Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1416

 

2019         09         11                                         2019/ШЦТ/1416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 1806 08536 1670 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б  нь 2018 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн автобусны буудлын орчимд иргэн Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, мансуурсан байхдаа манай найзтай яриад намайг хаана байгааг заагаад өг гэж яриулахаар өгсөн Айфон 8 Плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 24 цаг өнгөрч байхад Мөнх-Очир, түүний дүү, нэг эмэгтэй нартай буудал орцгоосон. Би явах гээд байж байтал манай найз Тулгаа залгахаар нь би хаана байгаа газраа мэдэхгүй, хэлж чадахгүй байсан учир тэр залууд утсаа өгөөд хаана байгаа газрыг нь заагаад өг гэхэд миний утсаар ярьж байгаад гар утсыг маань аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-18 дугаар хуудас/,

Тод үнэлгээ ХХК-ний 2.000.000 төгрөгийн үнэлгээ /хэргийн дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б  нь 2018 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн автобусны буудлын орчимд иргэн Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, мансуурсан байхдаа манай найзтай яриад намайг хаана байгааг заагаад өг гэж яриулахаар өгсөн Айфон 8 Плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 24 цаг өнгөрч байхад Мөнх-Очир, түүний дүү, нэг эмэгтэй нартай буудал орцгоосон. Би явах гээд байж байтал манай найз Тулгаа залгахаар нь би хаана байгаа газраа мэдэхгүй, хэлж чадахгүй байсан учир тэр залууд утсаа өгөөд хаана байгаа газрыг нь заагаад өг гэхэд миний утсаар ярьж байгаад гар утсыг маань аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-18 дугаар хуудас/, Тод үнэлгээ ХХК-ний 2.000.000 төгрөгийн үнэлгээ /хэргийн дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.