Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 5171

 

2016 оны 09 сарын 23 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05171

Улаанбаатар хот

 

 

     Зохигчийн эвлэрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгино хайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байр, 220 тоотод оршин суух, Саруул овогт Гансүхийн Чанцалдулам /РД: ЧВ85080168/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 25 дугаар байр, 24 тоотод байрлах, Боржигин овогт Болдын Хулан /РД: ХВ79101002/-д холбогдох,

 

17 998 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

Нэхэмжлэгч Б.Чанцалдулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Чанцалдулам миний бие иргэн Б.Хуланд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2 998 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 15 000 000 төгрөгийг тус тус хугацаа хүүгүй зээлдүүлсэн. Б.Хулангаас энэхүү төлбөрөө эргүүлэн төлөхийг шаардсан боловч үндэслэлгүйгээр татгалзсан тул Б.Хулангаас 17 998 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 17 998 000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тодорхой хуваарийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөрт багтаан  2 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөрт багтаан 4 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөрт багтаан 4 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөрт багтаан 7 998 000 төгрөгийг тус тус эргүүлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрэв гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Тус хэргийн зохигчид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Чанцалдулам нь хариуцагч Б.Хуланд холбогдуулан зээлийн төлбөрт 17 998 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч Б.Хулан нь 17 998 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Чанцалдуламд төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 4 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 4 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 7 998 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлөхөөр зөвшөөрч зохигч эвлэрсэн нь талуудын эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Талууд өөрийгөө байлцуулахгүйгээр эвлэрлийг батлуулах талаар хүсэлт гаргасан тул талуудыг байлцуулахгүйгээр эвлэрлийг батлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г.Чанцалдулмын нэхэмжлэлтэй, Б.Хуланд холбогдох, 17 998 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Хулан 17 998 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Чанцалдуламд төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 4 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 4 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 7 998 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлөхөөр зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 248 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН