Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01308

 

 

*******

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/06564 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 9,127,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2014 оны 03 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 9,127,260 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2022-2024 оны хугацаанд хамаарах дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 2,802,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байруудыг хариуцдаг, хариуцагч ******* нь тус сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагдах ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч болох талаар зохигч маргаагүй.

3.2. Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд хариуцагчийг 2014 онд 764,600 төгрөг, 2015 онд 917,520 төгрөг, 2016 онд 917,520 төгрөг, 2017 онд 917,520 төгрөг, 2018 онд 917,520 төгрөг, 2019 онд 917,520 төгрөг, 2020 онд 917,520 төгрөг, 2021 онд 917,520 төгрөг, 2022 онд 917,520 төгрөг, 2023 онд 977,520 төгрөг, 2024 онд 907,580 төгрөг тус тус төлөхөөс 2024 онд 862,600 төгрөг төлсөн гэсэн тооцоо гаргасан ба эдгээр төлбөрийг хариуцагч зохих ёсоор төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

3.3. Мөн хариуцагч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхөөс татгалзсан байх ба тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах боловч хэргийн баримтаас үзэхэд хариуцагчийг 2014 оноос хойших хугацааны дээрх тооцоог хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч нь нягтлан бодогчтой уулзаж төлбөрийн задаргааг авч төлбөрийг төлнө, өмнө төлсөн хасуулах төлбөр бий гэх тайлбар өгч төлбөр төлөхөө илэрхийлж байсан гэж тайлбарлаж байх боловч ямар цаг хугацааны, ямар хэмжээний төлбөрт хамаарах тайлбар гаргасан нь тодорхой бус учир хариуцагч шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.

 

3.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн 2014-2021 онд хамаарах дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хариуцагч төлөхөөс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.

 

3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4. Түүнчлэн давж заалдах гомдолд хариуцагчийг 2022 онд 917,520 төгрөг, 2023 онд 977,520 төгрөг төлсөн гэж дурдсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч нь анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг давж заалдах гомдолд заах эрхгүй тул гомдол үндэслэлгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/06564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН