| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07027/И |
| Дугаар | 5249 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 5249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Богд ар хороолол, 3А байр, 7 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “ЮНА” ХХК /РД: 5294118/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Болорыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЮНА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жижиг эрдэнэ” ХХК-иас үйлдвэрийн тоног төхөөрөмжийн төлбөрт 30 000 000 зтөгрөг, түрээслэж буй сапуд турбаны үнэ 10 120 000 төгрөг нийт 60 120 000 төгрөг нэхэмжлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч нь дээрх хаягт оршин суудаггүй тухай тодорхойлолт ирүүлсэн ба одоо хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Г.Болор нь өөрөө хаягаа зааж өгдөггүй, нэхэмжлэл гаргах гэхээр оршин суух хаягийг заавал тодорхойлох шаардлагатай байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЮНА” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Болорыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “ЮНА” ХХК нь Г.Болорт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Г.Болор нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 92 дугаар байрны 73 тоотод бүртгэлгүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч “ЮНА” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гомбосүрэнгийн Болорыг эрэн
сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Халбин овогт Гомбосүрэнгийн Болор /РД: ЦБ81010312/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “ЮНА” ХХК-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.
Г.Болор нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 92 дугаар байр, 73 тоотод оршин суух хаягтай байсныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Халбин овогт Гомбосүрэнгийн Болор /РД: ЦБ81010312/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Г.Болорыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “ЮНА” ХХК-д /утас: 95450079, 99231608/ мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН