Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 529

 

 

 

 

 

 

 

 

  

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,  

улсын яллагч Д.Ширэндэв, 

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Н-ийн  Э-д  холбогдох эрүүгийн 1910014790555 дугаартай, 187/2019/0513/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ..........оны ....... дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн............. настай, .......... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт, Баянзүрх дүүргийн ....... хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Н-ийн  Э   /РД:................/    

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Э нь шунахайн сэдэлтээр ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Хилл” үйлчилгээний төвийн гадаа таксинд гээгдүүлсэн байсан иргэн Ц.П-ийн эзэмшлийн Самсунг Галакси А-6 загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөртөө авч завшин иргэн Ц.Пунцагцэрэнд 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Н.Э нь шунахайн сэдэлтээр ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл үйлчилгээний төвийн гадаа таксинд гээгдүүлсэн байсан иргэн Ц.П-ийн эзэмшлийн Самсунг Галакси А-6 загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөртөө авч завшин иргэн Ц.Пунцагцэрэнд 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Н.Э  ыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ц.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл төвд болсон шоуны хамгаалалтанд гараад дуусчихаад ажлынхаа газрын Баярбаатар, Ари, Э   бид 4 хамт архи уухаар болсон. Тэгээд 10 дугаар хорооллын тэнд бид нар хамт уугаад тэгээд би согтсон байсан. Тэгээд Зайсан хилл дээр буцаж тэксидаж ирээд би таксинд утсаа унагаасан байсан тэгтэл миний утсыг ажлын газрын Э   авсан байсан тэгээд би 99 цагийн уед сэрээд Э  аас утас авсан уу гэж асуухад аваагүй гээд байсан. Тэгээд сүүлдээ би утсыг чинь аасан цалин буухаар аваад өгье гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/

            3. Гэрч Ж.Э-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нарантуяа овогтой Э  ыг 2018 оны 12 сараас хойш таньдаг бопсон 2019 оны 6 сард одоогоор ойролцоогоор 15-20 хоногийн өмнө би Монтеп дээр гар утасны лангуун дээр байж байтал Н.Э өглөө 10 цаг өнгөрч байхад ирсэн...тэгээд ran утасны код гаргуулах гэсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь код гаргадаг хүмүүс нь ирээгүй байна гэтэл Э   2018 оны Самсунг А6 маркийн гар утсыг 80.000 төгрөгөөр түр танд үлдээчихье тэгээд маргааш 100 000 төгрөг бопгоод өгье гэхээр нь зөвшөөрөөд 80.000 төгрөг олж өгсөн... тэрнээс хойш 2 хоногийн дараа Н.Эихсайхан над дээр ирээд ахаа би балраад байна цагдаа дээр дуудагдаад байна гэхээр нь би гэр утсыг Н.Э-д  өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

           4. Хөрөнгийн үнэлгээний хас үнэлгээ ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №93 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-17/

          5. Шүүгдэгч Н.Э  ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ойролцоогоор 05 цагийн орчимд ажлын газрын Ц.П-ийн хамт таксигаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл төвийн гадаа ирсэн...Тэгээд таксинаас буух үед арын суудлын дотор газарт хар өнгийн Самсунг А6 маркийн гар утас унасан байхаар нь авсан юм ...тухайн өдрөө 10 цаг өнгөрөөгөөд Эрдэнэбаатар гэх танилынхаа Монтел дээр байдаг лангуу руу очоод кодыг нь тайлж болох уу гэтэл нэмэр байхгүй гэхээр нь энэ утсыг түр үлдээчихье 80.000 төгрөг өгөөч гэж гуйж авсан. Тэгээд орой Ц.Пунцагцэрэн над руу залгаад утсаа асуугаад байсан. Би эхлээд аваагүй гэж байгаад сүүлдээ авсан гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/-аар тогтоогдлоо. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н.Э нь шунахайн сэдэлтээр ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Хилл” үйлчилгээний төвийн гадаа таксинд гээгдүүлсэн байсан иргэн Ц.П-ийн эзэмшлийн Самсунг Галакси А-6 загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөртөө авч завшин иргэн Ц.Пунцагцэрэнд 550.000 төгрөгийн хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж  завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Н.Э  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж  завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч Ц.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/, түүний хувийн байдал /...22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч нарын хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Н.Э-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Б  овогт Н-ийн  Э  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж  завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Б  овогт Н-ийн  Э  ыг 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Э-д  оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Н.Э-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Э-д  сануулсугай.     

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Э-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

  

  

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР