Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 5282

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 34-142 тоотод оршин суух, Тайж овогт  Цэрэндондогийн Цогтсайхан /РД: ЧК71010970/-ны нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ганбодыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цогтсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орон сууц хөлслөх гэрээний дагуу хариуцагч Ч.Ганболдтой 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 1 жилийн түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь гэрээний заалтыг зөрчиж орон сууцны контор хэрэглэсэн цахилгаан, ус зэргийн төлбөрийг төлөөгүй нийт 1 846 996.51 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Ч.Ганболд нь нэхэмжлэлд дурьдсан хаягт оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор батлагдаж байна. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй шүүхэд дуудан ирэх боломжгүй байх тул Ч.Ганболдыг эрэн сурвалжилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Миний эзгүйд хэргийг шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цогтсайхан нь Ч.Ганболдод холбогдуулан 1 846 996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ганболдыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өрчилжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Цогтсайхан нь Ч.Ганболдод холбогдуулан 1 846 996 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Ч.Ганболд нь Баянгол дүүргийн  18 дугаар хороо, 42-37 тоотод бүртгэлтэй боловч амьдардаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч Ц.Цогтсайхан нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ганболдыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                                  

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ганболдыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх баримтыг хүсэлт гаргагч Ц.Цогтсайхан /Утас: 99906901/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Черпо овогт Черпогийн Ганболдыг /РД: ЕЭ75030172/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ч.Ганбодыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Ц.Цогтсайхан /утас: 99906901/ мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН