| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1355/Э |
| Дугаар | 1374 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 1374
2019 09 04 2019/ШЦТ/1374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т д холбогдох эрүүгийн 1906 03908 1764 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Т , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х Апартмент хотхоны авто гражийн үүдэнд үргэн П.Б ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч П.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 20 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х апартмент хотхонд гараж руу өөрийн 09-08 УББ улсын дугаартай хар өнгийн Tоёота кровн-210 маркийн автомашинтай орох гэтэл урд талд нь 66-21 УБУ улсын дугаартай цагаан өнгийн кровн маркийн машин таглаад тавьсан байсан. Тэгээд машины урд талын гэрэл нь асаалттай байхаар нь гэрэлээрээ дохиод 5 минут орчим болсон. Тэгтэл машин дотроос нэг эмэгтэй бууж ирээд гараараа тэнэг гэж заагаад амандаа юм хэлээд байсан. Машинаа холдуулах гэж байгаа юм байх гэж бодоод тоогоогүй. Тухайн эмэгтэй машиныхаа арын хаалгыг онгойлгоод юм хийгээд зогсоод байхаар нь сигнал дарсан. Тэгтэл цаад талаас нь Тэлмэн гэх залуу бууж ирээд пизда, эр янхан гэх зэргээр хараагаад байсан. Би юу гээд байгаа юм гээд машинаас буухад Тэлмэн миний толгой руу толгойгоороо мөргөж миний нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохисон. Нүүр рүү цус гоожоод ирсэн. Араас боож унагаагаад толгойгоо гараараа хаасан байхад өшиглөөд байсан. Тэгээд цаанаас нэг эмэгтэй болон эхнэр нь гэх эмэгтэй ирээд Тэлмэнгийн хамт цагдаа, шүүхээрээ яв чи хэзээ ч амжилт олохгүй, одоо цагдаагаа дуудчих бид нар гэр рүүгээ орлоо гэх зэргээр хэл амаар доромжилж байгаад хаяад явцгаасан. Би нүүрээ дарж байгаад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 6-9 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн ¹8288 дүгнэлтэд “П.Б ий биед зүүн нүдний зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 14 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 41 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х Апартмент хотхоны авто гражийн үүдэнд иргэн П.Б ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “юу гээд байгаа юм” гээд машинаас буухад Тэлмэн миний толгой руу толгойгоороо мөргөж миний нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохисон. Нүүр лүү цус гоожоод ирсэн. Араас боож унагаагаад толгойгоо гараараа хаасан байхад өшиглөөд байсан. Тэгээд цаанаас нэг эмэгтэй болон эхнэр нь гэх эмэгтэй ирээд Тэлмэнгийн хамт цагдаа, шүүхээрээ яв чи хэзээ ч амжилт олохгүй, одоо цагдаагаа дуудчих бид нар гэр рүүгээ орлоо гэх зэргээр хэл амаар доромжилж байгаад хаяад явцгаасан. Би нүүрээ дарж байгаад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 6-9 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн ¹8288 дүгнэлтэд “П.Б ий биед зүүн нүдний зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 14 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 41 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 43 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Т д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Т д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.