Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1237

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: А.Сайнбаяр

 шүүгдэгч Т.Г  өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч Э.Ц өмгөөлөгч: Б.Төмөрбаатар

хохирогч: Д.Э

түүний өмгөөлөгч: Б.Төмөрбаатар

шүүгдэгч: Т.Г, Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Э Ц,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Т Г тус бүр  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906013020912  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Э Ц, 19  оны 3 дугаар  сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч   мэргэжилтэй, Н эдийн засагч ажилтай, ам  бүл 2, нөхрийн хамт С дүүргийн  дугаар хороо У оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Т Г, 19  оны 8 дугаар  сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 4, эхнэр,2 хүүхдийн хамт дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэннаст хотхоны орчимд бусадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан насанд хүрээгүй С.Б нүүр рүү нь цохих ноцолдох зэрэг үйлдлүүдийг хийж  эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан

          Т.Г нь 2019 оны 2 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэннаст хотхоны орчимд бусадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан насанд хүрээгүй Д.Э  нүүр рүү нь мөргөх ноцолдох зэрэг үйлдлүүдийг хийж  эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Түмэннаст хотхоны үүдэнд зогсоол хайгаад явж байтал өөдөөс цагаан машин ирээд тулаад зогсохоор нь манай нөхөр хойшоо болж өгсөн. Гэтэл явахгүй байхаар нь манай нөхөр урагшилсан. Гэтэл нэг хүн ирээд машины хаалга татаад пизда минь машинаа холдуул гээд хаалга саваад явсан. Тэгээд манай нөхөр зай байна гараад явчих гэтэл хэл амаар доромжилсон. Тэгээд манай машины хаалгыг татсан залуу, Г хоёр манай нөхрийг нийлж зодож, хэл амаар доромжилсон. Тэгээд би цагдаа дуудаад хүлээж байтал Б ирээд намайг түлхээд, цээж рүү цохиод, нүүр лүү цохисон. Машины хаалга онгойлгосон залуу миний хэвлий рүү цохисон. Мөн нэг эмээ  нь ирээд намайг цохисон. Тэгээд Б дахин ирж намайг цохих гэтэл манай нөхөр салгасан. Тэгээд нөгөө хэд манай нөхөр дээр овоороод байхаар нь очоод би Б хойноос нь татсан. Тэгээд Б ээж, эмээ нь намайг тал талаас татсан. Манай нөхрийн дүү ирээд тэд нарыг салгасан. Би цагдаа ирэхээр  нь очиж хэлээд, аваад иртэл манай дүүг тэр гурав нийлж зодож байсан. Манай дүү уйлаад яагаад намайг зодож байгаа юм бэ? гээд хэлээд зогсож байсан. Эд нар бүгд согтуу байсан учраас салгаж, болиулах гэж хэн нь оролдохгүй, бүгд нийлж дайрч байсан. Тэгээд цагдаа ирээд хэлтэс рүү авч явсан. Б аавд яагаад миний гэдэс рүү өшиглөж байгаа юм бэ? гэхэд  би хүүхдээ хамгаалаад чамайг өшиглөсөн. Гэмтлийн зэрэг гарвал би эмчилгээний төлбөрийг төлнө гэж хэлсэн. Б ээж ирээд нойтон сормуус унагаахыг чинь харнаа. Бид нар танил талтай учир энэ хэргийг шийдүүлнэ гэж  хэлж байсан. Би Б цохиж зодоогүй. Би тухай үед хагалгаанд ороод бие тааруу  байсан боловч цагаан сарын баяр тул айл хэсэж явсан. Энэ хэргээс болж тухайн айлдаа ч орж чадаагүй.  Намайг хөл рүү нь өшиглөсөн гэж байна. Би хагалгаад ороод удаагүй байсан тул хөлөө өргөж чадахгүй байсан. Энэ нар бүгд согтуу байсан. Салгаад өг гэхэд хэн нь ч салгаж өгөхгүй байсан. Эмээ, өвөө нар хөгшин хүн гэлтгүй өшиглөөд зуураад, цохиод салахгүй байсан гэв.

       Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 6-ны өдөр орой 10 цагт Түмэннаст хотхон ороод нэг цаг болоод гарч явсан. Бид нар машиндаа суугаад гарах гэтэл Э хажуугаар гарах гэсэн юм холд гэхээр нь би зай байна багтаад гарчих гэж хэлсэн. Тэгээд багтахгүй байна гэж байтал ланд 200 маркийн машин ирээд зогссон. Тэгээд маргалдаж эхэлсэн. Тэгээд Э машинаасаа бууж ирээд маргалдаад, би духанд нь мөргөсөн чинь намайг зуурч аваад, ээж, эхнэр  нь цохиод байсан. Манай эхнэр ирээд намайг салгаж аваад явсан. Би тухайн үед гэмтэл байсан боловч үзүүлээгүй. Хохирогч гинж зүүж байгаа гэх боловч, тэр өдөр гинж зүүгээгүй байсан. Би энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна гэв.

           Хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2019 оны 02 дугаар сарын 6-ны өдөр цагаан сарын шинийн 2 байсан. Орой 22 цаг өнгөрч байхад ээжийн дүүгийнд очиж золгох гээд Түмэннаст хотхонд очсон. Дүү, эхнэр, эхнэрийн эгчийн хамт явж байсан. Зогсоол хайгаад явж байтал өөдөөс цагаан машин гараад ирсэн. Би гэрлээрээ дохиод ухарчих гэтэл ухрахгүй байхаар нь өөрөө хойшоо тултал ухарсан. Гэтэл тэр машин өөдөөс тулж ирж зогсоод өөр хөдөлгөөн хийхгүй байсан. Гэтэл нэг танихгүй хаалга нээгээд зам тавьж өг гээд доромжлоод хаалга саваад явсан. Тэгээд өөдөөс тулж зогссон байсан машинаас нэг залуу бууж ирээд шууд мөргөсөн. Тэгээд манай эхнэр, ээж хоёр салгах  гэтэл Г, хаалга татсан залуу хоёр нийлж зодсон. Тэгээд салгаж байтал дахин ирж зодсон. Тэгээд Б, түүний ээж нар бууж ирээд хэл амаар доромжлоод, цохиж эхэлсэн. Тэр үед Г алга болсон байсан. Манай эхнэрийг Б гэдэг охин толгой, цээж рүү цохисон. Б аав манай эхнэрийн гэдэс рүү цохисон. Тэгээд би яагаад цохиж байгаа юм бэ? гэж асуухад Б, түүний ээж аав зэрэг хүмүүс намайг ирж тал талаас зодсон. Яагаад хамт зодсон хүмүүсийг шалгахгүй байгаа юм бэ? Яагаад зөвхөн Г хэрэгт татсан тал дээр гомдолтой байна. Миний гинж алга болсон байна. Ором нь байна гэж хэлсэн. Гэтэл Г согтуу байгаа тул мэдүүлэг аваагүй. Бусад хүмүүсээс мэдүүлэг авсан. Тэгээд би гинж алга болсон байна гэтэл төлнө гэж хэлсэн. Харин эхнэрийг нь өшиглсөн асуудал дээр гэмтлийн зэрэг гарвал төлнө. Тэгээд баяр болж байгаа юм чинь ингээд салчихая гэсэн. Гэтэл гаднаас Б ээж орж ирээд ингээд дуусгахгүй, бид нар цааш нь шалгуулж явна гэсэн. Энэ хэргээс болж миний нүд цус хуралттай, толгой шархтай,  байсан. Намайг олон талаас зодсон. Бусад хүмүүсийг яагаад шалгахгүй байгаа юм бэ? Эд нар согтуу байсан тул салгана гэж бодоогүй, нэмж ирж зодоод байсан. 976800 төгрөгийн гинж, эм тарианы мөнгө нэхэмжилж байсан. Эм тариа 318.300 төгрөг болсон. А гэдэг хүнийг гэрчээр дуудуулна гэж өргөдөл гаргасан. Тэр хүн манай эхнэрийг өшиглөж байсныг харж байсан боловч гэрчээр асуугаагүй. Манай төрсөн дүү М мөн тэнд байсан боловч гэрчээр дуудаагүй. Манай дүү суга таягтай хүн байдаг гэв.

          Шүүгдэгч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 22.00 цагийн орчимд Түмэн наст хотхонд манай нөхрийн ахын гэрт золгох гэж ирээд гадаа нь машинаа байрлуулах гэсэн чинь зогсоол олдохгүй байхаар нь хайгаад байж байсан чинь гэнэт танихгүй эрэгтэй хүн ирээд манай нөхөр Э талын хаалгыг аймаар хүчтэй татаж онгойлгоод би юу гэж хэлсэнийг нь  мэдэхгүй байна буцаагаад хүчтэй хаасан. Гэтэл манай нөхөр машинаасаа буугаад яагаад байгаа юм гэхэд манай хадам ээж, бэр дүү хоёр намайг буугаад оч гэхээр нь очсон чинь бөөн хүмүүс манай нөхрийг тойроод зогсчихсон тал талаас нь татаж байсан. Гэтэл нэг эрэгтэй хүн ирээд манай нөхрийн нүүр лүү шууд мөргөсөн. Би та нар яаж байгаа юм гээд нөхрөө татаад зогсож байтал нэг эмэгтэй ирээд намайг үсдээд зодсон. Мөн тэр охины аав нь гэж нэг хүн ирээд намайг өшиглөж зодсон. Тэгэхээр нь би салаад шууд цагдаа дуудсан юм. Уг хүмүүсийг би танихгүй намайг олон эмэгтэй хүн тойрч байгаад зодсон гэжээ. /хх-ийн 26/              

           Шүүгдэгч Т.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 6-ний өдөр би хадам эгчийндээ золголт хийсэн. Тэгээд эгчийн гэрээс гараад өөрийн 3103УНИ улсын дугаартай марк-2 машинд суусан. Миний машинд манай эхнэр хүүхдүүд суусан. Тэгээд хөдлөх гэтэл миний машины урдуур нэг Приус-20 маркийн машин гэрлээ анивчуулаад байгаад байсан. Би уг жолоочид хандаад жоохон хажуу тийшээ болчих гэж хэлсэн чинь нөгөө залуу чи юу юм бэ гэсэн. Би тухайн үед бага зэрэг халамцуу байсан. Тэгээд машин холдуулах холдуудахгүй асуудлаас болоод маргаан үүссэн. Жолооч залуу намайг заамдчихаад салахгүй байсан. Уг жолоочтой хамт явж байсан эмэгтэйчүүд намайг цохиж зодсон. Тэгээд маргаан даамжраад байж байтал цагдаа ирсэн гэжээ. /хх-ийн 37/ 

           Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Түмэн наст хотхоны гадаа машины зогсоол хайгаад явж байтал өөдөөс нэг марк-2 машин гараад ирсэн. Би уг машиныг гаргах гээд гэрлээрээ дохисон. Гэтэл Приус-20 машинаас танихгүй эрэгтэй хүн гарч ирээд миний машины хаалгыг хүчтэй савсан. Тэгээд машинаа ухраах ухраахгүйгээс болоод маргаан эхэлсэн. Маргаан болж байтал марк-2 машинаас нэг залуу гарч ирээд миний нүүр лүү мөргөсөн.  Гэтэл машинаас манай эхнэр Ц, манай бэр дүү Г нар гарч ирээд салгах гэсэн чинь нэг машинаас нэг хүүхэн гарч ирээд манай эхнэрийг үсдээд дарсан. Тэгээд хоёр талаас хүмүүс гарч ирээд бөөн зодоон болсон. Тэгж байтал цагдаа ирсэн гэжээ. / хх-н 11-15/

          Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 6-ны орой Түмэннаст хотхоны гаднаас гэрийхэнтэйгээ явах гээд байж байтал манай эгчийн машины урдаас улаан хүрэн өнгөтэй Приус-20 машин тулж ирээд зогссон. Нэг харсан чинь манай ах Г, аав С нар нэг хүнтэй маргалдаж байсан. Тэгж байснаа бөөн зодоон болсон. Намайг нэг эгч түлхээд үсдэж дархаар нь би зөрүүлээд үсдэж дарсан. Намайг зодсон явдалд гомдолтой байна гэжээ. / хх-н 16-21/

            Гэрч Г.С   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Түмэннаст хотхоны гадаа бид нар явж байгаад машины зогсоолоос болоод үл таних хүмүүстэй маргалдсан. Г нэг залууг мөргөх гээд чадаагүй. Манай охиныг нэг эмэгтэй үсдээд дарчихсан байсан. Ер нь бол өөр хоорондоо зодолсон байж байтал цагдаа ирсэн. Би ямар нэгэн хүнийг зодож цохиогүй гэжээ. /хх-н 32-35/

            Гэрч  Э.С   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр гэр бүлийхэнтэйгээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Т хотхоны гадаа явж байгаад хамаатнуудтайгаа явж байгаад машины зогсоолын асуудлаас болоод маргаан гарсан. Ер нь бол бөөн зодоон гарсан. Миний биед ямар нэгэн гэмтэл хэн нэгэн хүн учруулаагүй гэжээ. /хх-н 36/

            Гэрч Э.Ц   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Түмэннаст хотхонд эгч Б очиж золгоод гарч ирээд машины зогсоолын асуудлаас болоод маргаан зодоон болсон. Эхлээд С ах Приусны жолоочтой уулзаад дараа нь манай нөхөр Г очиж уулзсан. Нэг харахад манай нөхөр Г руу бөөн хүн дайрч байсан. Би машинаасаа буугаад нөхрөө нөгөө хүмүүсээс салгаж авсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн гэжээ.  /хх-н 38/

            Гэрч Б.А   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Эг миний ууган хүү юм. 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр би хүү болон бэр нар тэдгээрийн хүүхдүүдтэй хамт өөрийн төрсөн дүү А очсон. Тэдний байрны гадаа машин ихтэй зай байхгүй байсан. Тэгээд машины зогсоолоос болоод хэрүүл маргаан гарсан. Тэгээд эрэгтэй эмэгтэйгээрээ зууралдаж зодолсон. М бол бие муутай хүүхэд. Тухайн үед бид нар бүгдээрээ эрүүл байсан. Дөнгөж гэрээсээ гараад явж байсан юм гэжээ.  /хх-н 39-40/

            Гэрч Д.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Түмэннаст хотхонд байдаг хадам эгч С очиж золгосон. Тэднийхээс гараад охин С машинд зээ нартайгаа хамт суусан. Харин С машинд орж ирээгүй байсан. Нэг хартал С, хүргэн Г хоёр бөөн хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Тэгж байснаа хоорондоо зууралдаад байсан. Би машинаас гараад салгах гэж л оролдсон гэжээ.  /хх-н 41/

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 42-43/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 44/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2155 тоот дүгнэлт:

          1.Д.Э биед дух, зулай, баруун шанаанд зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн зулай хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 45/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 47/  

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2129 тоот дүгнэлт:

         1.С.Б биед баруун нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-ийн 48/

 Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 49,54/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 50/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2154 тоот дүгнэлт:

            1.Э.Ц биед зүүн хөмсөг, эрүүнд зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн  тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно     5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 52/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2156 тоот дүгнэлт:

1.Г.Г биед зүүн хөмсөг, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 57/

          Шинжээч эмч Т.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Э.Ц биед үзлэг хийхэд зүүн хөмсөг эрүүнд зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдсон.  Энэ гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэвлийн хэсэгт нь харагдах гэмтэлгүй тэмтрэлтээр бага зэргийн эмзэглэлтэй, хэвлийн булчингийн чангаралгүй байсан. Иймд хэвлийд гэмтэлгүй байна гэж үзсэн гэжээ. / хх-н 66/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд: Түмэннаст гэсэн хараар бичсэн цагаан өнгийн дискийг эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ./ ххн 68/

          Т.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 57/,ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 38 /

          Э.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 59/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 60/,ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 38 /

          Т.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 64/, прокурорын тогтоол /хх-н 77-78/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 79-80/

         Э.Ц Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 64/, прокурорын тогтоол /хх-н 81-82/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 93-95/

          Э.Ц хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 86-87/ зэрэг болно.

          Э.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэннаст хотхоны орчимд бусадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан насанд хүрээгүй С.Б нүүр рүү нь цохих ноцолдох зэрэг үйлдлүүдийг хийж  эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Насанд хүрээгүй хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...намайг нэг эгч түлхээд үсдэж дарахаар нь би зөрүүлээд үсдэж дарсан, намайг зодсонд гомдолтой байна гэсэн  мэдүүлэг /хх-ийн 18/,

         

 

           Насанд хүрээгүй хохирогч С.Б биед баруун нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-ийн 48/,

Гэрч С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...манай охиныг нэг эмэгтэй үсдээд дарчихсан байсан. Ер нь бол өөр хоорондоо зодолдсон байж байхад цагдаа ирсэн би ямар нэгэн хүнийг зодоогүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/

Шүүгдэгч Э.Ц өгсөн... би араас нь татсан, түүнээс биш зодоогүй гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Т.Г нь 2019 оны 2 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэннаст хотхоны орчимд бусадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан насанд хүрээгүй Д.Э  нүүр рүү нь мөргөх ноцолдох зэрэг үйлдлүүдийг хийж  эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч: Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэрлээрээ дохиод ухарчих гэтэл ухрахгүй байхаар нь өөрөө хойшоо тултал ухарсан. Гэтэл тэр машин өөдөөс тулж ирж зогсоод өөр хөдөлгөөн хийхгүй байсан. Гэтэл нэг танихгүй хаалга нээгээд зам тавьж өг гээд доромжлоод хаалга саваад явсан. Тэгээд өөдөөс тулж зогссон байсан машинаас нэг залуу бууж ирээд шууд мөргөсөн. Тэгээд манай эхнэр, ээж хоёр салгах  гэтэл Ганзориг, хаалга татсан залуу хоёр нийлж зодсон. Тэгээд салгаж байтал дахин ирж зодсон гэсэн мэдүүлэг , гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт зэрэг болно.

Э.Ц холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Э.Ц би С.Б зодоогүй харин өөрөө зодуулсан гэж мэдүүлж байх боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Дискний бичлэгээс үзэхэд С.Б үснээс нь зулгааж цохиж байгаа байдал бичигдсэн байна. Мөн гэрч Г.С, түүнийг С.Б цохиж байхыг харсан талаараа өгсөн мэдүүлэг зэргээс зодоогүй гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Т.Г холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч С.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул  Э.Ц бусдад төлөх төлбөргүй, Э.Ц, Т.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Хохирогч Д.Э нь эмчилгээний зардалд 311.800 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Т.Г гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв. Зодуулж байх үед миний хүзүүндээ зүүж явсан гинж алга болсон тул үүний үнэ 650.000 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг шүүх мөрдөн шалгах ажиллагааны үед зодоон болох үед уг гинж алга болсон гэдэг нь тогтоогдоогүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгч Т.Г ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Б овогт Э Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн,

          Б овогт Т Г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Э.Ц 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650.000 төгрөгөөр торгох  ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Т.Г  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох  ялаар тус тус   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар    Э.Цогцлон, Т.Ганзориг нар нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.                        

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Э.Ц, Т.Г нар нь шүүхийн тогтоосон хугацаанд   торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын  15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.                           

        5. Э.Ц, Т.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ц, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.Г 311.800 төгрөгийг гаргуулж Д.Э олгох, Э.Цогцлон нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

        10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ц, Т.Г нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН