Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1414

 

  2019         09         11                                       2019/ШЦТ/1414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Ц.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т д холбогдох эрүүгийн 1806 07086 1737 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц.Т , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансарын тунельд байрлах Уянгалаг караокены үүдэнд иргэн Н.Ууганбаатарын толгой тус хэсэгт нь баруун чамархайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгний цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Н.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 30-ний 04 цагийн үед эхнэр Хонгорзул, ах Дээгий бас эхнэр нь болох Ариунаа нарын хамтаар Баянзүрх дүүргийн 3-р хороо Сансарын түнель дээр таксинаас буухад 9-10 залуу зогсож байсан. Тэр залуучууд миний гаднах төрхийг минь хараад Жий-г дуурайсан юм уу гээд шоолж эхэлсэн. Энэ үед Дээгий ах та нар хүн шоолохоо боль гэхэд тэнд байсан залуучууд бүгд ахыг зодох гэж дайрсан. Би ахыгаа өмөөрөөд гүйгээд очиход хоёр залуу нь гартаа Соёрхол нэртэй архины шил бариад байж байсан. Тэр хоёр хүний нэг нь миний толгой руу архины шилээр цохиход нь би газар унахад хэдэн талаас өшиглөөд эхэлсэн. Одоо зүүн чихээр хатгаж өвдөөд толгой их зовиуртай байна. Баруун, зүүн чамархай их өвдөж байна. Намайг зодсон гэх хүмүүсийг би огт харж байгаагүй танихгүй хүмүүс байсан. Юм ярихаар толгой их өвдөж байна, эмнэлэгийн тусламж авмаар байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 26-29 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг Ууганбаярын араас гүйгээд очтол тэнд байсан залуучуудтай бужигнаад зодолдоод эхэлсэн. Энэ үед нэг нь ууж байсан архины, пивоны сайн мэдэхгүй байна шилээр Ууганбаярын толгой руу цохиход шил нь хагарсан. Ууганбаярын толгойноос цус гарсан байсан. Энэ үед тэдгээр залуучууд сааднаас гараад явахад араас нь Ууганбаяр гүйж очоод дахин зодолдоод эхэлсэн. Би Ууганбаярын араас нь яваад очиход дунд зэргийн өндөр нуруутай туранхайвтар залуу Ууганбаярын толгой руу цохиод байсан. Нэг нь цагдаа ирж байна гэж хэлтэл залуучууд зугатаад явсан Ууганбаяр цустайгаа холилдсон байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч Б.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр үед бид хэд рүү согтуу халзан толгойтой сахалтай цээж нүцгэн залуу гүйж ирээд шууд Түмэн-Өлзийг нүүрэн тус газар нь цохиод авахад Түмэн-Өлзий буцаагаад цохиод авсан тэгээд барьцалдаад эхлэхээр нь Азжаргал бид 2 салгасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Н.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэнд байсан хүмүүс манай нөхөртэй хэрүүл маргаан хийж байгаад тэнд байсан нэг залуу манай нөхрийн толгой хэсэгт нь ууж байсан пивоны шилээр цохисон. Тэнд байсан залуучууд доогуураа хромон гутал өмссөн хүмүүс байсан. Би өөрийн нөхрөө салгаж авч үлдэхэд манай нөхрийн толгойны баруун хэсгээс цус гараад байсан. Би нөхрийгөө хориглож байтал манай нөхөр тэдгээр хүмүүсийн араас ахин гүйж очоод зодолдож эхэлсэн. Энэ үед мөн нэг залуу нь барьж байсан архины шилээрээ манай нөхрийн нүүрэн хэсэгт нь цохисон, архины шил нь газарт унасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 57-58 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹10674 дүгнэлтэд “Н.У ын биед баруун чамархайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 35 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 18 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 19 -24 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 31-33 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 59 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Т  нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансарын тунельд байрлах Уянгалаг караокены үүдэнд иргэн Н.Ууганбаатарын толгой тус хэсэгт нь баруун чамархайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгний цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч Н.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 30-ний 04 цагийн үед эхнэр Хонгорзул, ах Дээгий бас эхнэр нь болох Ариунаа нарын хамтаар Баянзүрх дүүргийн 3-р хороо Сансарын түнель дээр таксинаас буухад 9-10 залуу зогсож байсан. Тэр залуучууд миний гаднах төрхийг минь хараад Жий-г дуурайсан юм уу гээд шоолж эхэлсэн. Энэ үед Дээгий ах та нар хүн шоолохоо боль гэхэд тэнд байсан залуучууд бүгд ахыг зодох гэж дайрсан. Би ахыгаа өмөөрөөд гүйгээд очиход хоёр залуу нь гартаа Соёрхол нэртэй архины шил бариад байж байсан. Тэр хоёр хүний нэг нь миний толгой руу архины шилээр цохиход нь би газар унахад хэдэн талаас өшиглөөд эхэлсэн. Одоо зүүн чихээр хатгаж өвдөөд толгой их зовиуртай байна. Баруун, зүүн чамархай их өвдөж байна. Намайг зодсон гэх хүмүүсийг би огт харж байгаагүй танихгүй хүмүүс байсан. Юм ярихаар толгой их өвдөж байна, эмнэлэгийн тусламж авмаар байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 26-29 дүгээр хуудас/, гэрч Ж.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг Ууганбаярын араас гүйгээд очтол тэнд байсан залуучуудтай бужигнаад зодолдоод эхэлсэн. Энэ үед нэг нь ууж байсан архины, пивоны сайн мэдэхгүй байна шилээр Ууганбаярын толгой руу цохиход шил нь хагарсан. Ууганбаярын толгойноос цус гарсан байсан. Энэ үед тэдгээр залуучууд сааднаас гараад явахад араас нь Ууганбаяр гүйж очоод дахин зодолдоод эхэлсэн. Би Ууганбаярын араас нь яваад очиход дунд зэргийн өндөр нуруутай туранхайвтар залуу Ууганбаярын толгой руу цохиод байсан. Нэг нь цагдаа ирж байна гэж хэлтэл залуучууд зугатаад явсан Ууганбаяр цустайгаа холилдсон байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 51-52 дугаар хуудас/, гэрч Б.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр үед бид хэд рүү согтуу халзан толгойтой сахалтай цээж нүцгэн залуу гүйж ирээд шууд Түмэн-Өлзийг нүүрэн тус газар нь цохиод авахад Түмэн-Өлзий буцаагаад цохиод авсан тэгээд барьцалдаад эхлэхээр нь Азжаргал бид 2 салгасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 53-54 дүгээр хуудас/, гэрч Н.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэнд байсан хүмүүс манай нөхөртэй хэрүүл маргаан хийж байгаад тэнд байсан нэг залуу манай нөхрийн толгой хэсэгт нь ууж байсан пивоны шилээр цохисон. Тэнд байсан залуучууд доогуураа хромон гутал өмссөн хүмүүс байсан. Би өөрийн нөхрөө салгаж авч үлдэхэд манай нөхрийн толгойны баруун хэсгээс цус гараад байсан. Би нөхрийгөө хориглож байтал манай нөхөр тэдгээр хүмүүсийн араас ахин гүйж очоод зодолдож эхэлсэн. Энэ үед мөн нэг залуу нь барьж байсан архины шилээрээ манай нөхрийн нүүрэн хэсэгт нь цохисон, архины шил нь газарт унасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 57-58 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹10674 дүгнэлтэд “Н.У ын биед баруун чамархайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 35 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 18 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 19 -24 дүгээр хуудас/, хохирлын баримт /хэргийн 31-33 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 59 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 61 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Т д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Т  нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус гэмт хэргийг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Н.У  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Т г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.