Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 508

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи, 

улсын яллагч Б.Гүнсэл,          

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Д-ын  Э-д  холбогдох эрүүгийн 1810024060657 дугаартай, 187/2019/0498/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, ......... оны ........ дугаар сарын .........-ны өдөр Төв аймагт төрсөн, ....... настай, .......... боловсролтой, ................. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ хамт Сүхбаатар дүүргийн ........ хороо, .............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 373 дугаартай магадлалаар цагаатгагдсан, Б  овогт Д-ын  Э  /РД:......................./   

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Б , Т цэргийн албанаас чөлөөлж өгнө гэж Т.Б ээс бэлнээр 470.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дансаар 30.000 төгрөг авч, нийт 500.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Б , Т цэргийн албанаас чөлөөлж өгнө гэж Т.Б ээс бэлнээр 470.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дансаар 30.000 төгрөг авч, нийт 500.000 төгрөг авч залилсан болох нь:  

1. Шүүгдэгч Д.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тансагбаяндалай надад хандаж энэ жил цэрэгт явмааргүй байна, цэргийн албанаас челөөлөөд өгчихдөг хүн байгаа болов уу гэхээр нь би хүнээр дамжуулж танилцсан Д.Э гэж хунээс асуухад, Э  надад ямар ч асуудалгуй зохицуулж өгнө. Чи надад 500.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд ямар ч асуудалгүй нэрийг нь компьютерт оруулаад хасаад өгче гээд байхаар нь би итгээд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 470.000 төгрөгийг өгсөн, маргааш нь мен 30.000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн. Тэгсэн Э  надад худлаа яриад одоо хүртэл манай хамт ажилладаг хуурай дүү Т цэргээс чөлөөлж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5/

            3. Шүүгдэгч Д.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Батхишиг гэх зүс таних залуу надад хандан өөрийн хуурай дүү Тансагбаяндалай гэх хүүхдийг цэргийн албанаас чөлөөлөөд өгөх боломж байна уу гэж асуусан. Тзгэхээр нь би түүнд “би хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа байсан хүн зохицуулаад өгье гэж” хэлээд 500.000 төгрөг авсан. Би хилийн цэрэгт ажиллаж байгаад тэтгэвзрт гарсан юм. Гэхдээ би Батхишигээс авсан 500.000 төгрөгийг Тансагбаяндалай гэх залууг цэргийн албанаас чөлөөлөх гэж хэрэглээгүй, хөдөө ажлаар явахдаа хувьдаа хэрэглэчихсэн юм. Тухайн үед мөнгөний хэрэг байсан учраас би Батхишигээс худлаа ярьж залилсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 373 дугаартай магадлалаар цагаатгагдсан, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, магадлал /хх-ийн 38, 59-64, 73-79/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч нь Д.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Б , Т цэргийн албанаас чөлөөлж өгнө гэж Т.Б ээс бэлнээр 470.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дансаар 30.000 төгрөг авч, нийт 500.000 төгрөг авч залилсан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Д.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй,  хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95/, түүний хувийн байдал /...53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, стратек тактик командын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д  улсын яллагчийн санал болгосон 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Мөн шүүгдэгч Д.Э-д  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.     

Шүүгдэгч Д.Э-д  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Б  овогт Д-ын  Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Д-ын  Э ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-д  оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Д.Э-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Э-д  сануулсугай.    

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Э-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР