| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/03245/И |
| Дугаар | 4358 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 4358
| 2016 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2016/04358 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр 40 мянгат, ... байрны ...тоотод байрлах, “Мандал женерал даатгал” ХХК-ийн
Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны -р байрны ...тоотод оршин суух, ... регистртэй, Боржигон овогт П.А холбогдох,
121,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.А нь 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-тай 10504260 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгууулж ...дугаар авч ашигласан. 2013 оны 2, 3 сарын төлбөрт 73,105 төгрөг төлөөгүй учраас үйлчилгээг хязгаарласан. Гэрээний дагуу төлбөрөө төлөхийг хариуцагчид удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийн хүртэл төлбөрөө төлөхгүй байна. Манай байгууллага нь “Мобиком корпораци” ХХК-тай төлбөрийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно гэсний дагуу “Мандалженерал даатгал” ХХК-иас нөхөн төлбөрт 73,105 төгрөг хүлээн авсан. Иргэний хуулийн 497 дугаа зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор учруулсан этгээд эг гэс хорыг арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх шилжнэ гэж заасан. Мөн Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу хариуцагч Ц.Батсайханас утасны төлбөрт 73,105 төгрөг, алданги 36,552 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг нийт 121,657 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би гэрээний дагуу үндсэн төлбөрт 73,105 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь надад 2013 оноос хойш нэхэмжлэгч байгууллагаас нэг ч удаа мэдэгдэл ирүүлж байгаагүй гэжээ.
Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага нь П.А-д холбогдуулан 121,657 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 36,457 төгрөгөөс татгалзаж, үлдэх 73,105 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нь хариуцагч П.А-д холбогдуулан 121,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 121,657 төгрөгийн 36,457 төгрөгөөс татгалзаж, үлдэх 73,105 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Мандал женерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.А-д холбогдох 121,657 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 36,457 төгрөгөөс татгалзаж, үлдэх 73,105 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА