Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 151

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга Н.Гантулга

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мт холбогдох эрүүгийн 1914002360170 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Д.М,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Ж.Уийн эзэмшлийн бог мал буюу 17 тооны ямааг хулгайлж бусдад 1710000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед Өлзийт сумын 1 дүгээр багт байх хөдөө гэрээсээ айл руу 17 цагийн үед явж байтал Хөгөнт гэх өвөлжөөний хажууд тасарсан ямаа байхаар нь мориор хойш Баян-Овоо сумын нутаг Шар нүдэн гэх газар байх Сынх руу тууж яваад 19 цагт дөхүүлээд гэрт нь очоод энэ малыг түр тавих гэсэн юм Памбага гэх хүнээс авсан гэж худлаа хэлж малаа тоолж тавиад гэр лүүгээ явсан. Хоёр хоногийн дараа найз Ц.Хийг гуйж түүний ахын портер машинаар Сынхаас аймгийн төв рүү оруулж ирээд 2 ченжтэй уулзахад эхлээд аваагүй тэгээд С.Хгийн ах Ц.Б авахаар болоод авсан 17 тооны ямаа нийт 1 200 000 төгрөг болсон.Тэгээд С.Хэд 90000 төгрөг түлшний мөнгө гэж өгсөн тэгтэл С.Х буцаад хөдөө яваад би аймгийн төвд үлдсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 68 /

Хохирогч Ж.Уийн мөрдөн байцаалтад өгсөн

... Т 2018 оны 11 дүгээр сарын 24-нд малаа усалж байтал хойд талын мал малладаг. Т аймаг ороодхъё гэж гуйж яваад тэгээд аймаг яваад иртэл ямаа алга болсон мөн мал усалж байхад Д.М гэх хүнд адуугаа услах гээд худаг дээр байж байсан. Нөхөр бид хоёр малаа тоолоод бүртгээд үзтэл 22 тооны ямаа дутаж байсан үүнд нас гүйцсэн эр ямаа 6 тооны, эм ямаа 12 тооны, 2 тооны борлон, 2 ишиг алга байсан зүсээр нь санаанд, зарим зүс нь орж ирэхгүй байгаа. 2019 оны 02 дугаар сарын 20-д гаргаад нөхөр бид хоёр хөдөө гэрлүүгээ явж байхад Баян-Овоо Өлзийт сумын зааг дээр мал байхаар нь очоод хартал манай 2 тооны догол ухам цуулбар имтэй хоёр ямаа байсан.Тэгээд тэр малын эзэн Санжаа гэх хүнтэй уулзахад Д.М нь зарах гэж манайд малаа хэд хоног байлгасан тэгээд буцаж ирээд нөгөө малнуудаа авах гэхэд нь би өөрийн 2 тооны хөгшин ямаагаа сольж авч үлдсэн гэж хэлсэн,....сүүлд 5 ямаа маань тухайн үед тасарч өөр айлын мал руу нийлсэн байсныг буцааж олж авсан , хохирлыг бүрэн барагдуулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 /,

Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн

... С.Х, Д.М нар манайд цэнхэр өнгийн портер машинтай 17 тооны ямаа ачиж ирсэн ба зарах гэж байгаа юм гэсэн. Би зах руу залгаж махны ханш судлаад ченжүүдээс асууж өгсөн. Тэр хооронд 2 хүн ирж дээрх ямаануудыг үзээд туранхай байна гээд голоод явсан. Тэгэхээр нь би эр ямааг 90 000 төгрөг, эм ямааг 60 000 төгрөгөөр худалдаж авсан .... гэх мэдүүлэг /хх-ийн 20 /,

Гэрч С.Хийн мөрдөн байцаалтад өгсөн

... Манай найз Д.М нэг орой манайд хүрч ирээд найз нь хэдэн ямаа борлуулах гэсэн юм чи аймаг руу оруулаад өгөөч гэхээр нь би маргааш хүрээд ир гэж хэлсэн. Маргааш нь Д.М манайд мотоциклиор хүрч ирсэн. Бид хоёр манайхаас миний машиныг асаагаад 30 гаран киломтерийн зайтай Баян-Овооны нутагт байх С гэдэг айлд малыг нь бэлчээргүй байхад очсон юм. Бид хоёр тэдний хотноос 16-17 тооны ямаа ачсан яг хэд байсныг нь би санахгүй байна. Тэндээс аймаг руу орж ирээд Ц.Б гэдэг миний таньдаг ахынд очсон очих замдаа манай найз Д.М нь 2 хүн рүү ярьсан байсан. Б ахынд байж байхад Д.Мын ярьсан 2 хүн ирж үзээд туранхай байна гээд голоод яваад өгсөн.Ц.Б ах үзэж харж байгаад авахаар болоод эр ямааг нь 90 000 төгрөгөөр, эм ямааг нь 60 000 төгрөгөөр авсан нийт сая гаран төгрөг болсон байх би мөнгийг нь тоолоогүй, Д.М надад 90000 төгрөг түлш хийгээрэй гээд өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22 /,

Гэрч Б.Сийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 11 дүгээр сард намайг хөдөө гэртээ буюу Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг гавчиг цагааны бууц гэх газар өвөлжиж байхад орой харанхуй болж байхад Д.М 17 тооны ямаа мориор туугаад ирсэн юун ямар учиртай мал гэж асуухад Д.М хүнээс авч яваа нядалгааны ямаа байгаа юм нөгөөдөр авъя гэж хэлсэн тэгээд манай мал руу нийлүүлсэн тоолоход 17 тооны ямаа байсан. Нөгөөдөр өглөө нь буюу 2 хоногийн дараа Д.М Ц.Хгийн хамт цэнхэр өнгийн портертэй ирж тавьсан малаа ачсан нядалгааны ямаа юм бол би 2 хөгшин ямаагаар 2 тооны залуу ямаа солиод үлдье гэхэд тэг гэсэн тэгээд 2 ямаагаа сольж явуулсан. Тэгээд би цагаан сарын дараа 2019 оны 02 дугаар сарын 20-ны үед сольж авч үлдсэн 2 ямааны эзэн гэх А над руу утсаар яриад манай алдсан ямаа танай хонинд байна гээд ирж надтай уулзсан. Тэгээд би Д.М тууж авч ирсэн гэж хэлээд буцаагаад аваад явахад нь би 2 ямаагаараа сольж авч үлдсэн гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 34 /,

Гэрч Д.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би малаа услаад бэлчээрт нь эхнээсээ гаргасан тэгээд сүүлд нь худгаас ус уусан 20 гаран тооны ямаа усаа ууж гараад бэлчээрт хониноос ойрхон байсан тэгэхээр нь мал руугаа нийлчих байх гэж бодоод малаа хариулгагүй үлдээгээд аймаг яваад өгсөн. Тэгэхэд Д.М худаг дээр үлдсэн, шөнө гэртээ ирээд маргааш нь хонио харахад нөгөө тасарч үлдсэн ямаанууд харагдахгүй байсан тэгэхээр нь тасарсан зайтай үлдсэн болохоор ойр хавийн айл руу орсон байх гэж бодоод яваад шүүгээд асууж сураглахад байхгүй хараагүй талаар хэлсэн тэгээд байж байтал хажуу айлын Агийнх 3-4 хоногийн дараа ирэхэд нь мал нь алга болсон талаар хэлсэн тэгээд малаа тоолж үзээд 22 тооны ямаа дутсан байна гэсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 /,

Гэрч Э.Агийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед манайх аймгийн төв рүү найранд яваад хажуу айл Тгийнд малаа захиж үлдээгээд найранд орчихоод 11 дүгээр сарын 28-ны өдөр хөдөө гэртээ ирэхэд мал сахиж үлдсэн Д.Т танай малыг услаад гаргасан тасалж гаргасан мал нь алга болчихлоо гэж хэлсэн.Тухайн үед ус уудаг худаг дээр олон адуу байсан түүгээр үргэж зарим мал сүүлд ус уусан Д.М худаг дээр адуугаа усалж байсан. Д.Тг байхад айлын өвгөн гуйгаад аймгийн төв орчихоод ирье гэхээр нь мотоциклиор аймаг орж ирээд орой манай малыг алга болсон гэж мэдсэн гэсэн. Тэгээд манай эхнэр Ж.У бид хоёр малаа хайсаар Баян- Овооны нутаг Бугатын худаг гэх газар явж байтал манай 2 тооны цагаан ямаа бэлчээр дээр айлын малд байхаар нь тухайн айлын хүнтэй уулзаад Д.М, С.Х гэх 2 залуу манайд 17 тооны ямаа авч ирж тавиад 2 хонуулж авч явахад нь би 2 хөгшин ямаагаар 2 тооны ямаагаа сольж авч үлдсэн гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 29 /,

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 20119 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаартай “...хулгайд алдсан гэх 22 тооны ямааны зах зээлийн ханш нь нийт 1 920 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 45-46 /,

“Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 76-ны өдрийн №76 дугаартай “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх халиун зүсмийн нас гүйцсэн морийг зах зээлийн ханш нь 500.000 төгрөг болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 52-53 /,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 60-61/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 12-16/, шүүгдэгч Д.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-77/, депозит дансны хуулгууд /хх-ийн 80-83/, 2018 оны мал тооллогын баримтуудын хуулбар /хх-ийн 84-89/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 76/, шүүгдэгч Д.Мөнхбаяоын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 69/, 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-73/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.М нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Ж.Уийн эзэмшлийн бог мал буюу 17 тооны ямааг хулгайлж бусдад 1710000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

шүүгдэгч Д.Мын      ..хөдөө гэрээсээ айл руу 17 цагийн үед явж байтал Хөгөнт гэх өвөлжөөний хажууд тасарсан ямаа байхаар нь мориор хойш Баян-Овоо сумын нутаг Шар нүдэн гэх газар байх Сийнх руу тууж гэрт нь малыг түр тавьсан, ... 17 тооны ямаа нийт 1.200.000 төгрөг болсон, Хэд 90.000 төгрөг түлшний мөнгө гэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 68 /

хохирогч Ж.Уийн ... нөхөр бид хоёр малаа тоолоод бүртгээд үзтэл 22 тооны ямаа дутаж байсан үүнд нас гүйцсэн эр ямаа 6 тооны, эм ямаа 12 тооны, 2 тооны борлон, 2 ишиг алга байсан зүсээр нь санаанд, зарим зүс нь орж ирэхгүй байгаа,....Баян-Овоо Өлзийт сумын зааг дээр мал байхаар нь очоод хартал манай 2 тооны догол ухам цуулбар имтэй хоёр ямаа байсан малын эзэн Санжаа гэх хүнтэй уулзахад Д.М нь зарах гэж манайд малаа хэд хоног байлгасан би өөрийн 2 тооны хөгшин ямаагаа сольж авч үлдсэн гэж хэлсэн,... сүүлд 5 ямаа тухайн үед тасарч өөр айлын мал руу нийлсэн байсныг буцааж олж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 /,

гэрч Ц.Бын   ... С.Х, Д.М нар манайд цэнхэр өнгийн портер машинтай 17 тооны ямаа ачиж ирсэн, ... ямаануудыг үзээд туранхай байна гээд голоод байхаар нь би эр ямааг 90 000 төгрөг, эм ямааг 60 000 төгрөгөөр худалдаж авсан .... гэх мэдүүлэг /хх-ийн 20 /,

гэрч С.Хийн ...Д.М хэдэн ямаа оруулаад өгөөч гэсэн, маргааш нь Д.М манайд мотоциклиор хүрч ирээд миний машиныг асаагаад Баян-Овооны нутагт байх С гэдэг айлын хотноос 16-17 тооны ямаа ачсан,...Ц.Б ах авахаар болоод эр ямааг 90 000 төгрөгөөр, эм ямааг нь 60 000 төгрөгөөр авсан, надад 90 000 төгрөг түлш хийгээрэй гээд өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22 /,

гэрч Б.Сийн ... Д.М 17 тооны ямаа мориор туугаад ирсэн , хүнээс авч яваа нядалгааны ямаа байгаа гэж хэлээд манай мал руу нийлүүлсэн тоолоход 17 тооны ямаа байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34 /,

гэрч Д.Тгийн             ... Би малаа услаад бэлчээрт нь эхнээсээ гаргасан тэгээд сүүлд нь худгаас ус уусан 20 гаран тооны ямаа усаа ууж гараад бэлчээрт хониноос ойрхон байсан тэгэхээр нь мал руугаа нийлчих байх гэж бодоод малаа хариулгагүй үлдээгээд аймаг яваад өгсөн тэгэхэд Д.М худаг дээр үлдсэн, ...малаа тоолж үзээд 22 тооны ямаа дутсан байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 /,

гэрч Э.Агийн ... манай эхнэр У бид хоёр малаа хайсаар Баян- Овооны нутаг Бугатын худаг гэх газар явж байтал манай 2 тооны цагаан ямаа бэлчээр дээр айлын малд байхаар нь тухайн айлын хүнтэй уулзахад Д.М, Х гэх 2 залуу манайд 17 тооны ямаа авч ирж тавиад 2 хонуулж авч явахад нь би 2 хөгшин ямаагаар 2 тооны ямаагаа сольж авч үлдсэн гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 29 /,

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 20119 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаартай “...хулгайд алдсан гэх 22 тооны ямааны зах зээлийн ханш нь нийт 1 920 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 45-46 /,

“Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 76-ны өдрийн №76 дугаартай “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх халиун зүсмийн нас гүйцсэн морийг зах зээлийн ханш нь 500.000 төгрөг болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 52-53 /, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Мыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.М нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1,2-т заанснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ

Шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Уг гэмт хэргийн хохирогч Ж.Уу ганцэцэгийн 17 тооны ямааг хулгайлж 1710000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгчийн хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Д.М нь бусдын 17 тооны ямааг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг хураан авах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №199 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... 500.000 төгрөгөөр “ үнэлсэн үнэлгээг үндэслэн шүүгдэгч Д.Маас 500.000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Мын эзэмшлийн ...морийг... битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, хохирол төлөгдсөн тохиолдолд битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи зүйлсийг эзэмшигч Д.Мт буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жаа овогт Д.Мыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Мыг зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 500.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Д.Мын эзэмшлийн .. морийг... битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, хохирол төлөгдсөн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи зүйлсийг эзэмшигч Д.Мт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА