Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1333

 

  2019         08         28                                       2019/ШЦТ/1333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Э.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б д холбогдох эрүүгийн 1906 04698 1781 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа хотхоны ард талын уурын зуухны хажууд найз гэх Шонхоотой маргалдаж байхдаа салгасан иргэн П.Гантүлхүүрийн баруун нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүйгэв.

Хохирогч П.Гантүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр буюу өнөөдөр зүс таних Шонхоо, Цагаанаа бид 3 “Цагдаа хотхоны ” ар талд уурын зуухны хажууд гадаа 0.75 литрийн Улаанбаатар архи нэг шилийг хувааж уусан. Тэгэхэд Шонхоо, Цагаанаа хоёр хоорондоо маргалдаад, зодолдоод байхаар нь голоор нь ороод салгатал Цагаанаа гэх залуу баруун гараараа миний баруун хөмсөг хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед миний баруун хөмсөг сэтэрч маш их цус гарсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.”гэх мэдүүлэг. /хэргийн 3-7 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹9723 дүгнэлтэд “П.Гантүлхүүр-н биед баруун хөмсөг няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа хотхоны ард талын уурын зуухны хажууд найз гэх Шонхоотой маргалдаж байхдаа салгасан иргэн П.Гантүлхүүрийн баруун нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүйгэх мэдүүлэг, хохирогч П.Гантүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр буюу өнөөдөр зүс таних Шонхоо, Цагаанаа бид 3 “Цагдаа хотхоны ” ар талд уурын зуухны хажууд гадаа 0.75 литрийн Улаанбаатар архи нэг шилийг хувааж уусан. Тэгэхэд Шонхоо, Цагаанаа хоёр хоорондоо маргалдаад, зодолдоод байхаар нь голоор нь ороод салгатал Цагаанаа гэх залуу баруун гараараа миний баруун хөмсөг хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед миний баруун хөмсөг сэтэрч маш их цус гарсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.”гэх мэдүүлэг. /хэргийн 3-7 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹9723 дүгнэлтэд “П.Гантүлхүүр-н биед баруун хөмсөг няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Э.Б  дхолбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.