| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05394/И |
| Дугаар | 4416 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 4416
2016 оны 06 сарын 21 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04416 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-.., Сэнтраул тауэр, .. дугаар давхарт байрлах, ... регистртэй, “Юнител” ХХК-ийн
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, ТТК байрны ... тоотод оршин суух, ... регистртэй, Их Монгол овогт Б.Б холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,071,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь манай байгууллагатай харилцан тохиролцож 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88116781 дугаарт Samsung Galaxy Note-4 маркын гар утсыг 12 сарын хугацаатай, төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч нь 2015 оны 4 дүгээр сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байх тул дугаарын ярианы төлбөр болон лизинд 1,381,200 төгрөг, гэрээний 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги болох 690,600 төгрөг нийт 2,071,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч байгууллагын шаардсан 2,071,800 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан гар утасны урьдчилгаанд төлсөн 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч байгууллагын шаардсан 2,071,800 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,071,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч байгууллагын шаардсан 2,071,800 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,050 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,050 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА