Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 5233

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 2Д байр, 3-0 тоотод оршин суух, Боржигон овогтой Индраагийн Баярмаа /РД: НХ85070103/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Б.Нямдавааг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Индраа овогтой Баярмаа 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Балдандорж овогтой Нямдаваад 3 000 000 төгрөгийг  2016 оны 07-ныг хүртэл хүүгүй зээлүүлсэн үүнээс 400 000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 2 600 000 төгрөгөө авъя гэхэд түр хүлээж болох уу гэхэд нь зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл мөнгөө олж авч чадаагүй байна. Хариуцагч  Балдандоржийн Нямдаваа нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагч Балдан доржийн Нямдавааг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч И.Баярмаа шүүх хуралданд ирүүлсэн хүсэлтдээ: Энэ өдрийн 14:30 минутад товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Баярмаа нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Нямдавааг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч И.Баярмаа нь Б.Нямдаваад холбогдуулан 2 600 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.Нямдаваа нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байр, 2-15 тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байхаа гадна тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2016/22644 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч И.Баярмаад иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Нямдавааг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Нямдавааг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч И.Баярмаа /Утас: 98118612/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Балдандоржийн Нямдавааг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг Балдандоржийн Нямдавааг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч И.Баярмаад мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН