУ-ын цагдаагийн газарт асуудалтай байгаа нүүрс тээврийн жолооч алга болсон гэж компанийнх нь менежер утсаар надад хэллээ, тэгээд бүртгэлтйин программ шүүж үзтэл 2018 оны 5 дугаар сард БНХАУ-руу гарсан хүн байна. Тэгээд тус компанийнх нь жолооч нартай холбогдон хил зөрчсөн байж болзошгүй иргэн Д.О ийн утасны дугаарыг олж аван холбогдоход Улаанбаатар  хотод ирчихсэн байна гэж Бо  дэд хурандаад хэлсэн гэсэн. Тэгээд тэр хүнийг наашаа авчрах шаардлагатай байна гэсэн. Тэгээд би 2019 оны 7 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед Бо  дэд хурандаагийн өгсөн 883097830 дугаар руу залгаж Шивээхүрэн явах хүн мөн үү гэсэн чинь мөн гээд хаана, хэрхэн очиж явах уу гэж уулзах газраа тохироод түүнийг Шивээхүрэн боомтод авчирсан. Тухайн үед би өөрийгөө хилийн цэргийн албан хаагч гэдгээ хэлээгүй, хэлбэл зугтаж магадгүй гэж бодсон. Тэгээд Д.О  гэх иргэнийг боомтод 2019 оны 7 дугаар сарын 29-ний шөнийн 3 цагт ирсэн. Тэгээд 9 цагт анги руу утсаар ярьж нөгөө хүнийг авчирлаа гэж мэдэгдэн, ангиас бүлэг гарч тус иргэний хил зөрчин орж ирсэн газарт үзлэг шалгалт хийхэд хилийн 572 дугаар тэмдгийн зүүн талаар 800 метр газарт Монголын улсын хилийг даван мөр хянах зурваст мөр нь үлдсэн байсан. Мөн тус мөр нь бүдэг болсон байсан. их шавартай, тэгээд тавчиктай явж байсан юм билээ. Д.О  нь өөрөө ч хил зөрчин орж ирснээ хүлээн зөвшөөрсөн. Д.О  нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсаас гарсан байсан. Мөн Д.О  нь Улаанбаатар  хотоос наашаа ирж байх замдаа надад БНХАУ-д 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авто осол хийж нэг хятад хүний гарыг хугалсан юм, тэгээд цагдаад бичиг баримтаа хураалган 1 жил гаран шалгагдсан. Компанийхаа байранд байж байсан...” гэжээ. /хх-47-49/

            Гэрч С.Д  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Нөхөр маань 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын хил дээр согтуугаар жолоо барьж яваад нэг хятад хүнийг мөргөж гарыг нь гэмтээсэн. Тэгээд хятадын цагдаад шалгагдах болсон юм. Шалгагдаж байх хугацаанд хохирогч нь биднээс 300 гаран сая төгрөг нэхсэн, тэгээд би гэр бүл, найз нөхөд, ажилладаг компанийн хүмүүстэй нь нийлүүлээд хнийт 66 сая төгрөг хохирогч хятад иргэнд өгсөн. Тэгээд одоо 300 гаран сая төгрөг нэхээд байгаа гэсэн. Тэгээд хятадын цагдаа дээр шалгагдаад хэрэг нь шүүх рүү шилжсэн гээд 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай хадам эгч над руу залган 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралтай гэсэн чи урагшаа яв шүүх хурал дээр нь оч гэсэн. Тухайн үед би ажилтай явж амжаагүй байж байгаад охиноо явуулья гэж бодсон чинь нөхөртэйгээ холбоо барьж чадаагүй. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр би Төв аймгийн Батсүмбэрт байсан. тэнд утасны сүлжээ барьдаггүй юм. Тэгээд тэр өдрөө нэг сүлжээ орох газар очиж утсаа асаатал нөхөр маань би Монголд байна гэж над руу мессэж явуулсан байсан. 2019 оны 7 дугаар сарын 17-ны орой нөхөр маань Батсүмбэрт ирсэн. Нөхөр маань ирээд хил даваад ирлээ, яанаа гэж хэлж байсан. Тэгээд бмд хоёр хилийн цэргийн хүнтэй утсаар холбогдоод Шивээхүрэн боомт руу явж хил зөрчсөн талаараа мэдэгдэхээр явсан. Надтай ер тэгэж яриагүй. Гэнэт л 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр над руу Монголд ирсэн байна гэж надруу мессэж бичсэн байсан. Би бүр шоконд ороод юу гэж хэлэхээ ч мэдээгүй. Нөхөр маань авто осол гаргахад тэр хятад хүн бид нараас маш их мөнгө нэхэж манай гэр бүлийг юу ч үгүй хоосруулан, амьдарч байсан байр, орон сууцаа зарж үрсэн. Нөхөр маань аргагүй байдалд ороод ийм үйлдэл хийсэн гэж боддог, нөхөр дээрээ очих ч мөнгөгүй тухайн үед маш хэцүү байсан, Монголдоо ирчихсэн болохоор сэтгэл амар байна, хил зөрчсөн хариуцлагаа нөхөр маань хүлээнэ...” гэжээ. /хх-63-65/,

     Гэрч Т.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр штабын дарга надад боомтоор хилийн зөрчил гарсан юм шиг байна, тэрийг шалгах хэрэгтэй байна гэсний дагуу 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг 30 минутын үед Шивээхүрэн боомт руу бүлэг ахлан явсан. Хил зөрчигчийг тагнуулын мэдээллээр тус иргэнийг авчирч байгаа гэсэн. Тэгээд хил зөрчигчийг ирэхээр нь хил зөрчин орж ирсэн газар оронд, мөр хянах зурваст үзлэг шалгалт хийхэд хилийн 572 дугаар тэмдгээс зүүн тийш 800 метр газраар боомт бус газраар улсын хил зөрчсөн болох нь тогтоогдсон.

Ул мөрийг нарийвчлан шалгахад мөр нь тод биш байсан бөгөөд 14-ний өдрөөс хойш 10 гаран хоног болсон учир мөр нь бүдгэрсэн байсан. Мөр хянах зурвасаас ул мөрийг илрүүлэн зөрчлийн материал бүрдүүлэн хилийн тагнуулын тасагт хүлээлгэн өгч, Өмнөговь аймгийн прокурорт танилцуулан хүлээлгэн өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсаас гарсан бүртгэлтэй байсан бөгөөд энэ өдрөөс хойш Монгол улсад орж ирсэн бүртгэл байгаагүй. Тухайн иргэнээс ямар учраас хил зөрчснийг асуухад 2018 оны 5 дугаар сарын 26-нд урагшаа гараад 27-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ хятад хүн мөргөж гарыг нь гэмтээсний улмаас БНХАУ-ын цагдаад шалгагдан 1 жил гаран болоод шүүх дээр байх хугацаандаа оргож хил зөрчин Монгол улсад орж ирсэн гэсэн...” гэжээ. /хх-66-67/,

Шүүгдэгч Д.О ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2011 онд Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод нүүрс тээврийн ачааны машин жолоодохоор ирсэн. Тэгээд 2014 оноос Юйрэн гэдэг хятад компанид орон тус компанийн 51-13 УНО улсын дугаартай Норд Бенз машиныг жолоодон Шивээхүрэн боомтоор БНХАУ-ын Сэхэ боомт руу нүүрс тээвэрлэх болсон юм. Тээврийн ажпаа хийж байх хугацаандаа буюу 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсаас гарч БНХАУ-ын Сэхэ боомтоор хятад улсад орж нүүрс буулгах талбайд очин нүүрсээ буулгаад буцаж Монгол руу гарах гээд амжилгүй боомт хаасан. Маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр боомт мөн амарч байсан учир машиндаа түлш авахаар компанийнхаа шатахуун түгээс колонкод очин түлшээ авчихаад буцах замдаа нэг хятад архи уучихсан. Тэгээд архиа уучихаад байр руугаа явж байхад хятад улсын иргэн Ян Юу гэх иргэнийг анзааралгүй мөргөж зүүн гарыг гэмтээсний улмаас хятадын цагдаад саатуулагдан бичиг баримтаа хураалгаж, хэд хоног саатуулах байранд байж байгаад 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр суллагдаж компанийн байрандаа байрласан. Миний хэрэг хятадын цагдаа дээр 1 жил гаран шалгагдаж байгаад энэ оны 5 дугаар сарын 6-нд Цагдаагаас хэргийг прокурорт шилжүүлж, 14 хоногийн дараа шүүх рүү шилжүүлж, 90 хоногийн дотор хэргийг шийдвэрлэнэ гэж надад хэлээд надад өмгөөлөгч гаргаж өгсөн. Эхлээд 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр анхны шүүх хурал болсон тэгэхэд хэргийн материалыг дахин хянах хэрэгтэй гээд хойшлуулсан. 2019 оны 7 дугаар сарын 12-ны орой манай компаний тогооч надад “Б  утсаар ярьсан чамайг Далайхөвөөд очиж бичиг ав гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би Б тай ярихад Далайхөвөөгөөс шүүгч чинь ярьсан, маргааш очиж бичгээ ав гэсэн гэж хэлсний дагуу 2019 оны 7 дугаар сарын 13-ны өглөө Далайхөвөөгийн шүүх хороо дээр очиход шүүгч нь дуудах хуудас гэж надад бичиг өгөөд гарын үсэг зуруулж авсан. Шүүгч хэлэхдээ 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эцсийн шүүх хуралтай гэж хэлсэн. Тэгээд би таксинд суугаад Далайхөвөө Балгасын Зээл дээр очиж тэндээс өдрийн 15 цаг 30 минутын автобусанд суугаад 17 цаг өнгөрч байхад Сэхэ-д ирэн компанийн байрруугаа явсан. Байрандаа очоод хүмүүстэй хөзөр тоглоод 22 үед дуусаад ганцаараа гарч дэлгүүр ороод нэг шил жижиг архи авч уусан, яагаад гэвэл сэтгэл тавгүй яах учраа олохгүй байсан юм. Архиа ууж дуусаад байр руугаа ороод энд ял авч байхаар гэртээ харья гэж бодоод утсаа аваад Хотун гэдэг компанийн нүүрс буулгадаг хашааны зүүн талаар гараад Монголын хил рүү гүйгээд 2019 оны 7 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Монголд орж ирсэн. Тэгээд хойшоо алхаж яваад пошка гэдэг газар 2 хоног машины ачаан дээр байж байгаад Улаанбаатар  хот руу таксинд сууж явсан. Тэгээд гэртээ байж байхад 2019 оны 7 дугаар сарын 27-ны өглөө Шивээхүрэнгээс хилийн цэргийн хүн яриад намайг хил зөрчиж Монголд ирснийг мэдсэн байсан би ч үнэнээ хэлээд Шивээхүрэн рүү явахаар болж 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар  хотоос таксигаар Шивээхүрэнд ирсэн. Хийсэн хэргээ хэлсэн...” гэжээ. /хх-73-75/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-76/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-77/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-79/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-80/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-81/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-82/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-83/,

Хил нэвтэрсэн лавлагаа /хх-88/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.О д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.О ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Д.О ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Д.О  2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Монгол Улсад орох хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Өмнөговь аймаг Гурвантэс сум дахь Шивээхүрэн хилийн боомтын хилийн 572 дугаар тэмдгээс зүүн тийш 800 метр дэх газраар Монгол Улсын хилийг нэвтэрсэн болох нь гэрч Б.Б ын “...Би 2019 оны 7 дугаар сарын 27-ны орой цагийг нь санахгүй байна. Шалган нэвтрүүлэх заставын дарга дэд хурандаа Бо  над руу залгаад 2019 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хилийн зөрчил гарсан байж болзошгүй байна гэсний дагуу ямар хүн болохыг асуухад БНХАУ-ын цагдаагийн газарт асуудалтай байгаа нүүрс тээврийн жолооч алга болсон гэж компанийнх нь менежер утсаар надад хэллээ, тэгээд бүртгэлтйин программ шүүж үзтэл 2018 оны 5 дугаар сард БНХАУ-руу гарсан хүн байна. Тэгээд тус компанийнх нь жолооч нартай холбогдон хил зөрчсөн байж болзошгүй иргэн Д.О ийн утасны дугаарыг олж аван холбогдоход Улаанбаатар  хотод ирчихсэн байна гэж Бо  дэд хурандаад хэлсэн гэсэн. Тэгээд тэр хүнийг наашаа авчрах шаардлагатай байна гэсэн. Тэгээд би 2019 оны 7 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед Бо  дэд хурандаагийн өгсөн 883097830 дугаар руу залгаж Шивээхүрэн явах хүн мөн үү гэсэн чинь мөн гээд хаана, хэрхэн очиж явах уу гэж уулзах газраа тохироод түүнийг Шивээхүрэн боомтод авчирсан. Тухайн үед би өөрийгөө хилийн цэргийн албан хаагч гэдгээ хэлээгүй, хэлбэл зугтаж магадгүй гэж бодсон. Тэгээд Д.О  гэх иргэнийг боомтод 2019 оны 7 дугаар сарын 29-ний шөнийн 3 цагт ирсэн. Тэгээд 9 цагт анги руу утсаар ярьж нөгөө хүнийг авчирлаа гэж мэдэгдэн, ангиас бүлэг гарч тус иргэний хил зөрчин орж ирсэн газарт үзлэг шалгалт хийхэд хилийн 572 дугаар тэмдгийн зүүн талаар 800 метр газарт Монголын улсын хилийг даван мөр хянах зурваст мөр нь үлдсэн байсан. Мөн тус мөр нь бүдэг болсон байсан. их шавартай, тэгээд тавчиктай явж байсан юм билээ. Д.О  нь өөрөө ч хил зөрчин орж ирснээ хүлээн зөвшөөрсөн. Д.О  нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсаас гарсан байсан. Мөн Д.О  нь Улаанбаатар  хотоос наашаа ирж байх замдаа надад БНХАУ-д 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авто осол хийж нэг хятад хүний гарыг хугалсан юм, тэгээд цагдаад бичиг баримтаа хураалган 1 жил гаран шалгагдсан. Компанийхаа байранд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-47-49/, гэрч С.Д гийн “...Нөхөр маань 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын хил дээр согтуугаар жолоо барьж яваад нэг хятад хүнийг мөргөж гарыг нь гэмтээсэн. Тэгээд Хятадын цагдаад шалгагдах болсон юм. Шалгагдаж байх хугацаанд хохирогч нь биднээс 300 гаран сая төгрөг нэхсэн, тэгээд би гэр бүл, найз нөхөд, ажилладаг компанийн хүмүүстэй нь нийлүүлээд нийт 66 сая төгрөг хохирогч хятад иргэнд өгсөн. Тэгээд одоо 300 гаран сая төгрөг нэхээд байгаа гэсэн. Тэгээд хятадын цагдаа дээр шалгагдаад хэрэг нь шүүх рүү шилжсэн гээд 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай хадам эгч над руу залган 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралтай гэсэн чи урагшаа яв шүүх хурал дээр нь оч гэсэн. Тухайн үед би ажилтай явж амжаагүй байж байгаад охиноо явуулья гэж бодсон чинь нөхөртэйгээ холбоо барьж чадаагүй. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр би Төв аймгийн Батсүмбэрт байсан. тэнд утасны сүлжээ барьдаггүй юм. Тэгээд тэр өдрөө нэг сүлжээ орох газар очиж утсаа асаатал нөхөр маань би Монголд байна гэж над руу мессэж явуулсан байсан. 2019 оны 7 дугаар сарын 17-ны орой нөхөр маань Батсүмбэрт ирсэн. Нөхөр маань ирээд хил даваад ирлээ, яанаа гэж хэлж байсан. Тэгээд бмд хоёр хилийн цэргийн хүнтэй утсаар холбогдоод Шивээхүрэн боомт руу явж хил зөрчсөн талаараа мэдэгдэхээр явсан...” гэх мэдүүлэг /хх-63-65/, гэрч Т.Э ийн “...Би 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр штабын дарга надад боомтоор хилийн зөрчил гарсан юм шиг байна, тэрийг шалгах хэрэгтэй байна гэсний дагуу 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг 30 минутын үед Шивээхүрэн боомт руу бүлэг ахлан явсан. Хил зөрчигчийг тагнуулын мэдээллээр тус иргэнийг авчирч байгаа гэсэн. Тэгээд хил зөрчигчийг ирэхээр нь хил зөрчин орж ирсэн газар оронд, мөр хянах зурваст үзлэг шалгалт хийхэд хилийн 572 дугаар тэмдгээс зүүн тийш 800 метр газраар боомт бус газраар улсын хил зөрчсөн болох нь тогтоогдсон. Ул мөрийг нарийвчлан шалгахад мөр нь тод биш байсан бөгөөд 14-ний өдрөөс хойш 10 гаран хоног болсон учир мөр нь бүдгэрсэн байсан. Мөр хянах зурвасаас ул мөрийг илрүүлэн зөрчлийн материал бүрдүүлэн хилийн тагнуулын тасагт хүлээлгэн өгч, Өмнөговь аймгийн прокурорт танилцуулан хүлээлгэн өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсаас гарсан бүртгэлтэй байсан бөгөөд энэ өдрөөс хойш Монгол улсад орж ирсэн бүртгэл байгаагүй. Тухайн иргэнээс ямар учраас хил зөрчснийг асуухад 2018 оны 5 дугаар сарын 26-нд урагшаа гараад 27-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ хятад хүн мөргөж гарыг нь гэмтээсний улмаас БНХАУ-ын цагдаад шалгагдан 1 жил гаран болоод шүүх дээр байх хугацаандаа оргож хил зөрчин Монгол улсад орж ирсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-66-67/, шүүгдэгч Д.О ийн яллагдагчаар өгсөн “...Би 2011 онд Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод нүүрс тээврийн ачааны машин жолоодохоор ирсэн. Тэгээд 2014 оноос Юйрэн гэдэг хятад компанид орон тус компанийн 51-13 УНО улсын дугаартай Норд Бенз машиныг жолоодон Шивээхүрэн боомтоор БНХАУ-ын Сэхэ боомт руу нүүрс тээвэрлэх болсон юм. Тээврийн ажпаа хийж байх хугацаандаа буюу 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсаас гарч БНХАУ-ын Сэхэ боомтоор хятад улсад орж нүүрс буулгах талбайд очин нүүрсээ буулгаад буцаж Монгол руу гарах гээд амжилгүй боомт хаасан. Маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр боомт мөн амарч байсан учир машиндаа түлш авахаар компанийнхаа шатахуун түгээс колонкод очин түлшээ авчихаад буцах замдаа нэг хятад архи уучихсан. Тэгээд архиа уучихаад байр руугаа явж байхад хятад улсын иргэн Ян Юу гэх иргэнийг анзааралгүй мөргөж зүүн гарыг гэмтээсний улмаас хятадын цагдаад саатуулагдан бичиг баримтаа хураалгаж, хэд хоног саатуулах байранд байж байгаад 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр суллагдаж компанийн байрандаа байрласан. Миний хэрэг хятадын цагдаа дээр 1 жил гаран шалгагдаж байгаад энэ оны 5 дугаар сарын 6-нд Цагдаагаас хэргийг прокурорт шилжүүлж, 14 хоногийн дараа шүүх рүү шилжүүлж, 90 хоногийн дотор хэргийг шийдвэрлэнэ гэж надад хэлээд надад өмгөөлөгч гаргаж өгсөн. Эхлээд 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр анхны шүүх хурал болсон тэгэхэд хэргийн материалыг дахин хянах хэрэгтэй гээд хойшлуулсан. 2019 оны 7 дугаар сарын 12-ны орой манай компаний тогооч надад “Б  утсаар ярьсан чамайг Далайхөвөөд очиж бичиг ав гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би Б тай ярихад Далайхөвөөгөөс шүүгч чинь ярьсан, маргааш очиж бичгээ ав гэсэн гэж хэлсний дагуу 2019 оны 7 дугаар сарын 13-ны өглөө Далайхөвөөгийн шүүх хороо дээр очиход шүүгч нь дуудах хуудас гэж надад бичиг өгөөд гарын үсэг зуруулж авсан. Шүүгч хэлэхдээ 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эцсийн шүүх хуралтай гэж хэлсэн. Тэгээд би таксинд суугаад Далайхөвөө Балгасын Зээл дээр очиж тэндээс өдрийн 15 цаг 30 минутын автобусанд суугаад 17 цаг өнгөрч байхад Сэхэ-д ирэн компанийн байрруугаа явсан. Байрандаа очоод хүмүүстэй хөзөр тоглоод 22 үед дуусаад ганцаараа гарч дэлгүүр ороод нэг шил жижиг архи авч уусан, яагаад гэвэл сэтгэл тавгүй яах учраа олохгүй байсан юм. Архиа ууж дуусаад байр руугаа ороод энд ял авч байхаар гэртээ харья гэж бодоод утсаа аваад Хотун гэдэг компанийн нүүрс буулгадаг хашааны зүүн талаар гараад Монголын хил рүү гүйгээд 2019 оны 7 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Монголд орж ирсэн. Тэгээд хойшоо алхаж яваад пошка гэдэг газар 2 хоног машины ачаан дээр байж байгаад Улаанбаатар  хот руу таксинд сууж явсан. Тэгээд гэртээ байж байхад 2019 оны 7 дугаар сарын 27-ны өглөө Шивээхүрэнгээс хилийн цэргийн хүн яриад намайг хил зөрчиж Монголд ирснийг мэдсэн байсан би ч үнэнээ хэлээд Шивээхүрэн рүү явахаар болж 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар  хотоос таксигаар Шивээхүрэнд ирсэн. Хийсэн хэргээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-73-75/, ISM програмд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-20/,  Шүүгдэгч Д.О ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41-42/, шүүгдэгч Д.О ийн хил нэвтрэлтийн лавлагаа, Хил хамгаалах ерөнхий газрын Д.О ийн хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-87-88/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын хилийн тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар хамгаална гэж заасан байдаг.

Монгол Улсын хил гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон шугамыг хэлнэ. Уг шугамаас дээш агаарын мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.

Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж зохих паспортгүй, визгүй буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, эсхүл бусдын буюу хуурамч бичиг баримт ашиглах, түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх, байцаан өнгөрүүлэх боомтгүй газраар нууцаар Монгол Улсын хилээр орж ирсэн, гарч явсан, дамжин өнгөрсөн идэвхитэй үйлдлийг хэлдэг.

Шүүдэгч Д.О  2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Шивээхүрэн боомтоор Монгол Улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр нэвтэрсэн болох нь нууц мэдээллийн аюулгүй байдлын албаны лавлагаа /хх-88/, хил нэвтрэлтийн лавлагааны зураг /хх-52-53/ зэргээр тогтоогдсон.

Шүүгдэгч Д.О  Монгол улсын хилийг хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр нэвтэрсэн нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч Д.О  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Д.О ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Олгонууд овгийн Д.О  1961 оны 08 дугаар сарын 14-нд Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, 58 настай, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Улаанбаатар  хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54-35 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй болох нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-76/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-77/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-79/, Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-80-83/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Д.О ийг Монгол Улсад орох хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О д 1.400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.О ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр буюу 234.000 төгрөг төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.О   торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явууллаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Олгонууд овогт Д.О ийг Монгол Улсад орох хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О д 1.400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О  1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр  тэнцүү хэмжээгээр буюу 234.000 /хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөгөөр  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О  оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.О  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Д.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ