Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1417

 

  2019         09         11                                       2019/ШЦТ/1417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 1906 0456 41749 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Б ыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч О.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 30-аас 31-ний шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7-р хороонд байрлах Сиюү нэртэй сүлжээ дэлгүүрийн хамгаалагч ажил хийж байхад гадаа үл таних согтуу залуу нэг залууг зодоод байхаар нь миний бие дундуур нь орж салгах үед согтуу залуу нь намайг цохиж унагаасан тул миний бие гомдолтой байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 4-8 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹9359 дүгнэлтэд “Л.Б ы биед тархи доргилт, зүүн шанаа, хөхлөг сэртэн, хүзүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал зүүн далны дээд хэсэг, мөрний ар хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 10 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 15 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Б ыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Б ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч О.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 30-аас 31-ний шилжих шөнө БЗД-ийн 7-р хороонд байрлах Сиюү нэртэй сүлжээ дэлгүүрийн хамгаалагч ажил хийж байхад гадаа үл таних согтуу залуу нэг залууг зодоод байхаар нь миний бие дундуур нь орж салгах үед согтуу залуу нь намайг цохиж унагаасан тул миний бие гомдолтой байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 4-8 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹9359 дүгнэлтэд “Л.Б ы биед тархи доргилт, зүүн шанаа, хөхлөг сэртэн, хүзүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал зүүн далны дээд хэсэг, мөрний ар хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 10 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 15 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 16 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.