Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1415

 

  2019         09         11                                       2019/ШЦТ/1415

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч, хохирогч У.Г , Б.Б   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Г , Б.Б   нарт холбогдох эрүүгийн 1906 03530 1810 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б.Б  , /РД:/,

2. Монгол Улсын иргэн, У.Г , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Г тэй маргалдан зодолдож биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, ууц, баруун тохойд зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч У.Г  нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б  тэй маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Б   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч У.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Б   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч У.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн үед би машинаа байрныхаа зогсоолд тавьчихаад буух гэтэл нэг залуу намайг наана чинь машин тавьдаггүй юм гэж хэлэхээр нь би энд зөндөө машин тавьчихсан байна гэж хэлэхэд “чамд юм хэлээд байгаа юм бишүү, хошного минь” гээд машинаасаа бууж ирээд миний подволкноос татаж хоолой боохоор нь би өөдөөс нь адилхан заамдалцаж боогоод байж байтал тэр машины урд талын суудал дээрээс нэг залуу бууж ирээд миний зүүн талын нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл надтай заамдалцаж байсан залуу тавьчихаар нь би намайг цохисон залуу дээр очоод чи яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд маргалдаад зогсож байхад намайг цохисон залуу дахиад миний дээд уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон, маргалдаад бид хоёр заамдалцаад байж байхад эхлээд надтай заамдалцсан залуу хүрч ирээд хойноос хоолой боогоод хойш нь намайг газарт унагаасан. Тэгтэл өөр нэг 40 гаран настай хүн ирээд миний толгой руу өшиглөсөн. Би босоод миний уруул болон зүүн талын зүүн талын нүд рүү цохисон залуу дээр очоод уруул хавьд нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэр хавиар явж байсан хүмүүс салгасан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 11-14 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хамт ажилладаг Батбаатар, Баярсайхан, Сүхээ нартай хамт ажил руугаа явж байсан юм. Офицер луу зам түгжрэлтэй байна гээд хойшоо гудамж руу эргээд явж байгаад нэг хотхоны хажуу талаар гараад явж байхад нэг залуу машинаараа зам хааж тавиад буугаад явчихаар нь хамт явж байсан Сүхээ тэр залууг машинаа холдуулаач гэж хэлэхэд тэр залуу тоохгүй цаашаагаа явахаар нь Сүхээ хойноос нь “яадаг махан толгой вэ” гэж хэлэхэд тэр залуу буцаад ирсэн. Сүхээг чи яахаараа намайг махан толгой гэж хэлдэг юм гээд машинаас нь татаж гаргаж ирээд хоолойг нь цамцных нь захаар боохоор нь би машинаасаа бууж ирээд тэр хоёрын голоор ороод салгах гэтэл тэр залуу миний уруул руу толгойгоороо мөргөсөн. Миний уруулнаас цус гараад хоёр шүд хөдөлчихөөр нь би тэр залуугийн шанаа руу нь гараагаа нэг удаа цохисон. Хамт явж байсан хүмүүс машинаасаа бууж ирээд салгасан. Тэр залуу машинаас зоолттой байсан түлхүүр авчихаад өгөхгүй байхаар нь би Батбаатар, Баярсайхан, Сүхээ бид 4 гарнаас нь түлхүүр авах гэж гартаа нь ноцолдож байхад тэр залуу надтай хамт газарт унасан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. ” гэх мэдүүлэг. /хэргийн 15-18 дугаар хуудас/,

Гэрч Ж.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би цуг ажилладаг хүмүүс болох Баттөр, Баярсайхан, Сүхболд нарын хамт ажлаасаа буугаад 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8-р хороо Чулуун овооноос хойшоо Улаанхуаран руу явдаг шороон замаар Сүхболдын машинтай явж байхад шинэ баригдсан байрны ойролцоо машины зам дээр портер маркийн машиныг нэг залуу тавьчихаад буугаад явсан. Тэгэхээр нь Сүхболд түгжрэл ихтэй байхад машинаа холдуулаач хөлдүү толгойтой юм бэ гэж тэр залууд хэлсэн. Тэгсэн портер машины жолооч залуу манай машин руу хүрч ирээд чи муу юу гээд байгаан гэж хэлээд машин онгойлгоод Сүхболдыг цамцаар нь боочихсон. Баттөр, Баярсайхан бид гурав машинаас буугаад тэр залууг гарнаас нь татаад салгасан. Тэгээд тэр залуу Баттөрийг толгойгоороо нүүр рүү нь мөргөчихсөн. Баттөрийн амнаас цус гарчихсан байж байхад портерийн жолооч бид нарын сууж явсан машины түлхүүрийг булааж аваад явахад Баттөр амныхаа цусыг арчаад портерын машины жолооч залууг нүүр рүү нь нэг удаа цохьсон тэгэхэд тэр залуу портер  машинаа налж унаад босож ирээд Баттөртэй барьцалдаад авсан. Баттөр тэр залууг тонгороод унагааж байх шиг байсан. Тэр хоёр газар ноцолдож байхад нь Баярсайхан бид хоёр, хоёр талаас нь татаж салгасан. Тэгсэн тэр портерийн жолооч залуу цагдаа дуудсан тэгээд бид нар хүлээгээд байж байхад цагдаа ирсэн. ” гэх мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/,

Гэрч Д.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр ажлын машинтай ажлынхаа газрын 3 жолоочийг Налайхаас аваад ажил руугаа 18 цагийн орчим явж байсан юм. Баянзүрх дүүргийн чулуун овооноос хойшоо Улаанхуаран явдаг замаар явж байхад шинэ баригдсан байрны хажуу талын зам дээр өөдөөс ирж байсан портер маркийн машин зам дээр орхичоод буугаад явсан.  Тэгэхээр нь би машинаа холдуулаач гэж хэлсэн чинь цаашаа яваад өгөхөөр нь махан толгойлсон пизда минь машинаа холдуул гэж хэлсэн. Учир нь тэр машинаас болоод зам дээр түгжрэл үүсчихсэн юм. Тэгсэн портерын жолооч би байрныхаа гадаа машинаа яаж тавих нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд хүрч ирээд намайг цохих гээд байхаар нь би машинаас буусан чинь намайг цамцаар шууд боосон би тэр залууд хүрч чадахгүй байсан. Машинаас манай ажлын Баттөр буугаад салгах гээд ирэхэд нь тэр залуу намайг тавиад Баттөрийг мөргөчихсөн. Тэр үед би манараад толгой эргээд машинаа налаад доошоо суусан. Намайг сууж байхад Баттөр тэр залуутай барьцалдаж аваад ноцолдоод байсан. Манай ажлын Батбаатар, Баярсайхан нар тэр хоёрыг салгасан. Тэгээд салаад тэр залуу бид нар луу дайраад байж байхад цагдаа ирсэн. ” гэх мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹6718 дүгнэлтэд “Б.Б  -н биед уруулд няцарсан шарх, 2 шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна….Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ” гэжээ /хэргийн 23 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹6716 дүгнэлтэд “У.Г ийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, ууц, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ….Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ”гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29, 50 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39, 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б   нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Г тэй маргалдан зодолдож биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, ууц, баруун тохойд зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч У.Г  нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б  тэй маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч У.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19цагийн үед би машинаа байрныхаа зогсоолд тавьчихаад буух гэтэл нэг залуу намайг наана чинь машин тавьдаггүй юм гэж хэлэхээр нь би энд зөндөө машин тавьчихсан байна гэж хэлэхэд чамд юм хэлээд байгаа юм бишүү хошного минь гээд машинаасаа бууж ирээд миний подволкноос татаж хоолой боохоор нь би өөдөөс нь адилхан заамдалцаж боогоод байж байтал тэр машины урд талын суудал дээрээс нэг залуу бууж ирээд миний зүүн талын нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл надтай заамдалцаж байсан залуу тавьчихаар нь би намайг цохисон залуу дээр очоод чи яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд маргалдаад зогсож байхад намайг цохисон залуу дахиад миний дээд уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон, маргалдаад бид хоёр заамдалцаад байж байхад эхлээд надтай заамдалцсан залуу хүрч ирээд хойноос хоолой боогоод хойш нь намайг газарт унагаасан. Тэгтэл өөр нэг 40 гаран настай хүн ирээд миний толгой руу өшиглөсөн. Би босоод миний уруул болон зүүн талын зүүн талын нүд рүү цохисон залуу дээр очоод уруул хавьд нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэр хавиар явж байсан хүмүүс салгасан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 11-14 дүгээр хуудас/, хохирогч Б.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр залуу миний уруул руу толгойгоороо мөргөсөн. Миний уруулнаас цус гараад хоёр шүд хөдөлчихөөр нь би тэр залуугийн шанаа руу нь гараагаа нэг удаа цохисон. Хамт явж байсан хүмүүс машинаасаа бууж ирээд салгасан. Тэр залуу машинаас зоолттой байсан түлхүүр авчихаад өгөхгүй байхаар нь би Батбаатар, Баярсайхан, Сүхээ бид 4 гарнаас нь түлхүүр авах гэж гартаа нь ноцолдож байхад тэр залуу надтай хамт газарт унасан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. ” гэх мэдүүлэг. /хэргийн 15-18 дугаар хуудас/, гэрч Ж.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн портер машины жолооч залуу манай машин руу хүрч ирээд чи муу юу гээд байгаан гэж хэлээд машин онгойлгоод Сүхболдыг цамцаар нь боочихсон. Баттөр, Баярсайхан бид гурав машинаас буугаад тэр залууг гарнаас нь татаад салгасан. Тэгээд тэр залуу Баттөрийг толгойгоороо нүүр рүү нь мөргөчихсөн. Баттөрийн амнаас цус гарчихсан байж байхад портерийн жолооч бид нарын сууж явсан машины түлхүүрийг булааж аваад явахад Баттөр амныхаа цусыг арчаад портерын машины жолооч залууг нүүр рүү нь нэг удаа цохисон тэгэхэд тэр залуу портер  машинаа налж унаад босож ирээд Баттөртэй барьцалдаад авсан. Баттөр тэр залууг тонгороод унагааж байх шиг байсан. Тэр хоёр газар ноцолдож байхад нь Баярсайхан бид хоёр, хоёр талаас нь татаж салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/, гэрч Д.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн портерын жолооч би байрныхаа гадаа машинаа яаж тавих нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд хүрч ирээд намайг цохих гээд байхаар нь би машинаас буусан чинь намайг цамцаар шууд боосон би тэр залууд хүрч чадахгүй байсан. Машинаас манай ажлын Баттөр буугаад салгах гээд ирэхэд нь тэр залуу намайг тавиад Баттөрийг мөргөчихсөн. Тэр үед би манараад толгой эргээд машинаа налаад доошоо суусан. Намайг сууж байхад Баттөр тэр залуутай барьцалдаж аваад ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹6718 дүгнэлтэд “Б.Б  -н биед уруулд няцарсан шарх, 2 шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна….Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ” гэжээ /хэргийн 23 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹6716 дүгнэлтэд “У.Г ийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, ууц, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ….Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ”гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29, 50 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39, 57 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б  , У.Г  нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Б  , У.Г  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокурорын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт 1806096990428 гэх хэргийн дугаарыг алдаатай бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б  , У.Г  нарт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.