Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 522

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч/хохирогч Б.Э , Н.Э  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б-ын  Э , Д овогт Н-ийн Э  нарт холбогдох эрүүгийн 1910012220518 дугаартай, 187/2019/0508/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн,................. оны ....дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, ...... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ........ хамт, Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух, урьд 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 245 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 1 жилийн хорих ялыг, 1 жилийн хугацаагаар тэнсэж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийтгүүлж байсан, Б  овогт Б-ын  Э  РД:.................../

Монгол Улсын иргэн, ....... оны........ дугаар сарын ................ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..........настай, ............. боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-........., Хан-Уул дүүргийн .....дугаар ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д овогт Н-ийн Э  /РЕГИСТРИЙН ДУГААРТАЙ........./

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн уед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин дотор пиво ууж байгаад унтаж байсан Н.Э ын толгойн дээр санамсаргүй пиво асгаснаас болж маргалдаж, улмаар харилцан зодолдож Н.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  

Шүүгдэгч Н.Э  нь 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн уед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин дотор унтаж байхад нь Б.Э  нь толгойн дээр санамсаргүй пиво асгаснаас болж маргалдаж, улмаар харилцан зодолдож, Б.Э ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн уед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин дотор пиво ууж байгаад унтаж байсан Н.Э ын толгойн дээр санамсаргүй пиво асгаснаас болж маргалдаж, улмаар харилцан зодолдож Н.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  

Шүүгдэгч Н.Э  нь 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн уед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин дотор унтаж байхад нь Б.Э  нь толгойн дээр санамсаргүй пиво асгаснаас болж маргалдаж, улмаар харилцан зодолдож, Б.Э ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан  болох нь:

1. Шүүгдэгч Б.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Н.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч Б.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хохирогч Н.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

5. Хохирогч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 12-ны шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх найз Тэмүүлэнгийн гэрт би найз Отгоогийн хамт хөзөр тоглоод пиво уугаад байж байтал 04 цагийн үед манай найз Анхбат надруу утсаар яриад хаана байгаа талаар асуухад нь би Тэмүүлэнгийн гэрт байна гэж хэлтэл хэсэг хугацааны дараа ирчихлээ гараад ир гэхээр нь Отгоогийн хамт гарч Анхбатын машинд суутал Анхбатын машины урд суудал дээр нэг залуу сууж байсан. Тэгээд Анхбат надад пиво аягалж өгөхөөр нь бариад сууж байтал Анхаагийн хажууд сууж байсан залуу сандалныхаа түшлэгийг хойшоо буулгатал би барьж байсан аягатай пивийг толгой дээрээс нь санаандгүй асгачихсан юм. Тэгтэл нөгөө залуу уурлаж босч ирээд хүний өмчинд орж ирээд яагаад дээрээс юм асгаад байгаа юм гээд уурласан. Тэгэхээр нь би уучлалт гуйсан чинь миний нүүр лүү цохиж авахаар нь зөрүүлээд би цохиод харилцан зодолдсон. Нэг нэгийгээ нилээн хэдэн удаа цохьсон. Миний шилэн хүзүүнээс хазахаар нь салгасан. Тэгээд хэсэг хугацаанд хэрүүл маргаан хийж байгаад дахиад зодолдсон. Тэгтэл миний баруун чихнээс хазсан тэгээд шүдээрээ үрээд байхаар нь би салгах гээд дахиад нүүр лүү нь цохиж салгаад машинаас би Отгоогийн хамт буух үед миний нүүр лүү өвдөгөөрөө тэр залуу цохьсон. Тэгээд тэр хоёр машинтайгаа хөдлөх үед би хаалганых нь бариулаас барьтал урагшаа хөдлөөд би бүдэрч унаад үлдсэн юм. Тэгээд би гэрлүүгээ харьсан чинь араас Анхбат цагдаагийн хамт ирсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт гомдол байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Н.Э  надад учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/

6. Хохирогч Н.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажлынхантайгаа цуг Нисэхийн караокед архи согтууруулах ундаа хэрэглээд орой гэртээ харихдаа Анхбат архи уугаагүй байсан болохоор миний машиныг бариад манай ажлын 2 хүнийг гэрт нь хүргэж өгсөн. Би замдаа машиндаа унтсан байсан. Тэгээд удалгүй машин дотор хүмүүс юм яриад байх шиг байсан. Тэгтэл миний толгой дээр хүйтэн юм асгарахаар нь сэртэл пиво асгарсан байсан. Тэгээд машины ард эрэгтэй эмэгтэй 2 танихгүй хүн байсан. Тэгээд ард сууж байсан Э  гэх залуутай пиво асгалаа гэж муудалцаад бид хоёр хоорондоо барьцалдаж авсан. Э  миний нүд рүү цохихоор зөрүүлээд цохих гэж зууралдсан би нилээн согтолттой байсан. Тэгтэл Э  машинаас буугаад намайг машинаас татаж унагааж ахиад толгой руу цохихоор кь би чих болон шилэн хүзүүн дээрээс нь хазсан. Тэгээд цуг байсан Анхбат бид хоёрыг салгаад намайг машинд суулгаад явах гэтэл цонхоор Э  гараа оруулж ирээд миний уруул руу цохьсон. Тэгээд Анхбат бид хоёр явъя гээд явсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт гомдол байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Б.Э  надад учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/

7. Гэрч И.А мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр манай ажлынхан гадаар гарсан. Тэгээд би Э ын машиныг барихаар болж архи уугаагүй. Тэгээд орой нь ажлынхаа хүмүүсийг гэрт нь хүргэж өгөөд явж байхад Э  намайг хүрээд ир гэсэн байсан болохоор би орой Э тай цуг Э  дээр очсон Тэгээд Э  машинд нэг охины хамт суусан. Э  болохоор сандалны түшлэг хойшлуулаад унтаж байсан. Би Э т машин дотор байсан пивог уух уу гээд өгсөн. Тэгтэл Э  пивоо Э ын толгой дээр асгачихсан. Тэгтэл Э  яаж байна гээд сэрээд тэр хоёр муудалцаад байхаар нь би машинаас буугаад Э ыг машинаас гаргатал Э  машинаас бас буугаад ирсэн. Тэгээд бие бие рүүгээ дайраад зодолдсон. Би салгах гэж оролдоод дийлэхгүй байсан. Тэгээд Э ыг салгаад машинд нь суулгаад машиньг нь дотор талаас нь цоожлоод тэгээд хөдлөөд явсан. Тэр хоёр гараараа зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5894/-ний дүгнэлт:

-Н.Э ын биед зүүн нүдний зовхйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, хамрын нуруу, доод уруул, дээд уруулд зулгаралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт, баруун өвдөг, баруун гуянд цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25/

9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5890/-ний дүгнэлт:

-Б.Э ын биед тархи доргилт, баруун чихний дэлбэн, хүзүү, дагз, зүүн Ө8ДӨГТ зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хурапт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хзд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 29/

10. Шүүгдэгч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Анхаагийн хажууд сууж байсан залуу сандлынхаа түшлэгийг хойшоо буулгатал би барьж байсан аягатай пивийг толгой дээрээс нь санаандгүй асгасан. Би уучлалт гуйсан чинь миний нүүр рүү цохиод авахаар нь зөрүүлээд би цохиод харилцан зодолдсон. Нэг нэгийгээ нилээн хэд хэдэн удаа цохьсон. Би Э т гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/

            11. Шүүгдэгч Н.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Э  гэх залуутай пиво асгалаа гээд муудалцаад бид хоёр хоорондоо барыдалдаж авсан. Э  миний нүд рүү цохихоор нь зөрүүпээд цохих гэж зууралдсан. Э  намайг машинаас татаж буулгаад толгой руу цохихоор нь би чих болон шилэн хүзүүн дээрээс нь хазсан” Э т би гэмтэл учруулсан Харилцан зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Э  нь нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/-аар, Б.Э  нь урьд 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 245 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг, 1 жилийн хугацаагаар тэнсэж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59, 62-69/-аар тус тус тогтоогдлоо. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар ялтай байдлын талаар хуульчлагдаагүй байх тул Б.Э ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5894,5890/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн уед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин дотор пиво ууж байгаад унтаж байсан Н.Э ын толгойн дээр санамсаргүй пиво асгаснаас болж маргалдаж, улмаар харилцан зодолдож түүний биед зүүн нүдний зовхйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, хамрын нуруу, доод уруул, дээд уруулд зулгаралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт, баруун өвдөг, баруун гуянд цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,  

Шүүгдэгч Н.Э  нь 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн уед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин дотор унтаж байхад нь Б.Э  нь толгойн дээр санамсаргүй пиво асгаснаас болж маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний биед тархи доргилт, баруун чихний дэлбэн, хүзүү, дагз, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хурапт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.Э , Н.Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Э , Н.Э  нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Н.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Н.Э ын хувийн байдал /...26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, аавын хамт амьдардаг.../, шүүгдэгч Б.Э ын хувийн байдал /...24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл- 5, аав, ээж, ах дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б-ын  Э , Д овогт Н-ийн Э  нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э , Н.Э  нарт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Э , Н.Э  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.    

            Шүүгдэгч Б.Э , Н.Э  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Б-ын  Э , Д овогт Н-ийн Э  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б-ын  Э , Д овогт Н-ийн Э  нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б-ын  Э , Д овогт Н-ийн Э  нарт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Б.Э , Н.Э  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Э , Н.Э  нарт сануулсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Э , Н.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР