| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1310/Э |
| Дугаар | 1334 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 1334
2019 08 28 2019/ШЦТ/1334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
хохирогч Н.Б ,
шүүгдэгч Ж.Ш , түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ш т холбогдох эрүүгийн 1806 07412 1299 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж.Ш , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ж.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13-1107 тоотод иргэн Н.Б г зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зодуулснаас хойш юмаа сайн санахгүй байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Шинээ ах нь байна” гээд цонх тогшиж орж ирээд намайг зодсон. Дараа нь тааралдахад “за битгий худлаа шаа” гэж хэлсэн. Дахин намайг хүнтэй нийлж зодохыг үгүйсгэхгүй” гэв.
Шүүгдэгч Ж.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 13-14 цагийн орчим Болормаагийн хоосон байшинд ирж Болормаа, Даш өөр бусад хүмүүсийн хамт архи ууж байгаад гарсан. Намайг хамт архи ууж байхад ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан болоогүй. Би тэдний гэрээс гарч яваад эргэж тэднийд ороогүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй “ гэх мэдүүлэг. /хэргийн 72-77 дугаар хуудас/,
Хохирогч Н.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 07-ны орой 00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд дарь эхийн 11-1107 тоотод гэртээ Дашаа ахтай хамт хоёулаа хөзөр тоглоод сууж байтал гаднаас цонх тогшоод байсан. Шинээ ах нь байна аа гээд байсан. Шинээ ах согтуу байсан. Тухайн үед манай гэрт шалан дээр байсан архийг Шинээ ах харчихаад өө ямар даварчихсан муу алны үс вэ гэж намайг хэл амаар доромжилж байгаад түлхэж унагаасан. Намайг уначихсан байхад дээрээс энд тэндгүй өшиглөж зодсон. Тэгээд би зодуулж байгаад муураад унасан чинь Шинээ ах зодохоо болиод гүйгээд гараад явчихсан.”гэх мэдүүлэг. /хэргийн 20-28 дугаар хуудас/,
Гэрч Х.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын хэдэнд гэдгийг нь мэдэхгүй байна, ямарч байсан сарын эхээр шиг санаж байна. Би 22 цаг өнгөрч байхад Сансараас гэр лүүгээ харьсан юм, манай гэрийн ойролцоо Болормаа гэх эмэгтэйгийнх байдаг бөгөөд хааяа бид хоёр нийлж архи уудаг юм, тухайн үед надад мөнгө байсан болохоор би дэлгүүрээс 0.75 литрийн Хандгай нэртэй архийг аваад дэлгүүрээс гартал Болормаатай тааралдаад гэр лүү явсан. Болормаагийн гэр лүү ороход тоггүй байсан болохоор лаа асаагаад бид хоёр зочны өрөөнд нь ороод газраар хөзөр тоглонгоо архиа задлаад уугаад эхэлж байсан, тэгтэл цонх хүн тогшихоор Болормаа очоод хаалга онгойлгоод тэр хүнийг оруулсан. Тэр хүн нь Шинэбаяр байсан. Бид хоёр газраар суугаад нөгөө архиа хувааж уусан, уг архийг ууж дуусаагүй байсан. Болормаа, Шинэбаяр нар хоорондоо маргалдаад босчихсон, тэгээд Шинэбаяр Болормааг түлхэж хана луу унагаасан. Тоггүй болохоор хэрхэн яаж зодсон талаар нь сайн харж чадаагүй ээ, ямарч байсан Шинэбаяр Болормааг зодсон. Уг үйл явдлыг би харчихаад гэрлүүгээ харьхаар болоод гараад яваад өгсөн, Болормаа, Шинэбаяр хоёулахнаа үлдсэн. Миний хувьд бага зэрэг архи уучихаараа хүн амьтантай маргалдахгүй, шууд гэр лүүгээ харьчихдаг. Би маргааш өглөө нь Болормаагийн гэр лүү орсон, учир нь өчигдөр ууж байсан архинаас үлдсэн байж магадгүй гэж бодоод орсон чинь Болормаагийн зүүн хацар, уруул хэсэг нь битүү хавдар болчихсон сууж байсан. Би юу болсон талаар асуухад өчигдөр таныг байхад Шинэбаяр зодоод ийм болгосон гэж хэлж байсан. Би Шинэбаярыг тийм аймар болтол нь зодчихгүй байх гэж бодсон. Тэднийд гэрт архи байхгүй болохоор нь би гэр лүүгээ хариад явсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 38-39 дугаар хуудас/,
Гэрч Б.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 08-ны өглөөний 09 цагийн үед Дарь эхэд олон жил амьдарч байгаа найз болох Болормаа нь манай гэрт орж ирсэн, Болормаа орж ирэхэд нүүрний зүүн талын хацар уруул нь том хавдаж, хөхөрсөн, цээж хэсэг нь том хэмжээний хөхөрч няцарсан байдалтай орж ирсэн, би юу болсон талаар асууж тодруулахад “өчигдөр Шинэбаяр манай гэрт орж ирээд намайг түлхэж унагаагаад, нүүр, цээж рүү дэвсэж, өшиглөж зодчихоод яваад өгсөн, тухайн үед би Дашаа ахтай хөзөр тоглоод сууж байсан юм” гэж хэлээд миний гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эргүүлийн машинтай цагдаа нар манай гэрт ирээд Болормаа харчихаад шууд 103-т дуудлага өгч мэдүүлсэн. 103-ын эмч хажуу талаараа хэвтэж, шингэн юм сайн уугаарай, зөөлөн эдийн гэмтлүүд байна гэж хэлж байсан. Түргэн тусламж явсны дараа цагдаа нар өөр дуудлаганд явчихаад ирлээ гээд Болормааг өргөдөл бичиж өг гээд дагуулаад явсан. Тэрнээс хойш 2 хоног манай гэрт хэвтэн надаар эмчлүүүлсэн, Болормаагийн хувьд ямар нэгэн эмнэлэгийн байгууллагаар яваагүй ээ, манай гэрт өвчин намдаах эм, ус, цай хоол унд идэж хэвтсэн, тухайн үед Болормаагийн нөхөр болох Баярцэнгэл нь Халдвартийн сүрьеэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, сүрьеэгийн эмнэлэгтээ 5-6 сар хэвтэн эмчлүүлсэн үед нь ийм юм болсон. гэх мэдүүлэг. /хэргийн 40 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹11053 дүгнэлтэд “Н.Б -н биед зүүн хацар, дээд уруул, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 31 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 44 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ж.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13-1107 тоотод иргэн Н.Б г зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Зодуулснаас хойш юмаа сайн санахгүй байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Шинээ ах нь байна” гээд цонх тогшиж орж ирээд намайг зодсон. Дараа нь тааралдахад “за битгий худлаа шаа” гэж хэлсэн. Дахин намайг хүнтэй нийлж зодохыг үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг,шүүгдэгч Ж.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 13-14 цагийн орчим Болормаагийн хоосон байшинд ирж Болормаа, Даш өөр бусад хүмүүсийн хамт архи ууж байгаад гарсан. Намайг хамт архи ууж байхад ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан болоогүй Би тэдний гэрээс гарч яваад эргэж тэдгийд ороогүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг. /хэргийн 72-77 дугаар хуудас/, хохирогч Н.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 07-ны орой 00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд дарь эхийн 11-1107 тоотод гэртээ Дашаа ахтай хамт хоёулаа хөзөр тоглоод сууж байтал гаднаас цонх тогшоод байсан. Шинээ ах нь байна аа гээд байсан. Шинээ ах согтуу байсан. Тухайн үед манай гэрт шалан дээр байсан архийг Шинээ ах харчихаад өө ямар даварчихсан муу алны үс вэ гэж намайг хэл амаар доромжилж байгаад түлхэж унагаасан. Намайг уначихсан байхад дээрээс энд тэндгүй өшиглөж зодсон. Тэгээд би зодуулж байгаад муураад унасан чинь Шинээ ах зодохоо болиод гүйгээд гараад явчихсан.”гэх мэдүүлэг. /хэргийн 20-28 дугаар хуудас/, гэрч Х.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын хэдэнд гэдгийг нь мэдэхгүй байна, ямарчил байсан гэсэн сарын эхээр шиг санаж байна. Би 22 цаг өнгөрч байхад Сансараас гэр лүүгээ харьсан юм, манай гэрийн ойролцоо Болормаа гэх эмэгтэйгийх байдаг бөгөөд хааяа бид хоёр нийлж архи уудаг юм, тухайн үед надад мөнгө байсан болохоор би дэлгүүрээс 0.75 литрийн Хандгай нэртэй архийг аваад дэлгүүрээс гартал Болормаатай тааралдаад гэр лүү явсан. Болормаагийн гэр лүү ороход тоггүй байсан болохоор лаа асаагаад бид хоёр зочны өрөөнд нь ороод газраар хөзөр тоглонгоо архиа задлаад уугаад эхэлж байсан, тэгтэл цонх хүн тогшихоор Болормаа очоод хаалга онгойлгоод тэр хүнийг оруулсан. Тэр хүн нь Шинэбаяр байсан. Бид хоёр газраар суугаад нөгөө архиа хувааж уусан, уг архийг ууж дуусаагүй байсан. Болормаа, Шинэбаяр нар хоорондоо маргалдаад босчихсон, тэгээд Шинэбаяр Болормааг түлхэж хана луу унагаасан. Тоггүй болохоор хэрхэн яаж зодсон талаар нь сайн ахрж чадаагүй ээ, ямарчил байсан Шинэбаяр Болормааг зодсон. Уг үйл явдлыг би харчихаад гэрлүүгээ харьхаар болоод гараад яваад өгсөн, Болормаа, Шинэбаяр хоёулахнаа үлдсэн. Миний хувьд бага зэрэг архи уучихаараа хүн амьтантай маргалдахгүй, шууд гэр лүүгээ харьчихдаг. Би маргааш өглөө нь Болормаагийн гэр лүү орсон, учир нь өчигдөр ууж байсан архинаас үлдсэн байж магадгүй гэж бодоод орсон чинь Болормаагийн зүүн хацар, уруул хэсэг нь битүү хавдар болчихсон сууж байсан. Би юу болсон талаар асуухад өчигдөр таныг байхад Шинэбаяр зодоод ийм болгосон гэж хэлж байсан. Би Шинэбаярыг тийм аймар болтол нь зодчихгүй байх гэж бодсон. Тэднийд гэрт архи байхгүй болохоор нь би гэр лүүгээ хариад явсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 38-39 дугаар хуудас/, гэрч Б.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 08-ны өглөөний 09 цагийн үед Дарь эхэд олон жил амьдарч байгаа найз болох Болормаа нь манай гэрт орж ирсэн, Болормаа орж ирэхэд нүүрний зүүн талын хацар уруул нь том хавдаж, хөхөрсөн, цээж хэсэг нь том хэмжээний хөхөрч няцарсан байдалтай орж ирсэн, би юу болсон талаар асууж тодруулахад “өчигдөр Шинэбаяр манай гэрт орж ирээд намайг түлхэж унагаагаад, нүүр, цээж рүү дэвсэж, өшиглөж зодчихоод яваад өгсөн, тухайн үед би Дашаа ахтай хөзөр тоглоод сууж байсан юм” гэж хэлээд миний гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эргүүлийн машинтай цагдаа нар манай гэрт ирээд Болормаа харчихаад шууд 103-т дуудлага өгч мэдүүлсэн. 103-ын эмч хажуу талаараа хэвтэж, шингэн юм сайн уугаарай, зөөлөн эдийн гэмтлүүд байна гэж хэлж байсан. Түргэн тусламж явсны дараа цагдаа нар өөр дуудлаганд явчихаад ирлээ гээд Болормааг өргөдөл бичиж өг гээд дагуулаад явсан. Тэрнээс хойш 2 хоног манай гэрт хэвтэн надаар эмчлүүүлсэн, Болормаагийн хувьд ямар нэгэн эмнэлэгийн байгууллагаар яваагүй ээ, манай гэрт өвчин намдаах эм, ус, цай хоол унд идэж хэвтсэн, тухайн үед Болормаагийн нөхөр болох Баярцэнгэл нь Халдвартийн сүрьеэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, сүрьеэгийн эмнэлэгтээ 5-6 сар хэвтэн эмчлүүлсэн үед нь ийм юм болсон. гэх мэдүүлэг. /хэргийн 40 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹11053 дүгнэлтэд “Н.Б -н биед зүүн хацар, дээд уруул, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 31 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 44 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.Ш т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Ж.Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Ж.Ш ын цагдан хоригдсон 25 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас хасч, тогтоосон болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Ш 25 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.