Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1331

 

  2019         08         28                                       2019/ШЦТ/1331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Д.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т т холбогдох эрүүгийн 1906 03832 1622 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Т , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Т  нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчин 04-23 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Т.Т ын гарыг цаасны хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт үүссэн хэрүүл түр зуур зогссон. Хэсэг байж байгаад намайг “хажууд ирээд суу” гээд байхаар нь хажууд нь очоод “хоёулаа ер нь бүтэхгүй юм байна, салъя” гэж хэлтэл босч ирээд агсан тавиад орилж чарлаад би ер нь үхлээ гээд заазуур бариад өөрийгөө зүсэх гэсэн. Тэгэхээр нь би заазуурыг нь булааж авсан. Гэтэл гараад явсан, хэсэг хугацааны дараа дахин цаасны хутга барьж орж ирээд ээж рүү дайрсан. Ингэхээр нь би боль гэж хэлэн болиулаад цаасны хутгыг нь авах гэж оролдсон, гэтэл намайг түлхэж цаасны хутгаар зүссэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-15 дугаар хуудас/,

Гэрч Т.Анударийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Түвшинбаяр буюу миний хойд эцэг архи уугаад сууж байсан. Миний ээжтэй юм яриад сууж байгаад гэнэт огцом уурлаж босч ирээд цаасны хутга бариад өөрийгөө ална гээд байсан. Эмээ, ээж хоёр болиулах гэж хичээсэн боловч эмээ рүү цаасны хутгаа бариад дайраад байхаар нь ээж урдуур нь орж хамгаалсан. Тэгээд хартал зүүн гарын бугуйнаас тохойн хооронд зөөлөн арьсаа зүсүүлчихсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Я.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд гаднаас буцаж орж ирэхдээ цаасны хутгатай орж ирсэн бөгөөд гараа зүсчихсэн орж ирсэн. Тэгэхээр нь охин бид хоёр дахин булаагаад авсан. Гэтэл дахиад гараад явсан. Удалгүй Түвшинбаяр гэрийн тооноор дахин цаасны хутга бариад ороод ирсэн бөгөөд бид хоёр мөн л булааж авах гэсэн. Гэтэл хутгаа булаацалдаж байх явцдаа Тамирын гарыг зүссэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-20, 23-24 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹8034 дүгнэлтэд “Т.Т ын биед зүүн шууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 5 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчин 04-23 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Т.Т ын гарыг цаасны хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт үүссэн хэрүүл түр зуур зогссон. Хэсэг байж байгаад намайг “хажууд ирээд суу” гээд байхаар нь хажууд нь очоод “хоёулаа ер нь бүтэхгүй юм байна, салъя” гэж хэлтэл босч ирээд агсан тавиад орилж чарлаад би ер нь үхлээ гээд заазуур бариад өөрийгөө зүсэх гэсэн. Тэгэхээр нь би заазуурыг нь булааж авсан. Гэтэл гараад явсан, хэсэг хугацааны дараа дахин цаасны хутга барьж орж ирээд ээж рүү дайрсан. Ингэхээр нь би боль гэж хэлэн болиулаад цаасны хутгыг нь авах гэж оролдсон, гэтэл намайг түлхэж цаасны хутгаар зүссэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-15 дугаар хуудас/, гэрч Т.Анударийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Түвшинбаяр буюу миний хойд эцэг архи уугаад сууж байсан. Миний ээжтэй юм яриад сууж байгаад гэнэт огцом уурлаж богё ирээд цаасны хутга бариад өөрийгөө ална гээд байсан. Эмээ, ээж хоёр болиулах гэж хичээсэн боловч эмээ рүү цаасны хутгаа бариад дайраад байхаар нь ээж урдуур нь орж хамгаалсан. Тэгээд хартал зүүн гарын бугуйнаас тохойн хооронд зөөлөн арьсаа зүсүүлчихсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/, гэрч Я.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд гаднаас буцаж орж ирэхдээ цаасны хутгатай орж ирсэн бөгөөд гараа зүсчихсэн орж ирсэн. Тэгэхээр нь охин бид хоёр дахин булаагаад авсан. Гэтэл дахиад гараад явсан. Удалгүй Түвшинбаяр гэрийн тооноор дахин цаасны хутга бариад ороод ирсэн бөгөөд бид хоёр мөн л булааж авах гэсэн. Гэтэл хутгаа булаацалдаж байх явцдаа Тамирын гарыг зүссэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-20, 23-24 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹8034 дүгнэлтэд “Т.Т ын биед зүүн шууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний мачгт /хэргийн 5 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Т т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.