Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01277

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 197/ШШ2025/07676 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд нийт 8,753,179 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 8,753,179 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. (нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,521 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцсон нь буруу тул хасаж бичсэн болно)

3. Хариуцагч нь гэм буруу, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй боловч ...бусдад төлөх өр төлбөртэй тул нэхэмжлэгчийн мөнгийг төлж чадахгүй, эхлээд өр төлбөрөө төлж дуусгаад дараа нь төлнө... гэсэн тайлбарыг гаргажээ.

4. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар хариуцагч ******* нь 2024 оны 09 сарын 30-ны өдөр 01:45 цагийн үед Hyundai Sonata-5 маркийн, ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.4-т заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэгч *******ын жолоодож явсан Toyota Prius маркийн, ******* улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон.

5.  Иймд, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар өөрийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагч *******ээс шаардах эрхтэй.

6. Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас нэхэмжлэгчид олгогдох мөнгөн дүн буурсан байна.

Уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

7. Давж заалдах шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбар, баримтуудын огноо, гүйлгээний утга зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр хариуцагч *******ээс гэм хорын хохиролд нийт 7,379,738 төгрөг (эмчийн үзлэг 40,000 төгрөг, компьютер томографи 30,000 төгрөг, цээж СТ 25,300 төгрөг, эм 18,000 төгрөг, автомашины хохирлын үнэлгээ 5,752,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 385,000 төгрөг, цалингийн зөрүү 930,238 төгрөг (1,700,000 769,762), шатахуун 135,000 төгрөг (50,000 + 30,000 + 35,000 + 30,000), эрүүгийн хэргийн төв архивын үйлчилгээний хөлс 64,000 төгрөг)-ийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасантай нийцнэ гэж үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан ...автомашиныг засварлах хүртэл хугацаанд хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сэлбэгийн дэлгүүр рүү таксигаар, мөн бусдын автомашинд шатахуун хийж явсан, хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой ажилдаа явж чадаагүй тэтгэмж авсан... гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

8. Нэхэмжлэгчийн шаардсан зарим зардал нь зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй, нотлогдохгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарим баримт нь уншигдахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,373,441 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болно.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 197/ШШ2025/07676 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч *******ээс 7,379,738 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 1,373,441 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...114,662... гэснийг ...133,026... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 56,785 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР