Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1418

 

  2019         09         11                                       2019/ШЦТ/1418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Ц.Хашбаатар,

шүүгдэгч Р.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Г т холбогдох эрүүгийн 1903 00578 0293 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Р.Г , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Р.Г нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 102 сургуулийн зүүн замд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 25 минутийн орчимд Тоёота Надиа маркийн 09-54 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 9 настай Ц.С ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ц.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хичээлээ тараад 12 цагаас давтлагандаа суудаг, тэгээд 14 цаг өнгөрч байхад давталгаа тараад гэр лүүгээ харих гээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Тэгтэл миний зүүн гар талаас нэг машин ирээд толь хэсгээрээ зүүн мөр хэсэг рүү мөргөсөн, би тухайн үед газарт биеэрээ унаагүй, тэгээд би явган хүний зам руу гүйгээд замаас гарсан, нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд намайг дагуулаад машиндаа суулгаад эмч дуудсан, цагдаа ирээд машины 4 дугуйг газарт тэмдэглээд машиныг замаас холдуулсан, удалгүй намайг мөргөсөн машинд суугаад манай ангийн багш, эгч Уранболор, жолооч ахтай хамт гэмтлийн эмнэлэгт очиж толгой, цээж мөрний зураг авхуулаад надад эм бичиж өгсөн, дараа нь эмийн сангаас эм авч өгсөн. Миний бие одоо гайгүй байгаа..” гэх мэдүүлэг. /хэргийн 15-18 дугаар хуудас/,

Гэрч Д.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр нөхөр Ганхуягийн хамт Дарь эхээс хотын төв рүү орох гээд замд явж байсан. Тэгтэл 102 дугаар сургуулийн явган хүний гарцан дээр явж байтал гэнэт баруун гар талаас нэг хүүхэд гарч ирээд машины баруун урд тал руу мөргөсөн тэгээд машины хойд талаар замын зүүн талд гүйгээд гарсан, манай нөхөр машинаас буугаад нөгөө хүүхэд дээр явж очоод тэр хүүхдийг дагуулж ирээд машиндаа суулгасан, хүмүүс цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн байх, тухайн үед манай нөхөр бид хоёр нөгөө хүүхдэд анхаарлаа хандуулаад дуудлага өгөхөө мартчихсан байсан. Би тухайн үед нөгөө хүүхдийг бие яаж байна гэж асуутал дуугарахгүй уйлаад байсан, багшийг нь дуудсан сургуулиас нь гараад ирсэн. Тэгэхээр нь би хүүхдийн ар гэрийханд нь хэлье гэсэн чинь ээж нь Солонгос улсад ажилладаг, эгч нь манай сургуульд сурдаг гэж хэлж байсан. Удалгүй эмч ирээд нөгөө хүүхдийг үзээд Гэмтлийн эмнэлэг орж мөрний зураг авхуулах шаардлагатай гэж хэлсэн. Манай нөхөр бид хоёр нөгөө хүүхдийг ангийн багш, эгчтэй нь хамт аваад Гэмтлийн эмнэлэг орсон. Очоод зураг авхуулаад үзүүлэхэд эгэм нь цуурсан байна,бусдаар гайгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹6448 дүгнэлтэд “Ц.С ын биед тархи доргилт, зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ….Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ” гэжээ /хэргийн 42 дугаар хуудас/,

Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹32916 дүгнэлт /хэргийн 48-52 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хэргийн 4-7 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 36 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Р.Г  нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 102 сургуулийн зүүн замд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 25 минутийн орчимд Тоёота Надиа маркийн 09-54 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 9 настай Ц.С ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Р.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ц.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгтэл миний зүүн гар талаас нэг машин ирээд толь хэсгээрээ зүүн мөр хэсэг рүү мөргөсөн, би тухайн үед газарт биеээрээ унаагүй, тэгээд би явган хүний зам руу гүйгээд замаас гарсан, нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд намайг дагуулаад машиндаа суулгаад эмч дуудсан, цагдаа ирээд машины 4 дугуйг газарт тэмдэглээд машиныг замаас холдуулсан, удалгүй намайг мөргөсөн машинд суугаад манай ангийн багш, эгч Уранболор, жолооч ахтай хамт гэмтлийн эмнэлэгт очиж толгой, цээж мөрний зураг авхуулаад надад эм бичиж өгсөн, дараа нь эмийн сангаас эм авч өгсөн. Миний бие одоо гайгүй байгаа..” гэх мэдүүлэг. /хэргийн 15-18 дугаар хуудас/, гэрч Д.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр нөхөр Ганхуягийн хамт Дарь эхээс хотын төв рүү орох гээд замд явж байсан. Тэгтэл 102 дугаар сургуулийн явган хүний гарцан дээр явж байтал гэнэт баруун гар талаас нэг хүүхэд гарч ирээд машины баруун урд тал руу мөргөсөн тэгээд машины хойд талаар замын зүүн талд гүйгээд гарсан, манай нөхөр машинаас буугаад нөгөө хүүхэд дээр явж очоод тэр хүүхдийг дагуулж ирээд машиндаа суулгасан, хүмүүс цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн байх, тухайн үед манай нөхөр бид хоёр нөгөө хүүхдэд анхаарлаа хандуулаад дуудлага өгөхөө мартчихсан байсан. Би тухайн үед нөгөө хүүхдийг бие яаж байна гэж асуутал дугарахгүй уйлаад байсан, багшийг нь дуудсан сургуулиас нь гараад ирсэн. Тэгэхээр нь би хүүхдийн ар гэрийханд нь хэлье гэсэн чинь ээж нь Солонгос улсад ажилдаг, эгч нь манай сургуульд сурдаг гэж хэлж байсан. Удалгүй эмч ирээд нөгөө хүүхдийг үзээд Гэмтлийн эмнэлэг орж мөрний зураг авхуулах шаардлагатай гэж хэлсэн. Манай нөхөр бид хоёр нөгөө хүүхдийг ангийн багш, эгчтэй нь хамт аваад Гэмтлийн эмнэлэг орсон. Очоод зураг авхуулаад үзүүлэхэд эгэм нь цуурсан байна,бусдаар гайгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 29-31 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹6448 дүгнэлтэд “Ц.С ын биед тархи доргилт, зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ….Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ” гэжээ /хэргийн 42 дугаар хуудас/, Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹32916 дүгнэлт /хэргийн 48-52 дугаар хуудас/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хэргийн 4-7 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 36 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 76 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Р.Г т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Р.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хохирогч нь хохиролд 800.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгч Р.Г ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.