Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ций Бт холбогдох 1935001340076 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 05-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 8-р багт оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хорих ял шийтгүүлж байсан Б овогт Ций Б /РД:................................../.

Холбогдсон хэргийн талаар утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ хохирогч О.Ныг өөрийн эхнэртэй хардаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Мөн Ц.Б нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт өөрийн гэртээ насанд хүрээгүй хохирогч Б.Өыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ хохирогч О.Ныг зодсон болох нь: 

Хохирогч О.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай найз Б гэдэг хөгшин 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Эрдэнэтээс нутагтаа ирсэн. Бид хоёр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Тэс сумын 9-р багийн нутагт байрлах Олон нуур гэх газарт очиж галуу буудаж шөлийг нь уухаар яваад нутгийн айлууд болох Д, М гэх хоёр айлд ороод гарсан ба тэр өдөр бороотой байсан учир галуу олдоогүй тул дараа ирэхээр болоод Б бид хоёр сумын төв рүү буцсан юм. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 09 цагийн орчим 4-р багийн төв рүү Жавын машин засахаар Лын машинтай очоод машинаа засаж байтал Б над руу залгаад нөгөө галуу шувуугаа өнөөдөр буудангаа, Д надад цагаан идээ өгнө гэсэн түүнийг аваад ирье гэхээр нь би байгаа газраа хэлтэл Б хүрээд ирсэн. Б бид хоёр шувуугаа буудахаар сумын төвөөр дайраад колонкоос бензин авчихаад хөдлөх гэтэл Бийн машин асаагүй тэгэхээр нь хажуугаар зөрж байсан машины аккумлятор авч холбоод машинаа асааж манай гэрээс аккумулятор авах гээд хөдөлж байтал А гэдэг эмэгтэй цагаан ууттай зүйл барьчихсан гараа өргөөд зогсож байхаар нь бид хоёр зогсоод хаашаа явах гэж байгааг асуухад Олон нуур явна гэж хэлэхээр нь машиндаа суулгаад Олон нуур гэх газар луу Б, А бид гурав явсан. Тэгээд М /шүүгдэгч Ц.Б/ гэх айлд Аийг буулгаад Мгийн гэрт ороход М гэртээ байгаагүй сумын төв явсан гэж эхнэр Т нь хэлсэн. Б бид хоёр Мгийн гэрээс гараад машинтайгаа Б гэх айлд очиход Бийн эхнэр 1.5 литрийн савтай Монгол архи гаргаж өгөхөөр нь нэг аягыг хувааж уучихаад 3, 4 дэхь нуур луу очиж галуу харахад байхгүй байсан. Тэгэхээр нь Д гэх айлын гэрт очиход хажуу айлын Ц гэх залуу орж ирэхээр нь Цгээр зам заалгаад 5-6 нуур ороод хоёр нугас буудсан. Тэгээд орой болочихоор нь Дгийнд очиж Б цагаан идээгээ аваад Цг гэрт нь буулгаад цааш сумын төв явж байгаад замдаа Мгийн гэрт буухад М мөн л ирээгүй байсан. Мгийнд ороход хоол хийж байхаар нь хоол идчихээд сумын төв рүү хөдөлтөл машины урд талын гэрэл нь асахгүй байсан, харанхуй болсон учир бид хоёр явах аргагүй болоод Мгийн гэрт хонохоор болсон. Мгийн гэрт сууж байтал Б гараад машинд байсан 750 граммын 1 шил задалсан архиа авч ирээд Б бид хоёр уусан. Тэр архинаас Мгийн эхнэр Т болон А нар бараг уугаагүй юм. Унтаж байгаад нэг сэртэл М ирчихсэн ална гээд орилоод байж байсан ба юу болж байгааг харах гээд хөнжлөө сөхтөл М миний хамар луу архины шилээр 1 удаа маш хүчтэй цохиод би манараад зүүн талаараа хажуулдаад хэвттэл М миний дээрээс баруун хавирга тус баруун гараа байрлуулчихсан байтал баруун гаран дээр дэвсээд миний баруун талын хавирга сонин болоод амьсгал авч чадахгүй ухаан алдсан. Тэгээд гэнэт ухаан ортол гэрийн гадна миний хамар битүүрсэн амаараа амьсгалж байсан ба амнаас цус гарч байсан. Тэгээд Б гэрээс миний хувцасыг аваад намайг сумын төв дээр эмнэлэгт хүргэхэд  намайг хэвтүүлээд надад өвчин намдаагч, цус тогтоогч зэргийг хийж өгсөн. Тухайн үед манай охин Ц, хүү Н нар ирчихсэн байсан юм. Тэгээд гэртээ 4 хоног эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн төв ороод 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтээд 7 хоноод УлаанБ  хот яв гэсэн бичиг хийж өгсөний дагуу УлаанБ хот руу онгоцоор яваад Гэмтлийн эмнэлэг , 1-р эмнэлэгт гадуур эмчилгээ хийлгэж байгаад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгүүлээд дараа нь ХатанБ нэртэй эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэж залгуулаад ХатанБ сувилалд 7 хоног хэвтээд гарсан юм. Мөн би Эрдэнэт хотын Гокын сувилалд 10 хоног, Жанчивлан рашаан сувилалд 10 хоног тус тус хэвтэж тэнхэрсэн юм. Тухайн үед М намайг зодож байхад Мгийн эхнэр Т, А, Б  нар тэр гэрт байсан. Би Мгаар зодуулснаас болж миний баруун талын хавирга хугарч, хамар хугарч, 4 шүд гэмтсэн. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны  6-7, 8-9-р тал/,

Гэрч Н.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний найз Т “Манайд ирж дээсээ томноод хэд хонооч” гэж над руу ярихаар нь  Тийн гэр рүү явахаар унаа хайгаад олдохгүй явж байтал Б, Н тэдний чиглэлд явах гэж байгаатай тааралдаж  машинд нь сууж Тийн гэрт очсон. Намайг Тийн гэрт буулгахдаа Р.Б, О.Н нар нь Тийн гэрт  орчихоод цааш галуу алахаар явсан. Орой харанхуй болж байхад Б, Н нар буцаж ирээд хоол хийж байснаас идчихээд гараад явсан боловч машин нь гэрээс холдолгүй унтарчирсан. Тэр хоёр буцаж орж ирээд машины гэрэл асахгүй байна, бид хоёр эндээ түр амсхийгээд өглөө гэгээ орохоор явахаар боллоо" гэж хэлээд гэр дотор түр сууж байгаад Б гэрээс гарч машин дотроосоо нэг шил 0,75 литрийн Чингис нэртэй архи авч ирээд задалж бид нарт амсуулсан. Б архи тойруулаад юм ярьж байтал цаг орой болсон байна гээд Т ор зассан юм. Р.Бид гэрийн баруун талын орон дээр ор засаж өгөөд хэвтүүлсэн. Харин Нд Бийн урд талд газраар засаж өгөөд хэвтүүлсэн. Харин Т бид хоёр гэрийн гол хэсэгт газраар ор засаж хамт хэвтсэн. Шөнө дунд Тийн нөхөр Ц.Б чанга дуугаар орилоод гэрт орж ирээд: “Юун хүмүүс, ямар хүмүүс байгаа юм бэ?” гэж хэлээд гэрэл тусгаад шууд Тийг цохьсон бөгөөд Т шууд гэрээс гараад зугатаасан юм. Харин Ц.Б нь гэрт байгаа хүмүүсийг бүгдийг нь ална гэж дайрахад нь Р.Б, Ц.Бийг барьж болиулсан бөгөөд Ц.Бийг Р.Б тайвшруулж сандал дээр суулгачихаад Р.Б гутлаа өмсөх хооронд Ц.Б хажууд байсан архины шилээр О.Нын хамар дээр цохисон бөгөөд О.Н орноосоо галын хөвөө рүү мөлхөж байхад нь Ц.Б нь О.Нын цээжин хэсэгт гурван удаа дэвсчихээд гэрээс гараад явсан. Р.Б бид хоёр О.Ныг аваад гэрийн гадаа гараад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж хамарнаас нь гарсан цусыг тогтоочихоод би гэр лүү орж О.Нын дээл хувцасыг аваад Р.Б-д өгссөн бөгөөд Р.Б, О.Н хоёр сумын төв рүү явсан. Тэр шөнө Тийн нөхөр Б гэртээ ирээгүй. Өглөө нь 9.00 цагийн үед Б гэртээ орж ирээд сураар миний нуруу руу 2 удаа цохисон. Би зугатаад сумын төв рүү замын унаанд дайгдаж сумын төвд ирсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 10-11, 12, 13-р тал/,

Гэрч Т.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б эмч, О.Н нар нь манайд 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ирсэн ба Б эмч өмнө нь надаас цагаан идээ авна гэсэн тул түүнийгээ авахаар ирсэн. Тухайн үед Б, Н хоёр галуу буудах гэж явна гэж хэлж байсан. Тэр хоёр манай хөрш айлын Ц гэх залуугаар зам заалгахаар авч яваад нэлээн оройхон галуу буудаж чадсангүй гээд ирсэн. О.Н ах манайд ирээд явахдаа ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй, зүгээр эрүүл саруул байсан” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 21-22-р тал/,

Гэрч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр намайг Мтай хамт хадланд явсаны араар Н, Б нар галуу буудахаар явж байна гээд манайхаар буугаад явсан гэсэн. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Н, Р.Б нар галуу буудах гэж явна гээд айлд таарсан. Тухайн үед Н ахын биед ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй зүгээр байсан. Сүүлд 2018 оны 10 дугаар сарын 06- ны шөнө М надтай архи уучихаад гэртээ очоод Ныг зодож бэртээсэн гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 23-24-р тал/,

Гэрч М.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө манай нөхөр Б, М буюу Б нар хадлан хадахаар явсан. Орой 18 цагийн үед төвөөс Н, Б нар манайд ирээд галуу буудаж явна. Галуу байна уу гэж асуугаад явж байсан. Шөнө 00 цаг 55 минутанд М согтуу манай гэрт ирсэн. Манай гэрт цай, хоол идэж аваад гэрт эхнэр ганцаараа байгаа харихгүй бол болохгүй гээд 01 цаг 40 минутын орчим ганцаараа гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш нь М Ныг зодсон гэж сонссон” гэх мэдүүлэг хх-ийн I хавтасны 25-26-р тал/,

Гэрч Н.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед байх  Д эгчийн гэрт Н, Б гэх хоёр хүн ирсэн. Тэр хоёр галуу буудах гэж байна гээд надаар зам заалгахаар дагуулаад нууруудаар яваад галуу олоогүй. Намайг гэрт буулгачихаад М буюу Бийн гэрт машинтайгаа зогссон. 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 03 цагийн үед байх М манайд ирээд “Манай гэрт Н, Б нар А, манай эхнэр Т нартай өврөлдөөд /нэг оронд/ хэвтэж байсан байна.Тэд нар архи ууцгаасан байна. Би уурлаад Ныг зодчихлоо” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 27-28-р тал/

Гэрч Ж.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Н, Б эмч нартай хамт Д гэдэг айлд очсон. Тэр айлаас Б эмч цагаан идээ авна гэж байсан. Тэр өдөр бороо орсон учир бид нар галуу буудаж чадаагүй. 2-3 хоногийн дараа байх Б, Н нар олон нуур яваад Н Мгаар зодуулсан гэж сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 31-32-р тал/

Гэрч И.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 10 сарын 07-ны өглөө 06 цагийн орчим байх над руу ээлжийн сувилагч Д эгч яриад Н гэдэг хүн нүүрэндээ гэмтэлтэй ирлээ. Б эмч авч ирлээ гэхээр нь эмнэлэг дээр ирээд Н гэх хүний биед үзлэг хийхэд Нын нүүр нэлэнхүйдээ хавдаж хөхөрсөн, хамар нь хугарч гэмтсэн байдалтай хавирга нь бэртэлтэй байсан. Тэгэхээр нь цус тогтоох, тайвшруулах, шингэн сэлгэх, тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ хийсэн. Тухайн үед Нын хамарнаас нэлээн их цус гарсан шинжтэй байсан. Ар гэрээс нь Н, Ц нарыг дуудаж аавынх нь байр байдлыг харуулсан ба Нын амбулаториор эмчлүүлэгчийн карт дээр бичилт хийж өгөөд аймгийн төв рүү орж нарийн шинжилгээнд орох шаардлагатайг хэлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 33-34, 35-р тал/,

Гэрч Н.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна өглөө эрт 06 цагийн орчим байх над руу С эмч аавын чинь бие нь муу эмнэлэгт ирчихсэн байна гэж хэлэхээр нь би яваад очиход манай аав эмнэлэг дээр Б гэх хүнтэй хамт ирчихсэн байсан. Аавын нүүр хавдаад хамраас нь цус гарсан байдалтай ёолоод хэвтэж байсан. Тэгээд юу болсныг ааваас асуухад ямар нэгэн үг хэлэх боломжгүй ам руу нь гуурс хийчихсэн байсан юм. Аав Н эмнэлгийн орон дээр хавиргаа дарчихсан хамар нь хугарч цус гарсан нүүр нь нэлэнхүйдээ хавдаж тэгшэрч хөхөрсөн байсан. Бид нар аавыг эмчилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гаргаж аваад өөрийнх нь гэрт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн. 4-5 хоногийн дараа биеэ жаахан тэнхрүүлээд аймгийн төв рүү эмнэлэгт хэвтэхээр явсан. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаад УлаанБ хот руу явсан. Сүүлд М буюу Б гэх 8-р багийн залуу манай аавыг зодож гэмтээсэн гэдгийг нь мэдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 36,37-р тал/,

Гэрч Т.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2018 оны 10-р сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна өглөө эрт 05 цагийн орчим байх би эмнэлэг дээр ээлжтэй байтал Б эмч орж ирээд Нын хамраас цус гараад байна цус тогтоох эм тариа байна уу? Дотрын эмч хэн байна гээд асуугаад С эмчийн дугаарыг аваад гэрийн заалгаж аваад эм тариагаа аваад явсан тэгээд 1 цаг орчмын дараа С эмч, Б, Н нар ирээд Ныг манай яаралтай түргэн тусламжийн өрөөнд оруулаад хэвтүүлэхэд Н нүүр нь хавдаж хөхөрсөн, хамраас нь цус гарсан байдалтай нэлээн зовиуртай байсан тул эмчийн заалтын дагуу цус тогтоох, тайвшруулах, өвчин намдаах, шингэн сэлбэх үйлчилгээ үзүүлж байтал Нын хүүхдүүд болох Н, Ц нар ирээд Нт эмчилгээ хийлгэж дуусахаар нь гэрлүү нь аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 38-р тал/,

Гэрч Н.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө манай сумын эмч С над руу залгаад танай аав эмнэлэг дээр ирчихсэн байна. Чи яаралтай хүрээд ир гэхээр нь би эмнэлэг дээр очоод аавтайгаа уулзахад би Б эмчтэй цуг машинтай явж байгаад шил мөргөөд ийм зүил боллоо гэж хэлсэн. Тухайн үед аавын хамар луу хөвөн чихсэн байдалтай хамраас нь цус гарсан байсан. Би дүүгээ дуудаад аавыг гэр рүү нь авч явсан. Тухайн үед аав надад машины шил мөргөчихлөө гэж худлаа хэлсэн байсан би хэд хоногийн дараа хүмүүсээс хүнээр зодуулсан талаар сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 39, 40, 41-р тал/,

Гэрч З.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 10 дугаар сард уулзсан бөгөөд хүнээр зодуулаад Эрдэнэт хотод очиж эмчлүүлсэн гэж сонссон. Тухайн үед Н бид хоёр газар үзээд их голын хөвөөгөөр явсан. Гэтэл гэнэт Нын морь үргэж түүнийг унагасан. Тэр босож ирээд би зүгээр байна гэсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 44-45, 46-47-р тал/,

Гэрч Д.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: “Н нь надад 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үзүүлсэн. Үзлэгээр 3, 4, 5, 8-10 дугаар хавирга хугарсан байсан. Хавирга хугарал нь шинэ гэмтэл байсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 50-51-р тал/,

Гэрч Р.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Нын хамт Олон нуур гэх газарт очиж галуу шувуу агнах, айлаас цагаан идээ авахаар замдаа гараад явж байтал замд А гэх эмэгтэй гар өргөөд зогсож байсан. Тэр эмэгтэй Олон нуур луу явна гэхээр нь машиндаа суулгаад аваад явсан. А гэх эмэгтэйг М /шүүгдэгч Ц.Б/-ийн гэрт буулгаад бид хоёр цааш Дийн гэрт очоод галуу агнах гэтэл тухайн үед галуу шувуу байгаагүй юм. Буцахдаа Мгийн гэрт ороход М өөрөө байхгүй байсан. Н бид хоёр цай ууж, хоол идээд явах гээд машинаа асаатал хэсэг газар яваад машины гэрэл унтарсан. Тухайн  үед харанхуй болсон байсан тул Мгийн гэрт хоноод өглөө явахаар болоод орой болж унтахаар болоод гэрийн баруун талын орон дээр би унтаад, миний орны урдуур Н газарт унтсан. Гэрийн зүүн талд Мгийн эхнэр болон бидний машинд сууж Мгийн гэрт ирсэн эмэгтэй болох А хоёр унтсан. Тэр орой Мгийн эхнэр Т малаа хотлуулаад, үхэр тугалаа уяахаар гарсан тэр хооронд Н бид хоёр унтсан байсан. Гэнэт шөнө дунд “Хүн аллаа, амь авраач" гээд Т орилход би сэрээд хартал гэр дотор харанхуй байсан бөгөөд М гэрт орж ирээд гал асаагуурын гэрэл тусгаад эхнэр Тийг зодож байсан. Тэгээд би босоод Мг араас нь тэврээд автал эхнэр Т нь акумлятороо залгаад гэрийн гэрлийг асаагаад гэрээс гараад зугатаасан. М тухайн үед их согтуу байсан нилээд их архи үнэртэж байсан, би араас нь тэврээд байж байтал М гараа сунгаад авдар дээр байсан мөнгөн аяга аваад аяганы ёроолоор миний толгойн орой хэсэг рүү нэг удаа цохисон. М Нын хажууд байсан архины шилээр унтаж байсан Нын нүүрэн тус газар нэг удаа цохиход Н сэрээд өндийгөөд доош тонгойход хамар амнаас нь их хэмжээний цус асгарч байхад би Мгийн араас дахиад тэврээд авах хооронд М гуталтай хөлөөрөө Ныг хоёр удаа дэвсээд авсан. Тухайн үед Нын хавирга нь хугарч байгаа бололтой дуу гараад надад сонсогдсон. Н ухаан алдаад хөдөлгөөнгүй болсон. Тэгэхээр нь би "А чи хаана байна аа? Ороод ирээч. Энд хүн үхэж байна, гадагшаа авч гаръя" гээд орилсон. Тэгээд А орж ирээд бид хоёр ухаан алдсан байсан Ныг чирч гаргаад машины дэргэд аваачаад би эмч хүн учраас хиймэл амьсгаа хийж амьсгал оруулсан. Тэгээд хувцасыг нь өмсүүлээд Ныг аваад явлаа гээд гэр рүү ороход М "нөгөө хүн яасан бэ? гэж асуухаар нь "тэр хүн үхчихлээ" гэх хэлсэн. Тэгээд М гэртээ нэг зүйл хайгаад байгаа бололтой хайж байснаа гэнэт сүх бариад авахаар нь би сүхтэй гараас нь бариад зууралдаад сүхийг нь салгаж аваад гэрт байсан орны доогуур сүхээ чулуудаад нуухад М "та нарыг бүгдийг чинь ална, тэгээд би амиа хоролоно" гээд байхаар нь би Мг гэрээс гаргаад зууралдаад байж байтал М "та намайг тавьчих би явлаа" гэхээр нь би гарыг нь тавьсан. Тэгтэл М яваад өгсөн. Би Нд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлээд акумлятороо холбож асаагаад Ныг аваад машиндаа суулгаад сумын төвийн эмнэлэг рүү аваад явсан.” гэх мэдүүлэг /  хх-ийн II хавтасны 45-46-р тал/,

Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө гэртээ ирэхэд миний урдаас эхнэр Т зүүн талын орон дээрээс босоод ирэхээр нь бариад авах гэтэл хажуугаар зөрөөд өнгөртөл нь 2 удаа гар руу хальт цохиход гараад зугатаасан. Тэгтэл  Б орон дээрээс босож ирээд намайг бариад авсан. Бтай зууралдаж байгаад шкаф дээр байсан мөнгөн аягыг аваад шидэхэд Бийн толгой дээр оноод аяга унасан. Би газарт хэвтсэн архины шилийг аваад Б руу шидэхэд Б зайлаад цаана нь өндийж байсан Нын нүүр хэсэгт оноод хамраас нь цус гарсан. Миний эхнэр Бийн өвөрт унтаж байгаад босоод ирэхээр нь уурлаад Бийг зодох гэж байгаад андуураад Ныг цохьчихсон юм. Манай эхнэр урьд өмнө нь бас өөр хүнтэй намайг хуурч надад баригдаад тухайн залууг нь би зодож гэмтээгээд ял шийтгэл авч байсан бөгөөд одоо намайг хуурсан асуудал нь 2 дахь удаагаа болж байна. Манай эхнэр надад дахин намайг хуурахгүй гэж хэлээд бид хоёр амьдарч байгаад тэр шөнө өөр хүнтэй байсныг нь нүдээрээ хараад миний уур маш их хүрээд хүн зодсон нь үнэн. Нд 1.632.000 төгрөг төлж өгсөн. Одоо надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 874 дугаартай “Урьд гарсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 296 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. О.Нын биед баруун 3-9-р хавирга эгэмний дунд шугамаар, 2-7-р хавирга далны шугамаар хугарал, баруун хоншоор ясны өмнөд, дунд хана, зүүн хоншоор ясны өмнөд, хажуу хана, хамар ясны хугарал, хоёр нүдний ухархайн доод хананы хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлтээр хохирогч О.Нын биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь тогтоогдож байна. /хх-ийн II хавтасны 29-30-р тал/,

Шүүгдэгч Ц.Б “Миний эхнэр Т  Бийн өвөрт унтаж байгаад босоод ирэхээр нь уурлаад Бийг зодох гэж байгаад андуураад Ныг цохьчихсон юм” гэж мэдүүлж байгаа боловч  энэ нь хохирогч О.Нын “Унтаж байгаад нэг сэртэл М ирчихсэн ална гээд орилоод байж байсан ба юу болж байгааг харах гээд хөнжлөө сөхтөл М миний хамар луу архины шилээр 1 удаа маш хүчтэй цохиод би манараад зүүн талаараа хажуулдаад хэвттэл М миний дээрээс баруун хавирга тус баруун гараа байрлуулчихсан байтал баруун гар нь дээр дэвсээд миний баруун талын хавирга сонин болоод амьсгал авч чадахгүй ухаан алдсан” гэх мэдүүлэг,  гэрч Н.Аийн “Т. Р.Бид гэрийн баруун талын орон дээр, Нд Бийн урд талд газраар засаж өгөөд хэвтүүлсэн. Т бид хоёр гэрийн гол хэсэгт газраар ор засаж хамт хэвтсэн. Шөнө дунд Тийн нөхөр Ц.Б чанга дуугаар орилоод гэрт орж ирээд: “Юун хүмүүс, ямар хүмүүс байгаа юм бэ?” гэж хэлээд гэрэл тусгаад шууд Тийг цохьсон бөгөөд Т шууд гэрээс гараад зугатаасан юм. Харин Ц.Б нь гэрт байгаа хүмүүсийг бүгдийг нь ална гэж дайрахад нь Р.Б, Ц.Бийг барьж болиулсан. Ц.Б хажуудаа байсан архины шилээр О.Нын хамар дээр цохисон бөгөөд О.Н орноосоо галын хөвөө рүү мөлхөж байхад нь Ц.Б нь О.Нын дээрээс гурван удаа дэвсчихээд гэрээс гараад явсан”гэх мэдүүлэг,  гэрч Р.Бийн “Мгийн гэрт хоноод өглөө явахаар болоод гэрийн баруун талын орон дээр би унтаад, миний орны урдуур Н газарт унтсан. Гэрийн зүүн талд Мгийн эхнэр болон бидний машинд сууж Мгийн гэрт ирсэн эмэгтэй болох А хоёр унтсан.  Гэнэт шөнө дунд “Хүн аллаа, амь авраач" гээд Т орилход би сэрээд хартал гэр дотор харанхуй байсан бөгөөд М гэрт орж ирээд асаагуурын гэрэл тусгаад эхнэр Тийг зодож байсан. Тэгээд би босоод Мг араас нь тэврээд автал эхнэр Т нь акумлятороо залгаад гэрийн гэрлийг асаагаад гэрээс гараад зугатаасан. Би араас нь тэврээд байж байтал М гараа сунгаад авдар дээр байсан мөнгөн аяга аваад аяганы ёроолоор миний толгойн орой хэсэг рүү нэг удаа цохисон. М Нын хажууд байсан архины шилээр унтаж байсан Нын нүүрэн тус газар нэг удаа цохиход Н сэрээд өндийгөөд доош тонгойход хамар амнаас нь их хэмжээний цус асгарч байхад би Мгийн араас дахиад тэврээд авах хооронд М гуталтай хөлөөрөө Ныг хоёр удаа дэвсээд авсан. Тухайн үед Нын хавирга нь хугарч байгаа бололтой дуу гараад надад сонсогдсон. Н ухаан алдаад хөдөлгөөнгүй болсон.” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байгаа тул түүнийг хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй.

 

Шүүгдэгч Ц.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч О.Нын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгаа боловч хэргийн талаар өгч байгаа мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас зөрүүтэй байгаа тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.

 

2. Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт өөрийн гэртээ өөрийн хүү насанд хүрээгүй хохирогч Б.Өыг 5 литрийн бетон /сав/ шидэж толгой тус газарт нь цохьсон болох нь: 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Бичээ гэдэг найзтайгаа гудамжинд тааралдаад бид хоёр хамт Гашууны голд очиж нэг шил 0,5 литрийн  Ерөөл гэдэг архи уусан юм тэр үед миний хүү Б.Ө надтай хамт явсан юм. Бид нар 18 цагийн үед манай гэрт ирэхэд нөхөр Ц.Б гэртээ байсан. Би жаахан архи уучихсан байсан учраас нөхөр Ц.Бд чамд мөнгө байвал нэг шил архи аваад ирээч Бичээтэй хамт гурвуулаа нэг шил архи хуваагаад уучихмаар байна гэж хэлэхэд миний нөхөр Ц.Б зөвшөөрөөд гарч дэлгүүр явж нэг шил 0,5 литрийн хараа гэдэг архи авч ирээд Бичээ бид гурав уг архийг хувааж ууж байтал Бичээ гараад явчихсан. Уг архины ихэнхийг миний нөхөр Ц.Б уугаад нэлээн согтсон. Над руу би чамаас болж хэрэгт холбогдсон, чи миний талаар мэдүүлэг өгч, намайг хамгаалсангүй гэж надтай маргалдахад хүү Б.Ө газраар унтаж байснаа сэрээд  босож ирээд миний хажууд сууж байтал Ц.Б галын хөвөөнд тавиатай байсан хүйтэн хар цайтай 5 литрийн төмөр бетоныг намайг цохих гээд шидэхэд төмөр сав нь миний хажууд байсан миний хүү Б.Өын толгойны зүүн зулай орчим газарт цохисон. Тэгээд толгойноос нь цус гараад Б.Өыг авч явж аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 дээр очиж толгойд нь хоёр оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг / хх-ийн  I хавтасны 249-250-р тал/

Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би О.Ныг зодсон асуудлаар Улаангомд Цагдаа дээр шалгагдаж байсан юм. 2019 оны 6 дугаар сар 05-ны өдөр манай эхнэр Т гэрт 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи авч ирсэн тухайн архийг бид хоёр хувааж уусан бөгөөд гаднаас манай эхнэрийн найз гэх танихгүй эмэгтэй ирж дахин нэг шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад эхнэрийн найз эмэгтэйг манай эхнэр бид хоёр гаргаж өгчихөөд гэрт орж ирээд “Чи хэзээ харих юм бэ? Хэдэн хүүхдүүд, мал хэцүүдлээ, Би энэ асуудлаа шийдчихээд араас чинь очъё” гэж хэлэхэд “Би хэзээ ч харихгүй. Би Улаангомд амьдарна. Гэр авч ирж энд амьдарна” гэж хэлэхээр нь миний уур хүрээд 5 литрийн сав аваад шидэхэд хажууд нь байсан хүү Өын толгой дээр унаж толгойноос нь цус гарсан бөгөөд манай хажуу айлын хүн цагдаад дуудлага өгч удалгүй цагдаагийн машин ирж намайг авч явж эрүүлжүүлэхэд хийсэн юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 428 дугаартай шинжээчийн “Б.Ө-н биед гэмтэл учирсан байна. Зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 239-р тал/-ээр хохирогч Б.Өын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Б нь өөрийн эхнэр Д.Ттай маргалдаж, түүнийг цохихоор бетон шидсэн үйлдэл нь түүний биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохих санаатай үйлдэл бөгөөд шидсэн бетон нь хажууд нь байсан насанд хүрээгүй хохирогч Б.Өыг онож гэмтэл учруулжээ. Энэ үйлдлийн хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд хийж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Өын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Ц.Б өмнө нь 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2-д заасан гэмт хэрэг үйлдэж 5 жил 5 хоног хорих ял шийтгүүлж байжээ. /хх-ийн I хавтасны 157-160-р тал/  

Шүүгдэгч Ц.Бийн хувийн зан байдлын талаар: гэрч Ц.Бын “Манай дүү төлөв даруу зантай. Сургуульд сурч байгаад бага ангиасаа гарсан. Тийм болохоор хүнтэй харилцах тал дээр болхидуу, хүнд өөрийгөө ойлгуулж чаддаггүй гэж би боддог. Харин хувь хүний хувьд шударга, зарчимч, амьдрахын төлөө зүтгэж байгаа залуу юм.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 43-р тал/, гэрч Ц.Сгийн “Миний ах Б нь тайван дөлгөөн зантай. Архи хааяа уудаг. Элэг цөс нь үе үе өвддөг. Мөн түрүү булчирхайн өвчтэй. Миний ахыг эхнэр нь урьд хуурч өөр хүнтэй унтаж байхад нь ах бариад тэр хүнийг зодсоноос болж өмнө нь шийтгүүлж байсан. Энэ удаад мөн адил түүний эхнэрээс болсон” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 52-р тал/ хэрэгт авагджээ.

Насанд хүрээгүй хохирогч Б.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Т нар хохирол нэхэмжлээгүй, хохирогч О.Н “Ц.Б надад 1.830.000 төгрөг төлж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэж тодорхойлолт  /хх-ийн II хавтасны 52-р тал/ гаргаж өгснийг тус тус үнэлэн шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зйүлийн 2-т зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск /CD/ 4 /дөрөв/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хохирогч О.Нын Иргэний эрүүл мэндийн дэвтрийг буцаан олгож, шүүгдэгч Ц.Бийн 2 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Шүүгдэгч Б овогт Ций Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск /CD/ 4 /дөрөв/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хохирогч О.Нын Иргэний эрүүл  мэндийн дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.Нд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Ц.Бийн 2 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                                   Б.ГАНСҮХ