Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дын Гт холбогдох 1935001500125 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Увс аймгийн Улаангом сумын 9-р баг, 19-10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Х овогт Дын Г /РД: ............................./.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Д.Г нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах “Хүслэн” зочид буудлын гаднаас хохирогч Л.Бын эзэмшлийн 6617 УБО улсын дугаартай “Хюндэй верна аксент” загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөргүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Гийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах “Хүслэн” зочид буудлын гаднаас хохирогч Л.Бын эзэмшлийн 6617 УБО улсын дугаартай “Хюндай верна аксент” загварын саарал өнгийн авто машиныг зөвшөөргүйгээр авч явсан болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-р тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-р тал/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-р тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25, 26-р тал/,

Хохирогч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр миний ах С 17 цагийн орчим манайд ирээд Хөндлөн рүү гэрт хүргээд өг гэхээр нь өөрийн 6617 УБО улсын дугаартай “Хюндай верна аксент” загварын саарал өнгийн авто машинаар С ахыг хүргэж өгөхөөр хамт явж байтал манай ах С Хүслэн буудал ороод нэг найзтайгаа уулзъя гэж хэлэхээр нь 19 цагийн орчим Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хүслэн нэртэй зочид буудлын гадна очиж өөрийн ах Сийн хамт Хүслэн буудал руу ороод 3 орчим минут болоод гараад ирэхэд миний 6617 УБО улсын дугаартай авт машин алга болсон байсан. Тухайн үед би машины түлхүүрийг дотор нь үлдээгээд орсон. С ах бид хоёрыг Хүслэн буудал руу ороход гадна талд хоёр согтуу залуу сууж байсан. Тэр хоёр залуу л миний тээврийн хэрэгслийг хулгайлсан байх гэж бодож байна. Миний авто машин бензин багатай, бензин багассан болохыг тодорхойлдог автомашины шар гэрэл асчихсан байсан. Намайг авто машины хүлээж буцааж хүлээж авахад бензин хорогдоогүй, хэвийн ажиллаж байсан.  Би өөрийн авто машиныг 2018 онд Улаанбаатар хотоос 1.500.000 төгрөгөөр Д гэх залуугаас худалдаж авч байсан. Машинаа худалдаж авахдаа бид худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байгаа. Би машинаа Улаангом суманд байрлах "Хүслэн" зочид буудлын зүүн талын 1 дэх гудамжаар хойд зүгт яваад айлын хашааны гадна талд орхисон байхад нь очиж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 46-47,48-49-р тал/,

Гэрч О.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “манай бригадын найз Г авто машин аваад явсан гэхээр нь би дүү Бийн хамт хайж яваад “Бор залаа” гэх дэлгүүрийн дээд гудамжаар ороход 6617 УБО улсын дугаартай верна аксент зогсож байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/,  

Гэрч О.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байтал ах Н ирээд “манай бригадад хамт ажиллаж байсан Г буудлын гаднаас машин аваад явсан байна. Хоёулаа явж хайяа” гэхээр нь би зөвшөөрсөн. Бид хоёр Цастогтох дэлгүүрийн дээд талд байрлах Бор залаа дэлгүүрийн дээд гудамжаар ороход 6617 УБО улсын дугаартай верна аксент загварын машин зогсож байсан. Уг машин эзэнгүй, цоожтой байсан. Тэгээд Н ах цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,

Гэрч Т.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 3 дугаар сарын сүүлээр Ховд аймгаас Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал гэх газарт очиж гар аргаар алт олборлогчдын багт нэгдэж 1 сар орчим ажилллаад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Бор хавцлаас М гэдэг Бор хавцалд алт олборлодог багт хамт ажиллаж байсан залуутай хамт аймгийн төв рүү хөлсний унаагаар орж ирсэн. Мгийн бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна.  Би Увс аймгийн төвд ирээд М болон Г нарын хамт 2 өдөр архи ууж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 21-ны орой эрүүлжүүлэхэд орсон. Би нэлээн согтолттой байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. 2019 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр 18-19 цагийн орчим "Хүслэн" зочид буудлын гадна Г, М бид гурав 1 шил 0.75 литрийн архи ууж дуусгаад М түрүүлээд яваад өгсөн. Дараа нь би явсан. Хүслэн буудлын гадна Г ганцаараа үлдчих шиг болсон. Би ганцаараа Увс аймгийн Улаангом сумыг сайн мэдэхгүй болохоор Бор хавцалд хамт ажилладаг Б гэх залуугийн гэр рүү явж байснаа санаж байна. Би ганцаараа Баруун зам дэлгүүрийн тийшээ явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/,

Гэрч Э.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагаас шөнө 02 цаг хүртэл Улаангом сумын 3, 12-р багийн нутаг дэвсгэрт д/а Т.Бы хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 60 айлын орон сууцанд согтуу хүн амгалан тайван байдал алдагдуулж байна гэсэн дуудлагын эхний орц руу ороод 4 давхарт гарахад Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай биеэ авч явах чадваргүй байдалтай байсан. Д.Г нь тухайн орцонд ганцаараа байсан юм. Д.Гийг босгож зогсоогоод хувцасанд нь үзлэг хийх гэхэд өмсөж байсан бор өнгийн савхины баруун талын халааснаас хуванцар бариултай, төмөр материалаар хийсэн автомашины хоёр ширхэг түлхүүр, хумсны хутгатай улбар шар өнгийн цагираг төмөртэй гаргаж ирээд шидчихсэн. Би энэ ямар учиртай түлхүүр юм гэхэд миний автомашины түлхүүр гэж Д.Г хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57,58-р тал/,

Гэрч С.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд жижүүр эмчээр ажиллаж байсан. Тухайн өдөр 21 цаг 04 минутын үед Д.Г эрүүлжүүлэх байранд ирсэн.  Түүний биед үзлэх хийхээс өмнө Г халааснаасаа 1 гогцоотой, 2 ширхэг хар өнгийн хуванцар материалаар хийсэн бариултай, төмөр материалаар хийсэн нэг түлхүүр нь урд хэсгээрээ хугарсан автомашины түлхүүрийг гаргаж ирсэн. Согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн тул хэнийх болохыг асуухад хариулаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р тал/,

Гэрч Т.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “Дуудлагын дагуу дэд ахлагч Э бид хоёр 2-р 60 айлын эхний орц руу ороод 4 давхарт гарахад Д овогтой Г гэгч нь соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай биеэ авч явах чадваргүй байдалтай байсан ба хаашаа явж байгаа талаар асуухад гэртээ орох гэсэн юм гэж хэлсэн. Бид нар Д.Г гэгчийг эрүүлжүүлэх саатуулах байранд авчирсан. Д.Гийг эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирсэний дараагаар хувцасанд байгаа эд зүйлээ гаргаж тавих, хувцасаа тайлахыг хүсэхэд Д.Г өмсөж байсан савхины баруун гар талын халааснаас 2 ширхэг хар өнгийн хуванцар материалаар хийсэн бариултай, төмөр материалаар хийсэн автомашины түлхүүр хоёр ширхэгийг гаргаад сандал дээр шидчихсэн. Би энэ ямар учиртай түлхүүр юм гэхэд миний автомашины түлхүүр гэж Д.Г хэлсэн. Бид Д.Гийн согтолтыг согтуурал хэмжигч драгер 6820 загварын багажаар шалгахад 3.52 хувийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р тал/,

Гэрч Л.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тариалан сумын 'Бор хавцал" гэх нэртэй газар гар аргаар алт олборлож байгаад үйлчилгээний автомашинд суугаад Улаангом суманд ирсэн. Улаангомд төрсөн аав Лгийн гэрт миний төрсөн дүү Л.Бын эхнэр төрчихсөн, Л.Б эхнэр хүүхдүүдийн хамтаар байсан юм. Би хадам ах Сэрдээ гэгчтэй хамт 1 ширхэг 2.5 л Сэрүүн нэртэй пиво уучихаад дуусаад өөрийн төрсөн дүү Л.Бын автомащинаар тус аймгийн Улаангом сумын 8-р баг Хөндлөнгийн гол гэх нэртэй газарт гэртээ хүргүүлэх гээд автомашинтай явсан. Тэгээд дүү Л.Бын саарал өнгийн верна загварын автомашинтай явж байхад манай найз Ж гэх нэртэй залуу тус аймгийн Улаангом сумын нутагт байрлах "Хүслэн нэртэй зочид буудалд байна, та "Бор хавцалаас" ороод ирчихсэн үү, хүрээд ирээч 1 аяга пиво хувааж ууя” гэж гар утсаар нь ярихаар нь би дүү Л.Бод хэлээд Хүслэн" зочид буудлын гадна очсон. Буудлын гадна үл таних согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр эрэгтэй хүн байсан бөгөөд би дүү Л.Бын хамтаар байр руу ороод гараад ирэхэд Л.Бын автомашин байхгүй. Зочид буудлын гадна байсан хоёр залуу бас байхгүй байсан. Би төрсөн дүү Л.Бын хамтаар тухайн Хүслэн нэртэй зочид буудал руу ороод удаагүй Ж гэх залууг хайхад "Хүслэн" зочид буудалд байхгүй болохоор нь гараад ирэхэд автомашин байхгүй байсан. Ойролцоогоор 2-3 минут болсон байх. Тэгээд манай төрсөн дүү Л.Б цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гээд явсан. Харин би такси бариад аавын гэр рүү явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/,

Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагаар ажиллаж байгаад 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс жижүүрийн шуурхай удирдлагын албан мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллах болсон. 2019 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр би цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаагаар ажиллаж байсан бөгөөд 21 цаг 04 минутад эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Б, Э.Э нар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан зөрчлийн дагуу согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн Д овогтой Г гэгчийг эрүүлжүүлэх, саатуулах байранд авч ирсэн. Д.Г нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн, их согтсон байдалтай байсан ба намайг эмчийн хамтаар бүртгэл хөтөлж байхад Д.Гийн бор өнгийн савхин куртикний халааснаас 2 ширхэг түлхүүр, нэг төмөр материалаар хийсэн кольцо, цагирагтай зүйл гарч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/,

Гэрч П.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хүслэн" зочид буудлын гаднаас 67-17 УБО улсын дугаартай саарал өнгийн аксент верна загварын автомашин хулгайлагдсан талаар мэдээгүй. Би халуун усанд орчихоод "Хүслэн" зочид буудал руу ороход автомашин алга болсон талаар мэдсэн. Хаана байсан автомашин болох талаар асуухад гадна байсан зочид буудал ороод удалгүй буцаад гараад ирэхэд алга болсон байсан гэж хэлсэн. Цагдаагийн алба хаагч нар хяналтын камерын системд бичигдсэн дүрс бичлэгийн шүүхэд автомашин алга болохоос өмнө хамгийн сүүлд зочид буудлаас нэг нь хар өнгийн куртиктэй, саарал өнгийн жинсэн өмдтэй, нөгөө залуу нь бор өнгийн савхитай, бараан өнгийн өмдтэй залуу нар гарсан байсан. Бор өнгийн савхитай залууг цагдаа Д.Г гэгч нь хараад танисан ба хяналтын камерын системд бичигдсэн дүрс бичлэгийг шүүж харчихаад гараад явчихсан. Тухайн үед манай зочид буудлын гадна талын камер ажиллахгүй байсан учраас буудлын гадна талын хэсэгт юу болж байгааг мэдэх боломжгүй байсан. Тухайн өдөр манай байгууллагад манай ажилтан М ажиллаж байсан. М надад хэлэхдээ тухайн өдөр ойролцоогоор 17 цагийн үед бор өнгийн савхин куртиктэй залуу хажуудаа хоёр залуутай унтана гээд нэг өрөө рүү орсон. Тэгээд өрөөнд байхад гаднаас нэг залуу орж ирсэн бөгөөд зочид буудлын өрөөнд тамхи татаж, гаднаас орж ирсэн залуу архи авч ирсэн түүнийг ууж байсан М түүнийг мэдчихээд тэд нарын зочид буудлаас хөөж гаргасан. Эхлээд хоёр залуу нь гараад явчихсан. Түүний дараа хэсэг хугацааны дараа бор өнгийн савхин хүрэмтэй залуу, хар өнгийн хүрэмтэй залуу нар автомашины эзэмшигч гэх залуу орж ирэхийн өмнө гараад явсан. Удалгүй тухайн автомашины эзэмшигч гэх залуу манай зочид буудал руу орж ирсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/,

Гэрч Н.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр "Хүслэн" зочид буудалд ажиллаж байхад 17 цаг 21-ний өдөр Д.Г гэх залуу манай буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гурвуулаа унтаж амарна гэж хэлсэн. Тэгээд байж байхад нэг залуу гаднаас архитай араас нь орсон. Тэгээд зочид буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь би хөөгөөд гаргахад хоёр залуу гараад явчихсан. Харин Д.Г гэх залуу хажуудаа нэг залуутай хамт үлдсэн хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдоод байсан. Би тэд нарыг зочид буудлаас гаргасан. Хэсэг хугацааны дараа манай буудалд танихгүй хоёр залуу хүн асуугаад орж ирсэн. Тухайн хайж байгаа хүн нь манай өрөөнд байхгүй байсан тул буцаад гарчихаад автомашин хулгайлагдсан байна гэж хэлээд орж ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ба цагдаа нар ирчихсэн байхад манай захирал П.Ц ирсэн. Цагдаа нар камер шүүчихээд надаас нэрийг нь асуухаар нь би Д.Г гэж хэлсэн талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-р тал/,

Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр би тус аймгийн Улаангом сумын нутгаар автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Улаангом сумын 10-р багийн нутагт байрлах "Хүслэн" нэртэй зочид буудлын гаднаас 66-17 УБО улсын дугаартай, саарал өнгийн аксент верна загварын автомашин хулгайлагдлаа гэх дуудлагын дагуу хөдөлгөөнт эргүүлийн автомашинаар а/ч Д.Гийн хамтаар "Хүслэн" нэртэй зочид буудалд очоод болсон асуудлыг тодруулж тухайн зочид буудлын хяналтын камерын системийг шүүж үзэхэд зочид буудлын гадна талын камер ажиллагаагүй байсан бөгөөд дотно талын камерын бичлэгийг харахад нэг нь хар өнгийн, нөгөө бор өнгийн савхин куртиктэй хоёр залуу тухайн буудлаас хамгийн сүүлд гарсан байсан. Зочид буудлаас гарсан цаг хугацааг би тодорхой сайн санахгүй байна а/ч Д.Г нь бор өнгийн савхин куртиктэй залууг хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгээс хараад танисан. Д овогтой Г гэх залуу байна гэж хэлсэн. Би а/ч Д.Гийн хамтаар Д овогтой Г гэх залуугийн гэрт очиход гэртээ байхгүй гараад явсан, гар утасгүй байгаа гэж түүний эхнэр нь хэлсэн. Тэгэхээр нь Д.Г өөрийн танидаг хүмүүс рүү яриад Д овогтой Г гэгч нь хүний автомашин аваад явчихсан юм шиг байна. Тухайн залууг хайж олмоор байна гэж хэлээд гар утсаар яриад байсан юм. Түүний дараагаар 20-30 минутын дараа Н гэгч нь Д.Г руу яриад тухайн алга болсон 6617 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг олсон гэж хэлсэн. Д.Г олчихсон байна гээд тухайн газарт очиход "Хүслэн" зочид буудлаас 2 гудамжны цаанаа аваачаад гудамжинд орхичихсон, автомашины түлхүүр байхгүй, автомашинд ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Автомашины байсан хашааны эзнээс танай гэрт Д.Г гэгч нь байна уу? автомашиныг хэн гэгч нь унаж ирсэн юм бэ? гэхэд байхгүй, манай гэрт манай хүүхэд байсан юм, гадна автомашин ирээд зогсчихоод хүн нь явчихлаа гэж манай хүүхэд надад хэлсэн гэж нэг үл таних эмэгтэй хүн хэлсэн. Тэгээд би автомашин олдсон талаар ерөнхий жижүүрт мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/,

Гэрч Н.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад махны 60-н айлын байрны баруун талын эхний орцны хоёр давхарт Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, орилж, хашгирсан, сууж байсан. Би орилж хашгирч болохгүй талаар хэлэхэд 4 давхар руу гэртээ орно гэж хэлээд 4 давхарт гараад нэг айлын хаалга цохиод орилж, хашгираад байсан. Хаалга онгойлгохгүй байсан бөгөөд би очиж асуухад манай гэр энд байдаг гэж худал хэлсэн. Д.Гийн гэр нь тус аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт байдаг. Д.Гийг согтолтын зэргийг согтуурал хэмжигч драгер 6820 загварын багажаар шалгахад 3.52 хувийн согголттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/,

Гэрч Н.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 21-ний орой би гэртээ хүүхдүүдийн хамт байж байтал манай гэрийн 15 дугаартай хашааны гадна нэг машин ирэх шиг сонсогдсон. Би хүүхдүүдээсээ машин ирсэн үү гэхэд мэдэхгүй гэсэн. Би айлд очиж тариа хийлгэхээр гэрээсээ гарахад манай гадна жолоочгүй авто машин зогсож байсан. Тэгэд би айл тариа хийлгээд ирэхэд бас л байсан хэвээр байсан. Хэний машин болохыг хэдэн хүн унаж ирсэн болохгүй мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р тал/,

Гэрч Ж.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд д/а Э.Э, д/а Т.Б нарын хамтаар 3,12-р багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Т.Б, Э.Э нар дуудлагаар явчихсан. Би хариуцаж ажиллаж байгаа 3, 12 дугаар багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад тус аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг махны-60 айлын орцонд хүн орилоод хашгираад байхаар нь орж шалгахад Д овогтой Г гэгч нь байсан. Би Д.Гт шаардлага тавьж орилж болохрүй талаар хэлэхэд дээшээ шатруу 4 давхар луу 2 давхараас гараад орилоод нэг айлын хаалга цохисон. Тэгэхээр нь би 7045102 дугаарын утас руу өөрийн гар утсаар яриад Д.Гийг зөрчил үйлдээд байгаа талаар хэлсэн бөгөөд удалгүй ерөнхий жижүүрээс хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай д/а Э.Э, Т.Б нар ирсэн. Би Д.Гоос хэний хаалга цохиод байгаа талаар асуухад манай гэр энэ гэж худал хэлсэн ба байрны хаалгыг би тогшиход хүн гарч ирээгүй, цоожтой юм шиг байсан. Д.Гийг Т.Б, Э.Э бид нар тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх түр саатуулах байранд аваачиж эрүүлжүүлсэн. Д.Г нь их согтсон байсан бөгөөд биеэ авч явах чадваргүй байсан. Э.Э, Т.Б нар эрүүлжүүлэх байр руу оруулж эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаад хүлээлгэн өгсөн бөгөөд би зөрчлийн талаарх гомдол гаргасан тэмдэглэлд гарын үсэг зурж, Д.Г зөрчил үйлдсэн талаар илтгэх хуудас бичиж ажилласан.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р тал/,

Гэрч Г.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр би Ц гэх нэртэй залуу, Ховд аймгийн харъяат тус аймгийн Тариалан сумын нутагт байрлах “Бор хавцал" гэх нэртэй газарт хамт ажиллаж байсан Г гэгч залуу бид гурав 0.75 л Ерөөл нэртэй архийг “Өгөөж" худалдааны төвөөс аваад Цын хашаанд сууж ууж дуусаад такси бариад бид гурав Д овогтой Гийн гэрийн гадна очоод Д.Гийн дуудахад гараад ирсэн. Тэгээд Га, Ц, Д.Г бид нар тус аймгийн Улаангом сумын 10-р багийн нутагт байрлах "Хүслэн" нэртэй зочид буудалд очсон. Буудал руу ороод тэнд хонохоор болоход буудлын мөнгө дутсан. Тэгэхээр нь би тус аймгийн Улаангом сумын нутагт байрлах Улаангом политехник коллежийн дэргэд байрлах хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө аваад "Хүслэн" зочид буудал руу явах замдаа "Хишигт" гэх нэртэй супермаркетээс 0.75 л Ерөөл нэртэй архи 1 ширхэгийг аваад Хүслэн зочид буудалд ороод бид нар хувааж уусан. Тэгээд ууж байгаад Ц надтай маргалдах гээд байх шиг болохорр нь би маргалдаад цагдаа дуудаж магадгүй, тухайн үед би мөнгөтэй, гар утастай явсан учраас алдчихаж магадгүй гээд өөрийн төрсөн аав Гыг дуудаад суугаад явсан. Хэдэн цагийн үед Хүслэн зочид буудлаас гарч явсан болохыг тодорхой мэдэхгүй байна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас би сайн санахгүй байна. Би гэртээ очоод унтаж амарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р тал/,

Гэрч Ц.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр би гэртээ байхад М буюу Г.Ц гэх залуу, Ховд аймгийн харъяат Д.Г гэх залуутай хамт манай гэрт 0.5 л Ерөөл нэртэй архитай ирсэн. Тэгээд намайг хамт гаръя гэхэд манай эхнэр Н гаргахгүй гэж хэлсэн. Би хашаан буланд сууж байхад М буюу Ц танай эхнэр намайг танай гэрт анх удаа ирэхэд хөөлөө гээд уурлаад авч ирсэн 0.5 л Ерөөл нэртэй архийг задлаад надад өгөхөөр нь би уухгүй амсчихаад буцаагаад өгөхөд М шидээд хагалчихсан. Тухайн үед М, Ховд аймгийн харъяат Га нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай байсан юмаа. Тэд нар надтай хамт Бор хавцал гэх гар аргаар алт олборлодог газар нэг бригадад ажиллаж байсан бөгөөд өмнөх өдөр нь бид нар гэртээ ирчихсэн байсан юм. Намайг гаръя гээд байхаар нь би хамт гарсан бөгөөд бид нар такси бариад шууд Камиа буюу Гийн гэрт очоод Д.Гийг аваад тус аймгийн Улаангом сумын 10-р багт байрлах "Хүслэн" зочид буудалд ороод 0 75 л Ерөөл нэртэй архи уусан. М буудлын мөнгө өгөх гэхэд түрийвчинд байсан мөнгө дутчихаар нь яваад такси бариад АТМ-ээс мөнгө авч ирээд буудлын мөнгө 30.000 төгрөг өгсөн. Буудлын мөнгө авч ирэхдээ 0 75 л Ерөөл нэртэй архи 1 ширхэгийг авч ирсэн. Таксины жолооч гэх нэг үл таних залуу Мтай хамт ирсэн бөгөөд тухайн архинаас ууж байгаад М, Камиа буюу Г нар хоорондоо маргалдах гээд байхаар нь би Мгийн төрсөн аав Гыг дуудаж ирэхээр нь Мг Гын автомашинд суулгаж өгчихөөд Мгийн авч ирсэн таксигаар гэртээ хүргүүлсэн. Тухайн таксинд таксины жолооч гэх залуугийн, эхнэр гэх эмэгтэй автомашин жолоодож явж байсан. Буудалд Д.Г, Ховд аймгийн харъяат Г нар үлдсэн. Буудалд хонохоо болилоо буудлын мөнгө 30.000 төгрөгийг авна гээд буудлын үйлчлэгч эмэгтэйтэй маргалдаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р тал/,

Шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ойролцоогоор 12 цагийн үед Ц, Ц, Га нар манайд ирээд бид хэд гэрээс гараад буудал хайгаад Хүслэн зочид буудалд очсон. Очих замдаа 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Ц, Га бид нар өрөөнд сууж байхад М буюу Ц АТМ-ээс мөнгө аваад буудлын мөнгө өгчихлөө гээд хажуудаа таксины жолооч гэсэн нэг залуутай хамт орж ирсэн. Орж ирээд 0.75 л Ерөөл нэртэй архи 1 ширхэгийг гаргаж ирсэн бөгөөд бид нар тухайн архийг ууж байхад Ц, Ц нар хоорондоо маргалдаад байсан. Ц танай эхнэр намайг хөөлөө гэх мэтээр Ц гэгчтэй маргалдаж байсан санагдаж байна. Тэгээд Ц Ц гэгчтэй хамт ирсэн таксины жолооч гэх залуутай хамт суугаад гэрлүүгээ явчих шиг болсон. М буюу Ц тухайн өдөр өөрийн төрсөн аавыг дуудаад явчихсан талаар надад сүүлд хэлсэн. Тухайн үед би Цг буудлын өрөөнөөс хэзээ, хэрхэн гарч явсан талаар мэдээгүй. Га бид хоёр үлдээд зочид буудлаас гараад зогсож байхад саарал өнгийн автомашин зочид буудлын гадна байсан ба би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор найз Чийн гэрт очих гээд тухайн автомашины жолооч талын хаалгыг онгойлгож үзэхэд түлхүүр нь байсан бөгөөд би автомашинд суугаад Га миний эсрэг талд суугаад автомашиныг асаагаад Чийн гэр байдаг гудамжаар явж байхад автомашин өөрөө унтарчихсан. Би авто машиныг цоожилж орхиод Улаангом сумын 3-р багийн 3-р 60 айлын 60 тоотод 4 давхарт гэрт очоод аавтай юм яриад сууж байхад манай ээж цагдаа дуудчихсан байсан. Тэгээд намайг коридорт байхад цагдаагийн алба хаагч нар ирээд аваад явсан. Би түүнээс хойш цагдаа эрүүлжүүлэх саатуулах байранд аваачсан талаар мэдэхгүй байна. Би тухайн автомашиныг найзынхаа гэрт очих гэж унаж авч явсан. Тэгээд замд унтарчихаар нь унтарсан газар нь орхичихсон. Өөр ямар нэгэн тухайн автомашиныг ашиглах, завших, аваад зарж борлуулах зорилго байгаагүй. Би тухайн автомашиныг унаж явах үед харахад саарал өнгийн автомашин байсан юмаа. Улсын дугаар, автомашины загвар зэргийг анзаарч хараагүй. Намайг тухайн автомашиныг авч явахад эзэмшигч нь байхгүй байсан. Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Би найзынхаа гэрт очих гэж л уг авто машиныг авч явсан. Тухайн үедээ гудамжаар согтуу алхаж явахаасаа санаа зовоод л ийм хэрэг үйлдчихсэн юм. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь хохирогч Л.Бын Автотээврийн хэрэгсэл болох “Хюндэй аксент верна” авто машиныг найзынхаа гэрт хүрэх зорилгоор өөрөөр хэлбэл завших зорилгогүйгээр өмчлөгч Л.Бын  зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь нотлогдож байна.

            Шүүгдэгч Д.Гийн зөвшөөрөлгүйгээр авч явах үйлдэл нь хохирогч Л.Бын “Хюндай аксент верна” нь 1.500.000 төгрөгийн үнэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ий 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 141 дугаартай дүгнэлт /хх-ийн 86-р тал/-ээр тогтоогджээ.       

            Шүүгдэгч Д.Г бусдын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан нь нотлогдож байгаа тул түүнийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугүийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үаасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Л.Б мөрдөн байцаалтанд хохирлыг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх хохирол байхгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.   

 

Шүүгдэгч Д.Г урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р тал/-аар нотлогдсон. 

Шүүгдэгч Д.Гийн хувийн зан байдлын талаар: Гэрч Р.Дгийн өгсөн: “Д.Г нь эрүүл байх үедээ сайхан зантай, ууралсан үедээ хараалын үг хэллэг хэрэглэдэг, түргэн ууртай, мөн ууралсан үедээ түргэн уур нь гарчихдаг хурдан тайвширдаг, хүүхдүүдтэйгээ эелдэг боловсон харьцдаг найз нартайгаа их нөхөрлөдөг, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, цовоо сэргэлэн зан ааштай. Д.Г нь тус аймгийн Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийг 2009 онд сурч төгсөөд 2009-2013 онд Улаанбаатар хотод Орхон их сургуульд суралцаж төгссөн. Д.Г архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэг, 7 хоногт 3-4 удаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнтэй хэрүүл маргаан үүсгэдэг, хараалын үг хэллэг хэрэглэдэг, уурладаг, юм авч шиддэг, архи уусан үедээ их хэмжээгээр хэрэглэж согтож, тасарч унахгүй, согтож унахгүй л бол хүнтэй хэрүүл маргаан хийгээд яваад байдаг, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадвартай, ажилсаг, хөдөлмөрч, цовоо сэргэлэн зантай, хүмүүстэй эелдэг боловсон харьцдаг, соёлтой. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ найз нараа авч ирэхээр нь би хөөгөөд явуулчихдаг тэгэхээр нь Д.Г надтай хэрүүл маргаан хийгээд байдаг. Манай нөхөр Д.Г нь олон найзтай бөгөөд ихэнхдээ цагийг найз нартайгаа өнгөрөөдөг. Найз нартайгаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Д.Г нь урьд өмнө өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг өссөн. Д.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй, зөрчилд холбогдон шалгагдаж байсан байх тодорхой сайн санахгүй байна. Д.Г нь хараалын үг хэллэг хэрэтэцэг муу зуршилтай. Д.Г нь дуу, дуулдаг, сагсан бөмбөг тоглодог авъяастай.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р тал/, Гэрч Ч.Чийн өгсөн: “Би Д овогтой Гийг 2005 оноос хойш сайн танидаг болсон. Би Гтой 2013 он хүртэл найзалж нөхөрлөж байсан бөгөөд 2013 оноос хойш гэр бүлтэй болоод уулзах нь ховор болсон хааяа таарсан үедээ уулздаг. Д.Г нь Улаанбаатар хотод нийгмийн ажилтан мэргэжилтэйгээр суралцаж төгссөн. Дээд боловсролтой нийгмийн ажилтан мэргэжилтэй, одоогоор тус аимгийн Улаангом сумын 6-р багийн нутагт эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Д Г нь надтай найзалж нөхөрлөдөг байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг архи согтууруулах ундааны зүйлд дуртай. Архи уусан үедээ ямар нэг хэрүүл маргаан үүсгэдэггүй, цовоо сэргэлэн зан ааштай, шог ч зантай залхуудуу зантай. Д.Г нь урьд бэлэн хувцас зарж байсан, одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа, урьд өмнө өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг өссөн, бие ямар нэгэн гэмтэл бэртэлгүй байх. Д.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг тамхи татдаг. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчил холбогдож шалгагдаж байгаагүй автомашинтай байх үедээ цагдаагийн байгууллагад шалгагдаж согтуугаар тээврийн хэрэгсэл барисан зөрчил гаргасан учраас тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулж байсан. Д Г нь хараалын үг хэллэг хэрэглэдэг муу зуршилтай. Д.Г нь сагсан. Бөмбөг юнюдо, авъяастай.” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р тал/, Гэрч П.Жгийн өгсөн: “Манай төрсөн хүүхэд Д.Г нь 1991 оны 8  дугаар сарын 13 онд Баян Өлгий аймгийн Өлгий сумын нутагт төрсөн. Д.Гийг би 1993 оны 06 дугаар сард өргөж авсан, манай өргөмөл ганц хүүхэд юмаа. Д.Гийн төрсөн аав Тын Б гэгч нь Баян Өлгий аймагт Тагнуулын газрын даргаар ажиллаж байхад Д.Г мэндэлсэн. Гийн гөрсөн ээж С гэгч эмэгтэй, төмөр замын техником төгссөн.хүн байсан бөгөөд 2011 онд нас барчихсан. Би тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож тэтгэвэрт гарсан Манай нөхөр Д нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг Д.Г нь хүний үгэнд их ордог, тусархуу, алиа шогч ажилсаг, хөдөлмөрч, эелдэг даруухан зан ааштай хүүхэд байсан. Хүүхэд байхдаа урлаг, спортын бүх төрлийн авъяастай. Одоо Д.Г нь тус аймгийн Улаангом сумын 6-р багийн нутагт эхнэр 2 хүүхдийн хамтаар оршин сууж амьдардаг, өөрөө 2009 онд Ерөнхий 1-р сургуулийг төгсөөд 2009-2013 онд Улаанбаатар хотод Орхон их сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Тусдаа гараад 5 жил болж байгаа бөгөөд сүүлийн үед надад ямар нэг зүйл яридаггүй, нуудаг, уурладаг, уур уцаартай болчихсон, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа. Ааш занд өөрчлөлт ороод байгаа юм шиг ажиглагдаад байгаа. Цовоо сэргэлэн зан ааштай, ажилсаг, хүний хэлсэн үгийг тоохгүй байгаа, архи уусан үедээ их хэмжээгээр хэрэглэж согтож, тасарч унахгүй, согтож унахгүй л бол хүнтэй хэрүүл маргаан хийгээд яваад байдаг, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ авч яваад байдаг. Биеэ авч явах чадвартай, ажилсаг, хөдөлмөрч, цовоо сэргэлэн зантай, хүмүүстэй эелдэг боловсон харьцдаг. Д.Г нь тамхи татдаг. Урьд өмнө гэмт хэрэгг холбогдож шалгагдаж байгаагүй, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Д.Г нь дуу дуулдаг сагсан бөмбөг гар бөмбөг тоглодог авъяастай.” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84-р тал/ гэх мэдүүлэгүүд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Д.Гт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/-ийг хэрэг үлдээхээр тогтов.

        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Дын Гийн Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/-ийг хэрэг үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ