| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07026/И |
| Дугаар | 5237 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 5237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Баянгол Дүүргийн Татварын хэлтэс”-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Мүжигэгончүг”ХХК-ийн захирал Ж.Чэль Соныг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн төлөөлөгч Р.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мүжигэгончүг” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гадаад харилцааны үйл ажиллагаа эрхлэхээр бүтгэлд /хуулийн этгээдийн бүртгэлийн дугаар 2601121224003/ бүртгэгдэж, манай татварын хэлтэст татвар төлөгчийн 5658608 тоот регистерийн дугаар авч, татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна. “Мүжигэгончүг” ХХК-ийн захирал Жанг овогтой Ж.Чэль Сон-ын оршин суух хаяг тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтын дагуу “Мүжигэгончүг” ХХК-ийн захирал Ж.Чэль Соныг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтэс “Мүжигэгончүг” ХХК-ийн захирал Ж.Чэль Соныг эрэн сурвалжилуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр явуулахад татгалзах зүйлгүй тул нэхэмжлэгчийн эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Мүжигэгончүг” ХХК-ийн захирал Ж.Чэль Соныг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
“Мүжигэгончүг” ХХК-ийн захирал Ж.Чэль Сон нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 21-31 тоотод бүртгэлгүй болох нь тус хорооны Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь “Мүжигэгончүг” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд “Мүжигэгончүг” ХХК-ийн захирал Жанг овогт Чэль Сон-ын оршин суух хаяг тодорхойгүй байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Мүжигэгончүг” ХХК-ийн захирал Жанг овогт Чэль Сон-ыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Мүжигэгончүг” ХХК-ийн захирал Жанг овогт Чэль Сон-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэст /Утас:253268, төлөөлөгч Д.Отгонцэцэг 99197912/-т мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.
“Мүжигэгончүг” ХХК-ийн захирал Жанг овогт Чэль Сон /үнэмлэхний дугаар: М65989320/, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 21-31 тоотод оршин суух бүртгэлтэй байсныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох “Мүжигэгончүг”ХХК-ийн захирал Жанг овогтой Чэль Соныг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан болох “Мүжигэгончүг” ХХК-ийн захирал Жанг овогтой Чэль Соныг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэсд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН