Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 123

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч А.Ө ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Шинжээч О.Чинзориг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц , С.А , Ж.М  , М.Ө ,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Наранцацрал,

Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч М.Б ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М ,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овгийн А.Ө т холбогдох 1928000750071 дугаартай эрүүгийн хоёр хавтас хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1956 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкийн ашиглалтын инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн  хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум, ...................... тоотод  оршин суух, ял шийтгэлгүй , Тайжууд овгийн А.Ө , регистрийн дугаар ...............,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч А.Ө  нь 2019 оны 04 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас зүүн тийш Улаанбаатар хот явах засмал замын 7 дахь километрт 44-16 ӨМҮ улсын дугаартай  Тоёото Алпарт маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино” мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас  С.А ийн эрүүл мэндэд хүнд, Ж.М  гийн эрүүл мэндэд хүндэвтэр, О.Ц ийн эрүүл мэндэд хүндэвтэр, М.Ө ын эрүүл мэндэд хүндэвтэр, М.Б ийн эрүүл мэндэд хөнгөн, Х.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч А.Ө  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Ж.М  , М.Ө , С.А  гэх энэ 3 хүний ачааг аваад Нарантуул захын урд талаас барааг нь ачсан. Тэгээд ачааг ачиж байхад О.Ц  намайг хамт аваад яваач гэж хэлсэн. Ингээд энэ 4 хүний ачааг ачиж аваад С.А ийг гэрээс нь очиж авсан. Тэгээд Өмнөговь аймгийн зам руу гарсан. Замдаа явж байхад Ж.М   хүүхэд авна гэж хэлсэн. Тэр хүүхдийг 120 өнгөрч явж байгаад замдаа авсан. А , М.Ө  хоёр найзаа авна гээд Х.М ыг авсан. Эд нарыг аваад 2-3 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гараад Айдсын давааны бензин колонкоос машиндаа бензин дүүргэсэн. Тэндээс зогсолт хийгээгүй явсаар байгаад Улаанбаатар хотоос 150 км байдаг самбартын гуанзан дээр ирж зогсоод хүмүүсээ хоол идүүлчихээд хөдлөөд явсан. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас 12 гаруй км зайд ачаа хүнддээд машины пүршний доод талын таваг нь мултраад замын хонхорхой ховил руу ороод гартал нэг тийшээ хазайсан. Тэрийгээ бууж үзчихээд овгор дээр гарч ирж зогсоод ачаагаа буулгаад байж байтал хот хооронд явдаг алпарт машинтай хүн ирсэн. Тэр машинтай хүн бүх ачааг нь ачаад явсан. Машины таваг доошоо жоохон нугарсныг нь тэгшилчихээд тэндээсээ аажуу яваад Дэлгэрцогт суманд ирээд гагнуурчин хүн хайж явж байгаад тавгаа гагнуулсан. Тэгээд орой 20 цагийн үед гэрэл тасраад хөдөлсөн. Дундговь аймагт колонк дээр зогсож бензин нэмээд зогсолт хийгээгүй явсаар байгаад 23 цаг өнгөрч байхад Цогт-Овоо суман дээр хүмүүс ус, уух юм авъя гээд зогссон. Тэндээс хөдлөөд шууд явсаар байгаад самбар дээр ирсэн. Би унтаагүй, архи уугаагүй, жирийн явдгаараа явж байсан. Би аймаг ойртчихлоо гэж санаад явж байтал гэнэт шороо орж ирсэн. Би хүмүүсийн араас шороо гэж хашгирсныг сонсоогүй. Гэнэт шороо орж ирээд манараад торомз гишгээд шороон дээгүүр даваад ойчсон. Тэгээд яаралтай гэр бүлийн хүн рүүгээ утасдаад эмнэлэг, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Хүмүүсээ машинаас гаргаж байтал эмнэлэг ирээд хүмүүсээ явуулаад би машин дээрээ үлдсэн. Цагдаа нар ирэхгүй нэлээн удсан. Цагдаа нар ирээд хэмжилт хийсэн. Байцаагч мөн ирнэ гээд их хүлээлгэсэн. Тэгээд ахлах дэслэгч Баярбат ирсэн. Бүх зүйлээ үзүүлж, зургуудаа авахуулаад ачдаг машин дуудуулаад машинаа татуулж босгоод чирээд журмын хашаанд хийсэн. Тэндээс шууд эхнэрээ дагуулаад эмнэлэг дээр очсон. Эмч нь оруулахгүй байсан. Би 4 цаг хүртэл гадаа нь байж байгаад гэртээ харьсан. Миний буруутай үйлдэл байгаа буруу хүлээж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явах гээд машинтай тохиролцсон байсан чинь А.Ө  жолоочийн эхнэр утсаар яриад уурласаар байгаад машиндаа авч явахаар болсон. Намайг гэрээс аваад явж байгаад манай нөхрийн найз Х.М ыг М.Б тэй замдаа аваад Улаанбаатар хотоос гарсан. Дэлгэрцогт сумын тэнд машиных нь доод талын таваг нь эвдэрсэн. Машины таваг эвдрэх үед машины хурд асар өндөр байсан. Урдаа явж байсан машинуудыг гүйцэж түрүүлээд хурдын хэмжээ өндөр байсан. Миний бодлоор хурд хэтрүүлснээс болж машиныхаа тавгийг эвдлээ гэж бодсон. Дэлгэрцогт сум орж машиныхаа тавгийг гагнуулаад гэрэл тасраад гарсан. Цогт-Овоо суман дээр ирж бие засаад машиндаа суугаад би унтаад явсан. Осол гарах үед Ж.М  гийн миний нуруу эвгүй болчихлоо түргэн дуудаарай гэж хэлэхийг сонссон. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Одоо биеийн байдал хүнд байна. Толгой өвдөж байна, нүдний хараа огцом муудсан, чихний сонсгол муудсан, их мартаж байна, хамрын яс мурийсан, хугарсан. Сая хамрын хагалгаанд орох гэтэл тархины гэмтэл хүнд байна, бүтэн мэдээ алдуулагчтай ордог учраас энэ хагалгаа хийхгүй гээд 11 сард хагалгаанд орохоор хойшилсон. Уруул сэтэрч гэмтэл авсан. Үүдэн шүднүүд мэдээгүй байгаа. Хамрын хагалгаа хийлгэхэд үүдэн шүднүүд мэдээ орох болов уу гэж найдаж байна. Хүзүүндээ гэмтэл аваад хүзүүний цүлхэн үүсээд мэдрэлийн судас дараад доошоо нуруу руугаа яваад бас мэдрэлийн судас дараад хоёр хөл рүүгээ бадайрч өвдөж байгаа. Байнгын өвчин намдаах эм уугаад сүүлдээ зүрх дийлэхээ больж байх шиг байна. Хамартаа хамрын дусаалга байнга хэрэглэж байгаа. Хохирол төлбөрт нийт 48 сая төгрөг нэхэмжилсэн. А.Ө  хоёр хүний эмчилгээний зардалд 3.293.758 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Имирай зургийн үнэ давхардаж бичигдсэн байсан. 328.000 төгрөгөөр имирай зураг авахуулахад нэмэгдсэн өртгийн албан татварыг шөнө 5 цагт очиж авахаар хямдралтай байсан юм билээ. Имирай авахуулаад 328.000 төгрөг төлсөн. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь гарч ирэхдээ 410.000 төгрөгөөр гарч ирсэн. 410.000 төгрөг нь давхар бичигдсэн байсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтсэний 468.563 төгрөг, 05 дугаар сарын 21-нд Ачтан эмнэлэгт хэвтсэний төлбөр 2.204.222 төгрөг, миний дансанд 04 дүгээр сарын 23-ны 183.000 төгрөг, 04 дүгээр сарын 24-ний өдрийн томографын зураг авахуулсан 110.000 төгрөг. Энэ хоёрын мөнгө дансанд ороогүй бэлнээр өгсөн. Одоо нэхэмжилж байгаа эмчилгээний зардал Өмнөговь аймагт эмнэлэгт хэвтэж байхад авсан эм тариа авсан мөнгө 262.935 төгрөг, нийт дүнг дүгнэж хэлбэл эмчилгээтэй холбоотой 2.510.203 төгрөгийн хохирол болж байна. 2 лангууны өдрийн олдог орлогын алдангийг тооцон 04 дүгээр сарын 10-наас 19-ний хооронд лангуунд суух хүн байхгүй учраас түүний алданги 2.992.000 төгрөг, 4 дүгээр сараас 8 дугаар сарын лангууны түрээс 2.915.000 төгрөг, худалдагчийн цалин 2.350.000 төгрөг. 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл хугацаанд бараандаа яваад үйл ажиллагаа ажиллуулж байсан бол олох ёстой байсан орлого 15.327.700 төгрөг. М.Ө , М  хоёрын 04 дүгээр сарын 17-нд аймгаас явсан унааны зардал 250.000 төгрөг. М.Ө  бид хоёр Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхдаа эмнэлгийн бичиг баримтыг бүрдүүлж өгөх гээд байцаалт өгөх гэж дуудсаны замын зардал 300.000 төгрөг. Би эгчтэйгээ Төрийн банкнаас хамтран зээл хийгээд 30.000.000 төгрөг авсны 15.000.000 төгрөгийг бизнесийн зээлийн хөрөнгө оруулалт болгож ашигласан. Би сар бүр 520.000 төгрөг төлдөг. Зээл 4 дүгээр сараас хойш 2.080.000 төгрөг, зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг үлдэж байгаа. Сая Улаанбаатар хотоос ирэхдээ унааны зардал 93.316 төгрөг. Эмэгтэй хүний гоо сайхан дахин засрашгүйгээр гэмтэл учруулсны сэтгэл санаа, урсгал зардал гээд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Нийт 48.817.903 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч  М.Ө  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2019 оны 04 дүгээр сарын 09-нд Улаанбаатар хотод өглөө вагоноор ирээд өдөр Өмнөговь аймаг руу найзтайгаа явах гээд ярьсан байсан. О.Ц тэй, эхнэртэйгээ гурвуулаа хамт ачаа багтахгүй гээд ярьсан байсан. Манай эхнэрийг Г  эгч таньдаг. Тэгээд эхнэр рүү утасдаад Ж.М  гаар утасдуулаад нөгөө жолоочийг болиулаад А.Ө  ахтай явсан. Улаанбаатар хотод 1 цагийн үед А.Ө  ахтай уулзаад ачаагаа ачаад Өмнөговь аймаг явсан. Самбартын овоон дээр хоол идчихээд Дэлгэрцогт сумаас 20 км зайд 44-32 гэсэн улсын дугаартай Алпарт машинтай уралдаад байсан. Нөгөө машин нь давхиад гараад явахад ачааны машины хажуугаар гүйцэж түрүүлж байхдаа үсрээд гарсан. Тэгээд машиныхаа тавгийг хугалаад цаашаа 2, 3 км яваад овоон дээр гарч сүлжээтэй газар зогсож байгаад ачаагаа буулгаад манай найзтай нийлж машиныхаа тавгийг эвлүүлж хийсэн. Тэгээд байж байтал миний таньдаг дүү Лака хүрээд ирсэн. Ах, эгч хоёр явсан юм уу ачааг тань аваад явъя гээд ачаануудаа дүүгийнхээ машинд хийсэн. Тэгээд Дэлгэрцогт суманд ирээд А.Ө  ах машинаа гагнуулаад харуй бүрэнхий болж байхад Дэлгэрцогт сумаас хөдлөөд Цогт-Овоо суман дээр ирсэн. Цогт-Овоо суман дээр бид нар ус ундаа аваад, Ж.М  , С.А  хоёр 00 ороод аймаг руу явсан. Би унтаагүй явж байсан. Аймаг руу явж байхад 120, 130 км/ цагийн хурдтай явж жижиг цагаан машин гүйцэж түрүүлсэн. Цаашаа явж байтал гэнэт гэрлийн үзүүрт шороо гараад ирсэн. Би А.Ө  ахаа шороо байна шүү гэж хашгираад, манай найз Ж.М   хашгирахад зогсоогүй, хурдаа ч хасаагүй шууд очоод шороо мөргөсөн. Шороо мөргөсний дараа Ж.М   орилоод, хэн нь хаана байгаа мэдэгдэхгүй байсан. А.Ө  ах машинаасаа гараад Ж.М  г гаргасан байх. Ж.М  гийн гарсан машины цонхоор бүгдээрээ чихэлдэж гарсан. Би хамгийн сүүлд нь бүх хүмүүсээ гаргачихаад машинаас гарч ирсэн. Би машинаас буунгуутаа эхнэрийн дүү О  руу хурдан түргэн дуудаарай аваар гарчихлаа гэж утсаар хэлсэн. Эмнэлгийн машин ирээд өвдсөн хүмүүсийг бүгдийг нь авч явсан. Эхнэрийн найз Э  ирсэн байж байгаад эд нарыг эмнэлэг явуулсны дараа би эмнэлэг рүү очсон. Би аваарт орсны дараа эхлээд зургаа авахуулсан. Эхнэрээ 4, 5 хоног эмчлүүлчихээд Улаанбаатар хот руу авч явсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нуруу өвдөөд байсан. 2 удаа томографын зураг авахуулаад онош нь гарахгүй байсан. Имирай зураг авахуулахад сээрний 1, 3, 4 нугалам  хугарсан байна гэж хэлсэн. Эхнэрээ 4 сараас хойш эмнэлгээр харж хандаж байна. А.Ө  настай хүн байж бид нарыг бие тань яаж байна гэж хэзээ ч асуудаггүй. Амьдрал хэцүү болгосон. Сэтгэл санаагаар их унасан. Эхнэрээ 4 сараас хойш эмнэлэгт хувцастайгаа 7, 8 хоног харж байсан. А.Ө  ахын охин нь имирай зургийн 320.000 төгрөг өгсөн. 110.000 төгрөгөөр хүнс авч өгсөн. Цүлхэнгний эм гэж 63.000 төгрөгөөр авч өгсөн. Нийлээд 183.000 төгрөг болсон. Би Ачит эмнэлэгт хэвтэхэд эрүүл мэндийн даатгалаар хямдардаг юм билээ. Эхнэрийн нэхэмжилсэн зүйл дээр эмнэлгийн төлбөр бичээтэй байгаа. Толгойны эм тариа, зураг авахуулахад мөн 110.000 төгрөг болсон. Гомдолтой байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч  Ж.М   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө бараандаа яваад вагоноос Улаанбаатар хотод буугаад гэртээ хариад байж байсан. Манай эгч над руу 120 дээр байна хүрээд ир гэж ярьсан. Тэгээд би хүрч очиход манай хоёр дүү цуг Эрээн явсан байсан тэр хоёр бас машинтайгаа аймаг руу цуг явах уу гэж байсан. Би за яах юм бэ энэ хүмүүс цуг явъя гээд байна гэж хэлсэн байсан. Тэгээд би 120 дээр очоод байж байхад Г  эгч аймаг руу түрүүлээд явсан. Намайг очиход М.Ө , Ал хоёр өөр машинд суух гээд ярьсан байсан ч Г  эгчийг цуг явчих гээд байна, ондоо машинд яваад байхдаа яадаг юм гээд уурлаад байна чи яриа дахь гэхээр нь би ярьсан. Г  эгч өөрөө бас над руу ярьсаар байгаад та нар манай машинаар явах нь тодорхой боллоо шүү гээд А.Ө  ахаар авч явахаар болсон. Тэгээд Улаанбаатар хотоос гарцгаахад 14 цаг өнгөрч байсан.  Самбарт дээр хоол идсэн. Би урд нь сууж явсан. Дэлгэрцогт сумаас 10 гаруй км зайд ногоон өнгийн Алпарт машины хажуугаар гүйцэж түрүүлэхэд 160 км/цагийн хурдтай байсан. Нөгөө машинаасаа хоцорчихоод дахиж гүйцэж түрүүлэхдээ энэ яасан овоо юм гээд хажуугаар нь гүйцэж түрүүлэх гээд явахад юман дээр үсэргээд машиных нь таваг нь салсан байсан. Тэгээд Дэлгэрцогт сум орохыг бодъё гэж явсан боловч болохгүй байсан. Тэгээд зогсоод бүх ачаагаа буулгачихаад байж байхад араас машин ирсэн. Тэр нь Б  байсан.  Бараанд цуг яваад ирсэн байсан. Тэр манай машинд суугаад явчих гэхээр нь замын голоос нь машинаа солиод яах юм бэ гээд ачаагаа тэр машинд шилжүүлж ачуулсан. Ганц миний ачаа үлдсэн. О.Ц  буугаад тэр машинд суух гэтэл буулгаагүй. Цогт-Овоо суман дээр зогсоод бие зассан. Тэгээд цаашаа яваад аймаг ойртоод ирэхээр нь би цүнхнээсээ гэрийнхээ түлхүүрийг аваад явж байтал урд шороо байсан. Тэгээд хүүе ээ А.Ө  ахаа шороо байна яаж байна аа гэхэд хажуу тийшээ өнхрөөд ойчсон. Нэг мэдэхэд юу болсныг мэдэхгүй нуруу аймар их өвдөж байсан. Хаалганы бариул харагдаж байсан. Би татаж байгаад цааш нь түлхэхэд онгойсон. Би өөрөө эхэлж мөлхөж машинаас гарсан. Энд хаалга онгойчихлоо хүмүүсээ гаргаарай гээд А.Ө  ахад хэлсэн. Манай дүү машинаас гарч ирэхэд хамраас нь цус гарч байсан. Дараа нь С.А  гарч ирсэн. С.А ийн хамраас маш их цус гарсан. Миний амьсгал боогдоод би яг амьсгал хураах гэж байсан. Би яг үхлээ шүү гээд их хашгирсан. Түргэн ирээд надад тариа хийгээд аваад явсан. Бид нарыг эмчилгээнд оруулж явсаар байгаад өглөө 6 цаг хүртэл намайг авч явсан. Манай аймгийн гэмтлийн эмнэлгийн оношоор миний 1 дүгээр нугалмын 1 дүгээр нуруу хугарсан байна гэж гарсан. Нугас нь мөн дарагдсан байна гээд яаралтай Улаанбаатар хот явахгүй бол болохгүй бүтэн дарагдвал суугаа болно гэж хэлсэн. Маргааш үдээс хойш намайг ах, эгч хоёр авч явсан. Шөнийн 1 цаг болж байхад Улаанбаатар хотын эмнэлэгт очсон. Замдаа 4 удаа өвчин намдаах тариа хийж явсан. Манай нөхөр, хүүхэд бүгд ажилтай байсан. Том хүүхэд маань ажлаасаа чөлөө аваад эмнэлэгт байсан. Аймагт 1 дүгээр нугалмын 1 дүгээр нуруу гэж гарсан боловч Улаанбаатар хотод 1 дүгээр нугалмын 5 дугаар нуруу бяцраад үүрсэн байна. Нугасны мөгөөрсөн хамгаалалтын ясаа дарсан байна, яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн. Намайг 1 дэх өдөр хагалгаанд оруулна гэж хэлчихээд гарсан ч удаа ч үгүй орж ирээд болохгүй юм байна 4 дэх өдөр хагалгаанд оруулна гээд маргааш нь хагалгаанд оруулсан. Нуруундаа хоёр төмрөн холбоос тавиад гадны биет суулгасан байгаа. Одоо нугас ямар ч хамгаалалтгүй болсон учраас аюултай, сэргийлж байхгүй бол болохгүй гэж хэлсэн. Би хагалгаанд ороод 12 хоноод эмнэлгээс гарсан. Төмрөндөө харшил өгч байсан. Биеийн дархлаа муудсанаас болоод шархлаад дахиж хагалгаанд орсон. Зүүн талын өвдөг хөх няцралт ихтэй байсан. Гэмтлийн эмнэлэг алхаж чадахгүй байсан. Өвдөгний зургийг авсан. Өвдөгний тойг яс хугарсан байна гэж хэлсэн. Хамгийн гол нь осолд орсноос хойш миний бүх бие маш их өвдөж байгаа. Өөрөө явж чадахгүй байна. Удаан сууж чадахгүй, удаан босож явж чадахгүй байгаа. Жоохон зогсохоор хоёр хөл хавагнаад байгаа. Миний хараа маш их муудсан. Би холын хараа сайтай, ойрын хараа 2 хасахтай нүдний шил зүүдэг байсан. Сая эмнэлэгт үзүүлэхэд 4 хасахтай гараад линз зүүж байна. Надад гомдолтой байна. Хүний асаргаанд орсон. Би нийт хохирол төлбөрт 43.228.779 төгрөг нэхэмжилж байгаа. А.Ө ын талаас 4.564.010 төгрөг өгсөн. Надад ирсэн нь 2.959.990 төгрөг байгаа. Тэрнээс эмчилгээнд зарцуулсан баримттай нэхэмжилж байгаа эмчилгээний төлбөр 5.369.109 төгрөг. Тэрнээс 2.959.990 төгрөгийг хасаад 2.409.119 төгрөг нэхэмжилж байна. Би лангуу ажиллуулдаг байсан. Би аваарт орсноос хойш бүх орлого маань эмчилгээний зардалд явсан. Сая лангуугаа 7 сарын сүүлээр хураасан. Улаанбаатар хотоос ирээд группэд орсон. Лангууны 4-7 сарын түрээс 1.760.000 төгрөг, худалдагчийн цалин 2.546.500 төгрөг. Би группэд ороод 50 хувиар тогтоолгосон. Сарын 270.000 төгрөгөөр группээ тогтоолгосон. 340.000 төгрөг байдаг. 270.000 төгрөгөөр группээ тогтоолгосны зөрүү 420.000 төгрөг. Сая эмчилгээнд явахдаа группийн зээл авсан. Зээлээ тооцохгүй байгаа. Нөхөр Даваахүүгийн цалингүй чөлөө 704.160 төгрөг. Би өөрийнхөө нэр дээр Хас банканд бизнесийн зээлтэй.  Үлдэгдэл зээл 3.750.000 төгрөг. 8 сар ямар их орлоготой сар байдаг 8 сарын орлогыг хамгийн багадаа өдрийн 250.000 төгрөгөөр тооцсон. Тэгээд 7.750.000 төгрөг. 2018 оны 04 дүгээр сарын 10-наас 07 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох орлогын зөрүү 13.089.000 төгрөг. Бусад урсгал зардал мөнгө маш их гарсан. Сэтгэл санааны хохирол, урсгал зардалд 10.000.000 төгрөг. Цаашдаа маш их эмчилгээнд явна. Нийт 43.428.779 төгрөг нэхэмжилж байна. Бид нарыг дор дор нь эмчилгээний зардал өгөөд эмчлүүлж байсан бол өдийд ингээд байхгүй байсан байх. Амьд сүг болчихоод байж байна. Байнга өвчин намдаах тариа хийж байна. Сая шүүх хуралдаанд ирэхдээ мөн өвчин намдаах лаа хийлгээд сууж байна. Шөнө унтаж чадахгүй байгаа. Зүрх их өвдөж байгаа. Ямарч байсан гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай байгаа гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 9 цаг өнгөрөөгөөд вагоноос Улаанбаатар хотод буусан. 10 цаг өнгөрөөгөөд Ал  эгч рүү яриад Өмнөговь аймаг руу цуг явахаар болоод байж байтал манай найз утасдаад чи надтай хамт явчих гэхээр нь би эргэж Ал  эгч рүү яриад би ачаагаа өгчихөөд өөр унаанд суугаад явчихъя гэхэд ачаатайгаа хамт суухгүй бол авч явахгүй гэж байна гэж хэлсэн. Тэгээд хамт сууж явахаар болсон. Улаанбаатар хотоос 1 цаг өнгөрөөгөөд гарч яваад Дэлгэрцогт сумаас цаахан талд А.Ө  жолооч нэг Алпарт машинтай уралдаж яваад байсан. Тэр машин нь том тэрэгний хажуугаар гүйцэж түрүүлэхэд араас нь дагаж гүйцэж түрүүлээд машиныхаа доод талын тавгийг эвдсэн. Тэгээд цааш явах боломжгүй болоод зогссон. Машинаас ачаагаа буулгаад машинаа түр янзлаад явах гэж байтал араас Алпарт машин ирээд тэр машинд ачаагаа хийлгээд явуулсан. Би ачаа ачсан машинд суугаад явчихъя гэтэл А.Ө  жолооч төлбөр тооцоогоо яах гээд байгаа юм гэхээр нь та нөгөө жолоочтойгоо тохиролцоод ярьчих гэж хэлэхэд тийм зүйл байхгүй гээд намайг загнаад тэр машинд суулгаагүй. Тэгээд Цогт-Овоо суман дээр зогсож ус, ундаа авчихаад цаашаа явж байтал машиныхаа паарыг хөл рүүгээ халуунаар үлээлгээд би ард суугаад халууцаад яваад байсан. Тухайн үед халууцаад цонх түшээд явж байтал хажуунаас М.Ө  ах А.Ө  ах шороо гэж хашхираад хартал шороо тулаад ирж байсан. Жолооч хөөе гээд ганц дуугарч байгаа чимээ сонсогдсон. Тэгээд Ж.М   эгч миний нуруу гэмтчихлээ гээд орилоод түргэн дуудаад гээд байсан. Ямарч байсан машинаас гарсан байсан. Эргэн тойрноо хартал жолооч машинаа тойроод алхаад байгаа харагдсан. Тэгээд Өмнөговь аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 5 хоног, Оточ мандал эмнэлэгт 12 хоног буцаж аймагт ирээд 5 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоо биеийн байдал нурууны мэдрэл дарагдсан учир хоёр хөл гар бадайрч чинэрч өвдөнө, булчин нь чангарч өвдөж байгаа байдалд байгаа. Шөнө гайгүй унтаад байгаа. Өдөр өвчин намдаах эм уугаад нэмэргүй байгаа. Толгой өвдөж байна. Хацрын хөндүүр нүд рүү татаж өвддөг. Хавдар нь гүйцэд буугаагүй байдалтай байна. А.Ө  жолооч эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нэг ч удаа яриагүй. Тэрэнд нь эмзэглэж байна. Өөрийнхөө гэм бурууг хүлээхгүй ч юм уу яадаг юм мэдэхгүй. Ямарч байсан нэг удаа ч хүний ёсоор бие нь яаж байна гэж асууж байгаагүй. Аймгаас Улаанбаатар хот явах зардал, Өмнөговь аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн  ор хоногийн мөнгө, гэмтлийн эмнэлгийн ор хоногийн мөнгийг жолооч А.Ө  жолооч төлсөн. Хэдэн төгрөг төлснийг би мэдэхгүй байна. 05 дугаар сарын 31-ний өдөр хохирол төлбөр гээд дансаар 500.000 төгрөг орсон. Тэрнээс өөр мөнгө өгөөгүй. Би цаашид эмчлүүлэх мөнгөгүйн улмаас эмчилгээгээ зогсоосон байгаа. Миний эмчилгээний зардал 2.498.142 төгрөг болсноос А.Ө  жолооч 500.000 өгсөн. Тэрийг хасаад 1.998.142 төгрөг болсон. Би зүгээр байсан бол өмгөөлөгч хөлсөлж авахгүй. Өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн зардал 245.000 төгрөг, 4-7 сарын лангууны түрээсийн 880.000 төгрөг, худалдагчийн 4, 5 сарын цалин 793.000 төгрөг, 2018 оны 4, 5 сарын орлогын зөрүү 12.196.500 төгрөг. Би өөрөө бараандаа явдаг. Ээж маань тэтгэвэрт гарсан. Бараандаа явж чадахгүй байгаа. Би өвдснөөс хойш бараандаа явж чадахгүй, орлого байхгүй. Ээж маань тэтгэврийн зээлтэй. Ганц лангуугаар амьдралаа залгуулдаг. Сэтгэл санаа гээд урсгал баримтгүй зардал их гарсан. Нийт 26.612.142 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг А.Ө  жолоочоор гаргуулмаар байна. Иргэний нэхэмжлэлээр нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсч байна. Нуруунаас болоод хөл, гар өвдөж байгаа, хацар байнга өвдөж байгаа, чихний сонсгол муудсан. Сая Ж.М   эгчийн хажууд нь байгаа хэр нь юу хэлж байгааг огт сонссонгүй. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа. Гомдолтой байна гэв.

Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч М.Б ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 09-нд өдрийн 14 цагийн орчимд хүүгээ эгчдээ өгсөн. Манай хүү Ж.М   эгч дээр ирж амардаг. Амралтыг тааруулаад эгчтэй нь унаанд суулгаад явуулсан. Самбарт дээр хоол идэж байна гэж нэг ярьсан. 2 цагийн үед хүү маань ээжээ би осолд орчихлоо гэж утсаар ярьсан. Ж.М   эгч яасан бэ гэхэд ажааг дээш нь үзүүлэх гээд эмч аваад явсан, би үүдэнд нь цүнхээ бариад сууж байна гэж ярьсан. Би том эгч рүүгээ яриад хэл өгсөн. Би өглөө 8 цагийн автобусанд суугаад аймагт ирсэн. Тэгээд хүүгийнхээ биеийн байдалтай танилцаад аймагт 2 хоног эмнэлгээр авч явж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлгээр ороод явсан. Улаанбаатар хотод үзүүлсэн. Тархины томографын зураг 110.000 төгрөгөөр авахуулсан. Хүзүү мурийлттай байсан. Хүзүүний зураг, нурууны зураг нийлээд 50.000 төгрөгөөр авахуулсан. Эмчийн бичиж өгсөн эм 37.465 төгрөг болсон. Улаанбаатар хот дотор дүүгээ гуйгаад машинд нь шатахуун хийгээд явсан. Мэдүүлэг өгөхөөр аймагт 2 удаа ирсэн. Тэр зардлын баримтуудаа хавтаст хэрэгт хавсаргаж чадаагүй. Шатахууны баримт 10.050, 10.050 гээд хоёр баримт өгсөн. Эхлээд аймагт ирэхдээ ажлаас 7 хоногийн чөлөө авсны 210.000 төгрөг. Би өдрийн 30.000 төгрөгөөр ажилладаг. Дараа нь 5 хоногийн чөлөө 150.000 төгрөг. Баримттай 743.740 төгрөг байгаа. Нийт 1.000.000 төгрөг нэхэмжилсэн. Хүүгийн хамар мурийсан. Хөл, гартаа хөхрөлттэй байсан. Шүүгдэгчийн талаас над руу хүү тань яаж байна гэж ганц удаа ч яриагүй. Би охин дээр  нь очоод манай хүү цуг явж байгаад ийм зүйл болсон гэж хэлээд очиход байж байгаарай би Өмнөговь аймаг явж ирчихээд танай хүүг үзүүлээд өгье гэж хэлсэн. Маргааш нь мөрдөгч шүүх шинжилгээний хоног нь болох гээд байна гэж яриад 2 цагаас өмнө бичиг баримтаа өг гээд яаруулсан. Тэгээд би 2 цагаас өмнө өөрөө хувиараа шинжилгээгээ өгөөд мэйлээр явуулсан. Тэгэхэд охин нь хүлээж байхгүй юу нь сүртэй юм бэ гэж над руу ярьсан. Би хүлээх зав болсонгүй намайг яаруулсан учир түрүүлж үзүүлээд явуулчихлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш хүү чинь юу болж байна гээд нэг ч удаа яриагүй. Одоогоор 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хүүхдийн хамар нь байнга битүүрэлттэй байгаа. Шүүгдэгчийн зүгээс өгсөн мөнгө байхгүй. Үүнээс хойш ямар нэгэн гэмтэл гарвал энэ хүмүүсээс нэхэмжилмээр байна. Гомдолтой байгаа. Эгч маань хөдөлмөрийн чадваргүй болчихлоо. Бид нарт тусалж дэмжиж байсан хүн нь эгч байсан гэв.

Шинжээч О.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 03 дугаар сарын сүүлээс шинээр барьж байгаа хаалганы хажууд хаалт, тэмдэг тавигдаад одоо болтол л байгаа. Цагаан хаалгатай холбоотой асуудлаар аймгаас нэлээн ач холбогдол өгч байгаа. Нэлээн хэл ам дагуулсан ажил явагдаж байгаа учраас энэ дээр аймгийн Засаг даргаас ач холбогдол өгсөн.  Мэргэжлийн байгууллагаар газар дээр нь очиж зам талбайг хаахтай холбоотойгоор мэргэжлийн байгууллага үзэж харсан байх. Газар дээр нь очиж нөхцөл байдлыг үзээд энэ байгууламжийг барих хугацаанд ямар нэгэн байдлаар аваар осол гарах нөхцөл бүрдүүлэхгүйн үүднээс тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу компаниар хийлгэж тавьсан. Тухайн зам тээврийн осол ойлгомжтой осол байдаг. Ямар нэгэн байдлаар энэ аваар осол гарсан эсэх холбоотой маргаан байхгүй. Үл хөдлөх цэгийг мөргөсөн асуудал. Үүнтэй холбоотой Замын хөдөлгөөний дүрэм дээр жолоочийн хариуцлагын асуудал байсан учраас энэ чиглэлд жолоочийн буруутай үйлдэл, аюулгүй байдлыг хангаж зорчих ёстой. Үзэгдэл хангалтгүй үед тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах үндэслэлээр актыг тавьсан. Хамгаалах бүсний зөв хэрэглээ гэдэг зүйл маань зам тээврийн осол болох үед хүний амь нас, эрүүл мэндийг 70 орчим хувиар хамгаалдаг. Энэ хүмүүс гэмтэл бэртлийг 70 орчим хувь хамгаалах байсан байх. Магадгүй зарим нь хөнгөн зэргийн гэмтэлтэй гарах боломжтой. Би өөрөө 20 гаруй жил зам тээврийн аваар осол, хүний амь нас эрсдэж байгаа тохиолдлууд дээр очиж байна. Ихэнх тохиолдолд мөргөлдөхөөс бусад тохиолдолд хамгаалах бүс 70, 80, 90 орчим хувь хамгаалах боломжтой харагддаг. Нас барсан хүмүүсийн ихэнх нь машин тэрэгний эвдрэл багатай цонхоор шидэгдэх, машин дотроо эд зүйлд цохигдож нуруу, нугас, тархины гэмтлээр нас барж байгаа тохиолдол байна. Хамгаалах бүс маань өөрөө маш их ач холбогдолтой учраас замын хөдөлгөөний дүрэмд ч хамгаалах бүсний хэрэглээний талаар жолооч, зорчигч нар өөрөө хамгаалах бүсийг хэрэглэх үүргийг тусгасан байдаг. Зорчигч нар маань өөрсдөө аюулгүй байдлыг хангаж хамгаалах бүс зүүж явсан бол гэмтсэн эрсдэл буурах байсан. Замын тэмдэг тэмдэглэгээний стандартуудыг тавьсан байгаа. Сүүлийн үед тэмдэг тэмдэглэгээний стандартууд нарийн болсон. Тухайлбал цацруулалтын байдал ямар байх уу? Доод тал нь 100 метрээс дотогшгүй зайд гэрэлтэж байх ёстой. Том тэмдэг нь метрээс дээш тавигдаж байгаа. Энэ зам дээрх хоёр тэмдэг маань метр зайтай бусад тэмдэг нь замын стандартын дагуу тэмдэг тавьсан. Бүх тэмдэг тэмдэглгээ стандартын дагуу хийгдсэн учир осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй. Жолооч А.Ө  энэ орон нутгийн иргэн, тухайн замыг ямар байгаа байсанг урьд нь харсан, харах боломжтой. Энэ осол бол жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болсон талаарх шинжээчийн дүгнэлт гарсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...:2019 оны 04 дугаар сарын 09-ны өглөө нөхөр бид хоёр вагоноос буусан юм. Тэгээд гэртээ ирчхээд ачаагаа хүлээх зуураа Өмнөговь аймаг явах унаа руу залгаад манай нөхөр нэг найзтайгаа яриад унаа захисан юм. Тэгээд ачаагаа хүлээгээд байж байхад Ж.М   залгаад танай явах гэж байгаа унаа чинь А.Ө  ахын авч явах гэж байсан 3 хүнийг аваад яваад яваад өглөө та гурвыг А.Ө т суучих гэж хэлчхээд яваад өглөө гэж хэлсэн юм. Тэгээд манай нөхөр нөгөө явах гэж байгаа машин руу залгаад яагаад бид нарыг орхиод явж байгаа юм бэ? Чи явахгүй байсан юм бол бид нарын дугаарыг яах гэж хүнд өгсөн юм бэ гэхэд би яваагүй хотод байна гэж хэлсэн тэгээд аргагүй эрхэнд А.Ө ын машинд суухаар болсон юм. Тэгээд ачаа ирээд ачаагаа манай нөхөр явж ачсан юм. 13 цаг болох гэж байхад манай нөхөр гараад ир гэхээр нь гараад очиход А.Ө ын машинд О.Ц , Ж.М  , манай нөхөр нар суучихсан байсан тэгээд намайг аваад Өмнөговь чиглэлд гарсан юм замаараа манай нөхрийн найз Х.М ыг авсан мөн замаараа М.Б  гэдэг хүүг авсан юм. Тэгээд Өмнөговь аймаг руу гарсан юм. Замаараа самбартын гуанзанд хоол идсэн. Тэгээд цаашаа явж байхад жолооч өмнөө явсан машиныг гүйцэж түрүүлээд дараагийн машиныг гүйцэж түрүүлэх гээд явж байхад нь замын ховил руу ороод машин нь доошоо цохигдоод машины амартизаторын таваг нь салсан юм. Тэр таваг нь хугарсан байхад нэлээд явсан нэлээд яваад болохгүй нь гээд зогсоод ачаагаа буулгасан юм. Тэгээд машинаа оролдсон юм. Тэгээд байж байхад араас Өмнөговь явж байгаа 2 машин зогссон юм. Тэгээд машинд байсан ачааг тэр машинд ачаад явуулсан юм. Тэгсэн О.Ц  тэр машинд суух гэсэн чинь А.Ө  чи зардлаа яах юм бэ гээд суулгаагүй юм. Тэгээд Дэлгэрцогт сум ороод машины амартизаторыг гагнуулчхаад явсан тухайн үед бүрэнхий болж байсан. Тэгээд би унтаад явж байхад Цогт-Овоо сумын төвд ирчихсэн байсан би бууж бие засчхаад хамгийн арын суудалд орж суусан юм. Тэгээд нэг мэдэхэд Ж.М   түргэн дуудаарай миний нуруу болохоо байчихлаа гэж байсныг санаж байна. Өөр санаж байгаа зүйл байхгүй. Би хэд хоног ухаангүй байсан аа мэдэхгүй байна нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан юм. Өмнөговь аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад 2019 оны 04 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Улаанбаатар хотод ирээд гэмтлийн эмнэлэгт хэвтэж 9 хоног хэвтэж эмчлүүлсэн юм. Гэмтлээс гараад “Ачтан” гэдэг эмнэлэгт 7 хоног хэвтсэн тэгээд эмнэлгээс гараад гэртээ хэд хоног байж байгаад 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн “Ачит эх” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм...” гэжээ. /хх-29-31/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ж.М  гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 сарын 09-ны өглөө би Г , М.Ө , С.А , О.Ц  бид нар Эрээний вагоноос бууцгаасан юм.Бид нар ачаагаа каргод өгсөн байсан юм. Тэгээд карго буухаар ирж ачаагаа авна гэж яриад гэр гэр лүүгээ явцгаасан юм. Тэгээд гэрт байж байхад Г  эгч над руу залгаад ачаа одоо бууж байгаа байх чи 120-д хүрээд ир гэж хэлсэн тэгээд би яваад очиход А.Ө , Г  эгч хоёр байж байсан тэгээд М.Ө , С.А  хоёр өөр машинд сууна гээд өөр машинд хэлсэн байна. Хамт явж байж сонин юм бэ гээд уурлаад байсан тэгээд С.А  рүү залгаад надаар яриулаад байсан. Тэгээд тэр хоёр А.Ө ын машинд суухаар болсон юм. Тэгээд Г  эгч өөрийнхөө 470 маркийн машинд суугаад явсан юм. Тэгээд би А.Ө  ахтай машинд нь суугаад байж байхад А.Ө  ах одоо хүнтэй болчихсон юм чинь гэртээ хариад байж байгаад явъя гэсэн тэгээд би машинаас нь буугаад гэр лүүгээ явж байхад С.А  залгаад ачаа бууж байна гэнэ очиж авъя гэсэн тэгээд Нарантуул захын урьд талын Моньсулын каргогоос ачаагаа А.Ө ын алпарданд ачаад тэгээд тэндээсээ хөдлөөд замаараа С.А ийг аваад замаараа манай дүү М.Б ийг авсан мөн замаараа М.Ө ын найз гэх нэг хүнийг аваад 15 цагийн үед Өмнөговь аймаг руу гарсан юм. Замд их хурдтай яваад байсан Самбартын гуанзанд хоол идчихээд гарсан юм. Дундговь аймгийн Довын гуанзны тэнд явж байхад Өмнөговь аймгийн алпард явж байсан чинь нөгөө машинтай уралдаад байгаа юм уу яагаад байгаа юм их хурдтай 160 хүргэж яваад байсан тэгээд явж байгаад өмнөө явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь гарах гэж байхад замын ховил руу машин нь ороод тар няр гэсэн дуу гарсан чинь машин нь хэлтийчихсэн тэгээд зогсоод үзсэн чинь амартизаторын таваг нь салсан байна гэсэн тэгээд зогсоод ачаагаа буулгаад байж байсан чинь араас хоосон алпардтай 2 залуу хүрээд ирсэн тэгээд тэр хоёр залууд машины ачаагаа ачсан юм. Тэгээд тэр ачаа ачсан машинд О.Ц  суух гэсэн чинь жолооч А.Ө  загнаад машинаас буулгаагүй. Тэгээд Дэлгэрцогт сум орж амартизатороо гагнуулсан тэгээд машин зүгээр болоод Дундговь аймаг руу гарсан юм. Дундговь аймаг дээр зогсоогүй чигээрээ яваад Цогт-Овоо сумын төв дээр ирээд дэлгүүрийн гадаа зогсоод хөдөлсөн тэгээд унтаж явахад араас А.Ө  ахаа шороо, шороо, шороо гээд гурван удаа орилсон би тэр дуунаар сэрээд харсан чинь шороо ороод ирсэн тэгээд шууд очоод мөргөсөн. Тэгээд нэг мэдэхэд машин онхолдсон байсан би машин дотор атирсан юм байсан. Харсан чинь хаалганы бариул харагдаж байхаар нь татсан чинь хаалга онгойсон тэгээд би өөрөө машинаас мөлхөөд гарсан юм. Тэгээд машинаас бууж байхдаа энд хаалга онгойчихлоо хүмүүсээ хурдан буулгаарай гэж хэлсэн тэгээд би машинаас мөлхөж буугаад машинаас холхон мөлхөөд очсон юм. Миний нуруу тасрах гэж байгаа юм шиг өвдөж байсан. Миний араас жолооч гарсан уу миний дүү гарсан уу мэдэхгүй. Тэгээд ямар ч байсан бүгд л машинаас гарцгаасан С.А ийн хамраас цус их гараад байсан. Миний дүүгийн хамраас мөн цус гараад байсан. Тэгээд түргэн дуудаарай гэж хэлсэн М.Ө  түргэн дуудсан байх. Түргэн нэг их удаагүй ирсэн тэгээд бид нарыг эмнэлэг рүү аваад явсан юм. Эмнэлэг дээр ирээд шөнөжингөө рентген, эхо зэрэгт хараад байсан юм. Тэгээд маргааш 2019 оны 04 сарын 10-ны өдөр Улаанбаатарын гэмтлийн эмнэлэгт ирж хэвтсэн юм. Тэгээд 2019 оны 04 дугаар сарын 12-ны өдөр нурууны хагалгаанд орсон тэгээд Гэмтлийн эмнэлэгт 13 хоног хэвтээд Гэмтлийн эмнэлгээс гарсан юм. Эмнэлгээс гараад Дархан оточ гэдэг хувийн эмнэлэгт хэвтсэн юм. Боолтоо бол Гэмтлийн эмнэлэгт ирж боолгож байсан юм. Дархан оточ эмнэлэгт 10 хоног хэвтсэн юм. Тэгээд тэр эмнэлгээс гараад тэр өдрөө Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн юм. Гэмтлийн эмнэлэгт хэвтээд 7 хоноод дахин хагалгаанд орсон юм. Тэгээд өнөөдрийг хүртэл Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм....” гэжээ./хх-н 35-38 /

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Ө ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 дугаар сарын 09-ны өглөө эрээнээс вагоноор эхнэр С.А ийн хамтаар ирсэн юм. Бид хоёр ачаагаа Өмнөговиос хамт явсан хүмүүсийн хамтаар каргонд өгсөн юм. Өглөө вагоноос буугаад гэртээ хариад амарч байхдаа Өмнөговь явах алпард руу яриад эхнэртэйгээ хамт явна гэж захисан юм. Тэгээд гэрт байж байхад Өмнөговь аймгийн Гандрис худалдааны төвд хамт суудаг. Хамт эрээн явсан Ж.М   залгаад А.Ө ын эхнэр Г тэй таарсан чинь манай машинд яв гээд гуйгаад байсан. Эхнэр өөр машинаар Өмнөговь явахаар болсон гэж хэлсэн боловч гуйгаад байсан учраас А.Ө ын машинд суухаар болсон юм. Тэгээд гэрт байж байхад каргоны газраас над руу яриад ачаа чинь ирчихлээ гэж хэлсний дагуу би гараад каргон дээр яваад очиход А.Ө , Ж.М   хоёр хүрээд ирсэн тэгээд каргоны газраас ачаагаа А.Ө ын алпард маркийн 44-16 өмү улсын дугаартай машинд ачаагаа ачсан юм. Тэр машинд О.Ц , Ж.М   нар мөн ачаагаа ачсан. Тэгээд тэндээсээ тэр машинд суугаад эхнэрээ замаараа аваад Өмнөговь чиглэл рүү гарсан 120-ийн автобусны буудлаас найз Х.М ыг авсан. Ж.М   мөн тэндээс нэг хүүхэд авсан юм. Тэгээд Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлд гарсан юм. Улаанбаатараас 15 цагийн үед гарсан байх. Улаанбаатараас гараад Дундговь аймгийн Дэлгэрцогт сум орох гэж явахад өмнөө явсан ачааны машиныг гүйцэж түрүүлэх гэж явахдаа замын хонхорхойд машинаа үсэргээд түүнээсээ болоод машины амартизаторын доод таваг нь хугарсан тэгээд цаашаагаа 10 гаруй километр газар яваад сүлжээтэй газар зогсоод машиныхаа ачааг буулгаж байгаад амартизатороо боосон боловч жаахан яваад зогссон. Тэгээд байж байхад араас 2 алпхард маркийн автомашин ирсэн. Тэр хоёр машин ирж бид нарыг харчхаад яваад өгсөн юм. Тэгсэн нэг машин нь эргээд ирсэн тэгсэн эхнэр бид хоёрыг таньдаг хүн байсан учраас эргээд ирсэн юм байна лээ тэгээд тэр машинд бид нар ачаагаа ачсан Ж.М  гийн ачааг тэр алпхардндаа үлдээсэн тэгээд тэр ачаа ачсан машинд О.Ц  суух гэсэн боловч А.Ө  зардал мөнгөө яах юм бэ гээд тэр машинд суулгаагүй. Тэгээд тэр машин яваад өгсөн бид нар Дэлгэрцогт сум ороод машины амартизаторыг гагнуулсан тэгээд бүрэнхий болж байхад тэндээс хөдөлсөн юм. Тэгээд Дундговь аймагт ирж клонк дээр зогсоод бензин хийгээд хөдөлсөн тэгээд Цогт-Овоо сум дээр ирээд зогсож дэлгүүр орж ус авч уусан юм. Тэгээд тэндээсээ хөдлөөд зогсоогүй яваад төмөртэй овооны замын хаалт дээр ирсэн хаалт дээр ирэх үед 60,40,20 гэсэн тэмдэгнүүд замын баруун талд байсан тэгээд зам хаалттай гэсэн тэмдэг байсан тэрийг хараад жолооч хурдаа хасахгүй болохоор нь шороо гэж 3 удаа хашхирсан надаас гадна Х.М , О.Ц , Ж.М   нар хашхирсан боловч шороог очоод мөргөсөн тэгээд тас, няс гээд явчихсан осол болсны дараагаар машин дотор Ж.М   орилоод байсан. Тэгээд хажуу талын цонхоороо гарсан түүний араас нь бид нар цувраад гарцгаасан би хамгийн сүүлд нь гарсан юм. Тэгээд би эхнэрийн дүү О  луу залгаад бид нар осолд орчихлоо түргэн тусламж аваад ир гэж хэлсэн тэгээд түргэн тусламж удаагүй ирсэн. Түргэний машин ирээд О.Ц , Х.М , Ж.М  , нөгөө хүүхэд зэргийг аваад явсан юм. Би осол болсон газар А.Ө ын хамтаар үлдсэн юм. Удаагүй манай эхнэрийн дүүгийн найз хүрж ирээд намайг аваад эмнэлэг дээр ирсэн юм. Тэр шөнөө манай эхнэр эмнэлэгт хэвтсэн намайг эмнэлэгт үзүүлсэн чинь гайгүй байна. Зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн тэгээд Улаанбаатар хотод очоод гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь сээрний 1,2,4-р нугалмын хугарал үүссэн байна гэсэн юм. Тэгээд “Ачит эх” гэх эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм...” гэжээ. /хх-41-42/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ”...2019 оны 04 дугаар сарын 09-ны өглөө би эрээний вагоноос Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд ачаа ирэхийг хүлээгээд эгчийн гэрт очоод байж байхад ачаа ирчихлээ гээд каргоноос ярьсан тэгээд ачаагаа авах гэж байхад С.А  эгч унаа олчихсон А.Ө  ахтай явахаар болно гэж хэлсэн. 12 цаг өнгөрч байхад каргоны газар очиход жолооч ирээгүй байсан. Тэгээд удаагүй жолооч А.Ө  хүрээд ирсэн тэгээд машины ар талд нь Ж.М   эгч, М.Ө  ах, бид гурвын ачааг ачсан юм. Тэгчхээд тэндээс хөдлөөд С.А  эгчийг авсан дараа нь Ж.М   эгчтэй хамт явж байсан жоохон хүүхдийг мөн нэг ахын хамт авсан юм.тэгээд Улаанбаатар хотоос гарсан юм. Тэгээд Улаанбаатар хотоос гарахад Ж.М   эгч жолооч А.Ө  ахын хажууд сууж явсан юм. Улаанбаатараас гарахдаа А.Ө  ахын эхнэр Г  эгчтэй ярьсан чинь Г  эгч Дундговь дөхөж байна гэж хэлсэн чинь араас гүйцээд очно. Гэх мэтээр яриад байсан. Улаанбаатар хотоос гараад 120 км цагийн хурдтай яваад байсан. Тэгээд Дэлгэрцогт сум дөхөөд явж байхад араас нэг алпхард гараад ирсэн чинь тэр машинтай уралдаад байгаа юм уу яагаад байгаа юм тэгээд яваад байсан тэгсэн тэр алпхард нэг машин гүйцэж түрүүлээд явчихсан чинь араас нь нөгөө машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад замын эвдрэлд машины доод талыг цохисон чинь машины доод талд нэг юм дугараад эхэлсэн тэгээд зогссон чинь амартизоторны таваг нь хугарсан гэсэн тэгээд машинаа оролдож байгаад цаашаа явах гэсэн чинь явж болохгүй байсан. Тэгээд байж байхад нэг алпхард араас хүрээд ирсэн тэр машинтай ярьж байгаад ачаагаа тэр машинд шилжүүлж ачсан юм. Тэгж ачаагаа аччихаад цүнхээ үүрээд тэр машинд суух гээд машинаас буусан чинь А.Ө  ах хүрж ирээд чи төлбөр тооцоогоо яах гэж байгаа юм бэ гэхээр нь та энэ жолоочтой тохирчихгүй юу гэсэн чинь тийм юм байхгүй гэсэн тэгээд байж байсан чинь М.Ө  ах ирээд наад машин дотор байгаа хүн нь согтуу байна замаараа архи эрээд явахгүй байх эндээ суугаад л явахгүй юу гэсэн тэгэхээр нь нээрээ тэгэх ч юм болов уу гэж бодоод буцаад машинд суусан юм. Тэгээд Дэлгэрцогт сум ороод нөгөө эвдэрсэн зүйлээ гагнуулж янзлуулаад хөдөлсөн юм. Дэлгэрцогтоос хөдлөхөд жолооч А.Ө  та нар сайн бие засаж аваарай одоо зогсохгүй шүү гэж хэлсэн тэгээд чигээрээ яваад Цогт-Овоо сумын төвд ирээд дэлгүүрийн гадаа зогсоод хүмүүс бууж бие засаад дэлгүүр орж ус, ундаа аваад гарцгаасан юм. Тэгээд машиндаа суугаад хөдөлсөн жолооч машины паараа өөрийн хөл рүүгээ тавиад машин их халуун байсан би их халуун юм бэ гэж бодоод цонх дэрлээд явж байсан юм. Тэгээд явж байхад нэг мэдэхэд хажууд сууж байсан М.Ө  ах А.Ө  ах шороо гээд хашхирсан мөн арын суудалд сууж явсан ах бас шороо гэж орилсон тэгсэн жолооч хөөе гэсэн би- зам харсан чинь шороо тулаад ирж байсан тэгээд нэг мэдэхэд би машин дотор бүгчимдээд байгаа юм шиг болчихсон байсан тэгсэн чинь зүүн хөлийн гутал, оймс алга болчихсон байсан тэгсэн Ж.М   эгч гараарай миний хүү гээд байсан нэг мэдэхэд би гадаа гарчихсан зүүн хөлдөө гутал, ойсгүй сууж байсан хажууд Ж.М   эгч түргэн дуудаарай миний нуруу болохоо байчихсан байна гэж хэлсэн тэр үед юу болсон юм бол гэж бодоод эргэн тойрноо харсан чинь машины 4 дугуй дээшээ харчихсан жолооч нь тойроод яваа харагдсан. Тэгээд би гар утсаа үзсэн чинь миний утас байхаар нь аваад түргэн рүү залгаад ярих гэсэн болохгүй байхаар нь хажууд байсан ахад та яриатах гэж хэлсэн тэр ах түргэн дуудсан байх. Тэгээд удаагүй түргэн ирсэн цагдаа ч ирсэн тэгээд түргэн ирээд бид нарыг аваад эмнэлэг дээр ирсэн эмнэлэг дээр ирээд зураг авхуулсан тэгээд гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн юм. Гэмтлийн тасагт 10 хоног хэвтэж гараад Улаанбаатар яваад Улаанбаатар хотод очоод Гэмтлийн эмнэлгийн тархи, толгойн тасагт 5 хоног хэвтсэн тэндээсээ гараад Манал оточ хувийн эмнэлэгт 12 хоног хэвтэж эмчлүүлсэн тэндээсээ гараад гэрээр 5 хоног хэвтэж байгаад Өмнөговь аймаг руу ирсэн Өмнөговь аймагт ирээд гэрээр байсан чинь хөл бадайраад толгой өвдөөд байхаар нь Жаргал- Эрдэнэ гэдэг бариач дээр 3 хоног бариулсан. Тэгээд Бүтэнжаргал гэдэг эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн юм. Ийм байдалтай байна...” гэжээ. /хх-45-46/

Иргэний нэхэмжлэгч Х.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би тухайн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын жижиг Таван толгойн уурхайгаас машинд нүүрсний ачилт хийх гэж байсан юм. Би энэ ослын улмаас ачилтаа хийж чадаагүй юм. Тийм учраас би энэ хүнээс 1.000.000 төгрөг нэхэмжилмээр байна...” гэжээ. /хх-н48-49/

   Насанд хүрээгүй гэрч М.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Улаанбаатар хотод амьдардаг юм. Манай сургууль амарсан учраас эгч Ж.М  гийнд амрах гээд Өмнөговь аймаг руу эгч Ж.М  гийн хамтаар явсан юм. Аймаг руу орж ирэх гээд гэрэл харагдаад явж байхад зам дээр байсан шороог жолооч мөргөөд тэгээд агаар дээр 2 эргээд онхолдсон юм. Машин онхолдсоны дараагаар Ж.М   эгч машины хаалгыг онгойлгоод гарсан би араас нь гарсан юм. Миний араас бусад хүмүүс гарсан юм...” гэжээ. /хх-н 50/

Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Ж.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 дугаар сарын 09-ны өдөр манай хүү Улаанбаатар хотоос манай эгч Ж.М  гийн хамтаар Өмнөговь аймаг руу явсан юм. Тэгээд 04 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн үед миний хүү М.Б  залгаад миний сууж явсан машин онхолдсон тэгээд эмнэлэг дээр ирчихсэн байна. Ж.М   эгчийг дээш нь эмч үзэх гээд аваад явчихсан би үүдэн дээр нь сууж байна гэж хэлсэн тэгээд би том эгч рүүгээ хэлсэн юм. Тэгээд би 04 дугаар сарын 10-ны өглөөний автобусанд суугаад Өмнөговь аймагт орой ирээд хүүгээ аваад 04 дугаар сарын 11-ний өдөр буцаад Улаанбаатар хот орсон юм Улаанбаатар хотод очоод хүүхдээ ТОРА2 гэх хувийн эмнэлэгт үзүүлсэн. Мөн Эн Ар Би эмнэлэгт тархины томографик хийлгэсэн юм. Миний хүүгийн хамар муруйсан байна гэсэн мөн хүзүүний зураг авхуулахад зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн мөн бөөр доргисон байна гэж хэлсэн юм...” гэжээ. /хх-н 53/

Гэрч С.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... Би Гандрис худалдааны төвд суудаг юм. 2019 оны 04-р сарын 05-ны өдөр А.Ө  гэдэг жолоочтой алпхард машинд суугаад явсан юм. Улаанбаатар хотод очоод цаашаа Эрээн яваад 2019 оны 04 сарын 09-ны  өдөр Улаанбаатар хотод ирээд гэртээ байж байгаад 13 цагийн үед Өмнөговиос ирсэн А.Ө  жолоочтой алпхард машинд суугаад ачаагаа ачаад Өмнөговь аймаг руу өдөр гарсан. Улаанбаатар хотоос гарч явж байгаад өмнөө явж байсан машиныг гүйцэд түрүүлээд явж байгаад доод талаа цохиод машины доод эд анги нь гэмтсэн юм. Тэгээд зам дээр зогсоод янзалж байхад Өмнөговийн нэг алпхард хоосон явж байсан тэр машинд бид нарын ачааг ачаад явуулсан. Тэгээд миний сууж байсан машин Дэлгэрцогт сум орж машиныхаа эвдэрсэн зүйлийг гагнуулсан. Тэгээд машинаа янзлуулж аваад Дэлгэрцогт дээрээс 19 цагийн үед хөдөлсөн. Дундговь аймаг орох гэж байхад унтсан тэгээд нэг мэдэхэд Ж.М   түргэн дуудаарай гээд хашхираад байсан. Би унтаж явсан учираас зам тээврийн ослыг мэдээгүй. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан...” гэжээ. /хх-н 54/

Гэрч Ж.М  гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... Би 2019 оны 04 сарын 05-ны өдөр Улаанбаатар хот явсан юм. Улаанбаатар хотод очиж Эрээн яваад эргээд Монголд 2019 оны 04 сарын 08-нд ирээд 2019 оны 04 сарын 09-ны өдөр Өмнөговь явах гээд ХУД-т 120-д ирэхэд А.Ө  ах Өмнөговь явна гээд байж байсан. А.Ө  ахад суугаад 14 цагийн үед Өмнөговь аймаг руу хөдөлсөн юм. Би машины урд суудалд суугаад явсан. Дэлгэрцогт орох гээд явж байхад машины амартизаторын таваг нь салаад тэгээд Дэлгэрцогт сумын төв дээр ирж гагнуулчхаад наашаа явсан юм. Дундговь аймгаас гарахад харанхуй болж байсан. Тэгээд Ханангийн антен өнгөрөөд аймгийн гэрэл харагдаад би зүүрмэглээд унтаж сэрээд яваад байсан. Тэгсэн гэнэт араас нэг нь өмнө чинь шороо гэх дуунаар сэрээд харахад зам дээр овоолсон шороог мөргөөд онхолдсон машин ямар ч байсан 1-2 удаа зам дээр өнхрөөд зогссон зогсох үед би хаалга руу харсан чинь ручик харагдахаар нь татсан чинь хаалга онгойсон тэгээд би мөлхөөд гарсан юм. Миний араас жолооч А.Ө  гарч ирсэн. Тэгээд А.Ө  ах машинаас хүмүүсийг гаргасан. Тэгээд нэг нь түргэн дуудсан байх. Түргэн ирээд эмч үзээд бид нарыг эмнэлэг авч явсан. Тэгээд эмчилгээ хийлгээд эмнэлэгт хэвтүүлсэн юм...” гэжээ. /хх-н 56-57/   

Гэрч М.Ө ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 4 дүгээр сар 09-ны өглөө Замын-Үүдийн вагоноос буугаад хүүхдийнхээ гэрт очиж цай унд уучхаад Өмнөговь аймаг руу явах гээд А.Ө ын алпхарданд суусан юм. А.Ө ын машинд каргогоо ачаад Улаанбаатараас Өмнөговь аймаг руу хөдөлсөн юм. Улаанбаатараас гараад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын цаад талд явж байхад машины хойд амартизаторын доод таваг нь хугарсан юм. Тэгээд тэнд байж байхад миний нэг таньдаг хүүхэд алпхардтай явж таараад тэр машинд ачаагаа ачаад би нар сууж явсан машиндаа суугаад Дэлгэрцогт сум орж амартизатороо гагнуулсан юм. Тэгээд Өмнөговь аймаг руу хөдөлсөн юм. Дундговь аймагт ирж бензин хийгээд хөдөлсөн Цогт-Овоо сумын дэлгүүр дээр зогсоод ус, ундаа аваад наашаа хөдөлсөн юм. Цогт-Овоо сумаас гараад би нэг хэсэг унтаж яваад аймгаас 20 км-т байх Ханхонгор сум руу салдаг уулзвар дээр сэрсэн тэгээд зам хараад явж байхад Төмөртэй овооны цаад талд байх овоолоотой шороог би хараад би хөөе цаана чинь шороо байна эргэхэнэ байна шүү гэж хэлсэн замын баруун гар талаар маш олон анхааруулах тэмдэг харагдаж байсан. Тэгээд жолооч шороо руу дөхөөд ирэхээр нь би шороо гээд 2-3 удаа хашхирсан ч нэмэргүй чигээрээ очоод тэр шороог мөргөсөн машин шороог мөргөөд дүнгэнээд л явчихсан хүмүүс орилолдоод байсан тэгэхэд машин уначихсан байсан машинаас гарах гэсэн чинь гарах газар олдохгүй байсан тэгээд тэнд байсан хүмүүсийг жолоочийн хаалганы шилээр гаргасан машинд байсан бүх хүмүүсийг би гаргаад өөрөө хамгийн сүүлд нь гарсан юм. Би машинаас гарч ирээд эхнэрийн дүү О  руу залгаад ийм зүйл болчихлоо түргэн аваад яаралтай ир гэж хэлсэн манай дүү түргэн аваад ирсэн юм. Түргэн ирээд хүмүүсийг аваад явсан юм...” гэжээ. /хх-н 58-59/

Гэрч О.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явах гээд Нарантуул захын урд талын Монсуль клонкийн хажуугаас ачаагаа аваад А.Ө  гэдэг жолоочтой машинд суугаад Өмнөговь аймаг руу хөдөлсөн. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын цаана машины эд анги эвдрээд Дэлгэрцогт сумын төв дээр ирж гагнуулж янзлуулаад 20 цагийн үед хөдөлсөн юм. Тэгээд зүүрмэглээд явж байсан чинь гэнэт хажууд байсан хүмүүс А.Ө  ахаа шороо гээд хашхирсан тэгээд харсан чинь өмнө шороо тулаад ирсэн нэг мэдэхэд хүмүүс гараарай гээд шуугилдаад байсан. Тэгээд машин унасан байсан. Тэгээд машинаас гараад би өөрийн утсаар түргэн рүү залгаад хажууд байсан ахад өгч яриулсан. Тэгээд түргэн очоод бид нарыг авч ирсэн юм...” гэжээ. /хх-н 60-61/

Гэрч Х.М  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”... Манай найз М.Ө  Өмнөговь аймагт амьдардаг юм. Би найзынхаа хамтаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажил хийхээр болоод 2019 оны 4 дүгээр сар 09-ны өдөр Өмнөговь аймаг явах болсон юм. Тухайн үед манай найз М.Ө  Эрээн яваад эхнэрийн хамтаар буцаж таарсан учраас хамт явахаар болсон тэгээд би 15 цагийн үед Таван богдын автобусны буудлын хажуугаас тухайн алпхарданд суусан юм. Тухайн машинд суухад жолооч А.Ө , жолоочийн хажуу талд нэг хүүхэн сууж байсан хойд талын суудалд манай М.Ө  эхнэрийн хамтаар хажууд нь нэг хүүхэн сууж байсан намайг машинд суухад надтай хамт нэг хүүхэд мөн машинд ирж суусан юм. Тэгээд би суугаад шууд Өмнөговь аймгийн чиглэлд гарсан юм. Тэгээд явж байхад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 30 орчим км газарт явж байхад манай машины жолооч өмнөө явсан нэг машиныг гүйцэж түрүүлээд явж байхад замын овон товон таараад машин 2 удаа дээшээ доошоо савласан тэгсэн чинь машины хойд талд пар гээд явчихсан зогссон чинь машины зөв талын хойд армортизаторын доод таваг ханзарчихсан байсан. Тэгээд зогсоод үзэж байгаад чигээрээ явах гэсэн чинь явж болохгүй байсан тэгээд тэндээ зогсоод машины ачааг буулгаад уг армортизаторыг янзлах гээд үзсэн чинь сайн болохгүй байсан тэгээд байж байхад Өмнөговь явж байгаа гээд нэг алпхард хажууд ирээд зогссон тэр машинтай манай найз М.Ө  уулзаад ачаануудаа тэр машинд ачихаар болоод жолооч болон М.Ө  бид гурав ачааг зөөж нөгөө машинд ачсан юм. Тэгээд бид нар машиндаа суугаад Дэлгэрцогт сум ороод гагнуурчин олоод машины амортизаторыг гагнуулсан тэгээд тэндээс хөдлөхөд бүрэнхий болж байсан тэндээс хөдлөөд Дундговь аймаг ороод бензин хийгээд хөдөлсөн чигээрээ яваад Цогт-Овоо сумын төвд ирээд дэлгүүр дээр зогсоод би ус аваад жолооч тамхилаад тэгээд хөдөлсөн юм. Цогт-Овоо сумаас гараад саадгүй яваад аймаг руу бараг орж ирж байхад засмал замын баруун талд анхааруулах тэмдэг тавьчихсан 50-40 гээд тооно багсаж байгаа тэмдэг харагдаж байсан тэгээд тэр тэмдэг өнгөрч байхад засмал зам дээр шороо асгачихсан байгаа харагдсан тэр шороо руу жолооч чигээрээ яваад байхад М.Ө  хөөе шороо гээд орилсон тэр үед би өндийгөөд харсан чинь жолооч үрүүлээ зүүн тийш нь дарж байгаа харагдсан тэгээд тар няр гээд машин хамраараа газар шаагаад унасан тэгээд бүтэн өнхөрсөн байх тэгээд машин унасан дараагаар би машины зөв талын хаалганы цонхоор машинаас мөлхөж гарсан машинаас гарахад Ж.М   гэдэг жолоочийн хажууд сууж байсан эмэгтэй машинаас гарчихсан машины гадаа орилоод хэвтэж байсан хажууд нь жолооч утсаар яриад байж байсан мөн урд сууж явсан хүүхэд мөн гарсан байсан юм Миний араас нэг хүүхэн гарч ирсэн араас нь С.А  гарч ирсэн хамгийн сүүлд М.Ө  гарч ирсэн. Тэгээд нэг их удаагүй байхад Цагдаагийн машин ирсэн араас нь түргэн тусламжийн машин ирээд өвчтэй хүмүүсийг аваад эмнэлэг рүү явсан би цагдаагийн машинд суугаад эмнэлэг рүү хүргүүлсэн юм. Эмнэлэгт ирээд би рентгенд харуулсан юм. Тэгээд эмнэлэг дээр байж байгаад өглөөний 05 цагийн үед М.Ө ын гэрт очиж амарсан юм...” гэжээ. /хх-н 62-63/

Гэрч А.Ө  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би ТОҮОТА алпхард маркийн автомашинаар Улаанбаатар-Өмнөговь, Өмнөговь-Улаанбаатар гэсэн маршрутаар 2018 оны 08 дугаар сараас эхлэн хүн тээвэрт болон өөрийн ачаанд хааяа нэг явдаг юм. Би өөрийн эзэмшлийн 44-16 өмү улсын дугаартай ТОҮОТА алпхард маркийн автомашинаар Улаанбаатар хот руу 2019 оны 04 дугаар сарын 05-ны өдөр хүн тээвэр хийж явсан юм. Тэгээд Улаанбаатарт хэд хоног байж байгаад 2019 оны 4 дүгээр сар 09-ны өдөр Эрээнээс ирсэн Өмнөговь аймгийн 5 хүн 1 хүүхдийг аваад Өмнөговь аймаг руу 14 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 44-16 өмү улсын дугаартай ТОҮОТА алпхард маркийн автомашинаар гарсан юм. Тэгээд замд явж байхад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хойд нуруун дээр явж байхад миний машины амортизаторын доод суурь хугараад зогссон яагаад суурь хугарсан гэхээр ачаа хүндэдсэн учраас тэнд зогсож байгаад араас хоосон ирсэн ТОҮОТА алпхард маркийн машинд хүмүүсийг ачаа шилжүүлж ачсан /жолоочийн нэр, машины ноймерыг мэдэхгүй./ тэгээд ачаагаа шилжүүлж аччихаад зарим хүмүүсээ тэр машинд суугаад яв гэсэн боловч яваагүй. Тэгээд Дэлгэрцогт сумын төвд ирээд гагнуурчин олоод машины амортизоторыг гагнуулаад 19 цаг өнгөрч байхад Дэлгэрцогт сумаас Өмнөговь аймгийн чиглэлд гарсан Дундговь аймгаар дайрч бензин хийгээд шууд гарсан чигээрээ яваад Цогт-Овоо сумын төвд ирж дэлгүүрийн гадаа зогсоод ус авч уугаад хөдөлсөн тухайн үед цаг 23 цаг өнгөрч байсан. Тэгээд тэндээс хөдлөөд чигээрээ яваад Өмнөговь аймгаас 8 орчим км газарт ирж байхад гэнэт овоолсон шороо зам дээр харагдсан би шороог хараад тооромз гишгэсэн тэгээд юу болсон мэдэхгүй ямар ч байсан шороо даваад цаана нь машин тас унахыг мэдсэн тэгээд машинаас би жолоочийн эсрэг талын хаалгаар гараад машинаас хүмүүсээ гаргасан машинаас гараад ирэхэд машины 4 дугуй дээшээ харсан байдалтай байсан. Тэгээд би эхнэр рүүгээ залгаад яаралтай түргэн дуудчихаад хүрээд ир би осолд орчихлоо гэдгээ хэлсэн юм. Тэгээд удаагүй Цагдаа ирсэн дараа нь түргэн удаагүй ирээд хүмүүсийг үзээд бүх хүмүүсийг аваад явсан юм...” гэжээ. /хх-н 64-65/

Гэрч Х.Б гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:”... “Даян байгаль” ХХК-нь Барилгын чиглэлийн бүхий л үйл ажиллагааг бие дааж явуулдаг юм. Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн төвөөс зүүн тийш засмал зам дагуу 7км газарт барих Даланзадгад сумын онцлогийг харуулсан барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. Даян байгаль” ХХК-ны Ерөнхий захирал А.Д  Улаанбаатар хотод биеэ эмчлүүлж байгаа. Гүйцэтгэх захирал миний бие тухайн барилга байгууламжийг өөрийн биеэр хариуцан ажиллаж байгаа. Энэ ажил 2018 оны 10 дугаар сард эхэлсэн юм. Тухайн үед бол зам хаагаагүй. Одоогийн барьж байгаа хаалга бол зам хааж ажил гүйцэтгэхээс өөр арга байхгүй байсан учраас Аймгийн Засаг даргын тамгын газарт албан бичиг өгсний дагуу Цагдаагийн газартай холбогдож Замын цагдаагийн тасгаас зөвлөгөө авч стандартын дагуу замыг хааж ажлаа эхэлсэн. Тухайн замыг шороогоор хаагаад зүүн тийш эргэж засмал замын урьд талаар тойрсон шороон зам тавиулсан юм. Тэгээд шороон дээр нь анхааруулах улаан хасахтай тэмдэг, зүүн гар тийшээ гэсэн тэмдэг зэрэг 2 тэмдэг байгаа. Түүнээс зүүн тийш яваад замын баруун гар талд “Зам хаалттай” гэсэн тэмдэг байгаа. Түүнээс дахин зүүн тийш яваад 20,40, 60 гэсэн дугуй улаан хүрээтэй тэмдгүүд байгаа. Тэмдэг хоорондын зайг санахгүй байна. Тухайн үед нь зөвлөгөө авч байгаад хийж байсан юм. Уг тэмдгүүдийн хөл дээр нь цацруулагч наасан байгаа. Энэ тэмдгүүдийг замын тэмдэг хийдэг “Сүлжээт зам” ХХК-аар хийлгэсэн...” гэжээ. /хх-66/

      Шүүгдэгч А.Ө ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 дугаар сарын 09-ны өдөр 13 цагийн үед Улаанбаатар хот Нарантуул захын замын урьд талд байх Мон суль клонкийн баруун талын хашаанаас Өмнөговь явах наймаачдын ачааг ачсан юм. Тэгээд тэнд ачаа ачиж дуусгаад Ж.М  , О.Ц , М.Ө , С.А  нарыг суулгаад тэндээс Өмнөговь аймгийн чиглэлд гарсан юм. Тэгээд хотоос гарах 120 замаар чигээрээ явж байхад Таван богдын буудал дээрээс Х.М , М.Б  гэдэг хүүхэд хоёрыг машиндаа суулгасан юм. Тэгээд чигээрээ яваад айдсын давааны клонк орж машиндаа бензин хийгээд тэндээс хөдлөхөд 14 цаг өнгөрч байсан. Тэгээд зогсоогүй яваад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төв дөхөж байсан сумаас 11- 12 км газарт машины амартизаторын пүршний доод суурь хугараад зогссон тэнд 2 цаг гаруй зогссон байх. Тэрийг янзлах гэсэн боловч гагнуур хийхээс нааш янзлагдахааргүй байсан юм. Тэнд зогсож байхад Өмнөговь аймаг руу явдаг Алпхард ганц зорчигчтой явж таараад тэр машинд хүмүүсийн ачааг хийсэн юм. Тэгээд Дэлгэрцогт сум орж машины амартизаторыг гагнуулж янзалчхаад Дэлгэрцогт сумаас гэрэл тавиад хөдөлсөн юм. Тэгээд чигээрээ яваад Дундговь аймгаас гарахад байдаг Тэс шатахуун түгээх станцаас бензин аваад чигээрээ явсан юм. Тэндээс хөдлөөд зогсоогүй яваад Цогт-Овоо сумын төвд ирж дэлгүүрийн гадаа зогссон юм. Тэндээс хөдлөөд зогсоогүй яваад хэрэг болдог газарт ирсэн юм. Хэрэг болдог зам дээр ирэхэд 01 цаг 10 минут болж байсан. Би тухайн үед унтаагүй явсан, архи уугаагүй явсан. Гэнэт шороо ороод ирсэн. Би тоормозоо гишгээд шороог чигээрээ даваад цаад талд нь буусан тэгээд мэдэхгүй онхолдсон тэгээд машинаас хамгийн түрүүнд Ж.М   гарсан түүний араас нөгөө хүүхэд гарсан тэгээд би гарсан байх. Би машинаас хүмүүсээ гаргачхаад эхнэр рүү ярьсан эхнэр Түргэн дуудсан юм.Тэгээд эмнэлгийн машин ирээд хүмүүсийг аваад явсан би машин дээрээ үлдсэн араас нь Цагдаагийн хүмүүс ирсэн ийм зүйл болсон юм...” гэжээ. /хх-н 112-113/

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд: ”...Тоёота альпард маркийн 44-16 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Ө  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” Гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Мөн дүрмийн 3.4-т заасан Жолооч дараахь үүргийг хүлээнэ: “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зорчигч Ж.М  , М.Б , М.Ө , С.А , Х.М , О.Ц  нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.1-д “Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ. Хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох үед зорчигчид биедээ гэмтэл авахад нөлөөлсөн байх магадлалтай байна. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд Тоёота Альпард маркийн 44-16 өмү тээврийн хэрэгслийн овоолсон шороо хүртэл авагдсан тоормосны мөрний хэмжээсээр хурдыг тогтоох боломжгүй байна. Жолооч А.Ө  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй” гэжээ. /хх-68/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 230 дугаар дүгнэлтэд “...С.А ийн биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, хамрын таславчний муруйлт, зүүн нүдний дээд доод зовхи, өгзөгний хэсэг нилэнхүйдээ цус хуралт, дээд уруулын дотор салст шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ /хх-70-71/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 231 дугаар дүгнэлтэд “...О.Ц ийн биед тархины эдэд зулай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, 2 нүдний эргэн тойрон, нүүр, хүзүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ./хх-н 77/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 231 дугаар дүгнэлтэд “...О.Ц ийн биед  бүсэлхийн L4-L5, L5-S1-Р нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний урагдал, нугасны мэдрэлийн язгуурын дунд зэрэг дарагдал, баруун чихний хэнгэрэг цоорлын улмаас сонсгол их хэмжээгээр буурсан, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун чихний хэнгэрэг цоорлын улмаас сонсгол их хэмжээгээр буурсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.8.39-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 10%-р нөлөөлнө.  Бусад гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс  эдгэрэлтээс хамаарна...” гэжээ./хх-н 80-82/

                Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 228 дугаар дүгнэлтэд “...М.Ө ын биед толгойн орой хэсэг, духанд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-н 85/

              Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 228 дугаар дүгнэлтэд: “...М.Ө ын биед сээрний 1, 2, 4-р нугалмын шахагдсан хугарал, толгойн орой хэсэг, духанд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ  эдгэрэлтээс хамаарна...” гэжээ./хх-н 88/,

                 Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4877 дугаар дүгнэлтэд: “...Ж.М  гийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-74/,

            Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 229 дугаар дүгнэлтэд. “...М.Б ийн биед хамрын таславчийн муруйлт, хамар, дээд уруул, баруун бугалга, 2 өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. . Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-н 91/ 

           Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 227 дугаар дүгнэлтэд: “...Х.М ын биед толгойн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн далны доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-н 94/

          Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 226 дугаар дүгнэлтэд: “...М.А.Ө ын биед 2 бугалганд зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-н 100/

         Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2019 оны 06 дугаар сраын 04-ний өдрийн 49 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: ”Зам тээврийн ослын материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зурагт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.28 “Бусдад аюултай” тэмдгийг зам хаалттай гэсэн бичиглэлтэй анхааруулж, замын хаалттай хэсгээс ертөнцийн зүгээр зүүн тийш 11.5 метрт байрлуулсан. Мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.1 “орох хориотой”, 4.1.в зөвхөн зүүн гар тийш эргэх тэмдгүүд ослын үед автомашинд дайрагдаж газар унасан байдалтай байгаа нь нотлогдож байна. Мөн уг осол болсон замд Замын хөдөлгөөний дүрмийн 2.24 “хурдны дээд хязгаарлалт” тэмдгийн 60, 40, 20 миллийн хурдтай явах тэмдгүүдийг байрлуулсан байх тул авто зам дээр ажил гүйцэтгэгч байгууллага нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу аюулгүй байдлыг хангасан тэмдэг байрлуулсан гэж үзэхээр байна” гэжээ. /хх-103/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/,

Хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-13/,

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-14/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-15/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-21/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-116/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-117/,

БНМАУ-ын Батлан хамгаалах яамны хуягт танкийн техникийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-118/,

Оперативын факультетын үнэмлэхийн хуулбар /хх-119/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-120/,

Өмнөговь аймгийн автотээврийн төв тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-121/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооч А.Ө ын ВСД ангиллын жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-122/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, эмчилгээ, хохирол төлбөртэй холбогдох хохирлын нотлох баримтууд /хх-125-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-95/,

Шүүгдэгч А.Ө ын хохирол төлсөн жагсаалт, хохирогч нарын шүүхэд нэмж гаргаж өгсөн хохирлын нотлох баримтууд зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, болсон үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ө т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Ө ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Шүүгдэгч А.Ө ын хүний амь нас, эрүүл мэндэд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Ө  нь  2019 оны 04 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас зүүн тийш Улаанбаатар хот явах засмал замын 7 дахь километрт 44-16 ӨМҮ улсын дугаартай Тоёото Альпарт маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино.”, 12.2 “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас С.А ийн эрүүл мэндэд хүнд, Ж.М  гийн эрүүл мэндэд хүндэвтэр, О.Ц ийн эрүүл мэндэд хүндэвтэр, М.Ө ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А ийн мэдүүлэг  /хх-29-31/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ж.М  гийн мэдүүлэг /хх-35-38/, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Ө ын мэдүүлэг /хх-41-42/, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц ийн мэдүүлэг /хх-45-46/, гэрч С.А ийн мэдүүлэг /хх-54/, гэрч Ж.М  гийн мэдүүлэг /хх-56-57/, гэрч М.Ө ын мэдүүлэг /хх-58-59/, гэрч О.Ц ийн мэдүүлэг /хх-60-61/, гэрч Х.М ын мэдүүлэг /хх-62-63/, Насанд хүрээгүй гэрч М.Б ийн мэдүүлэг  /хх-н 50/, Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Ж.М гийн мэдүүлэг /хх-н 53/,

 Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг болсон гэх газар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас зүүн тийш Цогт-Овоо сум явах хатуу хучилттай авто замын 7 дахь км-т байв...Зам тээвийн осолд орсон автомашин нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигт засмал замын зорчих хэсгийн баруун талаар яваад зам дээр зам хаах зорилгоор овоолсон шороог мөргөсний улмаас зам тээврийн осол гарсан байх бөгөөд засмал замын ертөнцийн зүгээр хойд талд байх “зам хаалттай гэсэн анхааруулах тэмдэгийн урд талын засмал зам дээр шороо, хайрга их болсон хэсэгт автомашины мөр байх хэсгийг...тэмдэглэв...Уг замын эргэлт хэсэг  нь хайрга шороо ихээр тогтсон байв. Зам хаалттай гэх анхааруулах тэмдэг нь засмал зам дээр овоолсон шорооноос 11.5 м зайд байх бөгөөд уг овоолсон шорооноос ертөнцийн зүгээр баруун талд 11.2 м зайд 44-16 өмү улсын дугаартай саарал өнгийн Тоёота альпард маркийн автомашин 4 дугуйгаа дээш нь харуулсан байдалтай унасан байв...машинаас баруун урд зүгт 6 м зайд зүүн тийш эргэхийг заасан цэнхэр өнгийн тэмдэг газар унасан байдалтай байв...” гэсэн тэмдэглэл /хх-4-6/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-15/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-21/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.Ө ын гэм буруутай үйлдлийн улмаас М.Б , Х.М  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул иргэний нэхэмжлэгчээр тогтоон хохирол төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Ө  нь шүүх хуралдаанд “ Зам тээврийн осол гаргасан миний буруутай үйл ажиллагаа байгаа... тухайн үед зам дээр ажил хийсэн байгууллага замын анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ хангалттай биш тавьсан, гэнэт овоолсон шороо гараад ирсэн, тухайн үед замын тэмдэгүүдийг би анзаараагүй...” гэх тайлбарыг гаргасан.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг жолооч гэж хэлнэ.

Шүүгдэгч А.Ө  нь B C D ангиллын жолоочийн үнэмлэхтэй, 44-16 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь Өмнөговь аймгийн автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-121-122/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ө  Замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн дагуу аюулгүй байдлыг хангаж оролцох үүрэгтэй ба зам дээр байрлуулсан тэмдэг, тэмдэглэгээг анзаарахгүй тээврийн хэрэгслийн зохих хурдыг сонгож яваагүй нь жолооч замын хөдөлгөөнийн дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагаанаас болж зам тээврийн осол гарсан байна гэж дүгнэхээр байна.

Мөн шүүх хуралдаанд оролцсон шинжээчээс “...тухайн зам тээврийн осол гарахад тухайн зам дээр ажил гүйцэтгэгч байгууллага нь Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу аюулгүй байдлыг хангасан тэмдэг байрлуулсан. Тэмдэгийг зохих дүрмийн дагуу хангалттай байрлуулсан байсан...” гэсэн мэдүүлэг,  Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2019 оны 06 дугаар сраын 04-ний өдрийн 49 дүгээр шинжээчийн ”Зам тээврийн ослын материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зурагт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.28 “Бусдад аюултай” тэмдгийг зам хаалттай гэсэн бичиглэлтэй анхааруулж, замын хаалттай хэсгээс ертөнцийн зүгээр зүүн тийш 11.5 метрт байрлуулсан. Мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.1 “орох хориотой”, 4.1.в зөвхөн зүүн гар тийш эргэх тэмдгүүд ослын үед автомашинд дайрагдаж газар унасан байдалтай байгаа нь нотлогдож байна. Мөн уг осол болсон замд Замын хөдөлгөөний дүрмийн 2.24 “хурдны дээд хязгаарлалт” тэмдгийн 60, 40, 20 миллийн хурдтай явах тэмдгүүдийг байрлуулсан байх тул авто зам дээр ажил гүйцэтгэгч байгууллага нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу аюулгүй байдлыг хангасан тэмдэг байрлуулсан гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлтээр /хх-103/ зэргээр уг зам тээврийн осол гарахад зам дээр ажил үйлчилгээ явуулж байсан байгууллага болон бусад хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч А.Ө  зам тээврийн осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай драггер багажаар шалгахад 0.00 гарсан тэмдэглэл /хх-14/, Жолооч А.Ө ын гэрэл зургийн үзүүлэлт /хх-15/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Жолооч тухайн үед архи согтууруулах ундааны зүйл, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй байсан” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 

Шүүгдэгч А.Ө ын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ж.М  , М.Б , М.Ө , С.А , Х.М , О.Ц  нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.1-д “Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: Хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх” гэсэн заалтыг зөрчсөн болох нь 2019 оны 05 дугаар сраын 01-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн  ”... Зорчигч Ж.М  , М.Б , М.Ө , С.А , Х.М , О.Ц  нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.1-д “Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ. Хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох үед зорчигчид биедээ гэмтэл авахад нөлөөлсөн байх магадлалтай байна...” гэсэн дүгнэлтээр  /хх-68/ тогтоогдсон хэдийч уг осол гарахад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын дээрх дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлөөгүй гэж үзэх хэдий ч хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд нь хохирол учирхад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч А.Ө ын дээрх Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн ослоос хохирогч С.А ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн “...С.А ийн биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, хамрын таславчний муруйлт, зүүн нүдний дээд доод зовхи, өгзөгний хэсэг нилэнхүйдээ цус хуралт, дээд уруулын дотор салст шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 230 дугаартай  дүгнэлтээр /хх-70-71/,

Хохирогч О.Ц ийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн “...О.Ц ийн биед бүсэлхийн L4-L5, L5-S1-Р нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний урагдал, нугасны мэдрэлийн язгуурын дунд зэрэг дарагдал, баруун чихний хэнгэрэг цоорлын улмаас сонсгол их хэмжээгээр буурсан, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун чихний хэнгэрэг цоорлын улмаас сонсгол их хэмжээгээр буурсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.8.39-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 10%-р нөлөөлнө.  Бусад гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс  эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 231 дугаар дүгнэлтээр /хх-н 80-82/,

Хохирогч М.Ө ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь  Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн “...М.Ө ын биед сээрний 1,2,4-р нугалмын шахагдсан хугарал, толгойн орой хэсэг, духанд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ  эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 228 дугаар дүгнэлтээр /хх-н 88/, 

Хохирогч Ж.М  гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн “...Ж.М  гийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 4877 дугаар дүгнэлтээр /хх-74/ 1 хүний эрүүл мэндэд хүнд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дүгнэж үзвэл:

   Шүүгдэгч А.Ө  1956 оны 07 дугаар сарын 22-нд Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкийн ашиглалтын инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт , ам бүл 2, эхнэрийн  хамт, Өмнөговь аймаг Даланзадгад сум, 3 дугаар баг, 25-19 тоотод  оршин суух хаягтай, ял шийтгэлгүй болох нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-116/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-117/, БНМАУ-ын Батлан хамгаалах яамны хуягт танкийн техникийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-118/, Оперативын факультетын үнэмлэхийн хуулбар /хх-119/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-120/ зэрэг хувийн байдалтай холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Ө   анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-120/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт эмчилгээтэй холбоотой хохирлыг гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.  

          Харин шүүгдэгч А.Ө ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч А.Ө ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Гэмт хэрэгт ял оногдуулахад хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан Шударга ёсны зарчимд тулгуурлан, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Ө ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод  нийцнэ гэж үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч А.Ө ын авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А , М.Ө  нарын хохирол төлбөрийн талаар:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А , М.Ө  нар нь тус гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ хүнд, хүндэвтэр хохирол авч дараах хохирол төлбөрийг шүүгдэгч А.Ө аас нэхэмжилсэн байна.

Хохирол төлбөртэй холбоотой 1 дүгээр хавтаст хэргийн 127-170, 2-р хавтас 60-65, 2 дугаар хавтас хэрэгт авагдсан шүүхэд ирүүлсэн 28 хуудас баримтуудыг шинжлэн судлаад

Эмчилгээний зардал 5.803.961, Олох ёстой байсан орлого 2019.06.10-19 хооронд 2.992.000 төгрөг, лангууны түрээс 4-7 сар 2.915.000 төгрөг, худалдагчийн цалин 2.350.000 төгрөг, Лангуу хаасан ажлуулж байсан бол олох ёстой байсан орлого 15.327.700 төгрөг, Төрийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, урсгал зардал, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гэх нийт 48.817.903 төгрөг нэхэмжилсэн.

Шүүх эмчилгээний зардал 5.803.961 төгрөгийг шүүгдэгч А.Ө аас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч  С.А , М.Ө  нарт олгохоор шийдвэрлэх зүйтэй байна.

Бусад хохирол болох лангууны түрээс, худалдагчийн цалин, олох ёстой байсан орлого, сэтгэл санааны хохирол, урсгал зардал зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэж шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Төрийн банкнаас 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр авто машиндаа засвар үйлчилгээ хийх сэлбэг авах зориулАл р авсан зээлийн үлдэгдэл болох 10.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Ө  хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А , М.Ө  нарт эмчилгээний төлбөр болон эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 3.293.758 төгрөг төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд өгсөн хохирлын жагсаАл р тогтоогдож байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А , М.Ө  нарт эмчилгээтэй холбоотой хохирол төлбөр 5.803.961 төгрөгөөс 3.293.758 төгрөгийг хасч 2.510.203 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ө  гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч иргэний нэхэмжлэгч С.А , М.Ө  нарт 2.510.203 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирол төлбөр төлсөн талаарх баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч А.Ө-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А , М.Ө  нарт  төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.М  гийн хохирол төлбөрийн талаар:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.М   нь тус гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ хүндэвтэр хохирол авч дараах хохирол төлбөрийг шүүгдэгч А.Ө аас нэхэмжилсэн байна.

Хохирол төлбөртэй холбоотой 1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудаснаас 194, 2 дугаар хавтаст хэргийн 43-59, 2 дугаар хавтаст хэрэгт гаргаж өгсөн 28 хуудас баримтуудыг шинжлэн судлаад

Эмчилгээний зардал 5.369.109 төгрөг, Гандрис худалдааны төвийн лангууны түрээс 1.760.000 төгрөг, худалдагчийн цалин 2.546.500 төгрөг, группийн зөрүү 420.000 төгрөг, нөхөр Даваахүүгийн цалингүй чөлөө авсан 704.160 төгрөг, Банкны зээлийн үлдэгдэл 3.750.000 төгрөг, 8 дугаар сарын орлого алдангаар 7.750.000 төгрөг, 2018 оны 4-7 сар, 2019 оны 4-7 сард олох ёстой орлогын зөрүү 14.089.000 төгрөг, сэтгэл санаа, урсгал зардал 10.000.000 төгрөг, нийт 46.388.769 төгрөгийг нэхэмжилсэн.

            Шүүх эмчилгээний зардал 5.369.109 төгрөгийг, мөн нөхөр Даваахүүгийн цалингүй чөлөө авч эхнэрээ асарсан 704.160 төгрөгийн хохирол төлбөр нийт 6.073.269 төгрөгийг  шүүгдэгч А.Ө аас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.М  д олгохоор шийдвэрлэлээ.

   Гандрис худалдааны төвийн лангууны түрээс, худалдагчийн цалин, группийн зөрүү, олох ёстой байсан орлогын алданги, зөрүү, сэтгэл санааны хохирол, урсгал зардал зэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэж шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

            Хас банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэлтийн хөрөнгийн зориулАл р авсан зээлийн үлдэгдэл болох 3.750.000 төгрөгийг тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Ө  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.М  д эмчилгээний төлбөр болон эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт нийт 4.564.010 төгрөг төлсөн болох нь  шүүгдэгчийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хохирол төлбөр төлсөн жагсаАл р тогтоогдож байх тул хохирогч Э.Ж.М  д 6.073.263 төгрөгөөс 4.564.010 төгрөгийг хасч 1.509.259 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ө  нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч иргэний нэхэмжлэгч Ж.М  д 3.113.279 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирол төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч А.Ө ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.М  д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц ийн хохирол төлбөрийн талаар:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц т тус гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ хүндэвтэр хохирол авч дараах хохирол төлбөрийг шүүгдэгч А.Ө аас нэхэмжилсэн байна.

Хохирол төлбөртэй холбоотой 1 дүгээр хавтаст хэргийн 197-216, 2 дугаар хавтаст хэргийн 66-91, шүүхэд ирүүлсэн 3 хуудас баримтуудыг шинжлэн судлаад

Эмчилгээний зардал 2.295.132 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, лангууны түрээсийн төлбөр 880.000 төгрөг, 4, 5 сарын худалдагчийн цалин 793.000 төгрөг, 2018 оны 4, 5 сарын орлогын алдагдал 12.196.500 төгрөг, урсгал баримтгүй хохирол их гарсан нийт 26.612.142 төгрөг нэхэмжилсэн.

Шүүх эмчилгээний зардал 2.295.132 төгрөгийг шүүгдэгч А.Ө аас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц т олгохоор шийдвэрлэх нь  зүйтэй байна.

Бусад лангууны түрээс, худалдагчийн цалин, олох ёстой байсан орлогын алдагдал, зэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэж шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан тул өмгөөллийн хөлс болох 500.000 төгрөгийн хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Ө  хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц т эмчилгээний төлбөр болон эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 500.000 төгрөг  төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн 500.000 төгрөг шүүгдэгчээс авсан талаарх мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц т 2.295.132 төгрөгөөс 500.000 төгрөгийн хасч 1.795.132 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ө  нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч иргэний нэхэмжлэгч О.Ц т 2.040.132 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирол төлбөр төлсөн талаарх баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч А.Ө ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц т төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч М.Б ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М ийн хохирол төлбөрийн талаар:

Иргэний нэхэмжлэгч Ж.М ийн хүү М.Б  тус гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ хөнгөн хохирол авч дараах хохирол төлбөрийг шүүгдэгч А.Ө аас нэхэмжилсэн байна.

Хохирол төлбөртэй холбоотой 1 дүгээр хавтаст хэргийн 220-223 дугаар талын баримтуудыг шинжлэн судлаад

Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 743.740 төгрөг нэхэмжилсэн.

Шүүх эмчилгээний зардалд 533.740 төгрөгийг шүүгдэгч А.Ө аас гаргуулан иргэний нэхэмжлэгч  Ж.М т олгохоор шийдвэрлэх нь  зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг зөвхөн байгууллагын тодорхойлолтоор /хх-221-222/ тооцон гаргах боломжгүй тул нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Ө  нь гэм буруугийн шүүх хуралдаанаас иргэний нэхэмжлэгч Ж.М т 537.370 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирол төлбөр төлсөн талаарх баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч А.Ө ыг иргэний нэхэмжлэгч Ж.М т  төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Иргэний нэхэмжлэгч Х.М ын хохирол төлбөрийн талаар:

Иргэний нэхэмжлэгч Х.М  тус гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ хөнгөн хохирол авч дараах хохирол төлбөрийг шүүгдэгч А.Ө аас нэхэмжилсэн байна.

Гэмт хэргийн улмаас хийх ёстой байсан ажлаа хийж чадаагүй тул 1.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Ө аас мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн.

Хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ө  нь иргэний нэхэмжлэгч Х.М од 383.000 төгрөг эмчилгээний зардалд шилжүүлсэн болох нь шүүгдэгчийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /2 дугаар хавтаст хэрэгт авагдсан шүүхэд ирүүлсэн баримт/

Иймд шүүгдэгч А.Ө ыг иргэний нэхэмжлэгч Х.М од төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хувиараа бизнес хийж лангуу ажиллуулдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Уг гэмт хэргийн улмаас өөрсдөө ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж худалдагч авч ажиллуулсны цалин хөлс тус тус нэхэмжилсэн боловч худалдагчид тухайн цалин хөлсийг өгсөн эсэх, ямар хугацаанд ажиллуулсан, худалдагч цалин хөлсөө аваад татвар төлсөн зэрэг нь баримтууд хэргийн хүрээнд авагдаагүй байна. Мөн сэтгэл санааны хохирол, урсгал зардлыг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлсэн болно.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан, мөн шүүгдэгч А.Ө  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын цаашид гарах хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн тул нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх хүсэлтийг нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “ шүүгдэгч А.Ө ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Тус гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг. Шүүгдэгч хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрөө төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болдог. Шүүгдэгч А.Ө  үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа цаашид гарах хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгч А.Ө ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч болгоомжгүй үйлдэгдсэн хэдий ч тус гэмт хэргийн улмаас 6 хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн хохирол учирсан хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй тул хуульд заасан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч А.Ө т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Ө ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон болно.

            Шүүгдэгч А.Ө т хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №17560 дугаартай жолооч А.Ө ын В, С, D ангиллын жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн тул  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч А.Ө  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсныг дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайжууд овгийн А.Ө ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч А.Ө  хохирогч нэхэмжлэгч С.А , М.Ө  нарт 2.510.203 /хоёр сая таван зуун арван мянга хоёр зуун гурав/ төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Ж.М  д 3.113.279 /гурван сая нэг зуун арван гурван мянга хоёр зуун далан ес/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц т 2.040.132 /хоёр сая дөчин мянга нэг зуун гучин хоёр / төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.М т 537.370 /таван зуун гучин долоон мянга гурван зуун дал/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.М од 383.000 /гурван зуун наян гурван мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А , М.Ө , Ж.М   нарын банкны зээлтэй холбоотой хохирол төлбөр, иргэний нэхэмжоэгч, хохирогч О.Ц ийн өмгөөлөлийн хөлстэй холбоотой нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А , Ж.М, О.Ц , М.Ө , иргэний нэхэмжлэгч Э.Майцэцэг, Х.М нар нь олох ёстой байсан орлого, лангууны түрээс, худалдагчийн цалин хөлс, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гаргах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч А.Ө т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №17560 дугаартай шүүгдэгч А.Ө ын В, С, D ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгасугай.

  1. . Шүүгдэгч А.Ө  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.Ө т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ