| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0511/Э |
| Дугаар | 526 |
| Огноо | 2019-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Б-ийн А-д холбогдох эрүүгийн 1810029810583 дугаартай 187/2019/0511/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны .... дүгээр сарын .......-нд Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, ... боловсролтой, ...... мэргэжилтэй, ам бүл ........ хамт, Хан-Уул дүүргийн ... хороо, .......тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн А /РД:ЧВ87092315/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Меат Ме ресторанд хохирогч Э.А , Г.Б нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меат Ме” ресторанд хохирогч Э.А , Г.Б нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Э.А н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меат ме” зоогийн газар болоод 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01-ны өдрийн 01 цагийн орчимд арга хэмжээ дуусаад гарах гэж байхад гадна хаалганы цаана А ах дуудаад ямар иргэн зүйл хэлсэн одоо би юу хэлсэн гэдгийг санахгүй байна гэтэл А ах намайг заамдаж авах үед нь А ахын гарыг түлхсэн чинь миний зүүн талын шанаанд гараараа нэг удаа цохиж бие биеийгээ заамдаж авсан байтал манай ажилтан Баярмагнай хажууд зогсож байгаад намайг өмөөрч салгах гэхэд Азжаргап Баярмагнайгийн нүүрэн тус газар гараараа цохиж, зодсон гэтэл цаанаас Нямбаяр Мөнхжаргал нар гарч ирээд шинэ хүүхдүүдийг алаад өг гэж хэлээд гүйгээд ирсэн чинь Баярмагнай гүйгээд явсан юм. Ингээд намайг шалан дээр унагаж байгаад А толгой бөөр, нуруу зэрэгт хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Энэ үед хамт шинэ жилд орсон ах эгч нар гарч ирж салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаагийн хүмүүс ирээд А ахыг авч яваад эрүүлжүүлэх байранд хийсэн болно....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
3. Хохирогч Г.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б.А ахтай Алтаншагай зууралдсан байдалтай зогсож байхаар нь салгах гэж очих үед Б.А ах миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Энэ үед хамт явж байсан манай ажилчид согтуу дүү нар даварсан байна алаад өгнө гэх мэтээр дайраад байхаар нь зугтааж зоогийн газарт ороод бие засах газар нь орж нуугдсан. Тэгээд хэсэг хугацаанд сууж байгаад гараад ирсэн чинь Алтаншагай нь зоогийн газрын буйдан дээр нүднээс нь цус гарсан байдалтай хэвтэж байхаар нь ахыгаа утсаар дуудаад Аптаншагайг авч гараад цагдаагийн газарт би дуудпага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд А-ыг авч явсан болно....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/
4. Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Хан-Уул дуүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меат ме” гэх рестаронд болсон юм. Уг арга хэмжээ дуусах шатандаа орж байх үед манай ажпын дүү Алтаншагай нь нилээн согтсон биеэ хянах чадваргүй хүмүүс рүү агсам тавиад байсан. Учир би очоод Алтаншагайг авч гарч тайвшруулах санаатай гарсан боловч маргалдаж муудалцсан. Би тухайн үед Аптаншагайг нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тухайн үед Баярмагнай хажуугаар орж ирэн бид хоёрыг салгах гэж байгаад цохиулсан байсан. Тухайн үед манай ажлын залуучууд ирж салгацгаасан. Шинэ жилийн арга хэмжээ болсон учир согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/
5. Гэрч З.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “ ... Уг зодоон болох үед би зодооныг нүдээрээ харж байсан. Эхлээд зааланд маргалдаж байсан. Хүмүүс хувцсаа өмсөөд гарахдаа үүдэнд дахин маргалдаж, ахимаг насны эрэгтэй нь цэнхэр хослолтой залуутай зууралдан орж ирээд ахимаг насны хар хослолтой цагаан цамцтай эрэгтэй 22-с 22 насны 1 эрэгтэйг (цэнхэр хослолтой) коридорт унагааж байгаад толгой руу нь юугаар цохьсон эсэхийг сайн харж чадаагүй. Зодолдож байсан хүмүүс салаад мөргөлдөж заал руу орцгоосон. Энэ уед зодуулсан цэнхэр хослолтой залуугийн хөмсөг, хамар, амнаас нь цус гарсан байсан. Зааланд байхдаа цэнхэр хослолтой эрэгтэй нь ахимаг настай эрэгтэй рүү зодох гэж дайрч давшилахад нь саарал өнгийн хослолтой мөн 20-с 22 насны 1 эрэгтэй цэнхэр өнгийн хослолтой залууг өмөөрч зодооныг салгах гэж эвээр гуйж байсан. Тэгтэл ахимаг насны эрэгтэй нь уурандаа саарал хослолтой эрэгтэйг баруун гараараа нүүр рүү нь 2 удаа цохиход тухайн залуугийн хамраас цус гараад зодооныг салгаж чадаагүй больсон. Ингээд тухайн хүмүүс хоорондоо маргалдаад гараад явцгаасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
6. Гэрч Г.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай ажлын Азжаргал, Алтаншагай хоёр зодолдож байсан. Би тэр хоёрыг иргэн хүний үүргээ гүйцэтгэж салгасан юм. Тухайн үед Алтаншагай согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир над руу Нямка ална шүү гэж орилсон. Рестарон дотроос манай ажлын Нямбаяр ах ирж Алтаншагайг авч явж рестароны голын сандал дээр аваачиж суулгасан. Би тухайн рестароноос гараад шууд гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№274/-ний дүгнэлт:
-Э.Алтаншайгайн биед духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхины дотор хэсэгт өнгөц шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун шанааны ар хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, 1-р шүдний эмтрэл, хүзүүний зүүн хажуу хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн бугалганы дотор дээд хэсэгт цус хуралт, зүүн сарвууны 4-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 48/
8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№275/-ний дүгнэлт:
-Г.Б-н биед баруун нүдний зовхины дотор хэсэгт зулгаралт, зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зүүн хэсэгт цус хуралт, баруун сарвууны 3-р хурууны 3-р үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 44/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№274, 275/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меат Ме” ресторанд хохирогч Э.А , Г.Б нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож Э.А н биед духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхины дотор хэсэгт өнгөц шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун шанааны ар хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, 1-р шүдний эмтрэл, хүзүүний зүүн хажуу хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн бугалганы дотор дээд хэсэгт цус хуралт, зүүн сарвууны 4-р хурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, Г.Б-н биед баруун нүдний зовхины дотор хэсэгт зулгаралт, зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зүүн хэсэгт цус хуралт, баруун сарвууны 3-р хурууны 3-р үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсныг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.А-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/, хохирогч Э.А н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/, түүний хувийн байдал /...32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Б.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Б.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б-ийн А-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.А-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР