Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 5160

 

2016 оны 09 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05160

Улаанбаатар хот

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө,Скайтел плазад байрлах, “Скайтель” ХХК /РД: 2576376/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, давхар 5 дугаар байр, 6 тоотод оршин суух, Боржигин овогт Тогтохын Энхбат /РД: УУ62081711-д холбогдох,

 

128 296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Энхбат нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2002 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт “ВС 20К” үйлчилгээний 91918801 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Т.Энхбат нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91918801 дугаарын 2015 оны 02 сарын дараах байдлаарх төлбөр 203 296 төгрөгийг төлөхгүй байгаа тул үйлчилгээг гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу хаасан. Бид төлөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Т.Энхбатаас төлбөрийн үлдэгдэл болох 203 296 төгрөг үүнээс гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу барьцаа 80 000 хасаад нийт 123 296 төгрөг, нотариатын зардалд 5 000 төгрөг нийт 128 296 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Скайтель компанийн нэхэмжилсэн 128 296 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтель” ХХК нь хариуцагч Т.Энхбатад холбогдуулан 128 296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “Скайтель” ХХК-ийн нэхэмжилсэн 128 296 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Скайтель” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Энхбатад холбогдох 128 296  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 128 296 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийн тал хувь болох 2 275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2 275  төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 2 275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтель” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                                  ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН