Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1357

 

  2019         08         30                                       2019/ШЦТ/1357

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Э.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б д холбогдох эрүүгийн 1906 04771 1832 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэр клуб хаусын гал тогоонд ээлжийн ахлах тогооч Б.М тай ажил үүргийн талаар маргалдаж улмаар төмөр хавчаараар зүүн нүдэн тус газар нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 08 сарын 15-ний өдөр арга хэмжээтэй байсан тул ажил дээрээ нэмэлтээр ирсэн. Тэгээд би өөрийнхөө ээлжийн тогооч нартай хоолоо хийж байсан чинь яг тухайн өдрийн үндсэн тогооч нар нь гадаа юм яриад зогсоод байхаар нь би ахлах тогоочийн хувьд ажлаа хий гэж шаардлага тавьсан, тэгсэн нэг  тогооч нь орж ирээд үлдсэн 3-н тогооч нь орж ирээгүй. Орж ирсэн нэг тогооч нь грүпп чатаар ажлаа хийгээч гэж бичсэн, тэгсэн гадаа байсан Цогоо орж ирээд чи чатаар юу бичээд байгаа юм гээд тэр хоёр хоорондоо маргалдаж барилцаж авсан. Тэгэхээр нь би тогооч нараа салгаж та нар ажлаа хийгээчээ болиочээ гэсэн чинь араас өдрийн үндсэн ахлах тогооч Баяржаргал араас орж ирээд чи хэнд заагаад байгаа юм гээд элдэв янзаар хэлж хараагаад над руу дайрч эхэлсэн. Тэгэхэд нь Ариука гэдэг тогооч салгасан. Баяржаргал орилж явж байгаад чи ер нь бөөдөж намайг гэмтээдэг гээд хоолны хавчаар аваад миний зүүн нүд рүү хатгасан. Баяржаргал намайг пизда, гичий, янхан, нөхрөөсөө салсан янхан,бөөгөөр явж бусдад хараал хийлгэдэг гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд цагдаад хандаж байна ...” гэх мэдүүлэг. /хэргийн 3-14 дугаар хуудас/,

Гэрч Б.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэр клуб-д байрлах ажлын байран дээрээ газан дээр хоол хийгээд байж байтал гадаа үүдэнд Баяржаргал, Цогбадрал, Гивабаасан нар байгаад байхаар нь би хоол хийх оройтоод байна, орж ирж хийцгээ гэж зөөгчөөр хэлүүлсэн. Тэгсэн гал тогоонд Цогбадрал орж ирэхдээ юун сүртэй юм бэ чи хэдэн хоол хийж чадахгүй байна уу пизда минь гэж надад хандаж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд ажлаа хийгээч пиздаа нар минь гэж хэлтэл Цогбадрал намайг заамдаад авсан. Цогбадрал бид хоёр заамдалцаад байж байтал Равжар гэх тогооч бид хоёрыг салгасан. Гаднаас Баяржаргал орж ирсэн. Тэгсэн Мөнхтуяа хоол хийж байгаад та нар ажил төрлөө хийгээч, бөөн бөөнөөрөө гараад алга болчих юм гэж хэлтэл Баяржаргал Мөнхтуяад хандаж чи юун сүртэй юм бэ? Энэ хоёр маргалдаад чамд сайхан байна уу? Бах чинь ханаж байна уу гэж хэлсэн. Тэгээд л Мөнхтуяа, Баяржаргал хоёрын дунд хэрүүл маргаан болж Баяржаргал, Мөнхтуяаг гичий, янхан гэх мэтээр хэл амаар доромжилсон. Ерөнхий менежер гаднаас орж ирээд Ариунболдоо наад хоёроо битгий хэрэлдүүлээд бай. Ажил төрлийг нь хийлгэ зааланд хүмүүс байна гэж хэлсэн. Тэгсэн Баяржаргал гартаа барьчихсан байсан мах шардаг төмөр хавчаараар Мөнхтуяагийн зүүн нүдэн тус газар нь 1 удаа хатгасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 18-20 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹9931 дүгнэлтэд “Б.М гийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд шалбаралт цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэр клуб хаусын гал тогоонд ээлжийн ахлах тогооч Б.М тай ажил үүргийн талаар маргалдаж улмаар төмөр хавчаараар зүүн нүдэн тус газар нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, хохирогч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 08 сарын 15-ний өдөр арга хэмжээтэй байсан тул ажил дээрээ нэмэлтээр ирсэн. Тэгээд би өөрийнхөө ээлжийн тогооч нартай хоолоо хийж байсан чинь яг тухайн өдрийн үндсэн тогооч нар нь гадаа юм яриад зогсоод байхаар нь би ахлах тогоочийн хувьд ажилаа хий гэж шаардлага тавьсан тэгсэн нэг  тогооч нь орж ирээд үлдсэн 3-н тогооч нь орж ирээгүй. Орж ирсэн нэг тогооч нь грүпп чатаар ажилаа хийгээч гэж бичсэн тэгсэн гадаа байсан Цогоо орж ирээд чи чатаар юу бичээд байгаа юм гээд тэр хоёр хоорондоо маргалдаж барилцаж авсан. Тэгэхээр нь би тогооч нараа салгаж та нар ажилаа хийгээчээ болиочээ гэсэн чинь араас өдрийн үндсэн ахлах тогооч Баяржаргал араас орж ирээд чи хэнд заагаад байгаа юм гээд элдэв янзаар хэлж хараагаад над руу дайрч эхэлсэн. Тэгэхэд нь Ариука гэдэг тогооч салгасан. Баяржаргал орилж явж байгаад чи ер нь бөөдөж намайг гэмтээдэг гээд хоолны хавчаар аваад миний зүүн нүд рүү хатгасан. Баяржаргал намайг пизда, гичий, янхан, нөхрөөсөө салсан янхан, бөөгөөр явж бусдад хараал хийлгэдэг гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд цагдаад хандаж хандаж байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 3-14 дугаар хуудас/, гэрч Б.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэр клуб-д байрлах ажлын байран дээрээ газан дээр хоол хийгээд байж байтал гадаа үүдэнд Баяржаргал, Цогбадрал, Гивабаасан нар байгаад байхаар нь би хоол хийх оройтоод байна, орж ирж хийцгээ гэж зөөгчөөр хэлүүлсэн. Тэгсэн гал тогоонд Цогбадрал орж ирэхдээ юун сүртэй юм бэ чи хэдэн хоол хийж чадахгүй байна уу пизда минь гэж надад хандаж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд ажлаа хийгээч пиздаа нар минь гэж хэлтэл Цогбадрал намайг заамдаад авсан. Цогбадрал бид хоёр заамдалцаад байж байтал Равжар гэх тогооч бид хоёрыг салгасан. Гаднаас Баяржаргал орж ирсэн. Тэгсэн Мөнхтуяа хоол хийж байгаад та нар ажил төрлөө хийгээч, бөөн бөөнөөрөө гараад алга болчих юм гэж хэлтэл Баяржаргал Мөнхтуяад хандаж чи юун сүртэй юм бэ? Энэ хоёр маргалдаад чамд сайхан байна уу? Бах чинь ханаж байна уу гэж хэлсэн. Тэгээд л Мөнхтуяа, Баяржаргал хоёрын дунд хэрүүл маргаан болж Баяржаргал, Мөнхтуяаг гичий, янхан гэх мэтээр хэл амаар доромжилсон. Ерөнхий менежер гаднаас орж ирээд Ариунболдоо наад хоёроо битгий хэрэлдүүлээд бай. Ажил төрлийг нь хийлгэ зааланд хүмүүс байна гэж хэлсэн. Тэгсэн Баяржаргал гартаа барьчихсан байсан мах шардаг төмөр хавчаараар Мөнхтуяагийн зүүн нүдэн тус газар нь 1 удаа хатгасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 18-20 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹9931 дүгнэлтэд “Б.М гийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд шалбаралт цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 59 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Э.Б д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.