Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1330

 

  2019         08         28                                       2019/ШЦТ/1330

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б т холбогдох эрүүгийн 1906 03715 1528 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан зочид буудлын гадна иргэн Н.Э ын нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн үед “Чингис” зочид буудлын баруун жигүүрт маш олон хүн байсан. Тухайн үед миний зулай зулгарсан байсан. Эрдэнэбаяр гэх хүнийг хамгаалалтын ажилтан гэж бодоогүй. Над руу дайрч байна гэж бодоод өөрийгөө хамгаалсан” гэв.

Хохирогч Н.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хонхны баяр тэмдэглэж явж буй залуучууд хоорондоо хэсэг хэсэг газар зодолдож эхэлсэн. Хамгаалалтын ажилтнуудын хамт зодооныг салгаж байтал үл таних залуу баруун нүд рүү нэг удаа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-13 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹7765 дүгнэлтэд “Н.Э ын биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, нүдний алимны доргилт, салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хэргийн 4 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан зочид буудлын гадна иргэн Н.Э ын нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагийн үед “Чингис” зочид буудлын баруун жигүүрт маш олон хүн байсан. Тухайн үед миний зулай зулгарсан байсан. Эрдэнэбаяр гэх хүнийг хамгаалалтын ажилтан гэж бодоогүй. Над руу дайрч байна гэж бодоод өөрийгөө хамгаалсан” гэх мэдүүлэг, хохирогч Н.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хонхны баяр тэмдэглэж явж буй залуучууд хоорондоо хэсэг хэсэг газар зодолдож эхэлсэн. Хамгаалалтын ажилтнуудын хамт зодооныг салгаж байтал үл таних залуу баруун нүд рүү нэг удаа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-13 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹7765 дүгнэлтэд “Н.Э ын биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, нүдний алимны доргилт, салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хэргийн 4 дүгээр хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Б т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Э.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Чингис хаан зочид буудал нь хонхны баяр тэмдэглэж буй оюутнуудад архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн байж болзошгүй байна гэх асуудлыг дүгнэлтдээ хэлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,           Төрийн сангийн 100900005406 тоот данснаас барьцааны 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг Э.Б  /РД:УХ98100759/-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож тус тус шийдвэрлэлээ.

            Хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр ирүүлсэн байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.