Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1332

 

  2019         08         28                                       2019/ШЦТ/1332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч С.С , Э.Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С , Э.Х  нарт холбогдох эрүүгийн 1906 02873 1580 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, С.С , /РД:/,

2. Монгол Улсын иргэн, Э.Х , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.С , Э.Х  нар нь бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Хард рок рестораны гадна иргэн Г.Т тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Х  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Г.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05 сарын 08-ны шөнө 00 цагийн үед найз Золзаяатай утсаар яриад Хард Рок кафегийн урд уулзахаар болсон. Харих уу, эсвэл манай найзын паб руу орох уу гэж асуухад зөвшөөрөлгүй маргалдсан тэгэхээр нь би нүдний шилийг нь аваад доошоо бууж байгаад буцаад эргээд өгөх гэж байхад 2 залуу гарж ирээд би Золзаяагийн үеэлийнх нь нөхөр байна гэж хэлээд над руу заамдан дайрч боож унагаасан. Тэгээд би юу болсныг мэдэхгүй аймар зодуулсан. Найз охин Золзаяа байгууллагын хамгаалагчдыг ойртуулахгүй байсан. Тухайн үед намхан нуруутай залуу миний урдаас хувцасны захаар хоолой боож унагах үед тархи доргилт, хүзүүний зүүн ар хэсгийн цус хуралт гэмтэл үүссэн байх, баруун хөмсөг, баруун дээд, доод зовхи, хүзүү, оочинд цус хуралт гэмтлийг өндөр нуруутай залуу намайг өшиглөх үед үүссэн. ” гэх мэдүүлэг. /хэргийн 5-7, 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 08-ний орой Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Hard Rock нэртэй газарт хуучин хамт ажилладаг байсан 2 залуу болох Хадбаатар , хамаатан Сүхээ нарын хамт үйлчлүүлэн бид 2, 2 пиво ууж байхад 00:00 цагийн орчим Хадбаатар, Сүхээ нар гаднаас тамхи авна гэхээр нь би хамт гараад замын эсрэг талд байсан Төрбаяртай уулзтал их согтуу байсан намайг хамт яваа залуучуудтайгаа танилцуулахгүй байна гээд миний нүдний шилийг булааж аваад хэрүүл хийгээд байхаар нь би Төрбаяртай хэрэлдэж маргалдахаас Хадбаатар, Сүхээ нараас ичээд уулзуулаагүй. Тэгсэн Хадбаатар, Сүхээ нар биднийг маргалдаж байгааг Hard Rock-ийн гол хаалганы урд талд хараад, бидний маргалдаж байгааг сонсоод зогсож байсан байна лээ. Тэгсэн Сүхээ ирээд Төрбаярт хандан “….чи ер нь яагаад байгаа юм бэ, түрүүнээс хойш зүгээр сонсоод байхад …”  гэж хэлээд барилцаж аваад цохилцож, зодолдож эхэлсэн. Тухайн үед хэн, хэн хаана нь цохисон санахгүй тэгсэн Хадбаатар ирээд Төрбаярын нүүрэн тус газар өшиглөж  цохиж зодоод байхаар нь би шоконд ороод салгаж ч чадаагүй нэг мэдсэн тэр орчим явж байсан хамгаалагч гэх хүмүүс салгасан. Төрбаярын хамарнаас нь цус гарсан, хувцас нь халтар болсон чигтээ сууж байсан газар руугаа явлаа гээд явсан. Би тэндээс гараад Хадбаатар, Сүхээ нартай хамт караоекед байж байгаад шөнө 02:00 цаг гээд гэртээ иртэл Төрбаяр манай гэрт ирсэн байсан. Ийм л зүйл болсон. ” гэх мэдүүлэг. /хэргийн 17-19 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹5726 дүгнэлтэд “Г.Т ын биед тархи доргилт, хүзүүний 6-р нугалмын зүүн ар хэсгийн цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, оочинд цус хуралт, баруун бугуй, баруу зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 12 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 23, 48 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 24, 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.С , Э.Х  нар нь бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Хард рок рестораны гадна иргэн Г.Т тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Х ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч Г.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Золзаяагийн үеэлийнх нь нөхөр байна гэж хэлээд над руу заамдан дайрч боож унагаасан. Тэгээд би юу болсныг мэдэхгүй аймар зодуулсан. Найз охин Золзаяа байгууллагын хамгаалагчдыг ойртуулахгүй байсан. Тухайн үед намхан нуруутай залуу миний урдаас хувцасны захаар хоолой боож унагах үед тархи доргилт, хүзүүний зүүн ар хэсгийн цус хуралт гэмтэл үүссэн байх, баруун хөмсөг, баруун дээд, доод зовхи, хүзүү, оочинд цус хуралт гэмтлийг өндөр нуруутай залуу намайг өшиглөх үед үүссэн. ” гэх мэдүүлэг. /хэргийн 5-7, 15-16 дугаар хуудас/, гэрч Б.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хадбаатар ирээд Төрбаярын нүүрэн тус газар өшиглөж цохиж зодоод байхаар нь би шоконд ороод салгаж ч чадаагүй нэг мэдсэн тэр орчим явж байсан хамгаалагч гэх хүмүүс салгасан” гэх мэдүүлэг. /хэргийн 17-19 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹5726 дүгнэлтэд “Г.Т ын биед тархи доргилт, хүзүүний 6-р нугалмын зүүн ар хэсгийн цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, оочинд цус хуралт, баруун бугуй, баруу зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 12 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 23, 48 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 24, 49 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.С , Э.Х  нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч С.С , Э.Х  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.С , Э.Х  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.