| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06969/И |
| Дугаар | 5162 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 5162
2016 оны 09 сарын 21 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05162 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8А-2 тоотод оршин суух, Молтог овогт Миеэсэнгийн Гэрэлмаа /РД: ИЦ77042009/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 11 гудамж, 279 тоотод оршин суух, Харад овогт Сэрээнэндоржийн Оюунгэрэл /РД: ЧР67052103/-д холбогдох,
2 570 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Оюунгэрэл нь 2013 оны 12 дугаар сарын 01-нд хамт ажилладаг М.Оюунгэрэлийн хамт 1 сарын хугацаатай 5 сая төгрөг зээлсэн ба М.Оюунгэрэл 2 500 000 төгрөгөө буцаан өгсөн, харин С.Оюунгэрэл нь одоог хүртэл нэг ч төгрөг буцаан өгөөгүй ба худал хэлэн, зугтсаар байна. С.Оюунгэрэл, М.Оюунгэрэл нар Засгийн газрын 9 дүгээр байранд өрөө түрээслэн бариа засал, гэрлийн эмчилгээ хийдэг байсан ба Энэтхэг улсад сургалтанд явна, ирээд өгье хэмээн мөнгө зээлсэн болно. Иймээс С.Оюунгэрэлээс зээлсэн 2 500 000 төгрөг эрин сурвалжлуулах хүсэлт гаргаж хаягийг тогтоолгосны 70 200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Жич: Би энэ нэхэмжлэлийг 2015 оны 9 дүгээр сарын 29 нд гаргасан ба Т.Гандиймаа шүүгч дээр хувиарлагдсан бөгөөд С.Оюунгэрэлийг хаяган дээрээ байхгүйн улмаас миний нэхэмжлэлийг татгалзсанд нь гомдолтой байна. Учир нь Би С.Оюунгэрэлийг эрин сурвалжлуулж, хаяг тогтоолгох хүсэлт гаргаснаар С.Оюунгэрэлийг СБД-ийн шүүгч Н.Оюунгэрэл дуудаж уулзахад хаяган дээрээ байгаа хэмээн тайлбар гаргасан учир хэрэгсэхгүй болгосон тухай тогтоосон шийдвэр байсаар байтал ийнхүү татгалзсанд гомдолтой байна. М.Оюунгэрэл, С.Оюунгэрэл нар байнгын холбоотой байдаг болно. М.Оюунгэрэл, С.Оюунгэрэлд мөнгө өгүүлэхэд нөлөөлсөн болно. Иймээс эдгээр хүмүүстэй холбогдон М.Гэрэлмаа намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Оюунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Гэрэлмаагийн нэхэмжилсэн 2 570 200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Гэрэлмаа нь хариуцагч С.Оюунгэрэлд холбогдуулан 2 570 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Гэрэлмаагийн нэхэмжилсэн 2 570 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй, С.Оюунгэрэлд холбогдох 2 570 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2 570 200 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56 100 төгрөгийн тал хувь болох 28 050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 28 050 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 28 050 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Гэрэлмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН