Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 12 өдөр

Дугаар 544

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,  

улсын яллагч Б.Хурц,  

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С  овогт Д  М-т  холбогдох эрүүгийн 1911017200577 дугаартай, 187/2019/0532/Э индекстэй хэргийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ....... оны ........ дугаар сарын ........-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, .........настай, ......., ............ боловсролтой, мэргэжилгүй, ........... ажилтай, ам ............ хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн ........ дугаар хороо Газрын албаны хашаа ........... оршин суух, ял шийтгэлгүй, С  овогт Д  М  /РД:..................../    

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж Газрын албаны 2 тоот хашаанд иргэн С.Д-ийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг Жэй 6 загварын гар утсыг түүний эзэмшлийн гэдгийг мэдсээр байж завшиж, С.Д-д529.000 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.М нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж Газрын албаны 2 тоот хашаанд иргэн С.Д-ийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг Жэй 6 загварын гар утсыг түүний эзэмшлийн гэдгийг мэдсээр байж завшиж, С.Д-д529.000 төгрөгийн хохирол болох нь:   

1. Шүүгдэгч Д.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...219 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн автобусны буудлаас автобусанд суугаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 19 дүгээр хороололд байх ажил дээрээ очих үед миний Самсунг Жи 6 маркийн гар утас алга болсон байсан. Тухайн үедээ ажил дээрээ ирээд хэсэг хугацааны дараа утсаа халаасандаа үзэхэд алга байсан бөгөөд тэр орчмоор орсон гарсан газар явсан чиглэлийн дагуу хайсан боловч олдоогүй...би тог тавиулсан хүнээс ахаа би утсаа алдчихлаа та нэг залгаад өгөөч гэхэд уг хүн би утасгүй байна гэж хэлээд залгаж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6/

            3. Гэрч М.А-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ажлаа хийгээд Сэлэнгэ аймагт байж байхад Улаанбаатар хотоос манай аав М  надад Самсунг Жи 6 маркийн гар утсыг замын унаагаар өгч явуулсан. Би гар утсанд өөрийн 88276477, мөн ах М.Батболдын 88409102 гэсэн дугааруудыг хийж ашигласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/

            4. Дамно ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “…тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 529.000 төгрөгөөр үнэлэгдэв….” /хх-13-14/

           5. Юнитель ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05-01/3023 дугаартай “…352984100665594 имэй кодтой утсанд 88409102 дугаарыг 352985100665591 имэй кодтой утсанд 88276477 дугаарыг тус тус ашигласан байна.” /хх-18/

          6. Эд хөрөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19-20/

          7. Шүүгдэгч Д.М ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Газрын албаны 2 тоот хашаанд гэрийнхээ цахилгааныг янзлуулж тоолуур тавиулахдаа хажуугийн барилга барьж буй газрын цахилгаанчин залуутай уулзаж, тоолуур тавиулсан. Тог тавьсан хэсгийн тэрүүгээр цахилгааны утсаа янзалж яваад марк дугаарыг нь мэдэхгүй хавтгай хар утас байхаар нь аваад халаасандаа хийчихсэн...нөгөө залуу гар утсаа зээлчихлээ гээд хайхаад байсан. Хайж байх үед гар утас нь миний халаасанд байсан боловч тэр үедээ гаргаж өгөх гэхээр эвгүй санагдаад байхаар нь гаргаж өгөөгүй...өөрөө ашиглаж болохгүй болохоор нь өөрийн төрсөн хүү Авирмэд рүү Сэлэнгэ аймаг руу явуулсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/-аар тогтоогдлоо. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.М нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж Газрын албаны 2 тоот хашаанд иргэн С.Д-ийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг Жэй 6 загварын гар утсыг түүний эзэмшлийн гэдгийг мэдсээр байж завшиж, С.Д-д529.000 төгрөгийн хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж  завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

 Иймд шүүгдэгч Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж  завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй,  хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/, түүний хувийн байдал /...55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн газрын албанд сахиул ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Д.М ыг улсын яллагчийн санал болгосон 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.      

Мөн шүүгдэгч Д.М ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.   

Д.М-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч С  овогт Д  М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж  завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан С  овогт Д  М ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М-т  оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Д.М-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.М-т  сануулсугай.     

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.М-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

  

    

   

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР