| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06761/И |
| Дугаар | 5161 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 5161
2016 оны 09 сарын 21 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05161 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, усны гудамж-4, Капитрон банкны төв байр, Капитрон банк /РД: 2677377/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байрны 116 тоотод оршин суух, Боржигон овогт Гомбодоржийн Золжаргал /РД: УС81110512/-д холбогдох,
97 118 164 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Золжаргал нь тус банктай 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 3020-14/26 тоот зээл, барьцааны гэрээ тус тус байгуулан 80 000 000 .00 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, зээлийн хүү /жилийн/ 27.6 хувий хүүтэйгээр авсан билээ. Зээлийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд иргэн Ю.Гомбодорж, Ц.Жавзмаа, Г.Золжаргал нарын өмчлөлийн Ү-2205021018 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо,2 дугаар хороолол, 71 дүгээр байрны 116 тоотод орших, 40 м/кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зохих журмын дагуу Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн болно.Гэтэл зээлдэгч Г.Золжаргал нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүү гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч Г.Золжаргалыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна. Иймд зээлдэгч Г.Золжаргалтай байгуулсан 3020-14/26 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 болон 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451.1-т заасны дагуу дор дурдсан зээл, зээлийн хүүг зээлдэгч Г:Золжаргалаас гаргуулж өгнө үү. Үүнд: Үндсэн зээл 76 361 384 төгрөг, зээлийн хүү 20 671 550 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85 231 төгрөг, нийт 97 118 164 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул хянан үзэж хариуцагч Г.Золжаргалаас үндсэн зээл зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 643 541 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, манай нэхэмжлэлийн шаарлагыг баталгаажуулах зорилгоор зээлийн барьцааны хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргаж өгөх талаар арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Золжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитрон банкнаас нэхэмжилсэн 97 118 164 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд дээрх мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Дээрх хугацаанд үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулахаас татгалзахгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Тус банкны нэхэмжлэлтэй танилцаад зээдэгч Г.Золжаргал нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 97 118 164 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Жич шүүхээс гарах шүүгчийн захирамжид зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурьдаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк нь хариуцагч Г.Золжаргалд холбогдуулан 97 118 164 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 97 118 164 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд төлөх, үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Капитрон банкны нэхэмжлэлтэй, Г.Золжаргалд холбогдох 97 118 164 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч 97 118 164 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Капитрон банкинд төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643 541 төгрөгийн тал хувь болох 321 770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 321 770 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 321 770 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН