Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 5052

 

2016 оны 09 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05052

Улаанбаатар хот

 

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-1, өөрийн байранд байрлах, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн /РД: 2073943/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 25-6-р гудамж, 106 тоотод оршин суух, Харнууд овогт Доржгаравын Мөнхбаяр /РД: УБ73090311/-т холбогдох,

 

151 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн төлөөлөгч Т.Батмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мөнхбаяр нь МЦХ-ХК-тай WL0006689 тоот гэрээ байгуулж 90152968 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн тооцоогоор 151 000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг төлөлгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна. Иймд хариуцагчаас 151 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 151 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь хариуцагч Д.Мөнхбаярт холбогдуулан 151 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мөнхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Мөнхбаярт холбогдох 151 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.Мөнхбаяр 151 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5180 төгрөгийн тал хувь болох 2590 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2590 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2590 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                                М.БАЯСГАЛАН