| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05630/И |
| Дугаар | 4417 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 4417
16 оны 06 сарын 21 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/04417
| Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж-47, Өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ..дугаар байрны .. тоотод оршин суух, ... регистртэй, Чүтэм овогт Г.Б холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 915,668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Б нь манай үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээг тус тус байгуулж, тодорхой нөхцөл, хөнгөлөлттэйгээр iPhone6 гар утас, дараа төлбөрт дугаар ашиглах эрхийг шилжүүлсэн. Гэсэн хэдий ч Г.Б нь гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн ч төлөхгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30,000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээнд заасны дагуу гар утасны төлбөрт 915,668 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу хүсэлтдээ: Би нэхэмжлэгч байгууллагын шаардсан 915,668 төгрөгийг төлсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 915,668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын шаардсан 915,668 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Б-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 915,668 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,526 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,263 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА