Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 5242

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн гудамж  15 дугаар байр, 94 тоотод оршин суух, Боржигон овогт Нүрзэдийн Цэрэндорж /РД: ЧЕ70052314/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Санчирыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэрэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2014 оны 11  дүгээр сарын 30-ны өдөр Н.Цэрэндорж би Э.Санчирт 600 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүүгүй зээлж, харин хугацаа хэтэрвэл хоногийн 0,5 хувийн алданги тооцох болзолтой зээлийн гэрээ хийсэн.Э.Санчир нь 2015 оны 01 сард дээрх мөнгөнөөс 360 000  төгрөгийг өгч 240 000 төгрөг үлдсэн бөгөөд үлдэгдлээ төлөхийг шаардсан боловч сүүлдээ утас нь холбогдохоо болисон.Э.Санчир нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суугаа хаяг нь тодорхойгүй утас нь байнга холбогдох боломжгүй байдаг тул хариуцагч Э.Санчирыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Цэрэндорж шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Э.Санчирыг эрэн сурвалжилах тухай шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул байлцуулахгүйгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Цэрэндорж нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Санчирыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Цэрэндорж нь Э.Санчирт холбогдуулан 360 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Э.Санчир нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 27 дугаар гудамж, 15 тоотод бүртгэлгүй, амьдардаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байхаас гадна Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016

оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШЗ2016/02801 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Цэрэндоржид иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Санчирыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                               

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Санчирыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч Н.Цэрэндоржид /Утас: 88022488/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

 

Боржигон овогт Энхжаргалын Санчир /РД: УХ91120658/ нь Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол 27-р гудамж, 15 тоот хаягт оршин суух бүртгэлтэй байсныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Энхжаргалын Санчир /РД: УХ91120658/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Э.Санчирыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Н.Цэрэндоржид /утас: 88022488/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН