| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0507/Э |
| Дугаар | 521 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч Л.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Л-ын У-д холбогдох эрүүгийн 18100221180542 дугаартай, 187/2019/0507/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын .......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......настай, ............. боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, .............. ажилтай, Хан-Уул дүүргийн ..... ................. оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял шийтгүүлсэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчилж 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэсэн, Ө овогт Л-ын У /РД:........................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Л.У нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Нисэхийн автобусны эцсийн буудпаас “Нисэх-зунжин” чиглэлийн автобусанд сууж явахдаа иргэн Б.Э-ын гээгдүүлсэн “Самсунг галакси эс-7 эджи” загварын гар утсыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.У нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Нисэхийн автобусны эцсийн буудлаас “нисэх-зунжин” чиглэлийн автобусанд сууж явахдаа иргэн Б.Э-ын гээгдүүлсэн “Самсунг галакси эс-7 эджи” загварын гар утсыг олж аван завшиж, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Л.У гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нисэхийн эцсийн автобусны буудал дээрээс Нисэх-Зунжин чиглэлийн автобусанд ороод цүнхнээсээ гар утсаа гаргаж ирэх гээд цүнхээ уудлан үзэхэд миний гар утас цүнхэнд байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/
3. Гэрч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.У нь миний санаж байгаагаар 2018 оны 09 дүгээр сарын дундуур өглөө ажилдаа явсан. Тэгээд автобуснаас буухдаа арын суудал дээрээс нь гар утас олсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/
4. Дамно ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18-605 дугаартай “...самсунг эс-7 эджи загварын гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-28/
5. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-45/
5. Шүүгдэгч Л.У гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...сууж явсан сандалны ард талын сандал дээр нэг гар утас байхыг хараад би тэр утсыг авсан. Тэгээд би тэр гар утасны эзнийг олох зорилгоор “энэ хэний утас бэ” гэж орилоход намайг хүн сонсоогүй, тэр утсыг би аваад өөр автобусанд суугаад ажил руугаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.У нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял шийтгүүлсэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчилж 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтүүлж байсан болох нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, магадлал /хх-ийн 59, 61-65/-аар тогтоогдлоо. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар ялтай байдлын талаар хуульчлагдаагүй байх тул Л.У г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Л.У нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Нисэхийн автобусны эцсийн буудлаас “Нисэх-зунжин” чиглэлийн автобусанд сууж явахдаа иргэн Б.Э-ын гээгдүүлсэн “Самсунг галакси эс-7 эджи” загварын гар утсыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Л.У г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.У тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л.У гаас гар утас авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-56, 68/, түүний хувийн байдал /...44 настай, эмэгтэй, оёдолчин мэргэжилтэй, Уулзвар ХХК-д үйлчлэгч ажилтай.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө овогт Л-ын У г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.У-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Мөн шүүгдэгч Л.У гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.У-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Л-ын У г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө овогт Л-ын У г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.У-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Л.У-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Л.У-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР