| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2022/01970/И |
| Дугаар | 210/МА2025/01256 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01256
******* ХХК, *******
(эрх залгамжлагч *******) нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02771 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК, ******* (эрх залгамжлагч *******) нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХК, ******* ХХК-уудад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
- ******* ХХК болон *******ын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
- ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
- ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA-027/2015 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 2,304 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,008 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,608 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт байршилтай, 720 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай 2 ширхэг барилгын өмчлөгчөөр тус тус ******* ХХК-ийг тогтоолгох,
- ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* ХХК нь Эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-г хийх эрхтэй этгээд биш болохыг тогтоолгох,
- Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг ******* (эрх залгамжлагч *******) эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,
- 143 ширхэг машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2,829 ширхэг тавилга, эд хогшил, 341 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 5 багц бараа материал зэргийг ******* ХХК-д буцаан олгохыг даалгуулах,
- ******* ХХК нь 15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт ******* ХК-д төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох тухай,
иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******ын эрх залгамжлагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ...******* ХХК нь ******* ХХК-тай 2012 оны 03 сарын 15-ны өдөр ЗГ/33 тоот зээлийн гэрээ болон 2012 оны 09 сарын 24-ний өдөр ЗГ/33-01 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2012 оны 03 сарын 15-ны өдөр 3Б/33/2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 01 сарын 15-ны өдөр ЗБ/33/2-01 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2012 оны 03 сарын 15-ны өдөр ЗБ/33/4 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж 5,000,000 ам.долларыг сарын 1.1 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатай зээлж авсан. ******* ХХК нь хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлж ирсэн боловч тодорхой шалтгааны улмаас үүргээ бүрэн биелүүлээгүй тул ******* ХХК нь 2015 оны 02 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 03 сарын 04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,300,855,548 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд ******* ХХК-ийн өмчлөлийн, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилга, *******ын эзэмшлийн, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. ******* ХХК нь ******* ХХК-тай 2014 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ/210 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг үлдсэн.
Гэвч ******* ХХК нь дээрх хоёр зээл болон барьцааны гэрээнүүдэд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлдөө шилжүүлэн авах зорилгоор 2015 оны 10 сарын 30-ны өдөр mdbm/390/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулах саналыг гаргасан. Ингэхдээ ...эхлээд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд бүртгүүлэн, дараа нь өөрийн хамаарал бүхий ******* ХХК-д шилжүүлэх зорилгоор түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус худалдах, худалдан авах гэрээний дүнгээр танай компанитай нэр төдий санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, танай компанид дахин эргэлтийн зээл олгох байдлаар дэмжлэг үзүүлэн барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг буцаан олгох боломжтой... гэх нөхцөлийг тавьсан. Бид ******* ХХК-д итгээд уг гэрээг байгуулсан. Энэ нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байхад нэмж санхүүгийн түрээсийн гэрээнд заасан зохиомол өндөр дүнгээр зээл олгосон байдлаар гэрээлж, түүний хүүг нэхэх замаар нэхэмжлэгчийг гэрээний үүргийн зөрчил гаргасан нөхцөл байдлыг санаатай бий болгож, түүний хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авах гэсэн үйл ажиллагаа юм. Иймд 2015 оны 10 сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA-027/2015 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 175.2, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, мөн 58 дугаар зүйлийн 58.2, 58.2.1, 58.2.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ нь дээрх хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Эдгээр хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй.
******* ХХК нь 2015 оны 12 сарын 18-ны өдөр SPA-027/2015 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, манай компанийн барьцаанд байршуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК руу шилжүүлснээр бидний хооронд байгуулсан 2012 оны 12 сарын 17-ны өдрийн ЗГ/210 тоот зээлийн гэрээг цуцалсан бөгөөд уг гэрээний дагуу төлөх төлбөрийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дуусгавар болно. ******* ХХК нь манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ тэдэнд төлбөл зохих хоёр зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги зэрэг болон өөрт учирсан хохирлоо тооцож, нийт 15,591,600,526 төгрөгөөр ******* ХХК-д худалдсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу бид 15,591,600,526 төгрөгийг ******* ХХК-д төлснөөр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилах бүрэн боломжтой. Иймд ******* ХХК нь 15,591,600,526 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хариуцагч ******* ХХК-д төлөх үүрэгтэй болохыг тогтоож өгнө үү.
Мөн хариуцагч нарын хууль бус эзэмшилд байгаа ******* ХХК-ийн өмчлөлийн машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга, эд хогшил, компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, бараа, материал, таван төрлийн багц хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгохыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХК-ийн хариу тайлбарын агуулга: ...******* ХХК нь тус банктай 2012 оны 03 сарын 15-ны өдөр 3Г/33 тоот зээлийн гэрээ болон 2012 оны 09 сарын 24-ний өдөр 3Г/33-1 тоот зээлийн гэрээг тус тус байгуулж, 5,000,000 ам.долларыг сарын 1.1 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатай зээлж авсан. Эдгээр зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж 2012 оны 03 сарын 15-ны өдөр 3Б/33 тоот зээлийн барьцааны гэрээ, 2012 оны 07 сарын 03-ны өдөр 3Б/33-1 тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2012 оны 03 сарын 15-ны өдөр 3Б/33/1 тоот, ЗБ/33/2 тоот, ЗБ/33/3 тоот болон ЗБ/33/4 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 01 сарын 15-ны өдөр ЗБ/33/2-01 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2013 оны 02 сарын 18-ны өдөр ЗБ/33/2-02 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2012 оны 07 сарын 03-ны өдөр Ф/33 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, *******, ******* нар 2012 оны 03 сарын 15-ны өдөр ЗХБД/33, ЗХБД/33/01 тоот зээлийн хувийн батлан даалтын гэрээг тус тус байгуулсан. ******* ХХК нь зээлийг зохих ёсоор төлөөгүй тул банкны нэхэмжлэлээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 сарын 04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаар захирамжаар нийт 2,723,653 ам.доллар буюу 5,300,855,548 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд баталгаа болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс зээлийн өр төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 4,951,971,485 төгрөг үлдсэн.
Мөн ******* ХХК нь тус банктай 2012 оны 12 сарын 17-ны өдөр ЗГ/210 тоот зээлийн гэрээг байгуулж, 3,000,000 ам.долларыг сарын 1.1 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай зээлж авч, 2013 оны 08 сарын 20-ны өдөр ЗГ/210-01 тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд зээлийг 4,384,983 ам.доллар болгон нэмэгдүүлэн 1.1 хувийн хүүтэй, 47 сарын хугацаатай зээлийг дахин авсан. Эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж 2012 оны 12 сарын 17-ны өдөр 3Б/210 тоот, ЗБ/210/01 тоот болон ЗБ/210/02 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 01 сарын 15-ны өдөр 3Б/210-01 тоот барьцааны нэмэлт гэрээ, 2012 оны 12 сарын 17-ны өдөр 3Б/210/03 тоот болон ЗБ/210/04 тоот зээлийн барьцааны гэрээ, 2013 оны 08 сарын 20-ны өдөр 3Б/210/03-01 тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2013 оны 08 сарын 20-ны өдөр 3Б/210/05 тоот болон ЗБ/210/07 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012 оны 12 сарын 17-ны өдөр ЗХБД/210 тоот зээлийн хувийн батлан даалтын гэрээ, 2012 оны 12 сарын 17-ны өдөр Ф/210 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ, 2013 оны 08 сарын 20-ны өдөр Ф/210/01 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг тус тус байгуулсан.
Гэтэл ******* ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,384,983 ам.доллар төлөх үүрэг үүссэн. Уг зээлийн гэрээний үүргийг сунгахаар талууд 2017 оны 04 сарын 17-ны өдөр ЗГ/210-02 тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулж, 2017 оны 11 сарын 25-ны өдрийн байдлаар хүүгийн төлбөрт 118,930 ам.доллар төлөх үүрэгтэй байсан. Нийт 4,384,983 ам.доллар + 118,930 ам.доллар = 4,503,914 ам.долларын зээлийн өр төлбөрийн үүрэг үүссэнээс 4,384,983 ам.долларын зээлийн өр төлбөрт тооцож эд хөрөнгүүдийг шилжүүлсэн ба үлдэгдэл 118,930 ам.долларын өр төлбөртэй хэвээр байна.
Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байдал, ******* ХХК-ийн барьцаанд байгаа хөрөнгөө дахин олж авах боломж зэрэг хүсэл зоригийн илэрхийлэлд үндэслэн барьцаанд байсан нийт 5 үл хөдлөх хөрөнгө, 4 ширхэг газрын өмчлөл, эзэмшлийг шилжүүлэх замаар зээлийн өр төлбөрт тооцон зээлийн төлбөрүүдийг барагдуулсан. Нөгөөтэйгүүр, ******* ХХК нь зээлийн өр төлбөрийг хэсэгчлэн төлөх замаар хөрөнгүүдийг буцаан авах хүсэлт, ******* ХХК-аас зээл нэмж олгох байдлаар зээлийн өр төлбөрийг хаах боломжгүй нөхцөл байдалд тохируулан ******* ХХК-аар дамжуулан Санхүүгийн түрээсийн гэрээ-гээр буцаан авах хэлцэл хийгдсэн үйл баримттай. Нэгэнт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэрээнүүд дуусгавар болж хэрэгжсэн, хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, улмаар санхүүгийн түрээсээр авах хэлцэл хийгдсэн зэрэг нэхэмжлэгчээс нийт 4 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргах боломжгүй юм.
******* ХХК нь ******* ХХК-тай 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA027/2015 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 5 үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн өр төлбөр, татвар, холбогдох бусад зардал, хохирлын дүнгээр оруулан нийт 15,591,600,526 төгрөгөөр худалдаж, өмчлөх эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Тус банкнаас өөрийн өмчлөлийн хөрөнгийг худалдах байдлаар ******* ХХК-д хөрөнгийг санхүүгийн түрээсийн журмаар буцаан авах боломж олгосон хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцогдох үндэслэлгүй. Харин ч хариуцагчаас нэхэмжлэгчид хөрөнгийг олж авах боломж олгосон, өмнөх зээлийн өр төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг хүлээн авч, тодорхой алдагдал хүлээсэн байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй.
Дээрх гэрээний үндсэн дээр ******* ХХК нь санхүүгийн түрээсийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, ******* ХХК-тай 2015 оны 12 сарын 24-ний өдөр FLA-027/2015 тоот "Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г байгуулж, санхүүгийн түрээсийн эрх олж авсан бөгөөд гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу түрээсийн төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт ******* ХХК нь нийт 11,706,825 ам.долларын төлбөрийн баталгааны үүргийг хүлээж, талууд 2016 оны 01 сарын 20-ны өдөр БГ/СС 160115007-16/01/01 тоот гурван талт гэрээ байгуулсан. Энэ баталгаагаар ******* ХХК санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй, санхүүгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд ******* ХХК-ийн шаардлагаар тус банк түүний өмнөөс санхүүгийн түрээсийн төлбөрийг үл маргах журмаар өөрийн мөнгөн хөрөнгөөр шилжүүлэх үүрэг хүлээсэн. Улмаар, уг баталгааны дагуу ******* ХХК-тай 2016 оны 01 сарын 20-ны өдөр Б/СС160115007-16/01 тоот эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах гэрээ, ЗГ/СС160115007-16/01 тоот зээлийн гэрээг тус тус байгуулж, тус банкны баталгааны төлбөрийг ******* ХХК-д төлсөн тохиолдолд зээл үүсэж, төлөхөөр тохиролцсон. Эдгээр гэрээний үүрэгт ЗБ/СС160115007-16/01 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 4 ширхэг орон сууц, ЗБ/СС160115007-16/01/01 тоот зээлийн барьцааны гэрээгээр 22 ширхэг орон сууц, ЗБ/СС160115007-16/01/02 тоот зээлийн барьцааны гэрээгээр 10 өрмийн машин, ирээдүйд борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, авлага, бараа материал, ТЗБ/СС160115007-16/01 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээгээр 15034X, 15035X хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, БГ/СC160115007-16/01 тоот баталгааны гэрээгээр ******* нь баталгаа гаргаж, Ф/СС160115007-3-16 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр 15 төрлийн тээврийн хэрэгсэл, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн өмчлөлийг шилжүүлж гэрээ хэлцэл байгуулсан байдаг. Мөн дээр дурдсан гэрээнүүдэд 2017 оны 04 сарын 17-ны өдөр Б/СС160115007-16/01-1 тоот эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээ, ЗГ/СС160115007-16/01-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2017 оны 08 сарын 12-ны өдөр ЗБ/СС160115007-16/01/02-01 тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2017 оны 10 сарын 23-ны өдөр Б/СС160115007-16/01-02 тоот эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах нэмэлт гэрээ, ЗГ/СС160115007-16/01-02 тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулан нэмэлт, өөрчлөлт оруулж, баталгааны дүнг 12,294,852 ам.доллар болгож нэмэгдүүлсэн. Хэрэв ******* ХХК нь баталгааны шимтгэл төлөх, санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн.
******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу санхүүгийн түрээсийн төлбөрийг хуваарьт хугацаандаа нэг ч удаа төлж байгаагүй тул хариуцагч банкнаас 2017 оны 05 сараас эхлэн 2018 оны 12 сар хүртэл нийт 6,530,950 ам.долларын баталгааны төлбөр төлсөн. Уг баталгаагаар үүссэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг маргаан бүхий хөрөнгүүдийг чөлөөлүүлж авсан өдрөөр буюу 2021 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн хүүг зогсоосон ба нийт 35,308,492,248 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Үүнээс гадна ******* ХХК-тай 2018 оны 12 сарын 19-ний өдөр ЗГ/СС181219003-3-1 тоот зээлийн гэрээ байгуулж, баталгааны нийт дүнгийн үлдэгдэл дүнгээр буюу 5,757,501 ам.долларын зээл олгож, ЗБ/СС181219003-3-2 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Уг зээлээр ******* ХХК нь ******* ХХК-ийн санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүрэгт зарцуулж, санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон байдаг. Гэвч нэхэмжлэгч нь банкнаас гаргасан баталгаатай холбоотой баталгааны шимтгэл, баталгааны төлбөр төлснөөс үүссэн зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй зэрэг гэрээний үүргийн зөрчлийг удаа дараа гаргасан, зөрчлөө арилгаагүй өнөөдрийг хүрсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Тодруулбал, 2021 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар баталгаагаар үүссэн үндсэн зээл 6,530,950 ам.доллар + зээлийн хүү 3,927,368 ам.доллар, нийт 10,458,317 ам.долларын зээлийн өр төлбөртэй, 2024 оны 04 сарын 11-ний өдрийн байдлаар эх үүсвэргүй баталгааны төлөгдөөгүй эрсдэлийн шимтгэл болон алданги нийт 311,814 ам.долларын зээлийн өр төлбөртэй боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа. Дээрх баталгааны төлбөрийн дагуу үүссэн зээл, үлдэгдэл баталгааны шимтгэлийн төлбөрийг төлүүлэхээр шаардах, уг үүргийн гүйцэтгэлд 26 ширхэг орон сууц, 10 ширхэг өрмийн машин, 15 төрлийн тээврийн хэрэгсэл, уул уурхайн машин тоног төхөөрөмж, 15034Х, 15035X хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл болон эргэлтийн хөрөнгийн бараа материал, ирээдүйд орж ирэх орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг ******* ХХК эдэлж байна.
******* болон ******* ХХК-аас 2017 оноос хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа шаардаж, боломжит хугацаа олгосон боловч нэхэмжлэгчийн зүгээс үүргийн зөрчлийг арилгаагүй, ******* ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүд чанар байдлаа алдах, хөрөнгө муудах нөхцөл байдал бодитоор үүссэн байсан тул банктай хамтран Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г эцэслэн цуцалж, 2021 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн ******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан хөрөнгүүдийг чөлөөлүүлж, өөрийн эзэмшилдээ авсан. Улмаар хөрөнгүүд нь ******* ХХК-ийн зээлийн өр төлбөрт тооцогдон банканд шилжиж ирсэн тул ******* ХХК нь хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг хариуцаж байна.
Хариуцагч нар үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэхдээ, нэхэмжлэгчийн шаардлагад дурдаж буй машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, бараа материал зэрэг 4,666 хөдлөх хөрөнгийг хүлээж авч байгаагүй. Учир нь нэхэмжлэгч энэхүү хөрөнгийн жагсаалтыг гаргахдаа 2020 оны 12 сарын 31-ний өдрийн санхүүгийн аудитлагдсан тайланг өгсөн ба үүнээс хойш даруй 9 сарын дараа өөрийн хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг чөлөөлүүлсэн. Тус олон төрлийн хөрөнгө дотроос ******* ХХК-ийн 2012 онд авсан хоёр зээл, 2016 онд гаргуулсан эх үүсвэргүй баталгааны хүрээнд барьцаа хөрөнгө болгож өгсөн машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл давхардсан байдлаар явж байгаа бөгөөд төлөгдөөгүй үлдсэн зээлийн өр төлбөрт хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй юм. Нөгөө талаар, ******* ХХК нь банкны объектод байгаа зарим хөрөнгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бараа материал хэлбэрээр барьцаалсан ба уг хөрөнгүүдээс тус банк үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн нэр заан дурдаж буй хөдлөх хөрөнгүүд банкны объектуудад байгаа эсэх нь тодорхойгүй, тухайн объектуудад байгаа гэх ******* ХХК-ийн хөдлөх хөрөнгүүдэд үзлэг хийж баталгаажуулсан зүйл байхгүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 10,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Санхүүгийн боломжгүй нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаан болох хүртэл хойшлуулсан боловч өнөөдрийг хүртэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д зааснаар төлөх үүргээ биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.11-д зааснаар хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй.
Мөн ******* ХХК-ийн хувьцааг түүний эхнэр ******* нь өвлөх журмаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан улсын бүртгэлд бүртгэн 100 хувийн хувьцааг хүлээн авсан ба одоогоор тус компанийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч нь юм. Харин ******* гэх хүний хөрөнгийг өвлөн авсан эсэх нь тодорхой бус буюу баримтыг шүүхэд өгөөгүй байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 515.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу ******* нь *******ыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд биш байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр ******* ХХК болон ******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Тус компани нь ******* ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 12 сарын 24-ний өдөр СТБГ 027/2015 тоот барьцааны гэрээ байгуулж, ******* ХХК болон арилжааны банкууд дахь барьцаалуулагчийн дансны орлого, авлага, борлуулалтын орлого, бараа, материалын үлдэгдэл, VDX-CSD-3000-1, 2 COR маркийн өрмийн машиныг барьцаалсан. Мөн ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал *******тай 2015 оны 12 сарын 24-ний өдөр ДГ027 тоот батлан даалтын гэрээ байгуулж, батлан даалт гаргуулсан. Түүнчлэн, санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор ******* ХХК, ******* ХХК болон ******* ХХК-ууд 2016 оны 01 сарын 20-ны өдөр БГ/СС160115007-16/01/01 тоот гурван талт баталгааны гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-ийн өмнө нийт 11,706,825 ам.долларын төлбөрийн баталгааны үүргийг хүлээсэн. Гэтэл, нэхэмжлэгч ******* ХХК-аас санхүүгийн түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй буюу гэрээ байгуулсан цагаас хойш нэг ч төлбөр төлөөгүй. Улмаар, санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргасан баталгааг шаардаж нийт 5,951,766 ам.долларын төлбөрийг ******* ХХК-аас төлүүлсэн.
Цаашид ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болох нь тодорхой байсан тул ******* ХХК нь 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 469/2018 тоот албан бичгээр гэрээг цуцалсан. Улмаар, 2021 оны 08 сарын 11-ний өдрийн 349/2021 дугаар албан бичгээр түрээсийн зүйлийг ******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлсэн. Төлсөн баталгааны төлбөр болон тус банктай байгуулсан 2018 оны 12 сарын 19-ний өдрийн ЗГ/СС181219003-3-1 тоот зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн төлбөрт тооцон маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, ******* ХХК-ийн нэр дээр өгөх хөрөнгө байхгүй байна.
Иймд ******* ХХК болон ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4, 56.4-д зааснаар ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 03 сарын 04-ний өдрийн 1466 тоот захирамжаар албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангах, ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд хийгдсэн 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA-027/2015 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* дугаарт бүртгэлтэй оффисын зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* дугаарт бүртгэлтэй агуулахын зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* дугаарт бүртгэлтэй гаражийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* тоот, 720 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай хоёр ширхэг, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоож, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, нэгж талбарын 43/0111 дугаар бүхий, 13,000 м.кв талбайтай, эзэмшлийн ******* дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай эзэмшлийн ******* дугаар гэрчилгээтэй газруудыг (талийгаач) ******* эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоож, эрх залгамжлагчид буцаан шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК, ******* ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-гээр шилжүүлсэн гэрээний хавсралтад заасан 36 нэр төрлийн эд хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй хөдлөх эд хөрөнгө болох 143 ширхэг машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2,788 ширхэг тавилга эд хогшил, 383 ширхэг компьютер техник хэрэгсэл, 634 ширхэг бараа материал зэрэг эд хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, (шийдвэрийн хавсралт-1), Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ******* ХХК-аас 15,591,600,625 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,794,963 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 100,794,963 төгрөгийг хувь тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 07-ний өдрийн 11651 тоот захирамж, 2023 оны 12 сарын 19-ний өдрийн 21499 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч ******* ХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий контор, үйлдвэрлэлийн зориулалттай 7,752 м.кв талбайтай газрын эзэмшигчээр *******ыг, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* дугаарт бүртгэлтэй оффисын зориулалттай 4,536 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоосон боловч тогтоох хэсгээр ******* ХХК-ийг 5 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, *******ыг 2 газрын эзэмшигчээр тогтоосон нь үндэслэх, тогтоох хэсэг хоорондоо эрс ялгаатай, логик зөрчилдөөнтэй, үндэслэх хэсгээр шийдвэрлэж байгаа асуудлыг тогтоох хэсэгт хэтрүүлэн бичсэн, агуулгын болон бичиглэлийн зөрүүтэй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5-д заасныг ноцтой зөрчсөн.
5.2. Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-гээр ******* нь ******* ХХК-ийн 448,000,000 төгрөгийн зээлийн өр төлбөрт тооцож, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* дугаарт бүртгэлтэй контор, үйлдвэрийн зориулалттай 2 ширхэг 720 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлсэн байдаг. Энэ хөрөнгийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох талаар өмчлөгч ******* нь нэхэмжлэл гаргаагүй байхад ******* ХХК-ийг уг хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн авч, 720 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаанд хамаарна.
5.3. ******* ХХК-аас тус банктай 2015 оны 10 сарын 30-ны өдөр байгуулсан mdbm/390/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр 3 газрын эзэмших эрхийг шилжүүлсэн, уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангасан мөртлөө шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тус гэрээнд орсон Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай 13,249 м.кв талбай бүхий газрыг дурдаагүй, хэрхсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй үлдсэн.
5.4. ******* ХХК-аас ******* ХХК-тай 2015 оны 10 сарын 30-ны өдөр байгуулсан tdbm/344/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу шилжүүлсэн Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* нэгж талбарын дугаартай, конторын зориулалттай 5,482 м.кв талбай бүхий газрыг банкны зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлсэн бөгөөд энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаагүй, нийт 4 гэрээ цогц байдлаар зэрэг хүчин төгөлдөр бус болж байж, 2015 оны 317210 тоот зээлийн гэрээний өр төлбөр, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/01466 тоот захирамжийн дагуу төлөх зээлийн өр төлбөрт буцах байтал зөвхөн 2 гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох замаар анхны байдал руу буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдож байна.
5.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь хэсгийн 4-т шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай нягт холбогддог дараах гэрээ, хэлцэл болон бие даасан шинжтэй гэрээ хэлцэл, шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрхэхийг шийдвэрлээгүй үлдээсэн бөгөөд эдгээр гэрээ, хэлцлүүд хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзэхээс өөр аргагүй. Үүнд: ******* ХХК болон ******* (итгэмжлэлээр *******) ХХК нарын 2015 оны 10 сарын 30-ны өдөр байгуулсан Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, ******* ХХК болон ******* ХХК-ийн 2015 оны 10 сарын 30-ны өдөр байгуулсан tdbm/344/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. ******* ХХК болон ******* ХХК-ийн 2015 оны 12 сарын 24-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, мөн өдөр *******тай байгуулсан батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. ******* ХХК болон ******* ХХК-ийн 2016 оны 01 сарын 20-ны өдөр байгуулсан Б/СС160115007-16/01 тоот эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах гэрээ, тус гэрээний дагуу төлөх 311,814 ам.долларын баталгааны шимтгэл, ЗГ/СС160115007-16/01 тоот зээлийн гэрээ, тус гэрээний дагуу төлөх 6,530,950 ам.долларын үндсэн зээл, 3,927,368 ам.долларын зээлийн хүү, нийт 10,458,317 ам.долларын зээлийн өр төлбөр, эдгээр гэрээний хүрээнд байгуулсан 5 барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. ******* ХХК болон ******* ХХК-ийн 2017 оны 02 сарын 14-ний өдөр байгуулсан газар шилжүүлэх гэрээ, 2018 оны 12 сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ/СС181219003-3-1 тоот зээлийн гэрээгээр төлөх зээлийн өр төлбөрийг 2022 оны 05 сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/01283 тоот захирамжийг үндэслэн *******ын 2022 оны 08 сарын 25-ны өдрийн 4-225/1563 тоот албан бичгээр маргаан бүхий 4 үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-аас тус банкны зээлийн өр төлбөрт тооцон шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлсэн, 1 үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 10 сарын 19-ний өдрийн ХБГХ/469/2022 тоот өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ зэрэг шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчин төгөлдөр хэвээр байна.
5.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д нэхэмжлэгчийн 4,666 ширхэг нэр төрлийн хөдлөх хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. 2024 оны 02 сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байрлах хөрөнгүүдэд ерөнхий үзлэг хийж, зарим хэсгийг зургаар баталгаажуулсан боловч Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж-******* тоот хаягт байрлах, 2 ширхэг 720 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, тухайн хөрөнгө байршиж буй хашаанд үзлэг хийгээгүй дутуу үлдээж, захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэрэг, маргааныг шийдвэрлэсэн ноцтой зөрчил гаргажээ. ******* ХХК-аас 2024 оны 04 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны эзэн, эзэмшигч, барьцаалагч нь хэн болох, нэхэмжлэгчийн жагсаалт бүхий хөрөнгүүд нь бодитоор байгаа эсэхийг тулган үзэж, үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулах талаар үзлэгийг тодруулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хангаагүй захирамж гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн нэр заан дурдаж буй хөдлөх хөрөнгүүд тус банкны өмчлөл, эзэмшилд байгаа эсэх нь тодорхойгүй, зарим хөрөнгүүд нь ******* ХХК-ийн ******* ХХК-тай 2016 оны 01 сарын 20-ны өдөр байгуулсан ЗБ/СС160115007-16/01/02 тоот зээлийн барьцааны гэрээ, ЗБ/СС 160115007-16/01/02-01 тоот барьцааны нэмэлт гэрээгээр тус тус барьцаалагдсан, мөн Ф/СС160115007-3-16 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр 15 төрлийн тээврийн хэрэгсэл, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн өмчлөлийг банканд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн шийдвэрийн 30-д ...машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, компьютер, техник хэрэгслийг хариуцагч нар гэрээний үүргийн төлбөрт барьцаалаагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж огт үндэслэлгүй, хууль зүйн дүгнэлт хийж, хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг нотлох баримтын түвшинд үнэлээгүй, анхааран авч үзээгүй. Түүнчлэн, анхан шатны шүүхээс ******* ХХК нь ******* ХХК-аас маргаан бүхий 5 үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг удаа дараагийн албан мэдэгдэл өгч, 2021 оны 08 сарын 25-ны өдөр албан ёсоор чөлөөлүүлсэн, ******* ХХК-аас Ирмүүн хантайшир аудит ХХК-ийн аудитын тайлан ebalance.mof.gov.mn цахим хаягт ******* ХХК-ийн илгээсэн тайлантай тохирч байгаа эсэхийг баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээж авахгүйгээр 9 сарын өмнөх ******* ХХК-ийн 2020 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаарх гаргасан аудитлагдсан санхүүгийн тайланд тусгагдсан жагсаалтаар хөдлөх хөрөнгийн эзэмшлийг ******* ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэг талын баримтад хэт үндэслэсэн, тус банканд байхгүй, фидуциэр өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг гаргуулах зэргээр барьцаалагчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг үл тоосон, хариуцагчид хуулийн үндэслэлгүй нэмэлт үүрэг хүлээлгэж, өр төлбөрт унагаасан шийдвэр гаргажээ. Анхан шатны шүүхийн эдгээр хууль бус үндэслэл, дүгнэлт хийсэн шийдвэр нь зөвхөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтад үнэлэлт өгч, түүнд давуу тал бий болгосон, шүүгчийн захирамжийн дагуу үзлэгийг дутуу хийж гүйцэтгэсэн зэргээр 4,666 нэр төрлийн хаана, хэний эзэмшилд байгаа нь, ер нь байдаг эсэх нотлогдохгүй хөдлөх хөрөнгө гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн.
5.7. ******* ХХК нь тус банкан дахь 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий 5 үл хөдлөх хөрөнгө, 4 газрыг нийт 4 гэрээгээр шилжүүлэн авсан үйлдэл нь Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нийцэж байна. Тодруулбал, ******* ХХК нь ******* ХХК-д олгосон зээлд Танан- Импекс ХХК, *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, газрыг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох талаарх харилцааны хүрээнд хийгдсэн гэрээ хэлцэл. Мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг үндэслэн 5 үл хөдлөх хөрөнгө, 4 газрыг шилжүүлэн авч, зээлийн гэрээгээр хүлээсэн ******* ХХК-ийн үүргийг дуусгавар болгож, нэг зээлийг бүрэн хааж, үлдсэн зээлийн үндсэн төлбөр, хүүг хэсэгчлэн хаасан. Нөгөөтээгүүр, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 50 дугаар зүйлд 50.1, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг үндэслэл болгосон нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан эрх тэгш байх, бие даасан байх болон иргэний эрх үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлсэн зарчмуудад нийцсэн.
5.8. Анхан шатны шүүхээс ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэсэн боловч үндэслэх хэсгийн 13-т байгаа хамгийн сүүлийн өгүүлбэрт ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, ... -д хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв гэж дээрх гэрээнүүдийг хууль зөрчсөн хэлцлээс гадна дүр үзүүлэн хийх хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж хамтад нь оруулсан боловч ямар үндэслэл, нотлох баримтаар тогтоогдож байгаа тухай огт дүгнэлт өгөөгүй. Маргаан бүхий гэрээнүүд ямар үндэслэлээр эдгээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болж байгаа тухай нэг ч санал, дүгнэлт өгөөгүй байгаа нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан, энэ алдааг зөвтгөх боломжгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангахгүй байна.
5.9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж буй ******* ХХК-ийн тус банканд төлөх 35,308,429,248 төгрөгийн зээлийн өр төлбөр нь ******* ХХК болон ******* ХХК нарын байгуулсан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-ний хүрээнд ******* ХХК-аас ******* ХХК-ийг санхүүгийн түрээсийн төлбөр төлнө гэж БГ/СС160115007-16/01 /01 тоот гурван талт баталгааны гэрээний дагуу 11,706,825 ам.долларын төлбөрийн баталгааны үүрэг хүлээж, уг үүргийн дагуу төлсөн баталгаагаар нэхэмжлэгчид үүссэн зээлийн өр төлбөр юм. Гэтэл ******* ХХК-ийн ******* ХХК-д төлөх 35,308,429,248 төгрөгийн зээлийн өр төлбөр нь 3Г/33, ЗГ/210 тоот зээлийн гэрээнүүдийн хүрээнд үүссэн зээлийн өр төлбөрт огт хамааралгүй, уг зээлээр хаагдсан зээлийг төлүүлээгүй байхад анхан шатны шүүхээс зээлийг зээлээр хаасан, бодитой зээл аваагүй болох нь тогтоогдсон гэж илт үндэслэлгүй, хавтаст хэрэгт цугларсан тайлбар, нотлох баримттай нэг бүрчлэн танилцаагүй, тухайн маргаанд хамааралгүй үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэр гаргажээ.
5.10. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өгсөн, авснаа буцааж байгаа бол 2015 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар буюу зээлийн данс хаагдах өдрөөр 3Г/33 тоот зээлийн гэрээний хүрээнд шүүгчийн 102/ШШ2015/01466 тоот захирамжаар төлөх 4,567,960,230 төгрөгийн үндсэн төлбөр, 384,011,255 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл, ЗГ/210 тоот зээлийн гэрээгээр төлөх 4,384,983 ам.долларын үндсэн төлбөр, 1,115,751 ам.долларын үндсэн хүү, 24,887 ам.долларын нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй үлдэх байтал ам.долларын зээлийг яагаад, төгрөгт хөрвүүлэн бодож байгаа, ингэхдээ, ямар байгууллагын, ямар ханшаар шилжүүлж байгаа нь ойлгомжгүй, хэтэрхий нэг талын эрх, ашигт нийцүүлэн шийдвэрлэсэн болох нь тодорхой байна.
5.11. Тус иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК-ийн хүсэлтээр хариуцагч ******* ХХК-ийн тусгай активын хэлтсийн ажилтнаар ажиллаж байсан ******* нь 2024 оны 05 сарын 07-ны өдөр гэрчээр асуугдсан бөгөөд ийнхүү гэрчээр мэдүүлэхдээ, ЗГ/ЗЗ тоот зээлийн гэрээ болон ЗГ/210 тоот зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн өр төлбөрийг хариуцаж байгаа талаар мэдүүлсэн. Энэ гэрчийн мэдүүлэг нь худлаа, үнэнд нийцээгүй. Тухайн 2 зээлийг 2015 оны 01 сараас 2015 оны сүүл хүртэл тус банкны тусгай активын ажилтан ******* хариуцаж байсан тухай 4 хуудас баримтыг хариуцагчаас 2025 оны 03 сарын 12-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн. Гэвч, анхан шатны шүүх тухайн зээлийг хариуцаагүй, худал мэдүүлэг өгсөн этгээдийн мэдүүлэгт үндэслэн талуудын хүсэл зориг, гэрээ хийсэн шалтгаан нөхцөлийг тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцэхгүй байна.
5.12. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу ******* ХХК-д хураалгасан гэх хөдлөх хөрөнгүүдийн шилжих хөдөлгөөнийг хийхгүй байхыг үүрэг болгохдоо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага (хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй)-д ямар урьдчилсан хамгаалалт болох нь тодорхойгүй байхад хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих замаар эрхийг хязгаарласан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн агуулга, нэхэмжлэлтэй хэрхэн уялдах эсэхийг нягтлалгүйгээр шууд хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Мөн нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж, өөрчлөгдсөн шаардлагын дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан байхад анхны нэхэмжлэлийн хүрээнд авагдсан 2022 оны 09 сарын 07-ны өдрийн 181/Ш32022/11651 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хэвээр байхыг дурдсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байгааг харуулна. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа агуулгаар нь бүхэлд нь өөрчилсөн байхад 2022 оны 09 сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11651 тоот захирамж, мөн 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 181/ШЗ2022/12200 тоот захирамжаар авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэл ажиллагаа дуусгавар болох эсэхийг шийдвэрлээгүйгээс болж, уг захирамжуудаар авагдсан арга хэмжээгээр хариуцагч нар давхар үүрэг хүлээсэн байдалтай үлдэж, эрхийг нь зөрчсөн ба уг асуудлаар хариуцагч ******* ХХК-аас захирамжид өөрчлөлт оруулах тухай гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан байдаг.
5.13. Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан улсын тэмдэгтийн хураамжийн дүн зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцлүүдээр илэрхийлэгдсэн дүнгээр төлөгдөөгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн, яаж уялдуулан тооцож төлүүлсэн болох нь тодорхойгүйгээс болж энэхүү давж заалдах гомдлыг гаргахад, тус банк хэдий хэмжээний улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой болох нь тодорхой бус хэвээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д заасны дагуу тус банкнаас 2024 оны 05 сард гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр төлүүлэх талаар хүсэлт, тайлбар гаргасан боловч шүүх хүлээж аваагүй.
5.14. Хариуцагч тал нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэн хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, тэдгээрт эцсийн шийдэлд ямар нэгэн хөндлөнгийн шаардлага, шалгуур тавих боломжгүйг хүлээн зөвшөөрч байгаа боловч 10 орчим жилийн үйл баримтууд, хэд хэдэн талуудыг хамарсан олон тооны гэрээ хэлцэл, шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зэргийг хамарсан ээдрээ төвөгтэй хэрэг маргааныг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын томьёоллоор нэг бүрчлэн хангасан, хариуцагчдаас гаргаж буй тайлбар, хийвэл зохих тоо тооцоолол зэргийг нэг удаа ч харгалзан үзээгүй, хожим хэрэгжүүлэхэд ихээхэн маргаан, эргэлзээ дагуулах асуудлууд үлдээсэн зэргээс үзвэл шүүх хэрэг маргааныг шударгаар шийдвэрлээгүй, үндэслэлтэй шийдвэрлэхийг хүсээгүй, ийнхүү шийдвэрлэх ажлыг дараагийн шатны эсхүл өөр шүүх, шүүгчид үлдээсэн гэж үзэхэд хүрч байгааг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
6.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2015 оны 12 сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахад маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгө нь нэгэнтээ ******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан бөгөөд энэхүү үйл баримт нь маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогддог. Нэгэнт маргаан бүхий 5 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК байх бөгөөд тус хөрөнгийг ******* ХХК нь зохих хууль болон гэрээний дагуу буюу ******* ХХК-тай 2015 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу буюу Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар олж авсан. Хэдийгээр ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон байж болох хэдий ч ******* ХХК нь маргаан бүхий 5 үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ нь тус тус хүчин төгөлдөр юм. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17-р тогтоолын 5.7-д Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй" гэж тайлбарласан.
6.2. Мөн ******* ХХК нь Иргэний хуулийн 312 дугаар зүйл, санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн дагуу санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг дагнан явуулдаг хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөн ажилладаг. ******* ХХК-ийн 2015 оны 10 сарын 13-ны өдрийн 05/306 тоот хүсэлтийн дагуу ******* ХХК-ийн өмчлөлийн 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг санхүүгийн түрээсийн гэрээгээр авах санал гаргасны дагуу ******* ХХК нь ******* ХХК-тай 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA-027/2015 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 2015 оны 12 сарын 24-ний өдөр ******* ХХК-тай FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-гээр түрээслүүлэгч болох ******* ХХК-аас 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг шилжүүлэн өгөх, түрээслэгч ******* ХХК нь түрээсийн төлбөр 7,817,915 ам.долларыг жилийн 10.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хэсэгчлэн буюу хуваарьт хугацаагаар төлөхөөр тохиролцсон.
6.3. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах замаар хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авч, санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэгчид олгох гэрээний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 312 дугаар зүйл, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хуулийн эрх олгосон, зөвшөөрсөн хэм хэмжээ бөгөөд ингэж байгуулахдаа талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар сайн дурын үндсэн дээр, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн нийтлэг журамд заасан болон бичгээр байгуулах шаардлагыг тус тус хангасан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Энэ үндэслэлээрээ ******* ХХК-ийн ******* ХХК, ******* ХХК-тай байгуулсан холбогдох гэрээнүүд нь хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй буюу хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарахгүй. Нөгөөтээгүүр, дээрх гэрээ, хэлцлээр төлбөр мөнгийг бодитоор шилжүүлж, маргаан бүхий хөрөнгийг санхүүгийн түрээсээр түрээслүүлсэн. Тодруулбал, ******* ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр 5 үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах 15,591,600,526 төгрөгийг ******* ХХК-тай байгуулсан 2013 оны 09 сарын 23-ны өдрийн ЗЭГ/198 тоот зээлийн эрх нээх гэрээний дагуу 7,800,000 ам.долларын шугамын зээл авах замаар төлсөн.
6.4. Мөн Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-ний 2.1, 3.1, Хавсралт 1-д тус тус заасан Бусад зардлууд ба татвар-т тус тус заасны дагуу ******* ХХК-д санхүүгийн түрээс олгохтой холбоотойгоор түүний өмнөөс нийт 553,894 ам.доллартой тэнцэх төгрөгийг гуравдагч этгээдэд бодитоор төлсөн бөгөөд үүнтэй холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл, анхан шатны шүүхээс ******* ХХК-аас ******* ХХК-д хөрөнгө шилжүүлсэн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн хэлцэл" хэмээн дүгнэсэн боловч мөн хуулийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-д заасныг иш татаж үндэслэсэн, эдгээр хуулийн үндсэн дээр 56.1.10-д заасны дагуу хөрөнгө худалдах, санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон нь шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэг нь хоорондоо логик зөрчилдөөнтэй, хуулийн аль заалтыг үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгааг дурдах нь зүйтэй.
6.5. Зохигчийн хооронд байгуулсан гэрээнүүдээр бодитоор төлбөр, зардал төлөгдсөн байхад ******* ХХК-д санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, талуудын хэн аль нь хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, хэлцлийг хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай" гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх шаардлагад нийцэхгүй байна.
6.6. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан ******* ХХК болон ******* ХХК нарын байгуулсан 2 гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, улмаар 5 үл хөдлөх хөрөнгийг анхны өмчлөгчид буцаах, 2 газрын анхны эзэмшигчид буцааж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Тодруулбал, хариуцагч ******* ХХК-аас нийт 4 гэрээний хүрээнд зээлийн өр төлбөрт тооцон 5 үл хөдлөх хөрөнгө, 4 газрыг шилжүүлсэн талаар тайлбар, баримт гаргаж өгсөөр байхад зөвхөн 2 гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үлдсэн 2 гэрээг хүчин төгөлдөр үлдсэн хэдий ч ******* ХХК-ийн байгуулсан гэрээнүүдийг мөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь дээрх 4 гэрээ байгуулагдсаны дараа ******* ХХК нь ******* ХХК-тай хөрөнгө худалдан авах гэрээ, ******* ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ тус тус байгуулсан. ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талуудын хооронд 2015 оны 12 сарын 24-ний өдөр СТБГ 027/2015 тоот барьцааны гэрээ байгуулж, ******* ХХК болон арилжааны банкнууд дахь барьцаалуулагчийн данснуудын орлого, авлага, борлуулалтын орлого, бараа, материалын үлдэгдэл, YDX-CSD-3000-1, 2 COR маркийн өрмийн машиныг барьцаалуулсан бөгөөд мөн ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал *******тай 2015 оны 12 сарын 24-ний өдөр СТБДГ 027 тоот батлан даалтын гэрээ байгуулж, батлан даалт гаргуулсан ба эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдал хэрхэх нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй.
6.7. Түүнчлэн, санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор ******* ХХК, ******* ХХК болон ******* ХХК-ууд 2016 оны 01 сарын 20-ны өдөр БГ/СС160115007-16/01/01 тоот гурван талт баталгааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-ийн өмнө нийт 11,706,825 ам.долларын төлбөрийн баталгааны үүргийг хүлээсэн болно. Гэтэл, нэхэмжлэгч ******* ХХК-аас санхүүгийн түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй буюу гэрээ байгуулсан цагаас хойш нэг ч удаа төлбөр төлөөгүй бөгөөд удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Улмаар, Санхүүгийн түрээсийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд гаргасан баталгааг шаардаж, нийт 5,951,766 ам.долларын төлбөрийг ******* ХХК-аас төлүүлсэн зэргээр эдгээр гэрээний эрх, үүрэг, шаардлага, биелэлт бодитой байсан.
6.8. Дээрх баримтуудаас үзвэл, ******* ХХК нь маргаан бүхий 5 үл хөдлөх хөрөнгийг шударгаар буюу ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2015 оны 12 сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулах замаар өөрийн өмчлөлдөө олж авсан бөгөөд улмаар, ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу тус компанитай ******* ХХК нь 2015 оны 12 сарын 24-ний өдөр FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ"-г байгуулсан. Энэ гэрээний дагуу холбогдох төлбөр, хураамж, шимтгэл зэргийг ******* ХХК-ийн нэрийн өмнөөс төлсөн. Дээрхээс үзвэл, ******* ХХК нь маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үндэслэлийн дагуу олж авсан бөгөөд эдгээр хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болно.
6.9. ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч биелүүлээгүй тул ******* ХХК-ийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 469/2018 тоот албан бичгээр өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Гэрээний нөхцөлийн дагуу төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд өмчлөх шилжүүлэх нөхцөлтэй бөгөөд хэсэгчлэн төлснөөр төлсөн төлбөрт зохих хөрөнгийн зарим хэсгийг авахаар шаардах эрх эдлэхгүй байхаар ******* ХХК-тай тохиролцсон. Нэгэнт гэрээ цуцлагдсан тул баталгааны үүрэг мөн дуусгавар болж, маргаан бүхий 5 үл хөдлөх хөрөнгийн өмчлөл хэвээр үлдсэн, улмаар, ******* ХХК нь *******тай байгуулсан ЗГ/СС181219003-3-1 тоот зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн өр төлбөрт шүүхийн 181/ШШ2022/01283 тоот шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлсэн. Эдгээр гэрээ, шүүхийн шийдвэр, захирамж нь бие даасан шинжтэй, нэхэмжлэгчийн маргаж буй гэрээ, хэлцлийн агуулгаас тусдаа үүссэн эрх зүйн харилцаа болно.
6.10. Анхан шатны шүүх энэ талаар нэг ч дүгнэлт өгөөгүйгээр гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож байгаа нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь санхүүгийн түрээс олгохтой холбоотойгоор ******* ХХК-ийн өмнөөс 1,067,518,863 төгрөгийн зардал, 2016-2018 оны хооронд 797,070,336 төгрөгийн НӨАТ-ыг төлсөн байхад энэ зардал, хохирлыг хэрхэхийг шийдвэрлээгүй. Хэргийн оролцогч шүүхэд зүгээр нэг баримт гаргаж өгөхийн тулд гаргаж өгч байгаа биш харин тэрээр өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох, өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримтыг шүүхэд гаргаж өгдөг. Нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэргийн оролцогч хэн алины гаргаж буй үндэслэл, баримтыг анхаарах, нотлох баримтыг аль нэг талын байр сууриас биш харин маргааныг таслах хөндлөнгийн байр сууриас судалж, үнэлэхийг хэлж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэ үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй.
6.11. Гэтэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02771 дугаар шийдвэрт энэ талаар дүгнээгүй, түүнтэй холбоотой ажиллагааг хийгээгүй. ******* ХХК-аас маргаан бүхий 5 үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гаргасан зардал, төлсөн төлбөртэй холбоотой баримт, тайлбарыг үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгч талын баримтыг үндэслэсэн байна. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 сарын 25-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай" зөвлөмжид тухайлан зөвлөсөн. Дээрхээс үзвэл, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтыг заахаас гадна үндэслэл болох боломжгүй байгаа баримтыг дурдаж, тэдгээрийг хэрхэн үнэлсэн талаар тусгах бөгөөд шийдвэрийн үндэслэл болж буй тухайн нотлох баримт нотлох баримтад хуульд тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэх, бусад нотлох баримтаар давхар нотлогдож эсхүл үгүйсгэгдэж байгаа эсэх, тухайн нотлох баримт бусад нотлох баримтаас илүү бодит байдалд нийцсэн, эсхүл нийцэхгүй байгаа, хэргийн үйл баримтыг шууд нотолж байгаа эсэх зэрэг асуудлыг тусгахаар байгаа хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрт энэ агуулга, нөхцөл тусгагдсангүй.
6.12. Эцэст нь дүгнэвэл, ******* ХХК-ийн өөрийн байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр болохыг, шүүх хүчин төгөлдөр бус гэж шийдсэн боловч үр дагаврыг шийдвэрлээгүй, хөрөнгө, газар ******* ХХК-ийн нэр дээр байхгүй байхад ******* ХХК-тай хамтран гаргуулах байдлаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй гэж үзэн анхан шатны шүүхэд буцаалгах үндэслэлтэй гэж ийнхүү гомдол гаргаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэх агуулгын хүрээнд давж заалдах гомдлоо гаргажээ. ******* ХХК-ийг ерөнхий агуулгаараа шүүхийн шийдвэрт маргаагүй гэж үзлээ. Учир нь давж заалдах гомдлын агуулгаас нь харвал хөдлөх эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гол нь энэ хөдлөх эд хөрөнгүүд байгаа эсэхийг шүүх нягтлаагүй гэж тайлбарладаг. Талууд хэрэг маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлж байгаа буюу иргэний шүүхэд нэхэмжлэгч талын зүгээс тухайн хөрөнгүүд манайд байсан, ******* ХХК болон ******* ХХК-ууд тухайн эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэн эзэмшилдээ авсан гэдгийг байж болох боломжит хувилбараар нотолсон. Тухайн эд хөрөнгүүд нь хамгийн сүүлийн байдлаар 2020 онд нэхэмжлэгч компанийн мэдэлд байсан. Энэ хугацаанд байсан бүх эд хөрөнгөө санхүүгийн тайландаа тусгаж, аудитын тайлангаар баталгаажуулсан бөгөөд тухайн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс аудитын тайланд туссан эд хөрөнгүүд нь объект дотор хадгалагдаж байгаа гэдгийг шүүхийн журмаар тогтоолгох зорилгоор үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүхээс тухайн объектууд дотор байх компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүх эд хөрөнгүүд байгаа эсэхийг газар дээр нь очиж үзээд үзлэгийн тэмдэглэл хийж, эд хөрөнгийг бүгдийг нь зургаар бэхжүүлж авсан байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч тал бодитойгоор, нотлох баримттайгаар маргаагүй учир нэг бүрчлэн шалгаагүй нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бид хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байхад шүүх уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж талуудын гэрээ, хэлцэл чөлөөтэй байгуулах зарчимд халдаж байна, талууд гэрээгээ чөлөөтэй тохиролцож байгуулсан гэх агуулгаар тайлбарладаг. Гэтэл ******* ХХК-тай нэхэмжлэгч ******* ХХК нь 2012 онд 2 зээлийн гэрээг байгуулсан бөгөөд нэг зээлийн гэрээ буюу 5,000,000 ам.долларын зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар ******* ХК нь ******* ХХК-ийг шүүхэд өгсөн. Өөрөөр хэлбэл 5,000,000 ам.долларын зээлийг төлж чадахгүй байна гэх үндэслэлээр ******* ХК шүүхэд хандсан нь ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй буюу зээлээ төлөх чадваргүй болсон гэдгийг 2015 онд мэдэж байсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар хангуулахаар хандсан. Гэтэл ******* ХХК нь төлбөрийн чадваргүй болсон харилцагчаа санхүүжүүлэх замаар дахин зээл олгож өмнөх зээлээ төлүүлсэн байсан. Энэ нь ******* ХХК болон ******* ХХК-уудыг харилцах дансны хуулгаар тогтоогддог. Иймд 2 дахь зээл нь бодит байдлын хүрээнд зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглагдаагүй, зөвхөн ******* ХХК-д ******* ХХК-ийн төлөгдөөгүй байгаа хүү, алдангийг төлүүлэх зорилгоор олгогдсон зээл байдаг. 2015 оны 10 сарын 30-ны өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр ******* гэх хүн мэдүүлэг өгсөн бөгөөд 2015 онд ******* ХХК 500,000,000 ам.долларын бонд босгох, банкны зохистой харьцаагаа хаах зорилгоор яаралтай чанаргүй зээлүүдийг цэгцлэх харилцааг хийсэн гэх зүйлийг ярьдаг. ******* ХХК-ийн зүгээс зээл төлүүлэх зорилгоор 1,000,000,000 төгрөгийн зардлыг гаргасан боловч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар ******* ХХК нь 15,591,600,525 төгрөгийг ******* ХХК-д төлүүлэх ёстой гэж тогтоосон дүн дээр 1,000,000,000 төгрөгийг нэмэх ёстой байсан гэж тайлбарладаг. Гомдлын энэ агуулгыг харвал хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хэлцлийн үр дагаврыг арилгасан шүүхийн шийдлийг хүлээн зөвшөөрсөн, харин тухайн мөнгөн дүн дээр 1,000,000,000 төгрөгийг нэмэх ёстой байсан гэж маргаж байгаа мэт ойлгогдож байна. Гэтэл тухайн 1,000,000,000 төгрөгийг 2 дахь хариуцагч буюу ******* ХХК ярихдаа манай компани зээлийн нэмэлт гэрээ хийж, санхүүгийн түрээсийн гэрээндээ нэмэлт гэрээний 1,000,000,000 төгрөгийг нэмсэн гэж хэлдэг. Хэрэв ******* ХХК тухайн хөрөнгөөр ******* ХХК-ийн зээлийн өр төлбөрийг хааж, дуусгавар болгож, ******* ХХК нь ******* ХХК-аас тухайн эд хөрөнгүүдийг худалдан авч, дахин нэхэмжлэгч компанитай санхүүгийн түрээсийн гэрээ хийж байгаа бол ******* ХХК-ийн гаргасан 1,000,000,000 төгрөгийн зардлыг яагаад санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт болгож оруулж байна вэ. Иймд тухайн хэлцлүүдийг бодит байдал дээр үнэн санаанаасаа хийгдсэн хэлцэл гэж үзэх ямар ч боломжгүй. ******* ХХК нь тухайн үед тавьж байсан банкны зээлийн зохистой харилцааг хангах зорилгоор тухайн хэлцлүүдийг хийж байсан боловч бодит нөхцөл байдал дээр ******* ХХК-ийн энэ хэлцлүүд хүчин төгөлдөр бус хэлцлүүд бөгөөд хууль зөрчиж хийсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 3,000,000 ам.долларын өртэй байсан ******* ХХК өнөөдөр ******* ХХК-д 11,000,000 ам.долларын зээлийн өртэй, ******* ХХК-д 15,000,000,000 төгрөгийн санхүүгийн түрээсийн гэрээний өртэй болсон. Хэрэв ******* ХХК санхүүгийн гэрээний түрээсийн гэрээнд батлан даагчаар орж ******* ХХК-д ******* ХХК-ийн өмнөөс зээлийн өр төлбөрийг төлсөн гэж үзвэл ******* ХХК-д өгөх санхүүгийн түрээсийн гэрээний үнийн дүн тухайн хэмжээгээр буурах ёстой. Өөрөөр хэлбэл, батлан даалтын гэрээний дагуу ******* ХХК нь ******* ХХК-ийн батлан даагч гэж үзвэл батлан даагч зээлийг нь төлж байхад зээл төлөгдсөн хэмжээгээр зохих эд хөрөнгүүд өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч талд ирэх ёстой байсан. Гэтэл бодит байдал дээр хүчин төгөлдөр бус хэлцэл нь компанийн бүх эргэлтийн эд хөрөнгүүд болох усны машин, өрмийн машин, өрөм г.м зүйлсийг ******* ХХК нь 11,000,000 ам.долларын зээлийн өрөнд хурааж авсан, 5 үл хөдлөх эд хөрөнгийг нь ******* ХХК санхүүгийн түрээсийн төлбөртөө хурааж авсан буюу 3,000,000 ам.долларын өрнөөс болж ******* ХХК өнөөдөр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дүнд ийм нөхцөл байдалд хүрсэн. Хэлцэл анхнаасаа бодит байдлаар хийгдээгүй, үнэн санаанаасаа хөдлөх эд хөрөнгүүдээ банканд барьцаалах, үл хөдлөх эд хөрөнгүүдээ банканд өгөх, банк тухайн эд хөрөнгийг ******* ХХК-д худалдах, ******* ХХК нь ******* ХХК-аас санхүүгийн түрээсийн гэрээгээр авах бодитой хүсэл зориг байгаагүй гэдгийг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэсэн. Хариуцагч нар уг дүгнэлттэй маргаагүй, гагцхүү хэлцлийн үр дагаврын үнийн дүнгийн хэмжээнд маргаж байна гэж үзэж байна. ******* ХХК эхний зээлийн гэрээний асуудлаар шүүхэд хандаж, шүүхээс 5,300,000,000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч компанийн нэг объектоор хаахаар тогтоосон. Үүнтэй адил 2 дахь зээлийн гэрээний асуудлаар дахин шүүхэд хандаж, барьцаа хөрөнгө байгаа учир шүүхийн журмаар үлдэгдэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй байсан. Гэтэл ******* ХХК нь Монголбанкнаас гаргасан активыг ангилах журмын дагуу нэгэнт төлбөрийн чадваргүй болсон харилцагчийг дахин санхүүжүүлэх, дахин зээл олгох замаар өмнөх зээлийг төлүүлэхийг хориглоно гэх журмыг зөрчиж тухайн зээлүүдийг олгож, зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж авсан. Зээлийн барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой. Гэтэл барьцаалсан бүх эд хөрөнгүүдээ зээлийн өр төлбөрийг хаах нэрийдлээр өөрийн өмчлөлд шилжүүлж авч байгаа нь Иргэний хуулийг зөрчсөн үйл баримт гэдгийг анхан шатны шүүхээс тогтоосон. Тухайн хөрөнгийг өмчлөх бус хөрөнгөдөө бүртгэж буюу тухайн хэмжээгээр эрсдэлийн сангаа бууруулж байгаад уг эд хөрөнгийг худалдан борлуулж илүү гарсан тохиолдолд мөнгийг буцааж өгнө, дутсан тохиолдолд мөнгийг буцааж нэхнэ гэх процесс явагдах ёстой болохоос тухайн эд хөрөнгүүдийг авч өөрийн охин компани болох ******* ХХК-д шилжүүлж, төлбөрийн чадваргүй болсон харилцагчаа дахин санхүүгийн түрээсийн гэрээ хийх замаар эд хөрөнгүүдийг нь шилжүүлэн авахыг хориглосон. ******* ХХК нь ******* ХХК-ийн эд хөрөнгүүдийг өөрийн уул уурхайн компанийн үйл ажиллагаанд ашиглаж байсан буюу тухайн эд хөрөнгүүдийг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор огт ашиглаагүй болохыг анхан шатны шүүх тогтоосон. ******* ХХК нь ******* ХХК-аас тухайн эд хөрөнгүүдийг 15,500,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг боловч уг 15,500,000,000 төгрөгөө ******* ХХК-аас зээлсэн байсан. Өөрөөр хэлбэл энэ 2 компанийн эцсийн өмчлөгч болон гүйцэтгэх захирлууд нь нэг этгээд байсан. Учир нь бид зээлийн гэрээ болон түүний нэмэлт гэрээг ******* ХХК-ийн ******* захиралтай, санхүүгийн түрээсийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтүүдийг ******* ХХК-ийн ******* гэх захиралтай байгуулсан. ******* ХХК нь 2015 онд хувьцаат компани болоогүй байсан бөгөөд банкны эцсийн өмчлөгч нь хэргийн материалд авагдсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар ******* болон ******* гэх хүмүүс байсан. Түүнчлэн ******* ХХК-ийн эцсийн өмчлөгч нь мөн л ******* болон ******* гэх хүмүүс байсан. Энэ нөхцөл байдлууд нь хэлцэл анхнаасаа зорилгынхоо дагуу хийгдээгүй болохыг харуулж байна. ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа ******* ХХК-ийн эд хөрөнгүүд нэгэнт ******* ХХК-ийн нэр дээр шилжсэн байсан тул бид худалдаж авсан гэж хэлдэг. Гэтэл тухайн эд хөрөнгийг худалдаж авах хөрөнгийг нь ******* ХХК санхүүжүүлсэн байдаг. Тэгэхээр ******* ХХК нь систем зохион байгуулж, өөрийн охин компаниар дамжуулж төлбөрийн чадваргүй болсон харилцагчдаа буцааж хөрөнгийг нь өгөх итгэл найдвар төрүүлэх замаар бүх хөрөнгийг нь шилжүүлж авч байгаа нь банканд зөвшөөрөгдөөгүй хоригдсон үйл ажиллагаа юм. Банк зөвхөн барьцаа хөрөнгөөр зээлийг төлүүлэх үйл ажиллагаа явуулах ёстой болохоос охин компанитайгаа хамтран санхүүгийн түрээсийн гэрээ хийлгэх замаар хөрөнгийг буцаан шилжүүлж авахыг хуулиар хориглосон байгаа учир анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хэлцлүүд нь хоорондоо холбоотой буюу эхний хэлцэл хүчин төгөлдөр биш учир түүнийг үндэслэж хийсэн дараагийн хэлцлүүд хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. ******* ХХК нь шударга нэхэмжлэл гаргасан буюу бид хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт төлөх ёстой төлбөрийн хэмжээг шүүхээр тогтоолгож 15,591,600,000 төгрөгийн төлбөрийг банканд төлөх ёстой талаар хүлээн зөвшөөрсөн. Харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт шилжиж буй эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, хөрөнгөө авъя гэх шаардлага гаргасан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт өгсөн эд хөрөнгийг буцаан авах нь үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч *******ын эрх залгамжлагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, банк үндэслэл бүхий гэрээ байгуулж авах ёстой эд хөрөнгөө авч, буцаан түрээслүүлсэн боловч түрээсийн төлбөрийг төлөхгүй байсан учир бид эд хөрөнгийг хурааж авсан гэж тайлбарласан. Гэтэл давж заалдах гомдлын агуулгадаа иргэн *******ын нэр дээр буцаан шилжих ёстой байсан эд хөрөнгийг ******* ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан эсвэл дутуу өгсөн гэх агуулгаар гомдол гаргасан байдаг. Хуульд зааснаар хэргийн оролцогч талуудын тайлбар нь нотлох баримтад тооцогддог. Энэ агуулгаас харахад хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, харин нэрийг өөрчлөхийг хүсэж байгаа мэт харагдаж байх тул энэ үндэслэлийг хуульд заасан ноцтой үндэслэл гэж үзэхгүй. Тиймээс хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй, харин өөрчлөх боломжтой зохицуулалт байж болох юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулгыг харахад нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээж аваад шийдвэрлэсэн мэтээр ярьдаг. Гэтэл нөгөө талд нэхэмжлэгч буюу зээлдэгч ******* ХХК-д 15,591,600,000 төгрөг төлөх үүрэг үүсэн бөгөөд тухайн мөнгийг бид төлөхөө ухамсарлаж байгаа. Харин эд хөрөнгөө буцаан авч үйл ажиллагаагаа явуулна гэдгээ мэдэгдэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* (эрх залгамжлагч *******) нар хариуцагч ******* ХК, ******* ХХК-уудад холбогдуулан:
- ******* ХХК болон *******ын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
- ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
- ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA-027/2015 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 2,304 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,008 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,608 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт байршилтай, 720 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай 2 ширхэг барилгын өмчлөгчөөр тус тус ******* ХХК-ийг тогтоолгох,
- ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* ХХК нь Эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-г хийх эрхтэй этгээд биш болохыг тогтоолгох,
- Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг ******* (эрх залгамжлагч *******) эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,
- 143 ширхэг машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2,829 ширхэг тавилга, эд хогшил, 341 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 5 багц бараа материал зэргийг ******* ХХК-д буцаан олгохыг даалгуулах,
- ******* ХХК нь 15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт ******* ХК-д төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох тухай,
нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар тус тус бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-7, 2хх 146-148, 175-177, 3хх 6-8, 13-16, 17-56, 217, 218, 4хх 120-124, 126-131, 6хх 195-211/
3. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 07 сарын 08-ны өдөр нас барсантай холбоотойгоор түүний эхнэр ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагчаар оролцсон бөгөөд 2022 оны 11 сарын 17-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ (бүртгэлийн 0082 дугаар бүхий)-гээр ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг өвлөн авч, 2022 оны 11 сарын 08-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгджээ. /1хх 214-220, 5хх 91-94/
Улмаар, ******* нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар 2024 оны 02 сарын 27-ны өдрөөс улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
4. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, маргааны үйл баримтад хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
5. ******* ХХК болон *******ын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:
5.1. ******* ХХК болон ******* ХХК-ууд 2012 оны 03 сарын 15-ны өдөр ЗГ/33 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 5,000,000 ам.долларыг, сарын 1.05 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай ******* ХХК-д зээлдүүлэхээр тохирч, зээлийг олгосон. /1хх 10-12, 4хх 213-214/
Мөн өдөр талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ЗБ/33/2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохирч, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1хх 13-15/
(Жич: тус барьцааны гэрээгээр өөр бусад эд хөрөнгүүдийг барьцаалсан боловч магадлалын энэ хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах барьцаа хөрөнгийг дурдсан болно)
5.2. ******* ХХК болон ******* ХХК-ууд 2012 оны 12 сарын 17-ны өдөр ЗГ/210 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 3,000,000 ам.долларыг, сарын 1.1 хувийн хүүтэйгээр 23 сарын хугацаатай ******* ХХК-д зээлдүүлэхээр тохирч, зээлийг олгосон. /1хх 221-223, 4хх 216-217/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* ХХК болон ******* ХХК, ******* нар 2012 оны 12 сарын 17-ны өдөр ЗБ/210/01 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр *******ын эзэмшлийн, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг барьцаалахаар тохирч, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1хх 237-238/
(Жич: тус барьцааны гэрээгээр өөр бусад эд хөрөнгүүдийг барьцаалсан боловч магадлалын энэ хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах барьцаа хөрөнгийг дурдсан болно)
Талууд 2013 оны 08 сарын 20-ны өдөр ЗГ/210-01 тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр ЗГ/210 тоот зээлийн гэрээний 3.1-д ...3,000,000 ам.доллар... гэснийг ...4,384,983 ам.доллар... гэж, 4.1-д ...23 сар... гэснийг ...47 сар... гэж тус тус өөрчилсөн. /1хх 224-226/
5.3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 сарын 04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-аас 5,300,855,548 төгрөг болон 13,331,114 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, ******* ХХК-ийн өмчлөлийн, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын эзэмшлийн, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. /1хх 28-29/
Дээрх шүүгчийн захирамжид ...2012 оны 03 сарын 15-ны өдрийн ЗГ/33 тоот зээлийн гэрээний дагуу ******* ХХК-ийн хүлээх үүргийг 2,723,653 ам.доллар буюу 5,300,855,548 төгрөг болох...-ыг тодорхойлсон.
5.4. Улмаар, 2015 оны 10 сарын 30-ны өдөр ******* ХХК болон ******* нар mdbm/390/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ******* ХХК болон ******* ХХК-ууд Банкны өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж, эдгээр гэрээгээр өмнө дурдсан шүүгчийн захирамжийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 4,503,971,485 төгрөг (ЗГ/33 тоот зээлийн гэрээний дагуу) болон ЗГ/210 тоот зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр 4,384,983 ам.долларын төлбөрт тус тус тооцон ******* ХХК-ийн өмчлөлийн, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын эзэмшлийн, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг тус тус ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр тохирч, шилжүүлсэн. /1хх 30-32, 33-35/
(Жич: дээрх гэрээнүүдээр өөр бусад эд хөрөнгүүдийг зээлийн гэрээний төлбөрт тооцон шилжүүлэхээр тохирсон боловч магадлалын энэ хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах эд хөрөнгүүдийг дурдсан болно)
5.5. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзнэ гэж, 196 дугаар зүйлийн 196.1.2-т ...талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах...-аар гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зохицуулсан.
5.6. Энэхүү магадлалын хянавал хэсгийн 5.1-5.5-д дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, ******* ХХК болон ******* ХХК-ууд хуулийн хүрээнд, гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, тамга дарж, зээлдэгч ******* ХХК-ийн хүлээсэн төлбөрийн үлдэх үүрэг 4,503,971,485 төгрөг (ЗГ/33 тоот зээлийн гэрээний дагуу) болон 4,384,983 ам.доллар (ЗГ/210 тоот зээлийн гэрээний дагуу)-т тус тус тооцон ******* ХХК-ийн өмчлөлийн, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын эзэмшлийн, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газар зэргийг тус тус зээлдүүлэгч ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр тохирсон гэж үзэхээр байна.
Ийнхүү тохиролцсон нь зээлдүүлэгч ******* ХХК нь цаашид ЗГ/33 тоот болон ЗГ/210 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх, ЗГ/33 тоот болон ЗГ/210 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгч ******* ХХК-ийн хүлээх үүрэг дуусгавар болох үр дагавартай.
Иймд хожим 2017 оны 04 сарын 17-ны өдөр ******* ХХК болон ******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан ЗГ/210-02 тоот зээлийн нэмэлт гэрээнд ...зээлдэгч ******* ХХК нь ЗГ/210 тоот болон ЗГ/210-01 тоот зээлийн гэрээний дагуу нийт 118,930 ам.долларын хуримтлагдсан хүүгийн төлбөрийн үүргийг хүлээх... мэт тусгасан нь үндэслэлгүй. /1хх 227-228/
5.7. Нэхэмжлэгч тал нь энэхүү магадлалын хянавал хэсгийн 5.4-т дурдсан эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн ... хэлцэл, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т ...өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 58 дугаар зүйлийн 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж тус тус заасныг үндэслэн тайлбарлажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дээрх гэрээнүүдийг ...Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, 171 дүгээр зүйлийн 171.3-т заасныг тус тус зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус... гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь:
- Анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг агуулгаар нь дахин шийдвэрлэсэн байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 сарын 04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаар захирамжаар 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар шийдвэрлэсэн байтал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02771 дугаар шийдвэрээр тэдгээр эд хөрөнгийг дахин албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар шийдвэрлэжээ.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалт нь аливаа шүүхийн шийдвэрийг төлбөр авагч, төлбөр төлөгч талууд тэргүүн ээлжинд сайн дураар хэрхэн биелүүлэх талаар өөр хоорондоо тохиролцож болох, ийнхүү сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх байгууллагад хандах агуулгатай зохицуулалт юм.
Гэтэл анхан шатны шүүх төлбөр авагч, төлбөр төлөгч талуудыг заавал шийдвэрийг албадан гүйцэтгэх байгууллагад хандаж шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх байсан мэтээр дүгнэж, энэхүү магадлалын хянавал хэсгийн 5.3-т дурдсан шүүгчийн захирамжийг хэрхэн биелүүлэх талаарх талуудын тохиролцоог Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
- Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл нь хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалт нь талууд гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангахаар тохирсон атлаа тус барьцаа хөрөнгийн өмчлөгчийн эрх нь үүрэг гүйцэтгүүлэгчид шилжих нөхцөлийг нэгэн зэрэг хамтад нь хэрэглэхээр тохирсон бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг ойлгоно.
Гэтэл талууд барьцааны гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг өөр өөр цаг хугацаанд, тус тусад нь байгуулсан байх тул тэдгээр гэрээг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.
5.8. ******* ХХК нь энэхүү магадлалын хянавал хэсгийн 5.4-т дурдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Банкны өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г хууль зөрчиж, дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, хэлцэл хийгч ******* болон ******* ХХК-ийг ноцтой төөрөгдүүлж хийсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA-027/2015 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 2,304 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,008 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,608 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Энхтайваны өргөн чөлөө-******* тоот хаягт байршилтай, 720 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай 2 ширхэг барилгын өмчлөгчөөр тус тус ******* ХХК-ийг тогтоолгох шаардлагын тухайд:
6.1. ******* ХХК болон ******* ХХК-ууд 2015 оны 12 сарын 18-ны өдөр SPA-027/2015 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь дээр дурдсан 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилга, 2,304 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 1,008 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 4,608 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, 720 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай 2 ширхэг барилга зэргийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх, ******* ХХК нь гэрээний үнэ 15,591,600,526 төгрөгийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохирсон. /4хх 157-158/
Үүний дагуу ******* ХХК-аас 2016 оны 01 сарын 08-ны өдөр 7,810,000 ам.долларыг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгчээ. /4хх 198/
6.2. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.
******* ХХК нь энэхүү магадлалын хянавал хэсгийн 6.1-д дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авах үед тэдгээрийн өмчлөгчөөр ******* ХХК тус тус улсын бүртгэлд бүртгэлтэй байжээ.
Иймд ******* ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг ******* ХХК улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж тооцож түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр гэрээнд хамаарна.
6.3. Давж заалдах шатны шүүхээс 2015 оны 10 сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Банкны өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж өмнө дүгнэсэнтэй холбоотойгоор 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA-027/2015 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын 5.7-д Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй гэж заасныг анхаараагүй байна.
6.4. ******* ХХК нь маргаан бүхий 5 барилга, 5 газрыг ******* ХХК-д 4,951,971,485 төгрөг + 5,329,488 ам.доллараар худалдахыг зөвшөөрсөн хүсэл зоригоо 2015 оны 12 сарын 18-ны өдөр ******* ХХК-д албан бичгээр илэрхийлж байжээ. /4хх 163/
Иймд нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* ХХК нь Эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-г хийх эрхтэй этгээд биш болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
7.1. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Барилга байгууламж ... санхүүгийн түрээсийн зүйл /цаашид түрээсийн зүйл гэх/ байж болно гэж заажээ.
7.2. ******* ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг автомашин, тоног төхөөрөмжийн түрээс гэж улсын бүртгэлийн гэрчилгээнд нь тэмдэглэсэн байх ба үүний дагуу энэхүү магадлалын хянавал хэсгийн 5.5-д зааснаар ******* ХХК нь 2015 оны 12 сарын 24-ний өдөр FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-г ******* ХХК-тай байгуулж, санхүүгийн түрээсийн зүйлийг хүлээлцжээ. /1хх 132, 2хх 178-188/
Дээрх гэрээгээр ******* ХХК нь 36 сарын хугацаатай ******* ХХК-ийн ашиглалтад энэхүү магадлалын хянавал хэсгийн 6.1-д дурдсан 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилга, 2,304 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 1,008 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 4,608 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, 720 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай 2 ширхэг барилга (******* ХХК-аас худалдаж авсан) зэргийг шилжүүлэх, ******* ХХК нь түрээсийн үндсэн төлбөр 10,163,376 ам.долларыг хүү 1,543,449 ам.долларын хамтаар 24 сарын хугацаанд тохирсон хуваарийн дагуу төлөх (эхний 12 сард үндсэн болон хүүгийн төлбөрөөс чөлөөлсөн) нөхцөлийг тохирсон нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний зохицуулалтад нийцжээ.
7.3. ******* ХХК нь дээрх гэрээг хууль зөрчиж, дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, хэлцэл хийгч ******* ХХК-ийг ноцтой төөрөгдүүлж хийсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар мөн тогтоогдсонгүй.
7.4. ******* ХХК нь ******* ХХК-тай 12,300,000 ам.долларын санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах үүднээс ******* ХХК-д зээлийн гэрээний үнийн дүнд эх үүсвэргүй баталгаа гаргаж өгнө үү гэсэн хүсэл зоригоо 2015 оны 09 сарын 28-ны өдрийн албан бичгээр ******* ХХК-д илэрхийлж байжээ. /4хх 162/
Түүнчлэн, ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-ний дагуу хүлээсэн эхний 3 сарын төлбөрийн үүргийг ******* ХХК-аас зээл авч төлөх хүсэлтэй байгаа тухай албан бичгийг 2017 оны 01 сарын 31-ний өдөр ******* ХХК-д хүргүүлж байжээ. /4хх 165/
Иймд нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* тоот, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг ******* (эрх залгамжлагч *******) эзэмших эрхтэй болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Энэхүү магадлалын хянавал хэсгийн 5.2-5.7-д тус тус дүгнэсэнтэй холбоотойгоор дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. 143 ширхэг машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2,829 ширхэг тавилга, эд хогшил, 341 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 5 багц бараа материал зэргийг ******* ХХК-д буцаан олгохыг даалгуулах шаардлагын тухайд:
9.1. Дээрх эд зүйлс, эд хөрөнгүүдэд 2016 оны 01 сарын 20-ны өдрийн ЗБ/СС160115007-16/01/02 тоот зээлийн барьцааны гэрээ, 2017 оны 08 сарын 12-ны өдрийн ЗБ/СС160112007-16/01/02-01 тоот барьцааны нэмэлт гэрээгээр тус тус барьцаалсан зарим машин тоног төхөөрөмж (2016 оны 01 сарын 20-ны өдрийн Б/СС16015007-16/01 тоот эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах), 2016 оны 01 сарын 20-ны өдрийн Ф/СС160115007-3-16 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр шилжүүлсэн зарим тээврийн хэрэгсэл (2016 оны 01 сарын 20-ны өдрийн Б/СС16015007-16/01 тоот эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах) багтсан байхад анхан шатны шүүх үүнийг нягтлахгүйгээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу. /2хх 30-35, 36-40, 41-42, 45-46, 47-48, 49-50, 51-52, 4хх 146-148/
9.2. Аливаа барьцааны гэрээ, фидуцийн гэрээний зүйлд хамаарахгүй эд зүйлс, эд хөрөнгүүдийн хувьд нэхэмжлэгч нар (өмчлөгч) тэдгээрийг хариуцагч нарын эзэмшил, ашиглалтаас гаргуулахаар шаардсан, ийнхүү шаардахад нь хариуцагч нар өгөхгүй татгалзсан үйл баримт тогтоогдоогүй тул холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.
Учир нь, шүүх маргаантай асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд нэхэмжлэгч нар (өмчлөгч) өөрийн өмчлөлийн эд зүйлс, эд хөрөнгүүдийг (аливаа барьцаа, фидуцийн гэрээний зүйл биш) хариуцагч нарын эзэмшил, ашиглалтаас шаардан авахад заавал шүүхийн шийдвэр шаардлагагүй болно.
9.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэрийн хавсралт-1-д (энэхүү магадлалын хянавал хэсгийн 15-д дүгнэснийг харах) тусгагдсан эд зүйлс, эд хөрөнгүүд нь (143 ширхэг машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2,829 ширхэг тавилга, эд хогшил, 341 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 5 багц бараа материал) хариуцагч нарын эзэмшил, ашиглалтад бүгд байгаа эсэх нь хангалттай, эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх холбогдох шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу.
Иймд нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
10. ******* ХХК нь 15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт ******* ХХК-д төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох тухайд:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан ******* ХХК болон *******ын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA-027/2015 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дээрх шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
11. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар 2012 оны 03 сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд дээрх эрх шилжүүлэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээтэй холбоотойгоор олон тооны (30 орчим) зээлийн гэрээ (зээлийн нэмэлт гэрээ), барьцааны гэрээ (барьцааны нэмэлт гэрээ), фидуцийн гэрээ, батлан даалтын гэрээ, баталгааны гэрээ, 3 талт баталгааны гэрээ зэргийг тус тус байгуулсан байх тул тухайн гэрээний талууд анхнаасаа хүсэл зоригоо тодорхойлж, хэн аль нь үр дагаврыг ойлгож, мэдэж хэлцэл хийсэн гэж үзнэ.
Иймд тэдгээрийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.2.2-т зааснаар хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэх боломжгүй.
12. ******* ХХК нь ******* ХК-аас зээл авч, тухайн үеийн санхүүгийн хэрэгцээгээ хангаж, улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүйтэй холбоотойгоор зээлийн гэрээний төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө болон газрын эрхээ шилжүүлэн өгч, үүний дагуу ирээдүйд төлөх зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үүргээс чөлөөлөгдөж, ийнхүү зээлийн төлбөрт тооцон бусдад шилжүүлэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгө, газраа ******* ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулах боломжтой болсон атлаа санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр, хүүг төлөх үүргээ огт биелүүлэхгүй баталгаа гаргагч ******* ХК-аар төлүүлж, эцэст нь 2015 онд өөрийн хүсэл зоригоор байгуулсан эрх шилжүүлэх гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээ болон бусдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасантай нийцэхгүй юм.
13. Анхан шатны шүүх гэрч *******ын өгсөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн ...нэхэмжлэгч нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүд болон газрыг худалдах, хүсэл зориг анхнаасаа байгаагүй, Олон улсын зах зээлд ******* ХХК нь 2016 оны эхэнд 500,000,000 төгрөгийн (ам.долларын гэж бичихийг төгрөгийн гэж бичиж техникийн алдаа гаргасан гэж үзэв) Бонд босгоход банкны активыг цэвэр байлгах үүднээс дээрх гэрээнүүдийг хийсэн... гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. /5хх 40-46/
Учир нь, хөндлөнгийн этгээд буюу гэрчийн мэдүүлэг нь гэрээ хэлцэл хийгч талуудын өмнөөс тэдгээрийн хүсэл зоригийг тодорхойлох баримт болж чадахгүй.
14. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос гаргасан гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авхуулах тухай хүсэлтүүдийг өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн, ийнхүү зарим хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д Шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрт 88 нүүр бүхий шийдвэрийн хавсралт-1 гэсэн баримт хавсаргагдсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02771 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ******* ХК, ******* ХХК-уудад холбогдох,
- ******* ХХК болон *******ын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн mdbm/390/2015 тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
- ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
- ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 18-ны өдрийн SPA-027/2015 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 2,304 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,008 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,608 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Энхтайваны өргөн чөлөө-******* тоот хаягт байршилтай, 720 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай 2 ширхэг барилгын өмчлөгчөөр тус тус ******* ХХК-ийг тогтоолгох,
- ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдрийн FLA-027/2015 тоот Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* ХХК нь Эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-г хийх эрхтэй этгээд биш болохыг тогтоолгох,
- Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, 7,752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг ******* (эрх залгамжлагч *******) эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,
- 143 ширхэг машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2,829 ширхэг тавилга, эд хогшил, 341 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 5 багц бараа материал зэргийг ******* ХХК-д буцаан олгохыг даалгуулах,
- ******* ХХК нь 15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт ******* ХК-д төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох тухай,
нэхэмжлэгч ******* ХХК, ******* (эрх залгамжлагч *******) нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХК-аас 2025 оны 05 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 100,794,963 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 2025 оны 05 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР