Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1424

 

  2019         09         12                                       2019/ШЦТ/1424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч М.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Д д холбогдох эрүүгийн 1906 00425 1768 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , М.Д , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Д  нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал баарны орчим А.Б ийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 21 цаг өнгөрч байхад найз Төөгий түүний дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах Генералбаар орсон. Тус бааранд ороод бид нар 1,1 шил пиво захиалж уусан бөгөөд Төөгөөгийн дүү нь ундаа захиалсан. Ингээд бааранд бүжиглэж байгаад 22 цагийн орчимд баарнаас гарах гээд явж байсан Мөөгийгийн дүүг 1 залуу хажуугаар нь гарахдаа нүүр рүү нь алгадчихаар нь  хамгаалагч ирээд салгаад Мөөгийгийн дүүг цохисон залууг аваад гарсан. Би Мөөгийтэй хамт араас нь гарсан чинь баарны үүдэнд байсан улаан цамцтай залуу шууд намайг үгийн зөрүү байхгүй цохисон. Мөн хамгаалагчийг 1 өндөр залуу бороохойг нь булааж аваад зодоод зугатаачихсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 23-29 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹454 дүгнэлтэд “А.Б -н биед баруун шагайн гадна хашлага ясны бага зэргийн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо…гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 35 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 47 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Д  нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал баарны орчим А.Б ийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.Д ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, хохирогч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бааранд ороод бид нар 1,1 шил пиво захиалж уусан бөгөөд Төөгөөгийн дүү нь ундаа захиалсан. Ингээд бааранд бүжиглэж байгаад 22 цагийн орчимд баарнаас гарах гээд явж байсан Мөөгийгийн дүүг 1 залуу хажуугаар нь гарахдаа нүүр рүү нь алгадчихаар нь  хамгаалагч ирээд салгаад Мөөгийгийн дүүг цохисон залууг аваад гарсан. Би Мөөгийтэй хамт араас нь гарсан чинь баарны үүдэнд байсан улаан цамцтай залуу шууд намайг үгийн зөрүү байхгүй цохисон. Мөн хамгаалагчийг 1 өндөр залуу бороохойг нь булааж аваад зодоод зугатаачихсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 23-29 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹454 дүгнэлтэд “А.Б -н биед баруун шагайн гадна хашлага ясны бага зэргийн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо…гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ” гэх дүгнэлт /хэргийн 35 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 47 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Д д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч М.Д д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч М.Д д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч А.Б  нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул М.Д ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.