Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгч: Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Эын Нт холбогдох 1935002830145 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 08-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Малчин сумын 4-р багт оршин суух Б овогт Эын Н /РД:.........................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Б.Дтай утас цэнэглэгчнээс үүдэн маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгч Э.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Б.Дтай маргалдаж, түүнийг зодсон болох нь хохирогч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Малчин сумын 4 дүгээр багийн нутаг "хөх хад" гэх газар гэртээ байж байтал манай нутгийн Э.Н гэх залуу мотоцикльтой ирсэн юм. Тэгээд манай гэрт орж ирээд цай уучихаад гэрээс гараад явсан. Араас нь манай залуу Т гарсан. Э.Н хөдлөөд явсаны дараа манай залуу Т орж ирээд “Аав аа танай мотоциклийн утас цэнэглэгчийг Н ах аваад явчихлаа” гэсэн. Би гараад харахад байхгүй байсан юм. Тэгээд би 2 жаахан хүүхдээ мотоцикльд суулгаж аваад утас цэнэглэгчээ авахаар  Э.Нийн гэрт очиход Аав, ээж нь мөн манай нутгийн С, Н, Х Э гэсэн залуучууд айлын хөрөл /хөрзөн/-д явах гээд байж байсан. Би Э.Наас “Чи яагаад миний мотоциклиос цэнэглэгч авч байгаа юм бэ?” гэж асуухад Э.Н “Чиний цэнэглэгч гэж юу байдаг юм бэ?” гэж хэлсэн. Э.Нийг цэнэглэгч өг гээд нэг цээж хэсэг газар луу нь түлхэхэд Н намайг хоолойноос боогоод миний толгой газар руу цохьсон. Тэгтэл хажууд байсан хүмүүс салгасан. Тэгээд Н гэрээс гараад ир гэхээр нь  6и гэрээс гарахад дахиад намайг барьж аваад миний хамар нүүр хавьд толгойгоороо мөргөсөн үү, гараараа цохьсон уу намайг дахиад нэг цохиход миний хамараас цус гарсан. Нийн аав Э жижиг мод барьчихсан алаад хая гэж байсан. Би хамраас гарсан цусыг тогтоогоод хоёр хүүхдээ аваад хонь руугаа явсан. Би сумын эмнэлэгт үзүүлэхэд Улаангом сум явж эмнэлэгт үзүүл гэхээр нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-8-р тал/,

Гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Д гаднаас орж ирээд "Чи миний мотоциклийн хар таг /цэнэглэгч/ хулгайлж авч явлаа" гэж хэлэхэд Н нэг үг хэлэх шиг болсон. Тэгээд хэрэлдэж байгаад Д гараараа Нийг цохьсон. Тэгээд хэрэлдэж, зодолдоод нэг нэгнийгээ чирч аваад гэрээс гарсан. Би гэрээс гарахад зодооныг салгасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

Гэрч Н.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Мотоцикль ирээд Д гаднаас орж ирээд "Чи яагаад миний мотоциклийн хар таг /цэнэглэгч/ аваад явчихдаг юм бэ?" гэж хэлэхэд Н “Чиний юм гэж юу байдаг юм бэ” гэж хэлэхэд Д баруун гараараа Нийн нүүр хэсэгт цохиход Н Дгийн нүд хэсэгт гараараа цохиод тэр хоёр хэрэлдэж, зодолдоод нэг нэгнийгээ чирч аваад гэрээс гарсан. Би гэрээс гараад ирэхэд Дгийн нүүр хэсгээс цус гарч байхаар нь бид нар салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/,

Гэрч М.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “Н Дг гараараа цохисон мөн гэр дотор нүүр рүү нь нэг удаа мөргөхөд хаалганы хажууд унасан. Тэр хоёр барьцалдаж аваад гэрээс гарсан. Араас нь гараад ирэхэд Н Д хоёр нэг нэгнээ бариад авчихсан зодолдож байсан бөгөөд Д ахын нүүрнээс цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

Гэрч Т.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Гэрт Д Н хоёр барьцалдаж аваад нэг нэгнийгээ цохиход Д хаалганы хажуу уначихаад босоод тэр хоср гэрээс гарсан. Тэр үед Дгийн нүүрнээс цус гарч байсан.  Гэрийн гадна том том дуу гараад байхаар нь гараад ирэхэд Н Д хоёр барьцалдаж аваад зодолдож байсан. ..Дгийн  нүүр лүү нь Н гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

Гэрч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д нэг үг хэлээд орж ирээд Нийн нүүр лүү нь гараагаа нэг цохиход Н Дгийн нүүр лүү цохиод гэрийн баруун багс руу түлхэхэд Д унасан. Д босоод барьцалдаж аваад гэрээс гарсан. Би гэрээс гараагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

Шүүгдэгч Нийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 07 сарын 22-ны өглөө гэртээ байж байтал манай багийн Э гэх ахын өвөлжөөний шээг /хөрзөн/ хатгах ажилтай Э, Отгоо, Х, Б, С, Н нар манай гэрт ирсэн юм. Тэгээд би манай гэр ундны ус байхгүй байсан тул өөрийхөө мотоциклиороо усанд явсан юм. Тэгээд усаа авчихаад гэртээ харих замдаа Д ахын гэрт оччихоод гарахад. Д ахын мотоцикль дээр миний гээчихсэн мотоциклийн гар утас цэнэглэгчийн "хар таг" байхаар нь би Д ахад хэлэхгүй мотоцикль дээрээс нь аваад явчихсан юм тэгээд би гэртээ очиход манайд байсан хүмүүс бүгд байсан. Д ах араас ирээд гэрт бид хоёр маргалдаж байгаад Д ах миний нүүр лүү алгадахаар нь би уурлаад баруун гараараа нүүрний хэсэг рүү нь хоёр удаа цохиход гэрийн баруун хаяанд унасан. Дахин бид хоёр барьцалдаж аваад гэрээс гараад хамар руу нь толгойгоороо мөргөхөд цус гарсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Хохирогчид 1.000.000 төгрөг өгч хохирлыг барагдуулж уучлалт гуйсан. Би  өөрийн буруугаа ойлгож байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 523 дугаартай шинжээчийн “Б.Дгийн биед хамар ясны хугарал, хацар, нүүр, хүзүүний хэсэгт үүссэн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байна.  Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрийнхөн нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/-ээр хохирогч Б.Дгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, нүүрний орчим, хүзүүний орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Дгийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р тал/-аар нотлогдсон. 

Хохирогч Б.Д нь “Миний хохирлыг барагдуулж өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тодорхойлолт /хх-ийн 44-р тал/ гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэ учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Эын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт  600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу  600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч  Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Э.Нт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ