| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07009/И |
| Дугаар | 5314 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 5314
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөний сайд Амарын гудамж, Хас банкны төв албаны байранд байрлах, Хас банк /РД: 2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46-16 тоотод оршин суух, Буурлууд овогт Чойжилийн Солонго /РД: ЛЮ62062469/,
Хариуцагч: Сонгино хайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Толгойт хороолол, 24-12 тоотод оршин суух, Түмэн мээрэн овогт Амгалангийн Баярмаа /РД: ЛЮ85091662/ нарт холбогдох,
11 199 194 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оргилболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чойжилийн Солонго нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хас банктай 1030013268 дугаар барьцаат зээлийн гэрээ, 1030009240-01 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулж 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай,30 хоногт 2,4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ гэрээнд Амгалангийн Баярмаа хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан.Үүнд: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, толгойт 24-12 тоотод байрлах Ү-2201010053 дугаар зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1030013268 дугаар зээлийн гэрээний төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 28-наас хойш огт төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Ч.Солонго болон хамтран үүрэг гүйцэтгэгч А.Баярмаа нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй “Автобус зарагдахгүй байна, хүмүүс мөнгөө өгөхгүй байна, сургалтын төлбөр орж ирэхгүй байна” гэж тайлбар тавих зэрэг үйлдлүүдийг гаргаж, барьцаат зээлийн гэрээний 3.2.1, 3.2.7-п заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой
зөрчин өнөөдрийг хүрлээ. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Ч.Солонгын гэрээний дагуу төлбөл зохих зээлийн гэрээний төлбөрийг харуулбал үндсэн зээл 6 961 643 төгрөг, зээлийн хүү 3 719 376 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 506 675 төгрөг, нийт 11 187 694 төгрөг. Иймд 1030013268 дугаар барьцаат зээлийн гэрээний 3.1.9, 3.1.12, 3.2.1, 3.2.7, 4.2, 5.1-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрт 11 187 694 төгрөг, нотариатын төлбөр 11 500 төгрөг нийт 11 199 194 төгрөгийг Ч.Солонго, А.Баярмаа нараас гаргуулах сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Мөн 1030009240-01 дугаар баталгаат ипотекийн гэрээний 4.2-4-т заасны дагуу Ч.Солонго болон хамтран үүрэг гүйцэтгэгч А.Баярмаа нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-дэх хэсэгт заасны дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргаж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан тайлбартаа гэрээндээ: Чойжилийн Солонго, хамтран үүрэг гүйцэтгэгч Амгалангийн Баярмаа нар нь Хас банкны зээлийн төлбөрт нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрлийн гэрээгээр 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Хас банкны нэхэмжилсэн 11 199 194 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Хариуцагчийн хүсэлтийг Хас банкны зүгээс хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк нь хариуцагч Ч.Солонго, А.Баярмаа нарт холбогдуулан 11 199 194 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 11 199 194 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Хас банкинд төлж барагдуулах, энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хас банкны нэхэмжлэлтэй, Ч.Солонго, А.Баярмаа нарт холбогдох 11 199 194 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 11 199 194 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хас банкинд төлж барагдуулах, энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194 138 төгрөгийн тал хувь болох 97 069 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 97 069 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 97 069 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН