Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 532

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,  

улсын яллагч Б.Хурц /томилолтоор/,  

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ц-ийн  Б-д  холбогдох эрүүгийн 1910011800569 дугаартай, 187/2019/0516/Э индекстэй хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ........ оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, ....... боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл ..... .нарын хамт, Баянзүрх дүүргийн ....дугаар хороо, ......... тоотод оршин суух, Б  овогт Ц-ийн  Б /РД:............................/   

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил Стар” хотхоны 57 дугаар байрны 17 тоотод оршин суугч иргэн П.Ц хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь тархи доргилт, зүүн чамархай, зүүн чихний арх хэсэг, дагз, дух, баруун хөмсөг, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз, хамрын доод хэсэг, зүүн сарвууны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн угалзны шарх, зүүн чихний дэлбэнгийн мөгөөрсний гэмтэл ба зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил Стар хотхоны 57 дугаар байрны 17 тоотод оршин суугч иргэн П.Ц хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь тархи доргилт, зүүн чамархай, зүүн чихний арх хэсэг, дагз, дух, баруун хөмсөг, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз, хамрын доод хэсэг, зүүн сарвууны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн угалзны шарх, зүүн чихний дэлбэнгийн мөгөөрсний гэмтэл ба зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:    

1. Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

            2. Хохирогч П.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хаанаас явж байгаа талаар асуусан чинь дүүргээс явж байна гэхээр нь гэрт орооч гэхэд та гараад ир гэсэн тул араас нь гарсан чинь “та Чулуунаа гэх эмнэлгийг мэдэх үү” гэхээр нь мэднэ гэж хэлсэн чинь шууд үгийн зөрөө байхгүй миний баруун нүдэнд гараараа хүчтэй цохиод ухаан балартах үед гараараа нүүр толгойнд их олон удаа цохиж байсан. Энэ үед би биеэ хамгаалах гэж зууралдаж байгаад хойшоо саваад шалан дээр унасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5660/-ний дүгнэлт:

             -П.Ц биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн чихний ар хэсэг, дугз, дух, баруун хөмсөг, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз, хамрын доод хэсэг, зүүн сарвууны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн угалзны шарх, зүүн чихний дэлбэнгийн мөгөөрсний гэмтэл ба зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

          -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 43/

           4. Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манай аавыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Чулуун эмнэлэг дээр цохиод зугтаасан. Тэрнээс болоод би өөрөө Цогтбаатарынд очсон. ...би Цогтбаатарын толгой нүүр лүү гараараа нилээд олон цохиж байгаад дараа бие биенийгээ заамдаж аваад салсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104/-аар тогтоогдлоо. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5660/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил Стар” хотхоны 57 дугаар байрны 17 тоотод оршин суугч иргэн П.Ц хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь тархи доргилт, зүүн чамархай, зүүн чихний арх хэсэг, дагз, дух, баруун хөмсөг, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз, хамрын доод хэсэг, зүүн сарвууны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн угалзны шарх, зүүн чихний дэлбэнгийн мөгөөрсний гэмтэл ба зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

 Иймд шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч П.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107, 115/, түүний хувийн байдал /...33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ыг улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Мөн шүүгдэгч Ц.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.   

Шүүгдэгч Ц.Б-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Б  овогт Ц-ийн  Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Ц-ийн  Б-ыг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д  оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Ц.Б-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.Б-д  сануулсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР