Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж С  овогт Ш  Д-д  холбогдох эрүүгийн 1910013760557 дугаартай 187/2019/0529/Э индекстэй хэргийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ......оны ...... дугаар  сарын .......ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ..... настай, ......., ....... боловсролтой, жолооч мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл .......... хамт, Хан-Уул дүүргийн ...... хороо, .......... тоотод түр оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 6 сар 29 хоног тэнсэн суллагдсан, С  овогт Ш  Д  /РД:............../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Д нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч М.Э-ыг түрүүвч авлаа гэж гурилын модоор толгой гар, нуруу хөл рүү нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “дагзны няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн сарвуу, бугалга, мөр, дал нурууг хамарсан, өвдөг, шилбэ, тавхай, хэвлийн зүүн хэсэг, баруун бугалганы цус хуралтууд, зүүн бугалганы арьсны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч шүүгдэгч Ш.Д нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч М.Э-ыг түрүүвч авлаа гэх шалтгаанаар гурилын модоор толгой гар, нуруу хөл рүү зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ш.Д ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч М.Э-ын  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дугаржав миний түрүүвч хаана байна гэж асуухаар нь мэдэхгүй байна гэж хэлтэл Орлоожав та хоёр авсан байлгүй яагаад гэвэл дахиад нэг архи авсан байна гэж уурлаад элдүүр мод уутнаас гаргаж ирээд миний толгой, гар, нуруу, хөл рүү нийлээд 10 гаруй удаа цохьсон. Би гэрээс гарч зугтаасан чинь Д  араас гарч ирээд миний үснээс зулгааж буцаж гэрт оруулсан. Тэгтэл гаднаас цагдаа нар орж ирсэн. 2017 оноос хойш 2 жилийн хугацаанд хамтран амьдарч байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт, гомдол байхгүй, миний биед учруулсан гэмтлийг Ш.Д учруулсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-йн 20-21/  

            3.  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6678/-ний дүгнэлт:

            -М.Э-ын  биед дагзны няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн сарвуу, бугалга, мөр, дал, нурууг хамарсан, өвдөг, шилбэ, тавхай, хэвлийн зүүн хэсэг, баруун бугалганы цус хуралтууд, зүүн бугалганы арьсны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

          --Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 24/

            4. Шүүгдэгч Ш.Д ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 28-ны өглөө гэртээ байж байхад М.Э надаас архи нэхэхээр нь би 0.33 литрийн архи авч өгсөн...Тэгээд гэртээ байж байтал шөнө 23 цагийн үед Энхжаргал гэрт ирэхээр нь чи миний түрүүвчийг авсан уу гэж асуутал аваагүй гэхээр нь гурилын элдүүр модоор Энхжаргалыг зодсон. Тухайн үед уур хүрээд хэдэн удаа цохьсон гэдгээ санахгүй байна, би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал байхгүй, тухайн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг миний бие учруулсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 6 сар 29 хоног тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хх-ийн 42, 48-50/-оор тогтоогдлоо. 

          2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал хуульчлагдаагүй тул Ш.Д ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6678/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ш.Д нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч М.Э-ыг “түрүүвч авлаа” гэх шалтгаанаар гурилын модоор толгой гар, нуруу хөл рүү зодож түүний биед “дагзны няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн сарвуу, бугалга, мөр, дал нурууг хамарсан, өвдөг, шилбэ, тавхай, хэвлийн зүүн хэсэг, баруун бугалганы цус хуралтууд, зүүн бугалганы арьсны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хохирогч М.Э нь шүүгдэгч Ш.Д той 2017 оноос хойш хамтран амьдардаг, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 21-622 тоотод хамтран амьдарч байсан, мөн шүүгдэгч Ш.Д той мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч М.Энхжаргал, шүүгдэгч  Ш.Д нарын мэдүүлэг,  аюулгүйн зэргийн үнэлгээний маягт: “...аюулын зэргийн үнэлгээ өндөр...” /хх-16/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-56-63/ зэргээс шүүгдэгч Ш.Д нь хохирогч М.Энхжаргалтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Д иг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.    

Иймд шүүгдэгч Ш.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ё.Зоригтбаатарыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч М.Э-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн….”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/, түүний хувийн байдал “…56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, 18 дугаар сургуульд талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдардаг …” зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 5 /тав/ сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ. 

Шүүгдэгч Г.Д ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Г.Д-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С  овогт Ш  Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С  овогт Ш  Д ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д-д  оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Г.Д-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ш.Д-д  сануулсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Д-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР