Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 4453

 

     2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2016/04453

                Улаанбаатар хот

 

     

Зохигчдын эвлэрлийг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ЭТӨЧ-1 өөрийн байранд байрлах, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн

Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4-р хороолол, 57 дугаар байрны 38 тоотод оршин суух, ХГ61030615 регистртэй, Бэсүд овогт Үрчээгийн Цэрэнд холбогдох

 

105,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад

                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү.Цэрэн нь манай байгууллагатай WL0053169 тоот гэрээ байгуулж, 90156197 дугаарын телефон утас ашиглаж байсан. 2007.07.18-ны өдрийн тооцоогоор 105,000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна. Иймд Ү.Цэрэнгээс холбооны үйлчилгээний хөлсөнд 105,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

            Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ү.Цэрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 105,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь хариуцагч Ү.Цэрэнд холбогдуулан 105,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 105,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. “Монголын цахилгаан холбоо” ХК нэхэмжлэлтэй, Ү.Цэрэнд холбогдох 105,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 105,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,275 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА