| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06787/И |
| Дугаар | 5059 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 5059
| 2016 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2016/05059 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлттэй,
Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 41-23 тоотод оршин суух, Боржигон овогт Жигжидсүрэнгийн Баярсайхан /РД: УС57082016/-д албадан эмчилгээ хийлгэх хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар, гуравдагч этгээд Ж.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн төлөөлөгч Д.Манлайбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 41-2-3 тоотод оршин суух хаягтай, /УС57082016/ регистрийн дугаартай, Боржигон овогт Жигжидсүрэнгийн Баярсайхан нь байнга архидан согтуурч ар гэртээ удаа дараа агсан согтуу тавьж амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргаж тус хэлтсийн саатуулах байранд 1 удаа саатуулагдсан байх тул тус дүүргийн шүүхийн байгууллагаар шийдвэр гаргуулахаар материалыг хүргүүлэв.
Гуравдагч этгээд Ж.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие архины албадан эмчилгээ хийлгэх хүсэлтэй байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Ж.Баярсайханыг архины албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ж.Баярсайхан нь архинд донтох эмгэгтэй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байхаас гадна байнга архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчсөн зөрчил гаргадаг болох нь захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл болон гуравдагч этгээдийн тайлбараар, захиргааны зөрчлийн талаарх сангийн түүвэр зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн, гуравдагч этгээд нь 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн, мөн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр архины албадан эмчилгээнд тус тус хамрагдаж байсан болох нь гуравдагч этгээдийн тайлбар болон “хайлтын систем”-ээр тус тус нотлогдож байна.
Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Ж.Баярсайханыг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Боржигон овогт Жигжидсүрэнгийн Баярсайханд албадан эмчилгээ хийлгэсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН